Төв аймгийн Баянчандмань суманд олныг сэрдхийлгэсэн жигшүүрт хэрэг өнгөрсөн сарын 24-нд гарсан тухай өмнө нь бид мэдээлсэн. Тодруулбал, Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар 24 настай Б гэх бүсгүйг зэрлэгээр зодож, хүчирхийлсэн билээ. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс мөрдөн шалгаж байна. Жигшүүрт хэргийн талаар сурвалжлахаар Төв аймгийн Баянчандмань сумыг өчигдөр зорьсон юм.
Зураг: Б.Ханбаатар
Тус сумынхныг ахмадын баяраа тэмдэглэж байхад нь очиж таарлаа. Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газраас ахмадын баяр зохион байгуулж, сумын ТМС-ийн байранд өндөр настай иргэд бүгд ирцгээсэн байв. Уулзсан болгон Засаг даргын орлогч Б.Ханбаатар нарын үйлдсэн хэргийн талаар толгой сэгсрэн ярьж байлаа. “Энэ хүүхдүүд Монгол Улс даяар сум нутаг орныхоо нэр хүндийг муу муухайтай хутгачихлаа. Яах гэж ийм араатнуудыг сонгов оо гэж харамсаж байна. Эрдэм боловсролтой, цэргийн сургууль төгссөн болохоор нь аливаа зүйлд шударгаар хандах байх гэж итгэж найдаж байлаа. Ийм ч юм болох гэж. Баянчандмань сумын тухай сайн сайхан яриа, үйл явдал л гардаг байсансан. Гэтэл сүүлийн жилүүдэд хүний санаанд багтамгүй жигшүүрт хэргээр түмэнд танигддаг боллоо” хэмээн халаглаж байв. Засаг даргын орлогч Б.Ханбаатар, Тамгын газрын дарга Г.Ариунболд нарыг жигшин зэвүүцэх нэгэн байхад “Арай ч ийм хэрэг хийчих хүүхдүүд биш юмсан. Манай сумын урдаа барьдаг том сэхээтнүүдийн үр удам юмсан” гэх хүн ч байлаа.
Аргын тооллын намрын дунд сарын бар өдөр Монголчууд унагаа тамгалж бэсрэг найр наадам хийдэг билээ. Энэ ёс уламжлалаа дагаж сум орон нутагтаа адуучин хэмээн нэрлэгдэх болсон н.Ганзоригийнх унагаа тамгалсан байна. Сумын төвөөс Засаг даргын орлогч Б.Ханбаатар, Тамгын газрын дарга Г.Ариунболд нар тамганы найранд ирсэн байна. Тэднийг ирэх үед Ганзоригийнх унагаа тамгалаад дуусчихсан, найр эхэлж байжээ. Айл, саахалтын хүмүүс цугларч хуруудаж, дэмбээдэж байхад дарга нар ирцгээжээ. Гэрийн эзэд сумынхаа дарга нарыг хүрч ирсэнд ихэд бэлгэшээж гэрийнхээ хойморт суулган дуу хуураа эхлүүлсэн байна. Архи, айраг ч элбэг дэлбэг байсан аж. Хэдэн шил архины бөглөө мулталсны эцэст хүмүүс согтож эхэлсэн байна. Гэтэл Засаг даргын орлогч Б.Ханбаатар, Тамгын газрын дарга Г.Ариунболд нар хоорондоо муудалцаж, бүр зодоон цохиондоо хүрчээ. Тэр хоёрын зодолдох болсон шалтгаан нь Б гэх эмэгтэйгээс болсон гэнэ. Б.Ханбаатар “Чи миний найз байж яагаад тэгж байгаа юм бэ. Б та хоёр намайг хуурч доромжилсон биз дээ” гээд л дайрч давшилсан гэнэ. Харин Г.Ариунболд “Чи эхнэр хүүхэдтэй юм байж тэр хүүхнээр яах гээд байгаа юм бэ. Тэр надад ямар ч хамаа байхгүй” гэх утга бүхий зүйлс хэлж, маргалдаж зодолдсон байна. Хар багаасаа тоглож өссөн, БХИС-ийн нэг ангид суралцаж байсан андууд нэгнийгээ зодож дийлэхийн тулд яахаас ч буцахгүй авир гаргаж байсныг хүмүүс ярьж байв. Гэрийн эзэд тэдний зодооныг салгаж, тайвшруулсан байна. Зодоон болж өнгөрсний дараа Б.Ханбаатар, Г.Ариунболд нар эвлэрч үнэн мөнийг олохын тулд Б гэх эмэгтэйг сумын төвөөс дуудсан аж.
Баянчандмань сумын Засаг даргын Тамгын газрын хөдөө аж ахуйн мэргэжилтэн Б сумын төвд болж байсан хурлын үйл явцыг бичиж тэмдэглэх ажилтай сууж байсан гэнэ. Гэтэл Тамгын газрын дарга Г.Ариунболд гар утас руу нь залгасан байна. Утсаа аваад ярьтал Ганзоригийн мал гоц халдварт өвчин туссан юм шиг байна. Яаралтай хурдан ир. Цаашаа хүн амьтан руу утасдаж хэл хүргэлгүй хүрээд ир. Чамайг ирсний дараа дээш нь мэдэгдэх юм. Чамайг Эрхэмтөр очиж авна” гэжээ. Б гэх бүсгүй үнэхээр малчин Ганзоригийн малд гоц халдварт өвчин гарсан юм байх хэмээн итгэж шаардлагатай багаж хэрэгслээ бэлдсэн байна. Удалгүй сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан Эрхэмтөр машинтайгаа давхин иржээ. Эрхэмтөр цагдаа нарт мэдүүлэхдээ “Тамгын газрын дарга Г.Ариунболд утасдаж “Б-г аваад хурдан хүрээд ир. Дэлгүүрээс хэдэн шил архи аваад ирээрэй” гэж хэлсэн. Би дэлгүүрээс архи авчихаад Б-г ажил дээрээс нь аваад Сүүж явсан” гэх утга бүхий мэдүүлэг өгсөн байна.
Эрхэмтөр хохирогч эмэгтэй Б-г аваад очих үед Б.Ханбаатар, Г.Ариунболд нар авчирсан архийг уулгасан гэнэ. Б-д хэд хэдэн удаа аяга дүүрэн архи өгч согтоосны дараа Б.Ханбаатар машиндаа суулгаад Ганзоригийн гэрээс 200 метр орчим газар холдсон байна. Ингэхдээ Б гэх эмэгтэйг хайр найргүй зодож тархийг нь хүнд гэмтээж ухаан алдуулсан бололтой. Б.Ханбаатар Б-г олон цаг зодсон бололтой шарх сорви, бэртэл гэмтэл биед нь байсан гэнэ. Хохирогч эмэгтэйн биеийн ихэнх хэсэг хөх няц болж энд тэндгүй гэмтэл авсан байна. Бүр уруул нь сэтэрч, тархи нь энд тэндгүй хагарсан байжээ. Б.Ханбаатар бүр ч догширч араатан шиг авирлаж хоолойг нь боомилон ухаан алдуулаад, домкрат /данхраад/-ны иш төмөр ашиглан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангажээ.
Б.Ханбаатарыг жигшүүрт хэрэг үйлдэж, хөөрхий Б аврал эрэн хашгирч байхад Г.Ариунболд, Эрхэмтөр нар айлдаа найрлаж байсан гэнэ. Ингээд Г.Ариунболд Тамгын газрын жолоочоо дуудсан байна. “Машинаа барьж чадахгүй болтлоо согтчихлоо. Энд ирээд авчих” гэсэн аж. Тамгын газрын жолооч даргаа очиж авахаар явах үед зам дээр Б.Ханбаатарын машин зогсож байсан гэнэ. Машины гэрэл асаалттай, хаалга нь онгорхой, хажууханд нь Б газар хэвтчихсэн, тэр хавиар нэлэнхүйдээ цус болчихсон байжээ. Харин Б.Ханбаатар машиныхаа суудал дээр ухаангүй унтаж байжээ. Байдал бишидсэн гэдгийг мэдээд Тамгын газрын дарга Г.Ариунболдод мэдэгдэж нийслэл рүү яаралтай аваад явжээ. Ингэхдээ Б.Ханбаатар зодуулж, хүчирхийлүүлж ухаан алдсан Б-г шууд улсын эмнэлэгт аваачилгүй эмэгтэйчүүдийн хувийн эмнэлгээр авч явсан гэх яриа Баянчамандмань сумынхны дунд гарсан байв. Гэхдээ тэд УКТЭ-т хүргэсэн байна. Хохирогч Б-ийн биеийн байдал маш хүнд байгаа. Домкрат /данхраад/-ны иш төмөр бэлэг эрхтэн болоод анус руу нь хийснээс болоод их хэмжээгээр цус алдсан гэдгийг эмч нар хэлж байна. Мөн шулуун гэдэс залгах гэх мэт маш олон мэс ажилбар хийж байгаа гэсэн юм.
Баянчандмань сумаас арав гаруй км зайтай Сүүж уулын эсрэг талын уулын энгэрт хэрэг гарчээ
Б.Ханбаатар, Г.Ариунболд нарын маргалдаж, зодолдох болсны учир шалтгааны талаар сумын иргэд ийн ярьж байна лээ. Б.Ханбаатар шинээр ажилд орсон Б гэх бүсгүйтэй янаг амрагийн холбоотой болсон гэнэ. Б-г Б.Ханбаатар албан тушаалаа ашиглан ажлын байрны дарамт шахалтад оруулсан гэх мэдээлэл ч байна. Б.Ханбаатар Б нарыг холбоотой гэдгийг Г.Ариунболд төдийгүй сумынхан мэдэх болсон байна.
Баянчандмань сум намар болгон өвсөө өөрсдийн хүч бололцоогоор хадаж, улсын фондод хадгалдаг. Өнөө жил энэ ажлыг Г.Ариунболд ахалсан байна. Хадлан бэлтгэхээр явахдаа хохирогч эмэгтэй Б-г хоол, цай хийлгэхээр томилж аваад явсан аж. Хадлан дээр Г.Ариунболд Б нар учир ургуулсан талаарх яриа нэгнээс нэгний ам дамжиж явсаар Б.Ханбаатарын чихэнд хүрчихсэн гэх. Үүнээс болоод Б.Ханбаатар Б-г хардаж найзтайгаа муудалцаж ийм байдалд хүрсэн бололтой.
Б.Ханбаатар, Г.Ариунболд нар арван жилийн найз хоёр юм байна. Батлан хамгаалахын их сургуулийн Төрийн захиргаа удирдлагын ангийг ч хамт дүүргэжээ. Г.Ариунболдын аав олон жил Баянчандмань сумын МАН-ын үүрийн даргаар ажилласан нэгэн гэнэ. Хүүгээ өөрийнхөө улс төрийн замналаар явуулахыг хүсэж ийн их сургуульд сургаснаар сумандаа ажилд орсон аж. Харин Б.Ханбаатар Баянчандмань сумын МАН-ын дэд дарга төдийгүй сумын орлогч даргаар ажиллаж байгаа юм байна. Б.Ханбаатар, Г.Ариунболд болон хохирогч Б гэх эмэгтэй нар хэн бэ гэдгийг дараагийн сурвалжлагаараа хүргэх болно.
Э.ХҮРЭЛБААТАР
Үргэлжлэл бий
Холбоотой мэдээ
-
Зочин (October 03, 2015 1:31:43 pm )
Зэ,зэ муу махны буюу унждаг улаан махны хэрэгтнууд бас нэг биш хоероор нэмэгдээ юм биздээ! Унждаг улаан махаа захирч чаддаггуй адгийн амьтадыг шоронд нь тургэн хийчих! Тэнд тэднийг жинхэнэ болгоод егне биз!кккк…
-
гана (October 03, 2015 1:51:19 pm )
Энэ ч зүгээр нэг улаан махны хэрэг биш. Манай төр засагт ямаршуу боловсрол мэдлэг,ёс суртахуун,хүн чанартай хүмүүс ажилладаг, тэдний “намайг хэн хэлж,нохойг хэн саах вэ?” гэсэн давилуун зангийн нэг жишээ. Төрийн албанд өндөр боловсролтой,ёс суртахуунтай,ажил хэрэгч залуусыг биш, нам дагасан “намираа” нарыг ар өврийн хаалгаар шургалуулдгийн нэг жишээ шүүдээ.
-
Busgui (October 03, 2015 2:09:52 pm )
Hmm heleh muu ug oldohgui bna yu vee seheeten bolovsroltoi udirdah humuus ni iim bhaar odoo yaahu
-
h (October 03, 2015 2:33:05 pm )
Uhseniih ni bolovsroltoi tsergiin surguuli bh vede. Doodohoo zahirch chadahgui arastan shinjiin erchuud etsest ni ijm l yum boldog. Hardalt gdg hamgiin adgiin setgetsiin uvchin shde. Ehneree hardaj gar hurdeg erchuud hamgiin adgiin novshnuud bdg. Ehiigee hairlaj medehgui archasgui eriin oromtsognuud ikm uildel hiine. Burhan shiitgene chi zovno shorond ni hataa
-
Zochin (October 03, 2015 3:17:25 pm )
Gaj donton araatanguud zunduu bdag.Manai aimagt bas uuntei tustei araatan alibin chutgur bdag yum. Darga nariin huliin ulii ni doloogood huchgui hugshin zaluu emegteichuuded sur huchee gargadag. Ter udahgui uuntei adil uildel garganaa medej bna.Yana daa
mongoliin ard tumen mini. -
arai ch de (October 03, 2015 5:30:40 pm )
Hoorhii do ter busgui adilhan emegtei hun bolhooroo orowdood setgel owdood bh yumaa hogiin nowsh alwal taarna han baatar ch geh shig baataraa ch hatdaa
-
Зочин (October 03, 2015 7:30:12 pm )
Ямар хүний ёсноос гажууд юм бэ. Хүн алж байхад найрлаад сууж байдаг ямар мөс жудагтай улс бэ. Баянчандманийхан.
-
nergui (October 03, 2015 8:03:15 pm )
uh muu teneg adguus
-
наранцогт (October 03, 2015 8:05:33 pm )
ЗҮГЭЭРЭЭ ТӨР ЗАСАГ УДАХГҮЙ ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ ГАРГААД ӨРШӨӨЧИХНӨ САНАА ЗОВОЛТГҮЙ САЙНДАА Л ГАНЦ ЖИЛ СУУНА
-
AAB (October 03, 2015 10:10:49 pm )
247 IIN DELGER, BAYR 2-IIN HUNDRUULSEN HELBER BOLJDEE. HARIN ENE UDAAD URLEE HOYULANG NI ZANGIDSAN BOLTOI
-
TER BUSGUI (October 03, 2015 10:12:06 pm )
TER EMEGTEI SUL BSAN UCHIR HEREG UUSJEE
-
Wowka (October 04, 2015 12:42:57 am )
Nam dagasan. Doldoinuudaa gej.
-
buugiib (October 04, 2015 12:54:28 am )
Бөгс долоогч залуучуудын эвсэл хоёр сайхан долоогчоо алдлаа
-
зочиН БААТАР (October 04, 2015 7:24:12 am )
Хүний арьс нөмөрсөн алуурчингийн байгааг бузар хар нүгэлтэн
-
Zochin (October 04, 2015 8:58:22 am )
Нам дагасан салбадайнууд яг намынхаа нөгөөдүүлийг дуурайдаг БАЯНЧАНДМАНЬД МАН-Н НЭГ НӨХӨР ИИМ НҮГЭЛ ХИЙЖ Л ДЭЭ АДГУУСУУД. ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ БИШ ШОРОНД БАЙГАА МАНАЙ НӨХДҮҮД ШҮҮХЭЭС ИЛҮҮ ШУДАРГА ШҮҮНЭ ТЭД ЧИНЬ ИИМ ХЭРГИЙГ ЁСТОЙ ҮЗДЭГГҮЙ ГЭСЭН . НАСААР НЬ ЭМЭЛ ЭМНЭГ ХАНГАЛ ШИГ ЭДЭЛ
-
h (October 04, 2015 10:07:51 am )
Uhej dald orvol taarna. Chamaig shorond ochson hoino chin ted nar yaj edlehee medne bh. Zovlong ni hed dahin iluugeer medruulerei. Muu eriin orontsog novsh. Etseg eh ni yu bodoj suugaa boloo iim ur toruulj usguj ingej humuujuulj bdg
-
Anonymous (October 04, 2015 10:08:52 am )
Adgiin muu er. Er ch gj de araatan. Tamd och
-
Anonymous (October 04, 2015 12:32:38 pm )
tur zasagiin tomilgoo hunee sudalj bolovsrol nas nambiig harah heregtei
-
-
m (October 04, 2015 3:34:04 pm )
Heleh vg vnende oldohgvi bn
-
Anonymous (October 04, 2015 4:52:17 pm )
төрийн албанд хэнийг хамаагүй тавьдагийн гай. дарга болоод л нуугдаж байсан мөн чанар ил гараад л нийгэмд ийм гай тарьж байна хамгийн гол нь ард түмэн минь сонголтоо хийхдээ анхаараачээ
-
зочин (October 05, 2015 8:21:41 am )
Дээд хүмүүс нь суудлаа олохгүй байгаа юм чинь доодуул нь суудлаа олохгүй байгаа тод жишээ. МАН, АН- сүүлийн жилүүдэд мэдлэг боловсрол муутай ,ёс зүйгүй, өөрсдийн аялдан дагалдагч нараар залгамж үеэ болгодог нь улс орныг дампууралд хүргэлээ,Хэдхэн жилийн өмнө МАН-н нөлөө бүхий залуучууд буудлын үйлчлэгч эмэгтэйг хүчиндсэн гээд л хэвлэлээр шуугиж байсан,Одоо бас л МАН-н залуу гишүүн жигшүүрт хэрэг үйлдлээ, Ер нь дор хаяж Гадаадад сургууль төгсөж магистр хамгаалсан хүнийг төрийн албаны удирдах албанд тавих хэрэгтэй , Төрийн албанд ажилладаг хүмүүсийн шалгуурыг өндөр болгох зайлшгүй хэрэгтэй бн. Одоо хэн нэгэн даргын боловсрол дулимаг хамаатан,садан, танил тал, өөрийн толгойгүй аялдан дагалдагч нар төрийн албанд шургалах болсон,нь төрийн завхрал болж бн,Хуулийнболон цэргийн сургууль төгссөн хүмүүс гэмт хэрэг үйлдвэл хатуу ял оноодог байхаар хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэй, Ер нь цэргийн сургууль төгссөн ч юм үзэж нүд тайлаагүй хөдөө амьдарч байгаа хүмүүсийн сэтгэлгээ өөрчлөгдөхгүй ээ, Нийгэмд соён гэгээрүүлэх ажлыг өргөн цар хүрээтэй хийх, Ингээд ч тодорхой үр дүнд хүрэхгүй бол БЯСАЛГАЛ-г ард түмний дунд үнэ төлбөргүйгээр хамруулж байж л хүмүүсийн сэтгэл, сэтгэлгээнд эерэг өөрчлөлт орох бно,
-
зочин (October 05, 2015 8:27:55 am )
монголын нийгмийг хамарсан садар завхай явдалын хор уршигийг яасан ч их улстөржүүлж МАН АН хоерт хамаатуулдаг юм бэ
-
өвкүүш (October 05, 2015 8:38:44 am )
Ymar zewvvn jinger be hanbaatar gichiig boovnih ni vzvvriig tamgal
-
naagii (October 05, 2015 10:32:52 am )
emegtei hunees turuugui ymshig teneg nowshnuud doodohoo zahirch suraagui ymnuud shorond hiigeed tendee huchinduuleed hewtej baig
-
2015 (October 05, 2015 2:19:21 pm )
yamar baliar zerleg novsh ve hiisen hergiihee tuluusiig hurteh l bno do chii adgiin eriin sug
-
2015 (October 05, 2015 2:20:04 pm )
hanaj tsaddagguim be yamar ehner huuhedtei l yum bn sh de iluu harj biluu dolooj yavahiin
-
ЗОЧИН (October 05, 2015 2:20:39 pm )
Б Ханбаатарт гянданд 5 онцгойд 10 чангад 9 жилийн ял Ариунболдод чангад 12 жилийн ял өгөх гэнээ очихоор нь олон сайхан эрчүүдыг ёогоороо мялаана гэнээ
-
2015 (October 05, 2015 8:39:14 pm )
шүүх шударгаар шүүнэ гэж итгэж байна. Хөөрхий ядарсан эмэгтэй
-
Anonymous (October 06, 2015 6:58:17 pm )
shuud tsaazluul taarna ter eronhiilogch uls orondoo yu bolj Bgaag meddegch boloosoi buzariin nowshig taigAn bolgo
30 Comments