antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 5, 2011 Comments are off

БОНДЫН ШАХАЛТ БА ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗОВЛОН

нийтлэсэн Admin

Монгол Улсын эдийн засаг хэт халаад, хэтрүүлбэл бараг гал асах шатандаа орлоо. Үнэндээ хүсэн хүлээсэн энэ өсөлт өдгөө бодит амьдрал дээр биелээд буй ч хүртэх үр шимийг мөнөөх инфляц гайхал залгичихаад байх юм. Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт өнгөрсөн жилийнх шиг байвал 2015 он гэхэд лав хоёр дахин нэмэгдэнэ гэсэн прогнозыг эдийн засагчид гаргах болов. Хэдийгээр эдийн засгийн энэ огцом өсөлтийг монголчууд “махаа идэж” бүтээгээгүй ч хэдхэн жилийн дотор тансаг амьдралд умбах хэмжээний хөрөнгө төвлөрч эхэлснийг анзаарахгүй өнгөрч болохгүй. Тэгвэл юутай ч эхний ээлжинд 800 тэрбум төгрөгийн бондын асуудлыг сөхөх хэрэгтэй.

Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн долдугаар сард 800 тэрбум төгрөгийн бондын баталгааг Хөгжлийн банкинд гаргаадахав. Гадаад валютаар болон хаалттай хэлбэрээр арилжаалах уг бондын хугацаа нь 10 жил. Өөрөөр хэлбэл, Сангийн яам, Хөгжлийн банк хоёр Монгол Улсын хөгжлийн санхүүжилтийн эх үүсвэрийг олон нийтийн хараанаас далд байдлаар санхүүжүүлэх эрхтэй болсон юм.Угаас ийм хэмжээний бондыг дотоодын зах зээлд борлуулах нөхцөл бүрдээгүй гэдгийг өнгөрсөн түүх батална. 1996 оноос хойш өрнөсөн Засгийн газрын бондын арилжааны түүхээс харахад 800 тэрбум төгрөг дэндүү ахадсан тоо. Тэгээд ч манай гол худалдан авагч нь арилжааны банкууд.

Монголбанкны зүгээс банкуудын нөөцийг Хөгжлийн банкны бондод оруулснаар эргээд инфляцыг хэт хөөрөгдөх магадлалтай хэмээн болгоомжилж байгаа юм. Тэгээд ч Сангийн яамны 300 тэрбум, Хөгжлийн банкны гаргах 800 тэрбум төгрөгийн бондын хэмжээ нийлээд манай дотоодын зах зээлийн санхүүгийн нөөцөөс давж буйг бодолцох ёстой. Иймдээ ч Хөгжлийн банк гадаадаас хөрөнгө босгох зөвшөөрөл авах хүсэлтээ Засгийн газарт тавьсан учир энэ. Гэхдээ төсөл нууцын зэрэглэлтэй байгаа нь хардалт төрүүлэхгүй байна гэж үү. Угтаа энэ бол төсвийн хөрөнгө биш, өрийн бичиг. Тэгэхээр энэ өр танд, бас надад хамаатай. Өөрөөр хэлбэл, татвар төлдөг хэн бүхэнд хамаатай асуудал болохоор эрсдэлээ тооцох нь зайлшгүй. Түүнчлэн энэ бондыг Хонконг, Лондон, Син гапурын хөрөнгийн зах зээл дээр борлуулахаар төлөвлөж буй сурагтай. Тэгвэл энэ бондыг яагаад хаалттай худалдаалах гэрээ хийв гэсэн асуулт гарч ирж байгаа юм.

Уг нь ийм хэмжээний бондыг гадаад зах зээлд гаргах нь тодорхой болчихоод байхад яг ямар төслийг санхүүжүүлэх гээд байгаа, хүү нь хэдэн хувь, хэдий хугацаатай байх вэ гээд наад захын шаардлагатай мэдээллүүд ил болчихсон баймаар. Ганц жишээ татъя. Хоёр найз нийлж бизнес эрхлэхийн тулд зээл авахаар тохиров. Тэдний хувьд авах гэж буй зээлийн хүү, хугацаа, зориулалт хамгийн чухал. Бизнес нь бүтэлгүйтлээ гэхэд эрсдэлийг 100 хувь өөрөө даах учраас тэр. Үүнтэй адил Засгийн газрын баталгаа бү- хий 800 тэрбум төгрөгийн бондыг чухам аль салбарт, ямар төслийг санх үүжүүлэхэд зарцуулах гэж байгаа нь монголчуудад хамгаас их хамаатай байх учиртай. За яахав, бондын хүүгийн хувь хэмжээ, хугацаа одоохондоо нууц байж болно. Ийм байхаас ч аргагүй нөхцөл бас бий. Тэгвэл ямар төсөл санхүүжүүлэх гэж буйгаа мэдсээр байж зарлахгүй байгаа нь жигтэй санагдахгүй байна гэж үү. Үнэндээ энэ нь Хөгжлийн банкны буруу огт биш.

Монголын үе үеийн Засгийн газар томоохон хөрөнгө оруулалт, хөтөлбөрийн санхүүжилтийг ханцуй дотроо наймаалцаж сурсны нэг жишээ энэ гэдгийг захын эдийн засагч батлах биз ээ. Ямар сайндаа л Дэлхийн банкны тэргүүлэх эдийн засагч Рожер Бринк “Хөгжлийн банк эдийн засгийн үр дүнтэй төслүүдийг л сонгох ёстой. Гэтэл салбарын яамдууд өнөөдөр аль хэдийнэ хэрэгжээд эхэлсэн төслүүдийг санхүүжүүлэх хүсэлт гаргаад байна. Тэртэй тэргүй төсвөөс санхүүжих төслийг ингэж Хөгжлийн банк руу тулгаж байгаа нь эрсдэлтэй. Жишээлбэл, эдийн засгийн үр ашиг шууд өгөхгүй зам тавих гэх мэт төслийг санхүүжүүлэх хүсэлт гаргаж байна. Гэтэл Хөгжлийн банк арилжааны зээл аваад төсвийн хөрөнгөөр санхүүжих ёстой төслийг санхүүжүүлээд, өөрсдөө эргээд дахин зээлээ төлөх байдалд хүрэх гээд байгаа юм” хэмээн толгой сэгсэрч суух вэ дээ.

Бас нэг банкирын тайлбарыг харъя. “…Алдагдалтай, үнэ цэнэ муу тай, үр өгөөжгүй төслүүдийг Хөгж лийн банкинд тулгаж хэрхэвч бо лохгүй. Учир нь уг төсөл манай хөгж лийн бодлоготой нийцэж байгаа ч өөрөө үр ашиггүй байж болно. Ийм тохиолдолд хөгжлийн бодлоготой нийцсэн, илүү үр ашигтай өөр хувилбарыг хайх шаардлагатай. Энэ тал дээр манай улсын Засгийн газар, салбар яамд Хөгжлийн банкнаас тавьж байгаа шаардлагад зөв ойлголттой, хүлээцтэй хандаж, хүлээж авах нь чухал” хэмээн анхааруулав. Энэ бүхнээс шинээр байгуулагдаад буй манай улсын Хөгжлийн банк ямар дарамтад ороод, зовлонд унаад байгааг ойлгочихож болно. Юутай ч асуудлыг өөдрөгөөр тө- сөөлөөд үзэх үү. Угаас дэлхийн хөрөнгийн зах зээл дээр хөгжиж буй орны болон хөгжил буурай, жижиг улсуудын Засгийн газраас гаргасан үнэт цаасыг худалдан авч бийлэгжсэн тоглогч олон бий.

Энэ утгаар нь өдгөө олон улсын анхаарлын төвд орсон Монгол Улсын Засгийн газрын баталгаатай бонд хөрөнгөтнүүдийн сонирхлыг татаж болох л юм. Гэхдээ бас асуудал бий. Дэлхийн зах зээл дээр үүсээд буй нөхцөл байдал мөнөөх 800 тэрбумын бондыг магадгүй 800-хан төгрөг болгочихож мэдэхээр бай гааг тоохгүй өнгөрч болохгүй. Яг ямар эрсдэл вэ гэдгийг эдийн засагчид лав тооцож суугаа биз. Агуу Америкийн төсвийн хямрал, Европ тивийн өрийн хямрал, Хятад гүрний инфляцын хэлбэлзэл өнөөдөр дэлхийн эдийн засгийн тогтвортой хөгжлийн суурийг бүхэлд нь “ганхуулахад” ойрхон байна. Наад зах нь Хятадын эдийн засаг хүчтэй савлавал монголчуудад хямралын сүүдэр шууд утгаараа тусна гэсэн үг. Эндээс үүсэх эрсдэлийг бодохоос аймаар санагдаж байна. Түүхий эдийн экспорт, гадаад хөрөнгө оруулалтаас хамааралтай манай улсын хувьд хямрал олон оронд бодитоор нүүрлэж эхэлбэл юун ашиг, эдийн засгийн өсөлттэй манатай болно.

Хэдийгээр одоо ийм сүржин дүгнэлт хэрэггүй ч дэлхийн эдийн засгийн тоймчдын анхааруулга, сэрэмжлүүлэг хий хоосон сүрдүүлэг биш гэдэг нь өдөр ирэх тусам нотлогдсоор байгаа юм. Цаашлаад дэлхийн зах зээл дээр шар металлын үнэ урьд байгаагүй ханшийн өсөлтийг харуулах болов. Тэгвэл дэлхийн баячууд алтанд яагаад ингэж дурлана вэ. Том, хү- чирхэг гүрнүүдийн санхүү, эдийн засаг ийн ганхаж, хэлбэлзэж эх лэхтэй зэрэгцээд хөрөн гийн зах зээл дээр бондын арилжаа үнэгүйдэж эхэлснийг дэлхийн хөрөн гийн биржүүдийн индексээс түвэггүй харчихаж болно. Тэд хэсэг хугацааны дараа ханш нь, үнэ цэнэ нь хэрхэн уруудах нь тодорхойгүй эрсдэлтэй үнэт цаасанд хөрөнгө оруулахыг хүсэхгүй байна. Үүний оронд зэвэрдэггүй, мууддаггүй, бас жижгэрч томордоггүйгээр нь алтыг сонгож буй нь энэ. Харамсалтай нь, Монголын Засгийн газар ард түмний өмнөөс баталгаа гаргахдаа энэ бүхнийг тооцсонгүй. Хэрэв тооцсон бол ядаж аль салбарт, үр ашгаа хэдий хугацаанд өгөх чадвартай төслийг санхүүжүүлэхээр болсноо зарлах байсан биз ээ.

Дэлхийн банкны тэргүүлэх эдийн засагчийн хэлсэн үгнээс дахин жишээ татаж болно. Тэрбээр, “Хэрвээ Дэлхийн банк Хөгжлийн банктай хам тарч ажиллах бол хугацаа хэрэгтэй. Учир нь Дэлхийн банк ямар нэг томоохон төсөл, хөтөлбөр хэрэгж үүлэх банктай хамтарч ажиллахын тулд дор хаяж нэг жил бүх талын судалгаа хийдэг” гэсэн утгатай тайлбар өгчээ. Энэ зүгээр л нэг яриа биш, зориуд нисгэсэн мессеж байхыг үгүйсгэхгүй. Үүнээс гадна гадаад зах зээл дээр гаргах Засгийн газрын бонд ам.дол лараар төлөгдөх өр байж таарна. Бонд амжилттай зарагдлаа гэж бо доход зэсийн ханш одоогийнх шиг уруудсаар байвал яах вэ? Улс төрийн сонгуулийн амлалтын дүнд бий болсон толгой эргэм энэ олон халамж, тэтгэвэр, тэтгэмж үнэндээ дан ганц уул уурхайгаас, алт, зэсийн үнийн өсөлтөөс хамааралтай гэдгийг монголчуудын дийлэнх нь ойлгохтойгоо болчихоод байна. Түүнчлэн эдийн засагчдын таамаглаж буйгаар зэсийн үнэ 2008 онд шалдаа бууж байсан төвшинд хүрнэ хэмээн “айлгах” болсон. Хэрэв энэ таамаг биелбэл алт, зэсээс хамаардаг улсын төсөвтэй Монгол Улс хөлдөө хөгөө чирэх таагүй дүр зураг харагдаж байгаа юм.

Ингэхэд хөрөнгийн зах зээлийн энэ уналтыг мэдэрсэн тоглогчид уул уурхайгаас бүрэн хараат Монголын Засгийн газарт итгэх болов уу. Цаашлаад манай төр, засгийн алдаатай шийдвэр, бэлэн мөнгөний хуваарилалтаас болж эдийн засгийн өсөлтийн сайхныг монголчууд өнөөдрийг хүртэл мэдэрч чадахгүй сууна. Инфляцид зүгээр л соруулчихаад байна шүү дээ.

Ц.ЦЭВЭЭНХЭРЛЭН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car