antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 29, 2015 2 comments

“Баянсуут” компани хууль бусаар алт олборложээ

нийтлэсэн Admin
527-1443500611IMG_2328Ашигт малтмалын арвин нөөцтэй гэгддэг Сэлэнгэ аймгийн Ерөө суманд аж ахуйн нэгжүүд хууль бусаар алт олборлосон тохиолдол өнгөрсөн жилүүдэд дуулддаг байв.
Гэвч хууль бус ажиллагаа дахин үргэлжилж байгаль орчин сүйдэж байгаа хэргийг цагдаа нар шалгаж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд “Баянсуут” компани хууль бусаар алт олборлож байгааг тогтоожээ. Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс тус компанийн захирал Ц.Баярцогтод эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгааг эх сурвалж мэдээлэв.
“Баянсуут” компани Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Могойн гол, Ялбаг гэх газарт 2012 оноос нөхөн сэргээлт нэрээр алт олборлож байсныг өмнө нь мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага тогтоож байжээ.
Б.Энх
Эх сурвалж: “Зууны мэдээ”сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (October 01, 2015 3:30:11 pm )

    ганц энэ компани ч биш зөндөө л хувиараа олборлож байх чинь билээ

  • Anonymous (October 16, 2015 11:55:53 am )

    tegeed yadag yum be tsagdaa nar mongoo avaad l boloo biz dee

antalya rent a car