Н.Алтанхуягийн Засгийн газрын үед хэрэгжсэн “Нүүрс” хөтөлбөрт Монгол Улсын хуулийн байгууллага дүн тавьж Л.Гансүхийг шоронд хийлээ. Үнэндээ хөтөлбөрт нь бус, хэрэгжүүлэгчдэд нь тавьсан дүн. Гэтэл гэр хороололын иргэд “Нүүрс” хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэх шаардлагыг Ч.Сайханбилэгийн Засгийн газарт тавив. Гэр хорооллын иргэдийн ийнхүү улстөржсөн шийдвэр зохион байгуулалттай байсан эсэхийг нотлох ямарч боломжгүй. Юутай ч “нүүрсчин” бүлгийн буруу зөвийг дэнслэхээр хуулийн хүрээнийхэн таван өдөр хэлэлцэж Л.Гансүхийг 4.6 жил хорихоор болсон.
Яг л Л.Гансүхийн гардан гүйцэтгэсэн “Нүүрс” хөтөлбөртэй нас чацуу Н.Батбаярын “Гудамж” төсөлд дүн тавих цаг нь болсон юм биш үү. Фортуна Н.Батбаяр Эдийн засгийн хөгжлийн сайд хийж байхдаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчин Японы зах зээл дээр”Самурай” бонд босгосон. Харин сүүлд нь”Япон улсад гал тахисаны хүчинд бонд босгож чадлаа” гэж тайлбарласан нь олны гайхширлыг төрүүлсэн. Тухайн үед Сангийн сайд асан Ч.Улаан “Хууль зөрчөөд ч хамаагүй эдийн засгийг тэтгэх хөгжлийн хөрөнгө оруулалт татахад болохгүй зүйлгүй” хэмээн хамгаалсан үг хэлсэн.
Гэтэл тэрхүү зээл үр бүтээлтэй зүйл зарцуулж байгаа нь эргэлзээтэй. Н.Батбаяр сайд байх хугацаандаа 33 уулзвар, 122 км хурдны зам барих ёстой гэж “Чингис бонд”-ын хөрөнгөөс 200 сая ам.доллар “Гудамж” төсөлд гаргаж өгсөн. Учир нь “Гудамж” төслийн автор нь Н.Батбаяр, гүйцэтгэгч нь Н.Батбаяр, санхүүжүүлэгч нь Н.Батбаяр юм. Уг нь дээрх 200 сая ам.доллар Хотын дарга Э.Бат-Үүлийн мэдэлд очих ёстой байсан. Мань хоёр үүнээс болж ам мурийгаад ч авсан. Ер нь ихээхэн мөнгөтэй төсөл хөтөлбөрийн цаана янз бүрийн аргаар мөнгө угаалт явж байдаг. “Гудамж” төслийн долоо хүн 90 сая төгрөгөөр гадаадад зугаалсан баримт олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаад газар авч байна. Гэтэл АТГ болон Н.Алтанхуягийн багийнханд дарамт үзүүлж явсан хуулийн байгууллагууд энэ тэдний энэхүү тансаглалыг огт хараагүй нь сонин. Эсвэл галд өргөчихөж магадгүй гээд Фортунагаас айгаад байгаа юм болов уу. Уг нь шалгавал Л.Гансүхийн араас Н.Батбаяр дээлээ нөмрөх ч байж магадгүй юм.
Түүнийг “Гудамж” төслөөр хэр их мөнгө “угааж” байгаа бол гэсэн хардлага нийтийн дунд байна. Өмнө ч байсан. Төслийн ажил эхлэх үед ам.доллар 1600 төгрөгтэй тэнцэж байсан гэж үзвэл 200 сая ам.доллар ойролцоогоор 320 гаруй тэрбум төгрөг болж байгаа юм. Манай улсад нэг км автозам барих жишиг үнэ орон нутагт 650 сая, харин нийслэлд 810 сая төгрөг байхаар тооцдог. Тэгэхээр 122 км хурдны замын ажилд 122 тэрбум төгрөг зарцуулж болно гэсэн үг. Нийт хөрөнгөөс хурдны зам барих 122 тэрбум төгрөгийг хасахаар үлдсэн 200 орчим тэрбум төгрөгийг 33 уулзварт зарцуулахаар болж байна. Ингэхээр нэг уулзварт ойролцоогоор зургаан тэрбум гаруй төгрөг зарцуулна гэсэн үг. Гэтэл нэг уулзвар засч, сайжруулж, шинээр тавихад сайндаа л хоёр км автозам барьдаг аж. Өөрөөр хэлбэл одоо мөрдөж байгаа автозамын жишиг үнээр бол нэг уулзвар барихад 1.7 тэрбум орчим төгрөг, барилгын материалын үнэ өссөн зэрэг шалтгааныг нэмээд сайндаа л хоёр тэрбум төгрөг зарцуулах боломжтой тооцоо гарч байгаа.
Жишээлбэл өнгөрсөн онд тууз хайчилж нээлт хийсэн 10 гаруй уулзварын нэг “Минж плаза”-гийн өмнөх дөрвөн зам дээр л гэхэд 1830 ам.метр талбайг засварлажээ. Товчхондоо бол энэ нь хоёр км хүрэхгүй автозам гэсэн үг. Мөн өнгөрсөн онд барьсан III, IV хороололын эцсийн уулзварыг 1.6 км-ээр тэлсэн байх юм. Зөвхөн энэ хоёр уулзвар буюу нийт 3.5 орчим км замын ажлыг хийхэд л Н.Батбаяр сайдын мэдэлд байгаа 300 гаруй тэрбумаас 12 нь явчих нөхцөл үүсээд байсан. Үнэндээ Монгол Улсын хэмжээнд мөрддөг зам барих жишиг үнээс зургаа дахин давсан энэ мөнгө хяналттай “урсч” байсан уу, гэвэл тийм биш. Мөн хэний халаасанд орж байгаа нь ч тодорхойгүй. Тиймээс л Н.Батбаярын гардан зохион байгуулсан хөтөлбөрт Л.Гансүхийн “Нүүрс”-тэй ижил дүн тавимаар байгаа юм. Манай хууль хяналтынхан захилгын байгуулага болсонг үүнээс харж болох юм.
Холбоотой мэдээ
-
зоригт (October 02, 2015 10:51:15 am )
Хууль хяналтын байгууллага энэ асуудлыг анхааралдаа авна гэдэгт найдаж байна.
-
сандаг (October 04, 2015 2:34:13 pm )
монголын эдийн засгийг өнөөгийн байдалд хүргэхэд онцгой нөлөөлсөн хувь нэмрээ хамгийн их оруулсан нөхөр бол яах аргагүй форотуна мөн гэвч энэ засаг юу ч хийж чадахгүй дээ
-
-
Anonymous (October 02, 2015 11:26:12 am )
Гэр хорооллын иргэдийн улстөржсөн шийдвэр гэнэ үү, өндөр үнэтэй уут нүүрсийг чинь авч дийлэхгүй байна, уутанд биш шуудайнд савлаад жаахан хямдруулаад өгөөч гэхээр л улстөржсөн болох уу.Гарт баригдаж, нүдэнд харагдаж, ард түмэнд наалдаж үлдсэн ганц зөв ажил бол нүүрс хөтөлбөр.
-
Anonymous (October 02, 2015 12:54:21 pm )
Энэ нээрээ сайхан шаах юмаа ямарч тооцоололгүй худлаа мэдээлэл байна зүгээрл хэн нэгнийг буруутгах гэсэн санаатай нь харагдаж байна 122 тэрбумаар 122км зам тавина ч гэх шиг
-
Anonymous (October 02, 2015 1:35:00 pm )
Хэрэв Н.Батбаярыг Л.Гансүхийн араас шүүх рүү явуулж чадвал АН жинхэнэ шударга нам болж ард түмэнд харагдана.
-
Zochin (October 02, 2015 1:35:57 pm )
АЖИЛ ХИИСЭН НЬ БУРУУТАН. БОЛДОГ. ЗӨВ. БУРУУДАЖ БУРУУ НЬ ЗӨВДӨГ. ЦӨВҮҮН ЦАГ ГЭДЭГ БОЛЖ ДЭЭ ЗАЛУУЧУУД МИНЬ ТӨРД. ЗҮТГЭХ ТАМД УНАНА ГЭСЭН ҮГ ДОВОО ШАРЛУУЛЦГААЯ
-
zochin (October 02, 2015 1:38:48 pm )
MEDEEJ IDSEN UUSAN NI OILGOMJTOI . HARIN IH UU , BAGA UU GEDEG L SONIN BNA DAA
-
Zochin (October 02, 2015 1:45:37 pm )
АЛТАНХУЯГЫН ЗАСАГ НҮДЭНД ХАРАГДАХУЦ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙСЭН . АЛТАНХУЯГ ЮУ ДЭЭР ХЭНИЙ ЗУУЛТАНД ЯАГААД. ОРЧИХВОО
-
batbayar-g ATG shalga2 (October 02, 2015 1:52:14 pm )
shalgasan deeree uls orniig sa,arch hyachixaad neeren… odoo bolohoor yuch boloogui yum shig bj bx shivdee. saixanbilegiig ch bas buh said nariig shalga hulgaich nam shdee AH
-
х (October 02, 2015 2:00:09 pm )
Та нараас заавал буцааж гаргуулж авна даа. Бүх Монголчуудыг өрөн далайд живүүлчихээд энэ дэлхийд орох орон зай олно гэж бодоо юу. Мөн чанар хүн чанар өнгө мөнгөнд идэгдсэн угаасаа хүний адагуудын үе дуусаж л таарна.
-
zochin (October 02, 2015 2:30:40 pm )
yvuul yvuul butelgui ul buteh nuhduudiig yvuul
-
zochin (October 02, 2015 2:32:38 pm )
yvuul yvuul butelgui ul buteh nuhduudiig yvuul yuga hiij suudgii buru ym husen bol tuniige naminchlah ystoi
-
Anonymous (October 02, 2015 2:32:55 pm )
Энэ хүн бол аль эрт явах ёстой хүн
-
хон иргэнты (October 02, 2015 3:08:03 pm )
уулзваруудаа янз бүр бологхоор түгжирэл арилчих юм бодоод байхын тийм биш ээ нуухы нь авах гэж нүдий нь сохлож хөрөнгө үрээд байна гудамж төсөл бол шал хэрэггүй ажил
-
Зочин (October 02, 2015 3:30:50 pm )
АН-ын Алтанхуягийн ЗГ гарч ирээд ард түмэнд хямд нүүрс хүргэх болон хотын түгжрэлийг арилгах талаар олон түмэнд хүрсэн ажил нь энэ 2 төсөл юм. МАН одоо сонгууль ойртож байгаа болохоор тэдний хийсэн ажил болгоныг харлуулах үйл ажиллагаагаа идэвхижүүлж эхэллээ.Угаасаа тэд 20хэдэн жил төр толгойлохдоо хийгээгүйг 2 хон жилд хийж чадсандаа.Үүнд л хорсож хүмүүсийн тархийг угаах ажлаа эхэлсэн.Тэдний хамгийн чаддаг зүйл нь ингэж бусдын хийснийг үгүйсгэж ард түмнээ ядуу,дорой хөгжилгүй байлгах.
-
Anonymous (October 02, 2015 5:54:58 pm )
Зйхиалгын сайт захиалгын хэдэн өгүүлбэр холбож бичээ юу даа?харин өнгөрсөн засгийн газарт хэн нь ажил хийсэн юм бэ хэн нь хийсэн ажилтай тэр ажлын үр шим нь иргэдэд хүрсэн бэ гэдгийг эхлээд тодруулчих.Сохор биш бол харагдаж байгаа даа.Үр дүнгий нь хэн хүртэж цагаан пи ар хийж явна.Хөрөнгө оруулалтаар босгосон мөнгөнөөс дотоодын хэдэн үйлдвэр зээл авч үйл ажиллагаа явуулж байгааг харахгүй байна уу Гудамж төсөл хэрхэн хүнд хүрсэн нь мэдрэгдэж байгаа шүү дээ сайны хажуугаар саар гэгчээр доор нь байгаа хүмүүс чоно борооноор гэгчээр зан гаргасныг үгүйсгэхгүй байна гэхдээ өдий дайны ажил санаачилсан нь муу нэртэй болохоос биш чин үнэндээ энэ хүн хуучин ерөнхий сайд 2 шүү дээ даанч ар өврөөс нь хутгалсаар байгаад унагааж аваа биз дээ.Та нар өөрөөсөө өөр хүмүүсийг хардсаар байгаад эрүүл ухаангүй боллоо эхнэрээ хардахад ч бас ухаан хэрэгтэй шүү
-
Боль (October 02, 2015 6:21:37 pm )
Одоо АН, ҮҮл даргыг устгах пиар эхэлж дээ. Уулзвар зам нь хэвээрээ уураа бараад явжийхдаа таарсан улс, эсэргүүцээд байгаа энэ хүмүүс хуучинсаг МАХН-ны шаарууд л байгаа бичсэн үгнээсээ л танигдаж байгаа юм.
-
зочин (October 02, 2015 6:36:31 pm )
Гудамж төсөл Архангайд хэрэгжсэн ямар зургаар хийх ёстой юм бүү мэд иргэдэд ямар ч мэдээлэл алга. Хийсэн замын далангууд нь одоо нурж унаж эхэлж байна. энэ төслийн талаар иргэдийн дунд маш их хардлага байдаг шалгаад үнэн зөвийг нь тогтоох хэрэгтэй. Архангайд 7 км замыг 21 тэрбумаар тависан гэж яриад байна 1 км-г 3 тэрбумаар барьдаг юм уу
-
Anonymous (October 02, 2015 6:48:29 pm )
Za huurhii dahin neg luibarchin ahiind ochih ni de ebe hantsui shamlaal oron do ardchilsan namiinhanda durgui bolchihsin yum shig bga yum
-
ӨӨ (October 02, 2015 7:05:46 pm )
Ээ дээ энэ АН уу
-
Anonymous (October 02, 2015 8:48:08 pm )
f
FORTUNA BATBAYR DAXIAD SHORONDOO OROX GEJ BGAA YUMUU ZUV ZUV YAVUUL!!!!!! -
zochin (October 02, 2015 9:24:41 pm )
batbayaryg shalgah heregteii ATG yagaad medeegui dur esgeed bainaa
-
irgen (October 02, 2015 11:23:28 pm )
Bas Gansuhiin araas yavah ni de
-
Зочин (October 03, 2015 1:39:56 pm )
Тер нь сохор, туун дээр нэмэхэд хууль хяналтын байгууллагууд нь бур ч балай тэнэгуудээр дуурчихсэн, зевхен менгетэй дарга нарын талд уйлчилдэг тул найдахын хэрэггуй бизээ!
-
zochin (October 04, 2015 8:01:01 am )
shalgaj nygtlah ni ATG.n uureg shuudee shalgaj ard tumend medeeleh l heregtei
-
Anonymous (October 04, 2015 10:32:56 am )
Shalgah heregtei ATG d.
-
Anonymous (October 04, 2015 10:35:59 am )
Fortuna gej 90 onoos kompleks import negdel, darhani ATK zereg tom gazruudig luivardaj avsan hun gej duulsan.
-
Arhangai (October 04, 2015 10:38:40 am )
Tsag ni udahgui irnee ene luivarchdig yallah bolno.
-
Anonymous (October 04, 2015 11:04:14 am )
manaikhan ch uudgui ulsuud ymdaa yu ch medekhgui baij shuud l mungu idsen ene ter geed tegeed bas ene site ni ymar ch undeslelgui medeelel tawij baikh jisheetei ingewel yaach ch khugjikh bilee deee. muulj bgaa khumuus uursdiiguunkhuu khiisen yrisan zuilee karj bgaad neg bodoj uzeerei
-
Моэ (October 04, 2015 5:35:40 pm )
Ажил хийсэн буруутай болдог пөвөөн цаг гэнэ үү??? энэ ёстой цөвүүн хогийн цаг чинь Ардчилсан бүлгүүд улс төрийг удирдирдсаны дараа дан ийм хогийн зүйл болдог.
-
Anonymous (October 04, 2015 10:21:25 pm )
Medee shaachihad saitiiin ner tavildaa shuurhaigiin garuudaa tonshuulmn medee shdeeeeee
-
Arhangai (October 05, 2015 5:16:45 pm )
Ene davarsan luivarchidvZorgiig nuhachaad tsagaandaa garj ardchilal nereer luivaraa ehluulsen dee. Ter luivarchdin neg ene Arhangai saihan nutgiin mini nereer ulsin ih hurald 3 udaa songogdoj suuldee ard tumnee basamjilan ih huraldaa sogtuu l agsan taviad suuj bdag bolson. Tas tsagaaraa baidagguim udahgui tsag ni iraad ed narig bugdiig n yallah l bolno ! !!
33 Comments