antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 2, 2015 25 comments

Хууль бусаар томилогдсон Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболдын “хууль бус арга заль”

нийтлэсэн Admin

enhboldzasagdargaСүүлийн үед олон нийтийн анхаарлыг хууль бусаар томилогдсон Дархан-Уул аймгийн Засаг дарга Агвааны Эхнболд нэлээдгүй татаад байгаа юм. Тус аймгийн ИТХ энэ сарын 9-нд хуралдаж ИТХ-ын дарга Ц.Цэндсүрэн, Засаг дарга С.Насанбат нарыг огцруулах тогтоолыг гаргасан байдаг. Мөн уг хурлаар аймгийн ИТХ-ын даргаар Л.Эрдэнэбатыг сонгож, Засаг даргаар А.Энхболдыг томилжээ. Ингэхдээ ИТХ-ын гурван төлөөлөгч сууж байгаад л шийдчихсэн хууль бус томилогоо гэдгийг тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа хэвлэлийнхэнд баримт дэлгэн мэдээлж байсан. Өдгөө Дархан-Уул аймгийн Засаг даргын суудалд хууль бус аргаар заларсан Агвааны Энхболд нь хэд хэдэн хуулийн заалтыг зөрчсөн нь баримтаар нотлогдож байна.

Нэгдүгээрт : ЕБ-ын сургууль төгссөн эсэх нь эргэлзээтэй. Түүгээр ч зогсохгүй баклаврын зэрэг хамгаалаагүй улмаар магистрын зэрэг хамгаалсан нь үнэн. Агвааны Энхболд нь ИТХ-д өгсөн анкетдаа Дархан хотын 9-р сургуулийг 1978-1988 онд төгссөн хэмээн бөглөсөн бол 2015 оны Дархан-Уул аймгийн Засаг дарга болохдоо өгсөн тодорхойлолтдоо Дархан хот 9-р сургуулийг 1986 онд төгссөн хэмээн өөрийгөө тодорхойлсон байна. Оны хувд зөрүүтэй эл байдал нь ЕБ-ын сургууль төгссөн гэдэгт итгэхэд бэрх. Тиймээс бид 1988 онд Дархан хотын 9-р сургуулийн захиралаар ажиллаж байсан н.Намсрай багшаас тодруулга авсан юм. Тэрээр хэлэхдээ “Би 1988 онд тус сургуулийн захиралаар ажиллаж эхэлсэн. Намайг захиралаар 1988 онд ажиллаж эхлэхэд хоёр 10-р анги төгссөн. Миний санахад Агвааны Энхболд гэх хүү төгссөн эсэх нь сайн санахгүй байна. Энхболдын ээж нь боловсролын салбарт удаан ажилласан хүн байсан. Хэрэвээ 1988 онд 9-р сургуулийг төгссөн бол би уг нь ээжийг нь таньмаар юм. Сайн санахгүй байна” хэмээн хариултыг өгч байсан юм. Өөр бусад эх сурвалж мэдээлсэнээр А.Энхболд 10 дугаар ангиа төгсөөгүй 8 дугаар анги төгсөөд Ленинградын Төмөр замын техникумд орсон гэв. Түүний хувьд Ерөнхий боловсролын бүрэн дунд боловсрол эзэмшсэн гэдэг нь баримтаас харахад эргэлзээтэй. Харин А.Энхболд нь магистрын зэрэг хамгаалсан нь үнэн. Гэхдээ хамгийн сонирхолтой нь баклаврын зэрэггүйгээр шууд магистр хамгаалсан нь анхаарал татаад байгаа юм. Магадгүй А.Энхболд гэх энэ эрхэм боловсролын салбарыг мөнгөөр төвөггүйхэн шийддэг нэгэн бололтой.

Хоёрдугаарт: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйл. Засаг дарга, түүнийг томилох заалтын 26.5-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангасан байна:

26.5.1 дээд боловсролтой:

26.5.2 төрийн албанд 3-аас дээш жил ажилласан:

26.5.3 шүүхийн шийдвэрээр  тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх;

 26.5.4.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх;

26.5.5.ялгүй байх” гэж заасан байна. Мөн Монгол улсын Засгийн газрын тогтоол 405 дугаарт заасны 5.3-т “Улсын төсөвт үйлдвэрийн газрын гүйцэтнэх захирал, захиргааны ажилтан, бусад ажилтан /хөлсөөр түр ажиллагч орохгүй/-аар 1996 оны 8 дугаар сарын 1-ээс 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүртэл ажилласан хугацаа” гэж заасан байдаг. Тэгвэл А.Энхболд нь 2007-2009 оны хооронд “Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ТӨҮГ-ын Худалдаа Хангамжын Албанд менежер, ахлах менежерээр ажилласан байна. Энэ нь түүний төрийн албанд зүтгэсэн жил хүрэхгүй байгааг харуулж хууль зөрчсөн гэж үзэх нэг шалтгаан болж байгаа юм.

Гуравдугаарт: Хууль бусаар Дархан-Уул аймгийн Засаг даргааар томилогдсон А.Энхболдыг шүүхээс түдгэлзүүлсэн. Гэвч шүүхийн үйл ажиллагаа явагдаж байхад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хууль зөрчиж өнгөрсөн есдүгээр сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгмйн Засаг даргаар батламжилсан аж. Ингэснээр одоогийн Дархан-Уул аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар хууль бусаар томилогдсон бөгөөд эл хууль бус үйлдлийг Ерөнхий сайд өөгшүүлэн дэмжсэн нь илтэд хууль зөрчсөн үйлдэл болоод байгаа юм. Магадгүй Ч.Сайханбилэг, А.Энхболд нарын хооронд тохиролцсон тохироо байнуу гэх хардлага төрүүлж болох юм. Мөн албан бус эх сурвалжийн мэдээлсэнээр А.Энхболд нь “Худалдан авах ажиллагааны газрын хэлтсийн дарга” албан тушаалд тэнцээгүй байна. Учир нь 2015 оны 4-р сард АТГ-аас А.Энхболдыг төрийн албанд тэнцэхгүй гэсэн тодорхойлолт гарчээ. Түүнийг ашиг сонирхолын зөрчилтэй хэмээн мэдүүлсэн байна. Энэ тухай бид дараагийн нийтлэлээрээ уншигч та бүхэнд дэлгэрэнгүй мэдээллэх болно.  Харин Ерөнхий сайд та А.Энхболдын тухай хэрхэн судалж үзсэн бэ!!!

Дархан-Уул аймгийн Засаг даргыг батламжилсан Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг та хууль зөрчсөн энэхүү томилогоог эргүүлэн татна гэдэгт итгэлтэй байна. Төрийн албан хаагчид маш өндөр шалгуур давж тангараг өргөсөн байдаг. Гэтэл А.Энхболд гэх энэ эрхэм боловсрол эзэмшсэн байдал болоод одоогийн хууль бус Засаг даргын суудлыг чухам ямар аргаар олж авсан гэдэг нь анхаарал татсан хэвээр байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

25 Comments

  • Fuck 76 (October 02, 2015 4:46:08 pm )

    Hench garsan adilhan tiimees bitgii hudlaa uls torjood bai

  • Зочин (October 02, 2015 5:18:01 pm )

    Төрийн албанд ажиллаагүй, дээд боловсрол эзэмшээгүй ийм луйварчин этгээдийг засаг даргаар тавьж болохгүй шүү, энэ чинь төрийн албаны нэр хүнд аймаг орны хийморь сүлд үхдэг юм байгааз дээ. Дашуудтай хуйвалдан байж хууль бусаар хулгайн замаар луйвардаж суусан суудал чинь хатуудах байлгүй

  • Anonymous (October 02, 2015 5:31:49 pm )

    Ungan Darkhanii zaluu hvn. Demji

  • Зочин (October 02, 2015 6:22:17 pm )

    Сайханбилэг сайд буруу хүнийг хууль зөрчөөд томилсноо ойлгож алдаагаа засах байлгүйдээ

  • irgen (October 02, 2015 6:25:31 pm )

    saihanbileg aldaagaa zasaa nasanbat bolomjiin ajillasan gej boddog 4 jilee duusga hiih ajlaa guitsee ene uls turjiltiin dund irged hohirch bn

  • zochin (October 02, 2015 8:09:17 pm )

    darhanii ugaan huu demjij bna. bid neg togsolt 1978-1988 on ni zov. Hasanbat ni darhanii zasag darga mon bolovch gazarn albanii dargaa bas davhar hiideg tomillogdson darga ni ajilaa medehgui zasag darga medne gehn bna le.

  • Зочин (October 02, 2015 8:31:20 pm )

    bi Darxanii jiriin neg turiin alban xaagch bidend bol nasanbat baina uu enxbold baina tui ch xamaa alga ug ni. gexdee xewleleer yawaad baigaa medeelluudiig xaraxad arai ch enxbold shig iim xuneer udirduulmaargui bn shuu. nadaas door bolowsroltoi nadaas baga medleg chadwartai xunii udirdlagand ajillax xuselgui bna. xuuli muuli zurchsiin bol tegeed turgen zailuulaad meddeg chaddag xumuus ni ajilaa awaad yawmaar bn

  • zochin (October 02, 2015 8:42:33 pm )

    shuud deremdej bsan shu de tamgiig ni hurtel oor hun ogj bariad bsan iim shudraga bus bj bolohgui shu

  • Зочин (October 02, 2015 8:59:43 pm )

    enxbold bid 2iin aimag udirdana gej nohoi dolooson yum bolno bizde yaxaw ax duu xamaatan sadan tegeed 5 dashuud ed nart bol bolj l baigaa biz darxanii 100myangan irgen iim tag bolowsrolgui xaranxui garaar udirduulna gewel zaya ni xazaina bizde

  • Anonymous (October 02, 2015 9:03:53 pm )

  • amidral (October 02, 2015 9:04:11 pm )

    Arai l dendej bn aa uu l ni ym hiideg bolovsroltoi l hun tavimaar bn naad nohoriig chin bi mednee arai arai

  • Anonymous (October 02, 2015 9:11:38 pm )

    zochin . za daa barahgui dee. zahiin baitsaagch, zali xereglej ashig oldog hangamjiin menejer, hiij bsan hunii hiij chadah ajil bishee. barahgui Enxboldoo darkhaniig elgeer ni hevtuuichih ni hereggui.Guij bna

  • Anonymous (October 02, 2015 9:15:33 pm )

    irgen ooriinhoo namtaraa anduuraad bgaa hun ard tumnii tuuhiig buteej chadah uu. kkkkk

  • Anonymous (October 03, 2015 1:04:06 am )

    Naad huniig chini mednee manaitai oirhon baidag yum Deerh bugd yer ni unen shu unen yum heleheer ulstorjloo gej am tagladag boloo shivdee

  • Anonymous (October 03, 2015 5:47:01 am )

    zugeer sanalaaraa ajilaa ogchih .

  • Зочин (October 03, 2015 7:35:18 am )

    дэлхийгээс зайлаа

  • Зочин (October 03, 2015 8:00:22 am )

    Миний л мэдэхийн Насанбат сайн дарга нь байсан. Хийсэн бүтээсэн юм ч ихтэй. гол нь зангарагтай удирдлага гэж юу байдгийг Дарханы төрийн албан хаагчдад үлгэр дууриалал болгон харуулсан хүн. Улс төрд яваа хүн сайн муугаар хэлүүлэх үе зөндөө гарна. хамгийн их муулдаг хүмүүс бол Дашуудын бүлэглэл, олигтой боловсрол ч байхгүй. гудамжны рекетир, шантаажчингууд Дарханы АН-ыг луйвардаж эзэгнээд сонгууль болгонд ялагдуулж ирсэн түүхтэй. харин сүүлийн үед болсон хэрэг явдлуудыг харахад ард түмний сонголтоор гарч ирж чадахгүй гэдгээ ойлгож МАН-аас урвагч нарыг худалдаж авах замаар төрийн эрхийг хууль бусаар булааж авах аргыг сонгожээ. А.Энхболд бол ашиг хонжооны төлөө хэнийг ч худалдаж хэнд ч урвахад бэлэн харанхуй бүдүүлэг, өөрийн гэсэн үзэл бодолгүй этгээд юм байна. Дашуудын утсан хүүхэлдэй болж Дарханы ард түмний сонголтыг нурааж өөрийн хар шуналын төлөө ганц суудлаар худалдчихлаа

    • Darkhanaas (October 04, 2015 2:18:34 am )

      Enkhbold gancaaraa baigaagui. 10 zaluu nasanbatiin esreg negdsen. Altantuya gedeg huuhen ni nasanbatiin doromjloliig tesehgui bolloo MAN-aas garch MAXN -ruu orloo geed Darkhanii TV-uudeer medegdel hiisen. 18 tuluulugchuus yagaad 11 ni Nasanbatiin esreg negdev. Enkhbold gancaaraa ANd urvaad nasanbatiig unagah bolomjgui. 11-lee nasanbatiin esreg bolson shaltgaaniig nasaa uuruusuu l haih heregtei. Busad ruu buruugaa chiheed hereggui

    • Kkk (October 04, 2015 2:20:57 am )

      Tegsen gesen. Zangargaa haruulj baahan turiin alban haagchdiig solison gesen. Odoo uuruu halagdaj soligdohiin zovlong amsaa biz

  • Зочин (October 03, 2015 1:49:08 pm )

    Одоо л од шуурдэг цаг гэж ярьцгаадаг байсан, тэр цаг нь ирсэн ч юм уу хэн мэдлээ золиг гэж! Энд тэнд дуургууд болоод аймгуудын ИХТ-дийн, засаг даргын эрх мэдлийг хууль бусаар авлаа л гэнэ, хучээр авлаа л гэнэ! Хай золиг худлаа байлгуйдээ, унэн бол монголын тер гэж нэг юм байгаа бол зохих арга хэмжээ авах л естойдоо!!! Чимээгуй байхыг бодоход худлаа юм байгаа биз! Хэрэв унэн бол маргааш ч юм уу негеедер ч юм уу монголын терийн эрхийг ийм аргаар авахад бэлэн болчихсон гэсэн уг биздээ?! Тоглож байгаа байлгуйдээ!!!?

  • Darkhanaas (October 04, 2015 2:11:04 am )

    Nasanbat unendee Darkhaniig sonin bolgoson hun shuu dee. MAN yalchihaad baihad namiinhaa sain bolovson huchnuudiig bugdiig ni solison shuudee. Gadnaas bagaa burduulsen. Gazriin albanii Munkhbat gedeg turshlagatai ahmad namiin gishuunee turiin albanii shalgalt uguugui zaluugaar soliod hel am garaad l bsan. Hugjliin bodlogiin heltesiin undur bolovsroltoi shijignesen zaluugaa neg hiisej devsen garaar solison geed gadnaas mash ikh hun tavisan. MANiig yalalt baiguulahad gol uureg guicetgesen zaluusaa jiigeed AN-iin urvagch garuudtai niilsen ni uuriinh ni unah shaltgaan bolson. Uund egduucsen MANiin 10 zaluu tuluulugch ANtai niilj 21uulee bolood Nasanbatad hariug barisan. IIM L YUM BOLSIIMDAA

  • zochin (October 04, 2015 1:22:36 pm )

    humuus yagaad iim so bdag yum bol naad huniig bi sain medne mundag zaluu darhan uul aimgig udirdaj yawah chadwar bgaa shuu ta nar hunig medehgui bj huni ner turd haldahaa bolibol yasiin be darhani unagan huuhed darhanig yaj hugjuulehig ni zugeer l haraad bj bai humuusee harin chadhgui bol naad doromjloloo hel za higeegui bhad ni hunig olon yumaar helehee bolson deer

  • zochin (October 04, 2015 4:09:59 pm )

    Өмнөх засаг дарга МАН-ын нэг хүний төлөө ажилласан ажиллаж байгаад хусагдчихлаа. Түүнийг өмөөрч үхэх гэж байгаа хүнийг Дарханчууд бүгд зурагтаар харлаа. Та бүхний идэж уудаг цаг хугацаа дууссан одоо болно. Шинэ засаг дарга боловсролгүй байж болно. Дарханчууд сонгосон аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч, тэр хүн харин ирээдүйд Дарханыг Дарханчуудыг удирдаад аваад явах залуучуудыг сонгодог болох замыг тавьж чадна гэдэгт итгэж байна. Дарханы МАН бол цөөн хэдхэн хүний нүгэлийн уурхай болсон шүү дээ. Харин тэд Дарханы төлөө юу ч хийж чадахгүй гэдгийг Дарханчууд мэдэж баймаар.

    • Зочин (October 05, 2015 7:55:28 am )

      Энхболдыг дарханчууд иргэдийн хуралд сонгоогүй шүү, намын жагсаалтанд бичигдэж намын авсан саналаар автоматаар сонгогдсон. намд юу ч хийгээгүй, хуруугаа ч хөдөлгөөгүй, нэг төгрөг ч хандивлаагүй. зөвхөн өөрийнхөө хувийн эрх ашгийн төлөө л хор хутгаж суудаг новшийн этгээд. тэгээд ч засаг дарга боловсролгүй байж болохгүй гээд хуулиндаа заачихсан байгаа. муу дээрээ муухай муухай дээрээ улцан ийм л хүн

  • Зочин (October 05, 2015 8:08:25 am )

    засс нээх сайндаа биш Дашуудын мөнгөөр намзх-ын хэдэн амбицтай урвагчдыг худалдаж авчихаад засаг дарга болж тоглож байгаа нэг муу мудак шдээ. үхсэн ацных нь засаг дарга байдгын

antalya rent a car