antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 5, 2015 28 comments

З.Баянсэлэнгэ: “Энэ Баянсэлэнгэ Энхбаяраас хэзээ ч урвахгүй юм байна” гээд ойлгочих

нийтлэсэн Admin

527-14440110357bfc85c0d74ff05806e0b5a0fa0c1df1Барилга хот байгуулалтын сайдаар томилогдоод сар хүрээгүй байгаа УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэтэй ярилцлаа.

 

-Таныг МАХН-ын дарга Н. Энхбаярын “хавчуурга”-ны хүн гээд байна. Өнөөдөр та Барилга хот байгуулалтын сайд болчихлоо. Одоо хүртэл Н.Энхбаярын оймс, тэлээнд хавчуулагдаад л яваа юм уу?
-Яг үнэндээ наад ярианаас чинь залхаж байна. Ингэж яриад байгаа товарищууд эхлээд над шиг эр зориг гаргаад, над шиг амьдрах гээд үз гэж зөвлөе. Ихэнх нь чадахгүй, худалч хуурамч, хулгайч нөхөд байгаа. Би амьдрал туулсан. Гэхдээ хэзээ ч анд нөхрөө худалдаж, хог новш болж яваагүй. Гэхдээ би та нарыг хаяхгүй. Ингээд л гүйцээ.
-Таныг Н.Энхбаярын тэлээнд хавчуулагдаж УИХ-д орж ирсэн гэдэг?
-Ер нь эхлээд Н.Энхбаяр гэдэг хүн хэн бэ гэдгийг жаахан бацаанууд түүхээс уншчих хэрэгтэй. Дараа нь надтай ярь. Монгол Улсын өнөөдөр мөрдөгдөж байгаа хууль гээд байгаа юмнуудтай маргах гэж байгаа бол хүрээд ир. Би 2003 онд Цагдаагийн академи төгссөн хуульч хүн. Тэлээ энэ тэр ярьвал би Н.Энхбаяр гэдэг хувь улстөрчийг дэмжиж, хамгаалж улстөрийн үйл ажиллагаагаа явуулж байсан. Одоо, хойшид ч явуулна. Ерөнхийдөө “Энэ Баянсэлэнгэ Энхбаяраас хэзээ ч урвахгүй юм байна” гээд ойлгочихож болно.
-Та УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны хуралдаан дээр нэлээн чанга үг хэлсэн. Энэ нь МАХН-ын даалгавар байв уу?
-Өөрийн тань асуултын үндсэн утгыг ойлгож байна. Би амьдралдаа шударга байх, хэлсэн үгэндээ эзэн байх гэсэн л зарчим баримталдаг хүн. Хүний амьдрал богинохон. Би хэнбугайгаас ч айж эмээхгүй. Миний үг бол миний л үг.
-Засгийн газрын нөөц хөрөнгөөс 330 сая төгрөгийг Үндсэн хуулийн цэцэд өгөх шийдвэр гаргачихлаа. Харин та нэлээн эсэргүүцсэн?
-Ц.Нямдорж гуай Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулиа зарж иддэг болж байгаа юм байна. Тиймээс ажлын хэсэг байгуулъя гэж тодорхой хэлсэн. Өнөөдөр би УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн байгаадаа гол нь биш. Хамгийн гол нь би ард түмнийхээ л төлөөлөл болно, байх ч болно. Томилогдоод ганц сар болсон гэж намайг мэрж байхаасаа илүү, энэ салбарт 20 жил юу хийсэн бэ гэдгээ эхлээд харах хэрэгтэй байх. Хулгайч луйварчдыг өршөөдөг, хамгаалдаг Ерөнхийлөгч гэж нөхөр бидэнд хэрэггүй.
-Та их зоригтой ярих юм?
-Би төрийн хуулиар хамгаалагдсан хүн. Өнөөдрийг хүртэл наслахдаа худлаа ярьж, хулгай хийгээгүй. Намайг мэдэх хүмүүс цаагуур чинь дүүрэн байгаа. Зангадын Баянсэлэнгэ хэн байсан, тэр хэвээрээ л байгаа. Надад нууж хаах, бултаж зугтууулах юу ч байхгүй. Энэ талаараа би эрх чөлөөтэй хүн. Би хэнээс ч хараат бус. Н.Энхбаяр даргыг би байтугай Монголын нийгэм үнэлнэ, үгүйлнэ, өмгөөлнө. Энэ агуу хүнтэй нэг цаг үед амьдарч, өөрийнхөө хэмжээнд улстөр хийж байгаадаа би бахархана, миний үр удам ч бахархана. Би даргыгаа хайрлана, хамгаална яагаад болохгүй гэж.
-Саяхан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нэгэн ярилцлагандаа “2012 оны гишүүдээс хамгийн их төлөвшиж, улстөрчийн намба сууж байгаа нь Баянсэлэнгэ” гэсэн байна лээ?
-Би амьдралынхаа талыг насаллаа. Бурхан аав минь байсан. Ээж минь, үр хүүхэд, хань ижил минь дэргэд байна. Хүнд өөр юу хэрэгтэй гэж.
Монголын төрд заавал байх ёстой егзөр хуульч, за бас хэрүүлч гэж би Нямдорж гуайг үнэлдэг. За даа, би байтугай ард нийт, Монголын улстөр үнэлчихсэн байх даа. Надад, УИХ-д тэр хүний зангаргатай шулуухан үнэн үг хэрэгтэй. Бидэнд маш их нөмөр нөөлөг, дэмжлэг болдог хүн. Хааяа бид хоёр зад хэрэлддэг. Харин дараа нь аав шиг минь л байдаг. Энэ хүн, энэ байтугай парламентад хэрэгтэй.

 
-Хэ хэ. Та хоёр саяхан нэлээн шүрүүхэн үзэлцэж байсансан?
-Хэвлэл мэдээлэл мэдээж хүчтэй салбар. Гэхдээ болоод өнгөрсөн асуудлыг дэвэргэж, тэртэй тэргүй бухимдалтай байгаа нийгэмд илүү их шуугиан тарьж, сенсааци үүсгээд хэрэггүй л гэж хэлэх байна. Би Нямдорж гуайтай үзэлцдэггүй, Ерөнхий том раммтай нь л ярьдаг.
-Том рамм ярьсаар 25 жил боллоо. Та нарт ялгагдах үнэт зүйл байдаг юм уу?
-Маш зөв асуулт. Бид, МАХН яг л энэ асуудлаар ярьдаг. Бид худлаа ярихгүй, хулгай луйвар хийгээгүй. 2016 оны сонгуульд орохдоо Ховдоос Дорнод хүрэх төмөр зам тавъя, Тавантолгойг нийт ард түмнийхээ өмч болгоё гэх мэт зорилт л дэвшүүлж байгаа. Эдгээр нь тухайн салбарын эрдэмтэн мэргэдээр зөвшөөрөгдсөн, тандалт судалгаа нь хийгдсэн ажил. Бид эрх баригчид шиг, МАН шиг худлаа амлаж, хоосон улстөр хийгээгүй.
Хэдэн сарын өмнө уулзаж байсан УИХ-ын гишүүн Баянсэлэнгэ, өнөөдөр уулзаж байгаа сайд Баянсэлэнгэ хоёр их өөр санагдаад байна. Та их зоригтой болжээ?
-Хэ хэ. Өөрийн тань зүгээс ирэх ийм асуултыг хүлээгээд л суусан. Намайг янз бүрээр өөрчилсөн дөө. Маргааш ч та бид хоёрын ярианы дараа над руу ирэх дайралт, гүтгэлэг, доромжлолыг би бараг мэдэж л байна. Дайр, доромжил, гүтгэ. Гэхдээ энэ нь миний зоригийг мохоож, энэ төрд дуу хоолойгоо илэрхийлэх эрхийг хязгаарлана гэсэн үг биш. Баянсэлэнгэ хэн байсан тэр хэвээрээ л байгаа.
-Гэхдээ л гудамжны тэмцэгч Баянсэлэнгэ өнөөдөр УИХ-ын гишүүн, сайд болсонд олон хүн эвгүйцдэг?
-За яах вэ дээ, хангалттай сонсож, хангалттай доромжлууллаа. Гэхдээ тэр их сүрхий доромжлоод байгаа хүмүүс надтай зэрэгцээд над шиг тэмцэл хийгээд, над шиг тууштай байж чадах уу л гэж асуумаар байна. Энэ үгээрээ би өөрийгөө 100 хувь улстөрч, нийгмийн хэрэгцээг хангаад яваа төрийн түшээ гэж хэлэхгүй.
-Ер нь тэгээд өнөөдөр Монголд 100 хувь улстөрч гэж таныхаар байна уу?
-Байхгүй. Ерөнхийлөгч нь хүртэл ийм өрөвдөлтэй юм яриад, тулга тойрсон улстөр хийгээд явж байхад ямар ч боломжгүй зүйл.
-За тэгвэл 2016 оны сонгуульд МАХН олонх болоод, Засгийн газраа дангаараа байгуулдаг юм байж гэж бодъё. Тэгвэл та нар юу хийх юм бэ дээ?
-Энэ том асуудлыг би ганцаараа ярьдаг юм биш. Харин МАХН-ын баримталж байгаа үндсэн зарчим бол энэ 1.5 сая хавтгай дөрвөлжин км нутагт, гуравхан сая хүн үнэхээр эрх чөлөөтэй, тааваараа амьдрах ёстой, амьдруулах ч ёстой гэдэг л байгаа юм. Бодлого боловсруулах бол ярих, дүгнэх юмнууд байгаа шүү.
-Уг нь тантай нэг их албан бус, чөлөөтэй ярилцлага хийчих гэсэн юмсан?
-Яагаад болохгүй гэж. Одоо та бид ч гэсэн чөлөөтэй л ярилцаад сууж байна. Намайг янз бүрээр муулж, хардаж сэрдэж байдаг. Хамгийн гол нь би зоригтой байсан, шагналаа хүртсэн, хойшид бид ялна гээд л ойлгочих. Би Элбэгдорж шиг новширч, эргэж буцдаг амьтан биш.
Би даргыгаа хайрлана, хамгаална яагаад болохгүй гэж.
-За баярлалаа.

Эх сурвалж:

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

28 Comments

  • Bold (October 05, 2015 5:42:32 pm )

    Boov sain hohjdee Enkhbayarin

    • bi (October 06, 2015 12:27:47 pm )

      чи бол өөр юм сэтгэж болож сураагүй юм байна тээ Болд донтоо, жаахан цэвэр, соёлтой бай

  • зочин (October 05, 2015 6:09:04 pm )

    чи Элбэгдоржийн эхнэрийн доодхийг долоодогтой л адил юм

  • zochin (October 05, 2015 6:28:05 pm )

    Hooh yasan bvdvvleg hvvhen be. Ymar eree tseergvi tom2 yridiim be .

  • tsus (October 05, 2015 7:00:19 pm )

    neg l unen gej bii hudlaa heldeg hulgai hiideg ni oilgogdloo

  • zochin (October 05, 2015 7:42:37 pm )

    ER N HEN CH BAILAA GESEN ULS TORD ORJ TORIIN ALBAN TUSHAAL HASHIJ L BAIGAA YM BOL JOOHON CH GESEN ES ZUITEI,HUMUUSIIG HUNDELDEG BAIH N ZOV BAIHAA.SUURI HUMUUJILGUI IH OLON HUN IH HURALD SUUJ BURUU ZOV IH YRIH YM.

  • Anonymous (October 05, 2015 8:17:05 pm )

    Хэлэх гэснээ хэлчихдэг ховордож байгаа хун Байна

  • zaluu (October 05, 2015 9:09:46 pm )

    Tsagdaad bauhdaa mungu idej ashiglaad huugdun huuhen shuu dee. Odoo tuniigee martaa uy. Hereg huuchrshgui ee. Teneg mini

  • Zochin (October 06, 2015 3:18:57 am )

    Zorigtoi tuilbartai bn.uls tord tsaashid ih zuil hiigeerei amjilt.

  • Anonymous (October 06, 2015 7:39:33 am )

    Яг үнэндээ төрөлхийн хэрүүлч зангаараа ард түмэнтэй хэрэлдэж олны танил болсон боловсролгүй З.Баянсэлэнгэ гэгч авгайн төр барилцана гэж юу байхав дээ, нохой долоо. Н.Энхбаярын бандажны резин гээд л ойлгочих.

    • bi (October 06, 2015 12:29:06 pm )

      чи мундаг бол аль хэдийн ийм болохгүй дээ

  • З.Баянсэлэнгэд (October 06, 2015 7:40:00 am )

    Яг үнэндээ төрөлхийн хэрүүлч зангаараа ард түмэнтэй хэрэлдэж олны танил болсон боловсролгүй З.Баянсэлэнгэ гэгч авгайн төр барилцана гэж юу байхав дээ, нохой долоо. Н.Энхбаярын бандажны резин гээд л ойлгочих.

  • Usa (October 06, 2015 8:30:49 am )

    Mundag emegtei shuu dee.Ih unen yridag.Iim baij chadahgui teneg humuus uur shgee bodohoo bolih heregtei de.Amjilt huseye.

  • Zochin (October 06, 2015 8:32:14 am )

    Ene asuuj bgaa hun ni Ymar utgagui buguud Muuhai utga aguulsan hulduu setguulch ve

  • Anonymous (October 06, 2015 8:54:22 am )

    Өөрийнхөө хэмжээг үнэнчээр хүлээн зөвшөөрөөд,энэ том салбарын сайдаас татгалзчих.тэр үед монголын ард түмэн чамд баярлана

  • ААЯАА (October 06, 2015 9:37:20 am )

    ЯМАР БҮДҮҮЛЭГ ҮГ ХЭЛЛЭГТЭЙ ЮМ БЭ? ИНГЭЭД БОЛОВСРОЛ ТИЙМЭРХҮҮ НЬ МЭДЭГДЭЭД БАЙХЫН ДАА………………….

    • зочин (October 07, 2015 3:17:33 pm )

      Ил гарч хэлж байгаадаа л энэ хүн шүүмжлүүлээд байна даа. Дуугайхан явж байдаг тэнэгүүд зөндөө л юм байна лээ шдэ. Дугарч байгаануудаас ч гэсэн худлаа дүг эсгэгч нар бас олон доо.

  • zochin (October 06, 2015 9:47:40 am )

    vmar bolobsoroltoi hun gedeg ni haragdaj b.na.enii huulch gej vu b.na be.ichij amidar da.urdaas ni ichij b.na shuu.

  • Anonymous (October 06, 2015 10:40:16 am )

    Enhbayr iim avgaig turd gargaj ard.tumnee muuhai doromjilj bh shiv dee muu hujaagiin shees

  • bi (October 06, 2015 12:29:41 pm )

    Бахархаж байна, амжилт хүсье

  • gggggggg (October 06, 2015 2:29:24 pm )

    Их л бүдүүлэг амьтан юм даа

  • unen (October 06, 2015 4:12:15 pm )

    Ene yariltslaga avj baigaa setguulch um uu gudamjnii arhichin um uu iim teneg asuult tavij bolohgui shuu dee setguulchiin ios zui gej baimaar um iim setguulchtei baiguullaga geheer hunii nuuts nbaihgui l yadarsan gazar um daa huurhii zailuul!!!!!!!!!!!!

  • za za (October 07, 2015 9:15:33 am )

    ta bvhen ene hvniig eh hvn geed neg boddoo bid engej bolohgvi shv dee ydag yum be ymar l muu hvn toriin ene tom ajliig hiiw gej tand amjilt

  • Үнэн үгт (October 07, 2015 4:13:31 pm )

    Балайсэлэнгэ чинь Энхбаярын манкурт боол юм чинь түүнд өөрөөр сэтгэх чадвар,ичих эмээх зүйл гэж байхгүй

  • irgen (October 07, 2015 6:04:33 pm )

    neg l ih bolowsrol yrisan hvmvvs hvn muulaad l baih ym bodwol bvgd amerkt bolowsrol ezemshjee dee kaptailist bolowsorol gej hvn geechiig iim bolgodog ajee

  • tooroi (October 07, 2015 7:34:02 pm )

    demjidag sain gishuun shuu amjilt khuyse shudarga unen hezeed ylnaaa

  • Amjilt (October 08, 2015 8:10:57 am )

    Nadad taalagdaj bn.eldwer heluulj zalhsan huni buhindal. Mun zorigtoi huni ug bn.

  • Uzel bodol (October 08, 2015 8:13:57 am )

    Bi bas enhbayar erunhiilugchid ikh sn bdag.bi 3 deed surguuli tugssun bhoor uzel bodol togtson bhoor ayaldan

antalya rent a car