antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 30, 2015 6 comments

Н.Энхбаяр М.Энхсайханы намыг МАХН-д дагаар орохыг шаарджээ

нийтлэсэн Admin

527-1443496361olloomn1706_gsМАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл задарч байгаа, УИХ-ын 2016 оны сонгуульд МАХН дангаараа оролцох нь тодорхой гэсэн  яриа улс төрийн хүрээнд их байгаа.  Энэ нь ч үнэн аж. Тэр бүү хэл Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр намынхаа  бүсийн зөвлөгөөн гэгчдээ үг хэлэхдээ өөрийн биеэр үүнийг нотлон ярьжээ.

 

 

Тэрээр : “Одоогоор манай “Шударга ёс” эвсэл тодорхой зорилготойгоор Ардчилсан намтай хамтран зарим сайдаа шинээр томилон ажиллаж байгаа. Энэ бол эхлэл, цаашид томилгоонууд үргэлжлэх ёстой. Сайд нарыг томилоход АН ямар санал тавьсан бэ гэхээр УИХ-ын гишүүд дотроос томилно гэсэн. Мөн өмнө нь сайдаар ажиллаж байгаагүй гишүүдээс томилно гэсэн.

 

Бас байнгын хороодын даргын албатай хүмүүс биш сул гишүүдээс бүрдүүлнэ гэсэн. Тиймээс АН-ын тавьсан саналыг хүндэтгэж сайд нэр дэвшүүлсэн. Иймд одоо ажиллаж байгаа УИХ-ын гишүүдээс тодруулах шаардлагатай болсон. Тэгээд өмнө нь сайдаар ажиллаж байсан гэхээр манай Ч.Улаан, Д.Тэрбишдагва, М.Сономпил нар Засгийн газрын гишүүн болох бололцоогүй болсон. Мөн УИХ-ын дэд дарга, байнгын хорооны дарга нараас томилохгүй гэсэн учраас Л.Цог дарга, О.Баасанхүү гишүүн нар сайд болох бололцоогүй байсан. Иймд манай намд З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар нар л үлдсэн. МҮАН-аас Г.Уянга, Н.Батцэрэг нар үлдсэн. Тэдэнд нэг квот хуваагдсан болохоор тэд Н.Батцэрэгийг сайд болгоё гэж шийдсэн. Манай нам дотроо Шадар сайдаар хэнийг томилох тухай ярилцаад, мөн Ерөнхий сайдтай зөвлөлдөөд Ц.Оюунбаатарыг томилсон. Цаана нь хоёр яам үлдсэн бөгөөд МҮАН-ынхан Байгаль орчныг авъя гэсэн. Ингээд үлдсэн Барилга, хот байгуулалтын сайдаар З.Баянсэлэнгийг томилуулсан. Үйл явц ингэж болсон, сайд нарыг ингэж томилсон энд хуйвалдсан зүйл байхгүйг хэлье.

 

“Засгийн газарт орох хэрэггүй, та нар орохгүй бол Засаг бүрдэхгүй, ээлжит бус сонгууль руу орно” гэж МАН-ын жирийн гишүүд хэлж байсан. Тийм боломж байхгүй юм билээ. Төр, засгийг тогтвортой байлгах бүх талын бололцоог харж, хамтран ажиллаж буй намуудаа хүндэтгэн Засгийн газарт хамтран ажиллаж байна. МҮАН-ынхан Шадар сайдын албыг авах санал тавьсан. 2012 оны сонгуульд амжилттай оролцвол МҮАН МАХН-тай нийлж нэг нам болно гэж тухайн үед МҮАН-ын удирдлагууд ярьж байсан. Тэр санал хэвээр байх. Албан ёсоор больсон гэж хэлээгүй.

 

Мөн МҮАН-ынхан маань УИХ-ын дэд дарга нь танайх бол бүлгийн дарга нь манайх байна гэж ойлголцсоны үндсэн дээр Л.Цог УИХ-ын дэд дарга болсон. Шаардлагатай бол МҮАН дэд даргаа авч, МАХН бүлгийн даргаа авч болно гэж тохирсон байсан. УИХ-ын дэд дарга  улс төрийн үйл ажиллагаа явуулахад хязгаарлагдмал юм байна, бэлэг тэмдгийн байдал л давамгай, УИХ-ын дарга хааяа итгэвэл хурал удирдана, тэгээд цагаатгалын ажил удирддаг, Орос, Монголын парламентын асуудал хариуцдаг юм билээ. Ингэж үзээд бид сүүлийн жил дэд даргаа МҮАН-д, бүлгийн даргаа өөрсдөө аваад ажиллая гэсэн. Харамсалтай нь, Л.Цог дарга хүлээн зөвшөөрөхгүй, дэд даргаараа ажиллана гээд байгаа тул бүлгийн дарга, дэд даргыг солих асуудал гацчихсан. Бүлгийн дарга, дэд даргын асуудал анх тохирсон ёсоор шийдэгдээгүй учраас МҮАН Шадар сайдаа авъя гэсэн. Тэгтэл бид 2012 оны сонгуулийн өмнө ярьсан зүйлээ хэрэгжүүлж, МҮАН МАХН-д ороод сонгуульдаа хамт орцгооё гэсэн саналаа тавьсан. Гэтэл МҮАН-ынхан эмзэг хүлээж авсан, хатуу тулгалт хийсэн гэж үзээд байгаа. Би тийм байр суурь баримтлаагүй, Л.Цог намынхаа байр суурийг хүндэтгэхгүй байгааг ойлгож үзэхийг хүссэн. М.Энхсайхан дарга Тавантолгойн асуудлыг өөрөөр яриад байгаа учраас “Шударга ёс” эвсэл 2012 оны сонгуулиар ярьсан зүйлийнхээ эсрэг байна гэсэн сөрөг зүйл яваад байгаа. Гэтэл бидний сонгуулийн мөрийн хөтөлбөр хэвээр учраас Н.Батцэрэгийг МҮАН-ын дарга болгоод асуудлыг зохицуулаад явъя гэсэн ч хүлээж аваагүй. Бий болсон байдлын сөрөг зүйлийг арилгаж зохицуулъя гэсэн байр сууриас хандаж байгаа, би” хэмээн өгүүлжээ.

 

Өөрөөр хэлбэл Н.Энхбаяр  МАХН УИХ-ын 2016 оны сонгуульд дангаараа оролцоно, харин  МҮАН-ынхан тус намд дагаар орж болно гэсэн тулгалтыг хийсэн байна. Харин МҮАН үүнийг хүлээж авахгүй байхаар шийдсэн гэх бөгөөд  дараа жил ИЗНН-тай эвсэл болон оролцохоор ярилцаж буй ажээ. Ийнхүү “Шударга ёс” эвсэл тарах нь тодорхой болжээ. 

 

П.Мандах Sonin.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • зочин (September 30, 2015 11:23:11 am )

    АН, МАХН, МҮАН аль нь ч улс орныг удирдах улс төрийн хүчин биш, АН үнэхээр чадахгүй байна улс орныг удирдаж, одоо МАН л байна даа найдвар

    • Anonymous (September 30, 2015 11:38:34 am )

      puuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuh h. man gene harin aj hariutclaga tootcoh vee

  • Èðãýí (September 30, 2015 12:19:07 pm )

    Монголд жинхэнэ нам гэж нэрлэж болох үзэл зарчим мөрдлөгө арга барилтай нам хэрэгтэй байна. МАН АН МАХН гэдэг бол зүгээр хэдэн хүн тэдний тойрон хүрээлэгчдийн бүлэглэл юмдаа. МОНГОЛД ЗӨВ БОДОЛТОЙ ТОЛГОЙНУУД хэрэгтэй. утгагүй юм ярьсан шизофринитэй нөхдүүд л улс төрлүү зүтгэх болж. энэ оронд мэдлэг чадвартай шударга хүмүүс байгаа биздээ тэд маань хаана байна дуу хоолой нь яачихсан юм ийм хулчгар улсууд байдаг юмуу.

  • Ард түмэн. (September 30, 2015 3:16:36 pm )

    МАХН дангаараа сонгууль ороход ард түмэн хүчтэй дэмжих хандлагатай байгаа шүү. МҮАН бол МАХН-ийд наалдсан уйланхай шүү дээ. Бэтэг тээгч энэ уйланхайг авч хаях нь зөвөө. Маш олон хүн МАХН-руу шилжиж байгааг ажиглаарай. Цаашдаа сонгуулийн өмнө МАН-аас ч нилээд хүн МАХН-руу шилжих гэж байна.

  • Narmandah (September 30, 2015 3:55:58 pm )

    Ene hovshnuud yaj ch telchleed odoo ongorsoon. Tedniig bie unelsen luivarchid gej ard tumen oilgoj baigaa. Bas luivarchidtai niilj ulsaa tsolomsong ni ch medej baigaa. Enhbayr, Enhsaihan nar uuniig medsench medeegui um shig soliortsgoogood l yvj baina. Odoogiin erh barigchid ard tumnes oligtoi demjleg goridood hereggui.

  • Irgen (October 01, 2015 2:27:47 pm )

    Sul tsalint Enhsaihan yuwe.Enhbayariin huchind l ungej yawaa bizdee.Hurjiiz.

antalya rent a car