antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 5, 2015 21 comments

Б.Цогтгэрэл: Ерөнхий сайд тэргүүтэй нэр бүхий хүмүүсийг АТГ-т өглөө

нийтлэсэн Admin

tsogtgereltsagИргэн Б.Цогтгэрэл Шилэн данс хөтөлдөггүй албан тушаалтнуудын нэрсийг АТГ-т хүргүүлсэн талаар манай сайт мэдээлсэн. Тэрбээр “Шилэн дансны тухай хууль хэрэгжээд 10 сарын нүүр үзэж байна. Энэ хооронд дээрх хуулийг огт хэрэгжүүлдэггүй, хэрэглэдэггүй компани болон дарга нар байна. Тиймээс эдгээр хүнийг олонд илчилж, АТГ-т нэрсийг нь хүргүүлж байна” гэсэн юм.

Энэ үеэр Б.Цогтгэрэлээс зарим зүйлийг тодруулав.

 -Шилэн данас хөтөлдөггүй албан тушаалтны нэрсийг зарлаж болох уу?

 -МУ-ын Шилэн дансны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн дагуу иргэний хяналт гэдэг үүргээ бид биелүүлж нэр дурдсан 7 хүнийг АТГ болон Аудитын газарт шалгуулахаар өгч байна. Тухайлбал, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг.  МУ-ын Ерөнхий сайдын зардлын шилэн данс МУ-ын Засгийн газрын Нөөц сангийн шилэн дансыг хөтлөөгүй. Мөн Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба. Түүнчлэн н.Даваасүрэн захиралтай Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, Пүрэвбаатар даргатай УБТЗ-ын хамт олон, Х.Болор-Эрдэнэ захиралтай “Монголросцветмет” компани, Д.Батжавхлан захиралтай Дарханын төмөрлөгийн үйлдвэр, Ц.Оюундарь захиралтай МҮОНТ мөн шилэн дансаа хөтлөөгүй байна. Эдгээр хүмүүс бүгдээрээ шилэн дансны сайт дээр орлого зарлагынхаа тэмдэглэгээг хийх ёстой. Гэтэл огтоос хийгээгүй нь илэрлээ. Хууль хэрэгжээд 10 сар болсон байна. Энэ хугацаанд эл хүмүүс шилэн данс хөтлөхгүй байна. Тийм учраас эхний ээлжинд бид холбогдох хууль хяналтын байгууллага болох АТГ-т шалгуулахаар өгч байгаа юм.

-Хэрэв цаашид ч хөтлөхгүй байвал таны зүгээс ямар арга хэмжээ авах вэ?

 -Шилэн дансны гүйлгээрээ их хэмжээний төгрөгийн гүйлгээ хийсэн ноцтой асуудлыг дэлгэхээр баримтыг цуглуулж мөн холбогдох байгууллагад нь өгнө. Төсвийн мөнгийг зориудаар бусаар зарцуулсан, ашигласан. Мөн улсын мөнгө хөрөнгийг шамшигдуулсан гэх үндэслэлүүдийг дараагийн ээлжинд гаргах болно. Тухайлбал, 200 орчим тэрбумын сэжиг бүхий гүйлгээ, мөн улсын хөрөнгийг үргүй зүйлд зарцуулсан, татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийсэн гэх материалыг цуглуулсан байгаа. Бид нарт одоогийн байдлаар бичгийн цаасан дээр жагсаагаад бичихэд 83 хуудас материал болж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

21 Comments

  • иргэд (October 05, 2015 12:30:14 pm )

    энэ нэг балай долдой царайлсан амьтан далд ор

  • Anonymous (October 05, 2015 1:30:09 pm )

    Яах нь вэ. ХҮНИЙ МУУ ҮЗЭЭД ЯВЖ Л БАЙГ ХӨӨРХИЙ. ИЙМ ХҮМҮҮС ЧИНЬ ЗАРИМДАА НИЙГЭМД ТУСТАЙ БАЙДАГ ЮМ.

  • Anonymous (October 05, 2015 1:36:35 pm )

    зев л юм хийж байна ш дээ..улам сайн ажиллаарай.

  • Anonymous (October 05, 2015 1:47:53 pm )

    Сонгууль болох гээд Цогтгэрэл Алцганаж байна даа. кккккк

  • Anonymous (October 05, 2015 1:48:50 pm )

    Сонгууль болох гээд Цогтгэрэл Алцганаж байна даа. кккккк

  • 0000 (October 05, 2015 2:29:55 pm )

    ЭНЭ ЗАЛУУГИЙН ЗӨВ ИРГЭД ЦӨМ ИЙМ ХЯНАТ ТАВИХ ЮМ БОЛ ЛУЙВАРЧИН ХУЛГАЙЧ НАР ЯАЙЖ Ч ЧАДАРГҮЙ ДЭЭ АТГ ИЙГ ХЭРХЭН АЖИЛАХЫГ ОДОО ХАРИЙ

  • ИРГЭН (October 05, 2015 2:36:33 pm )

    Залуу минь чи зөв шудраг ажиллаа Наад жэнхэн долдой бөхөс долоогч нар чинь даргад долдойлож хоол горЬдож байна Хулгайч нарын бууны ноход чамруу дайрч байна

  • ХӨДӨӨГИЙН МОНГОЛ (October 05, 2015 2:43:05 pm )

    ЭНЭ ЗАЛУУ ЧИНЬ НӨГӨӨ ЭЛБЭГДОРОЖИЙГ Х ЯТАДЫН ХҮҮХЭД ГЭЭД ХЭРЭГТ ОРОЖ БАЙСАН ЗАЛУУ МӨНӨ ҮҮ ҮНЭН БАЙСАН ӨВӨГӨН ААВ НЬ 100 ЖИЛИЙН ӨМНӨ МОНГОЛД ИРСЭН
    ГЭСЭН ШҮҮ ЭЛБЭГДОРОЖ ҮҮНИЙГ ӨӨРӨӨ ХЭЛСЭН

  • Г.Батнасан (October 05, 2015 3:09:22 pm )

    Энэ хүнийг буруутгаж байгаа сэтгэгдэл илгээгчийг ер ойлгохгүй байна. Энэ хүн чинь хуулийн дагуу л үйл ажиллагаа явуулж байна ш дээ. Чамайг намайг мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлж хулчигнаж явхад энэ хүн хэринч зоригтой, баримттай дуугарч байгаа юм биш үү? Цогтгэрэлд амжилт хүсье.

  • Anonymous (October 05, 2015 3:35:39 pm )

    УРЬДАХ ТЭНЭГҮҮДЭЭ ЯАЯ ГЭЖ БАЙХАД ИЙМ ТЭНЭГ ГАРЫГ ЯМАР ТЭНЭГ НЬ СОНГОХ ВЭ ДЭЭ

  • hehe (October 05, 2015 4:06:11 pm )

    hehe songuuli duhuhuur gazar gazriin ichih nuurgui erguu teneguud medreltej uguh yuma gants ajil turul yavuulay gehgui bainga hov jiv humuusiig gutgej od boloh gesen iim niigmiin hog shaaruudnaas salj baij mongol hugjih baih

  • Сараа Bid (October 05, 2015 5:01:40 pm )

    Иргэнийхээ үүргийг биелүүлж ард түмний татварын мөнгөнд хяналт тавьж бүр аймаар тансаглалыг айхгүй хэлж байгаад бид талархах ёстой бас Дэмжиж байна

  • зочин (October 05, 2015 6:29:28 pm )

    зөв штээ,авилгачдын авгай хүүхдүүд нууц амрагууд нь яасан их сандарна вэ хо хо хо

  • Lady (October 05, 2015 9:26:23 pm )

    Zov ta nar shilen dansaa bas hyanaj sur iim zaluug demjnee uragahaa chamd zorig zyrkh bna

  • zochin (October 06, 2015 6:35:15 am )

    маш зөв дэмжиж байна.энэ улс орны эдийн засаг,ард түмэн бидний амьдралыг эд л ийм байдалд хүргэж байна. Цогоо улам их амжилт хүсье.

  • zochin (October 06, 2015 9:10:43 am )

    Khun gutgesen khergeer shorond orj baisan nohor ardiin baatar boloh gej yadah yum daa..

  • Medeelegch (October 06, 2015 9:52:37 am )

    Erdeneegiin yamnaac Mongoliin choloot ahmadiin holboond sar bur 9 say garui togrogiin sanhuujilt ogdog yum bna shilen dansan deer 2015 onii 1saraas 8 sar hurtel olgoson barimt bnaa

  • зочин (October 06, 2015 10:16:35 am )

    зөв иргэд үнэн зөв баримт байвал өгч туслах хэрэгтэй нийслэлийн орлогч нарын цалингийн эх үүсвэрийг тодруулаарай

  • Anonymous (October 06, 2015 11:28:09 am )

    Омноговь аймагт тендер их зарлагддаг ямар шугамаар ялагчийг тодруулдаг юм бол. Засаг дарга Бадраа их будлиантуулдаг гэдэг шалгадаг газар байдаггуй юм уу.

  • Anonymous (October 06, 2015 4:37:35 pm )

    Татвар төлөгчдийн хөрөнгийг зөв зүйлд үр дүнтэй зарцуулах ёстой. Татварын хөрөнгөөр тансагладаг, ямар нэг хэлбэрээр гувчуулдаг, үрэн таран богож байгааг баримтаар зоригтой хэлж байгаа хүнд бид талархах ёстой.

  • MGL (October 07, 2015 7:32:20 am )

    Тэр мөнгийг ил болголоо гээд яах юм, үнэхээр буруу зарцуулсан байвал ямар арга хэмжээ авах вэ?

antalya rent a car