antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 28, 2011 Comments are off

Ким Чен Ын дэлхийн томчуудыг айлгаж байна

нийтлэсэн Admin

БНАСАУ-д төр засаг солигдлоо. Ким Чен Ыныг өөрийн эцэг Ким Чен Ирийн “агуу залгамжлагч” гэж албан ёсоор зарласан. БНАСАУ-ыг сүүлийн 17 жил удирдсан Ким Чен Ирийг таалал төгссөний дараа Солонгосын хойг дээр айдас төрүүлсэн үл ойлгогдох байдал үүссэн байлаа.

Үйл явдлын хөгжлийг чиглэлийг тодорхойлохыг олон шинжээчид оролдож байлаа. Дэлхийн хамгийн хаалттай оронд улс төрийн чиглэл хандлага өөрчлөгдөхөөс аваад 38-р өргөрөгт мөргөлдөөн болох хүртэл бүх таамаглалыг дэвшүүлж байлаа. Пхеньянд төр засаг өөрчлөгдсөнөөс болж хамгийн эрс хор уршиг гарч мэднэ гэж Вашингтон, Токио мэдээж хэрэг Сөүл хүлээж байлаа. Хойд Солонгос саяхан пуужин хөөргөснийг мартаагүй байгаа Өмнөд хөршийнхэн зэвсэгт хүчний дайчилгаа хүртэл явуулахаар зэхэж байлаа.
Сүүлийн олон арван жил тус улсад анх удаа улс орныг нэг нэр төртэй тэргүүн удирдахгүй бүлэг хүмүүс удирдах болж байгаа нь одоогоор тодорхой болоод байгаа нь шуугиан тарьж байна. Хойд Солонгос улсыг Ким Чен Ирийн залгамжлагч Ким Чен Ынын хамт түүний авга эгчийн нөхөр  удирдах боллоо. Ийм байдлаар энэ хоёрын гарт арми, аюулгүй байдлын алба автоматаар орж байна гэсэн үг. Ким Чен Ынын авга эгч, Ким Чен Ирийн бага эмэгтэй дүү Солонгосын Хөдөлмөрийн намын төв хорооны товчооны гишүүн гэдэг. Түүний нөхөр Чан Сон Тхэк Намын төв хорооны засаг захиргааны байгууллагын хэлтсийн эрхлэгч, Батлан хамгаалахын улсын хорооны орлогч дарга билээ. Тэрээр ДХЯ, аюулгүй байдлын алба, армийн бүх боловсон хүчнийг томилдог юм. Өөрөөр хэлвэл бүх хүчнийхэн болон бүх томилгоо энэ хэлтсээр дамжих бөгөөд бүх боловсон хүчин түүний хяналтад байна гэсэн үг.
Ким Чен Ын нь 30 нас ч хүрээгүй бөгөөд энэ нь их улс төрийн хувьд өлгийтэй нас юм. Жишээ нь түүний эцэг Ким Чен Ир 52 настайдаа төрийн эрхэнд гарсан юм. Үүнээс өмнөх 20 жилийн турш тэр төрийг барих эрхийн төлөө бэлтгэгдэж байсан юм. Ким Чен Ы-нын хувьд тийм туршлага алга. Залуу залгамжлагчийг эцэг нь саяхнаас маш эрчимтэй бэлтгэж эхэлсэн билээ. Сүүлийн жилүүдэд тэрээр эцгийгээ байнга дагаж явдаг байсан юм. Ким Чен Ыны хувь заяа нь ийм залуу, туршлага багатай байхад нь төрийн тэргүүн болгосон нь маш том сорилт, туршилт, бүр сэтгэл санааны шок ч гэж болно.

Гэхдээ хойд солонгосын нийгмийн бүтэц, улс төрийн соёлын өвөрмөц байдлыг тооцож үзэх хэрэгтэй. Пхеньянд засгийн эрхийг шилжүүлэх ажиллагааг цаг үеэн олж боловсруулсан гэдэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тэгэхлээр тус улсад нөхцөл байдал тогвортой байж бүх зүйл хяналтад байна гэж ажиглагчид үзэж байна. Энэ саналын эсрэг баталгааг бас гаргаад байна. Төрийн тэргүүнээ алдсан улсын байдал одоо тогтвортой байна, Өмнөд Солонгостой хийх мөргөлдөөний улайссан цогийг үлээн ноцоох гэсэн оролдлого одоохондоо алга байна. Сөүлийн явуулсан илэрхий өдөөн хатгалага ч мэдэгдэхгүй өнгөрлөө.

Ким Чен Ирийг таалал төгссөн 2 дахь өдөр Хойд солонгосын нутаг дэвсгэр дээгүүр төр засгийг түлхэн унагаахыг уриалсан мянга, мянган ухуулгын хуудсыг цацсан. Энэ нь зөвхөн анхны алтан хараацайнууд гэж шинжээчид анхааруулж байна. Пхеньянд даралт шахалт үзүүлэх явдлаа Вашингтон Сөүл хоёр нэмэгдүүлж мэднэ.  Харин Ким Чен Ир нас барлаа. Залуу залгамжлагч генерал хэн бэ гэдэг нь ойлгомжгүй байна. Тэр өөрийн бие даасан байдлыг харуулаагүй л байна. Үнэхээр хорхой хүргэх явдал дур татагдмаар байна. Гэхдээ өмнөд солонгосын нийгэм маш их хагаралтай байна. Хойд солонгосын дэглэмийг солихыг уриалж байгаа шинэ консерваторуудын гарыг нь хуга цохих хүчин Сөүлд хангалттай байгаа гэдэг.
Солонгосын хойг дээр байдал бага зэрэг тогтвортой байгаа ч гэлээ хэврэг байдал үргэлжилсээр байна. Нэг талаас Сөүл, Пхеньяний хоорондох шийдэгдээгүй асуудал АНД бүс нутгийг тогтворгүй болгох магадлалтай. Нөгөө талаас Хойд Солонгосын залуу удирдагч өөрийнхөө чадал чинээг үзүүлэх цаг удахгүй.

Энэ тохиолдолд намын нөхдүүдийн түшиг тулгуур нь хамгийн найдвартай шийдвэр байх болно. “Хуучин гвардынхан” Ким Чен Ы-ныг дэмжихээс өөр аргагүй болох бөгөөд ингэснээрээ өөрсдийн байр суурийг хадгалах болно.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car