antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 1, 2015 6 comments

Нийслэлчүүд өнөөдрөөс ингэж татвар төлнө

нийтлэсэн Admin

niislelhunamУИХ-аас баталсан Нийслэл хотын албан татварын хууль өнөөдрөөс буюу аравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэллээ. Тодруулбал, архи согтууруулах ундаа, тамхи худалдан авсан, зоогийн газар, баар, ресторан, амралтын газраар үйлчлүүлсэн иргэд худалдан авсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний нийт үнийн дүнгийн нэг хувийг татвар болгон төлөх юм.

Ингээд нийслэлийн иргэн ямар тохиолдолд хэрхэн татвар төлөх талаарх мэдээллийг хүргэе.

Архи согтууруулах ундаа, тамхи худалдан авсан бол татвар төлнө

Өнөөдрөөс эхлэн нийслэлчүүд архи согтууруулах ундаа, тамхи худалдан авах бүртээ нийт үнийн нэг хувийг татварт нэмж төлөх юм. Өөрөөр хэлбэл зах, хүнсний дэлгүүр, мухлаг, супермаркет гээд бүхий л газраас дээрх бүтээгдэхүүнийг худалдан авсан бол татвар төлнө гэсэн үг. Худалдан авалтын хэмжээнээс үл хамааран нэг хувийн татварыг төлөх юм. Жишээлэхэд, 5000 төгрөг бол татварт 50 төгрөгийг төлж 5050 төгрөг, 10 мянган төгрөг бол 10100 төгрөг болгон худалдан авалт хийнэ гэсэн үг.

Ресторан, баараар үйлчлүүлсэн тохиолдолд нийт үнийн дүнгийн нэг хувийг татварт төлнө

Ресторан, баар цэнгээний газарт үйлчлүүлсэн иргэд авсан бүхий л үйлчилгээний зардлын нэг хувийг татварт нэмж төлөх юм. Гэхдээ үүнд цайны газар, түргэн хоолны газар зэрэг газрууд багтахгүй гэдгийг онцолъё.

Тус хуулинд Нийслэл хотын албан татварын хуулинд татвар авах ресторан, баарыг дараах байдлаар тодотгосон байгаа юм. Үүнд,

4.1.6.“ресторан” гэж үйлдвэрлэлийн нарийн ажиллагаа шаарддаг олон нэр төрлийн хоол ундаа, түүний дотор нэршсэн болон захиалгат хоолыг технологийн өндөр түвшинд үйлдвэрлэж, хэрэглэгчийн тав тухтай хооллох нөхцөлийг хангасан дээд зэргийн үйлчилгээг зохион байгуулдаг хоолны газрыг;

4.1.7.“баар” гэж хөгжим, гэрэлтүүлэг болон тусгай зориулалтын бусад төхөөрөмжөөр тоноглогдсон, үйлчлүүлэгчийн амралт, чөлөөт цагийг тав тухтай өнгөрүүлэхэд зориулагдсан, төрөл бүрийн ундаа, хөнгөн зууш, амттанаар үйлчилдэг үйлчилгээний газрыг гэж нарийвчлан зааж өгсөн байгаа юм.

 Хотын татварыг хурааснаар жилд 13 орчим тэрбум төгрөг нийслэлийн төсөвт төвлөрөх гэдэг нь нэг иргэн жилд дунджаар 100 мянган төгрөгийн татвар төлөх юм байна.

Зочид буудал, амралтын газарт амарсан бол татвар төлнө

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л зочид буудал, амралтын газраар үйлчлүүлж байгаа иргэн авсан бүх үйлчилгээний төлбөрийн нэг хувийг татвар болгон нэмж төлнө. Амралтын газраар ихэнхдээ гадаадын иргэд үйлчлүүлдэг тул энэ нь манай улсын эдийн засагт бага ч гэсэн нэмэр болно гэж НИТХ-ын төлөөлөгчид үзэж буй юм. Тодруулан хэлэхэд, тус хуулийн 4.1.4.“зочид буудал” гэж үйлчлүүлэгчийг хүлээн авч байр, хоолны болон бусад үйлчилгээ үзүүлдэг, нэмэлт тоноглол, тусгай төрөлжсөн албад бүхий цогцолбор, 4.1.5.“амралтын газар” гэж тав тухтай амрах, зугаалах нөхцөлийг бүрдүүлсэн байр, хоолны үйлчилгээ үзүүлэх байгууламжид амарч, үйлчлүүлсэн бол татвар төлөх юм.

Zaluu.com М.БОЛОР


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • hmm (October 01, 2015 12:59:51 pm )

    yun ch aimr ymbde ugasa l not toldog bsanshd ym awahad hurtel hetsuu boljom bishu yaj amidarnaa yaj ur hoichoo mongold uldeenee

  • Anonymous (October 01, 2015 1:16:58 pm )

    yasab sain um

  • nbnbn (October 01, 2015 3:11:55 pm )

    yasan iregdee shulj hanadaggvi ym be arial dendvv ym iim ym gj yu bhawdee

  • zochin (October 01, 2015 9:59:16 pm )

    Өгөх нь зөв улс орон хэцүү байгаа бол

  • T1 (October 02, 2015 8:21:10 am )

    Bitiii tenegt. Iiim t1 huuli oruulj ireed vnendee l ywtsgvi. 1 ym helii irgediiin mungiig tanah bsh uursduusuu jahn tanwl tr medeelel chn ard irgeded ih saishaalt hvndleltei bh blno shvv. Ydj uursdiinhuu tsaling buuruul malnuudaa. Uls orniig iim bdld hvrgchd ichdgvi ymbe yaasan

  • irgen (October 02, 2015 10:36:19 am )

    bid nar ugluu gd uls orond min zartsuulagdah bol yahvee.
    Nuguu deeguur suudag garuud n ideed bval bas hetsuu l yum.
    Er n ed nar niilj bgaad yaj dahiad heden tsaas nemj olhuu heduulee gd yaridag bh oo

antalya rent a car