antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 28, 2015 2 comments

ШӨХТГ техникийн захуудыг албадан нүүлгэх нь хууль бус гэж үзжээ

нийтлэсэн Admin

mashinzahИл задгай талбайд автомашин худалдах үйл ажиллагаа эрхэлж буй 22 иргэн, аж ахуй нэгжид ирэх сарын 1-нээс өмнө одоо байгаа газраа чөлөөлж “Авто худалдааны цогцолбор” руу нүүхийг шаардсан албан шаардлага хүргүүлсэн нь хууль бус үйлдэл хэмээн ШӨХТГ-аас мэдээллээ. Тодруулбал, нийслэлд ил задгай талбайд Автомашин, тээврийн хэрэгслийн сэлбэг, хэрэгсэл худалдаалдаг төвүүд агаарын болон хөрсний бохирдолд нөлөөлж байгаа нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдоогүй атал агаарын болон хөрсний бохирдлыг багасгах, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, тав тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор гэх үндэслэлээр аж ахуй эрхлэхийг хязгаарласан буюу хориглосон шийдвэр болсон бөгөөд дээрх зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагаа Монгол Улсын хууль, дүрэм, журам, стандарт зөрчсөн болохыг тогтоогоогүй байж хууль бус үндэслэл гаргасан хэмээн ШӨХТГ-аас тогтоожээ.

Мөн Авто худалдааны төвийн үйл ажиллагааг дэмжиж, бусад аж ахуйн нэгжүүдийг хуульд заасан үндэслэлгүйгээр эрхийг нь хязгаарлаж байна гэдгийг ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан хэлсэн юм. Гэхдээ тэрбээр үндсэн зорилго болох замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгыг дэмжиж байгаа хэдий ч бусдын эрх ашгийг зөрчиж болохгүй гэдгийг онцолсон юм. Тиймээс энэ асуудлыг шалгаад зөрчил гаргасан НИТХ-д дүгнэлт хүргүүлэн, зөрчлийг арилгуулахаар ажиллаж байгаа аж.

Т.Болор


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • dorj (September 28, 2015 7:33:07 pm )

    aora hemjdeg tohooromjind turemgii kompan

  • Husaad ee (September 29, 2015 4:10:49 am )

    Ene Aursaihan Gdeg BALAIG unmitigated SaIHANBILEGEE Halacha….SoNgUULIIN crouching hurdan HAL…….EneAyrsaihan GOMO Hulgaic cvvv

antalya rent a car