antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 28, 2011 2 comments

Сибирьт газар хөдөлсний төлөө шинэ хорооллын шилэн байшингууд шажигнаж эхэллээ

нийтлэсэн Admin

ОХУ-ын нутаг дэвсгэрт газар хөдөлжээ. Сибирь, Буриад, Тувагийн нутгийг хамарсан бололтой.

Хамгийн хачирхалтай нь газар хөдөлсний ул мөр буюу, чичиргээ Улаанбаатарт мэдрэгдсэн байна. Тэгэхдээ шинэ хорооллын шилэн байшингууд л шажигнаснаас биш хуучин хорооллын хөх байрууд хэнэггүйхэн “унтаж” байсан аж. Энэ нэг юм хэлээд байх шиг санагдана.

Орчин үеийн гэх олон өндөр, чамин барилгууд ер нь газар хөдлөлтийг хэр тэсвэрлэх чадвартай юм бол. Сибирьт газар хөдөлсний төлөө шажигнахыг бодоход “хийморь”-гүй л эд бололтой. Нийслэл маань угаасаа газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамрагддагийг хэлэх үү.

Манай хуучин барилгууд долоон баллын газар хөдлөлт тэсвэрлэх чадвартай гэсэн. Тийм барилгууд чичрээгүй атал тэд чичирсэн нь осолтой санагдана. Нийслэлд газар хөдөлчихвөл ер нь яах бол, энэ өндөр үнэтэй гоёмсог барилгууд.
Г.Цэлмэг

 

(www.wikimon.mn)


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (December 28, 2011 9:04:51 pm )

    herev gazar hudulvul ter central tower hamgiin turuund nuraad unah bh shuu haraarai,nuguu muu muulan bj bariuulsan oros huuchin baishinguud l gozoigood uldeh magadlal undur shuu

  • Anonymous (December 29, 2011 2:48:23 pm )

    huts aa chi,tui tui

antalya rent a car