antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 25, 2015 18 comments

Тэтгэврийн сангийн алдагдлыг иргэд ахархан насаараа нөхөх учиргүй

нийтлэсэн Admin

– ӨНӨӨДӨР 219 МЯНГА ОРЧИМ ХҮНИЙ ТЭТГЭВЭРТ 800-900 ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛДАГ –

Монгол хүн 60 настайдаа ухаан сууж, 61-тэйдээ бурхан болдог гэсэн явган шогийг бид олонтаа сонссон. Харин бодит байдалд монголчуудын дундаж наслалт 69.1 болсон гэнэ шүү. Сайхан мэдээ. Үүнд мэдээж эрчүүдээс арай илүү оймс элээдэг эмэгтэйчүүд, буян хишгээ түгээж суугаа 70-аас дээш настны ахмадууд тодорхой жин дарж байгаа байх. Зарим хэсгийнх нь амьдралын чанарт өөрчлөлт орж, ахмад настнаа анхаарч сайн сайхан авч явж буй нь ч нөлөөлж байгаа болов уу. Гэхдээ энд хүмүүс өндөр наслаад бидний ярьдгаар үр хүүхдүүддээ харагдаж байгаад атаархаад байгаа юм биш. Гагцхүү олон жил ажил хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалд өчнөөн сая төгрөгийн шимтгэл төлчихөөд жаргаж эхлэх 60 настны ажиллах хугацааг сунгах тухай сүүлийн үед ярьж буй нь л санаа зовоогоод байгаа хэрэг.

Энэ оны хавар УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлогын зарим зүйл, заалтад өөрчлөлт оруулах тухай санал боловсруулж, УИХ-д өргөн барьсан нь шуугиан дэгдээсэн. Гол нь иргэдийн тэтгэвэр тогтоолгох насыг өндөрсгөж, цаашдаа үе шаттайгаар нэмэгдүүлэх санал олны анхааралд өртөж, гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан нь нийгмийн чанартай гэхээсээ илүү хувь хүн рүү хандсан асуудал байсантай холбоотой. Тухайн үед УИХ дахь МАН-ын бүлэг хуулийн хүрээнд чадах бүхнээ хийж, засварлага авч байж олон зүйлийг өөрчлүүлж чадсан ч “Эрэгтэй, эмэгтэй хүний тэтгэвэр тогтоолгох насыг нэмэгдүүлнэ” гэсэн агуулгыг нь өөрчлүүлж бараагүй. Гэтэл саяхнаас энэ санаа “амилж” эхэлсэн төдийгүй Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасан түүнийг баталж, ярилцлага өгчээ. Тэрбээр “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа “Дэлхийн улс орнуудад дунджаар 65 наснаас тэтгэвэр тогтоолгож байна. Харин манайд эмэгтэй 55, эрэгтэй нь 60 наснаас тэтгэвэр авдаг. Үүнийг адилтгаж, цаашдаа нэмэгдүүлэх шаардлагатай” гээд ирэх оноос тэтгэврийн даатгалын шимтгэлийг таван хувиар нэмэгдүүлэх саналтай байгаагаа хэлсэн байна. Уучлаарай, Ц.Уртнасан дарга аа. Цаана чинь ажиллах хүчин хангалттай, дундаж наслалт нь манайхаас 5-10 насаар өндөр Хятадад эмэгтэй ажилчин 50, албан хаагч бол 55, харин эрчүүд нь салбар харгалзахгүй 60 наснаасаа тэтгэвэрт суудаг хууль хэрэгжсээр байна. Үүнийг 1953 оны Хөдөлмөрийн баталгааны дүрэмдээ үндэслэн тогтоосон байдаг гэнэ. Бас 1978 онд Төрийн зөвлөлөөс баталгаажуулснаар одоог хүртэл хэрэгжүүлж байгаа мундаг тогтвортой тэтгэврийн тогтолцоо юм байна. Харин саяхнаас та бүхний ярьж, боловсруулж байгаа шиг тэтгэвэр тогтоолгох насыг уртасгах тухайд анхаарал хандуулж эхэлсэн бөгөөд энэ онд бодлогын төслөө боловсруулж, ирэх жил Төв хороондоо өргөн мэдүүлэхийн хамт олон нийтийн саналыг сонсох гэнэ. Тэгээд 2017 оноос хэрэгжүүлж эхэлнэ гэж Бүх Хятадын Хүний нөөц, нийгмийн хамгааллын яамны сайд Ин Вэйминь мэдэгдсэн байна. Том гүрний хүний төлөө бодлого, алсын хараа ийм байдаг бололтой юм.

Тэгвэл манайх яаж байна вэ. Гадаад, дотоодын өр зээлд баригдаж, эдийн засаг хүндэрч, мөнгөний урсгал саарснаар улсын төсвийн орлого тасарч, сан хөмрөг нь ёроолдоо хүрч шанагаар байтугай халбагаар хутгах юмгүй болоод ирэхийн цагт өнөөх “үйлийн үр”-тэй ард түмэн рүүгээ эргээд дайрч эхлэх нь. 1960 оноос хойш төрсөн иргэдийн хөл гараа хөдөлгөж, хөлсөө дуслуулж олсон хэдэн төгрөгөөс “эв санааны” гэх гоё нэртэй зарчмаар хураасан шимтгэлээр Нийгмийн даатгалын санд асар их хөрөнгө хуримтлагдсан нь тодорхой. Гэтэл тэр их мөнгийг арилжааны банкуудад өндөр хүүтэй байршуулсан гэх боловч сураг чимээ алсарсан тухай С.Эрдэнийг НДЕГ-ын даргаар ажиллаж, УИХ-ын гишүүн, сайдын сэнтийг сэрүүн зүүдэлж, сэм бэлтгэж байх үед ярьж л байсан. Гэтэл энэ нь явган яриа, явуургүй хов биш, харин ч бодит байдалд ойрхон байсныг өнөөдрийн нийгмийн даатгалын сангийн санхүүгийн чадавх, иргэдийн тэтгэврийн насыг уртасгахаар эрчимтэй ярьж эхэлсэн явдал баталж байх шиг. Манай улсад өнөөдөр 219 мянга орчим хүн тэтгэврийн мөнгө авдаг бөгөөд үүнд жилдээ 800-900 тэрбум төгрөг зарцуулдаг гэсэн статистик байдаг. Тэтгэврийн даатгалын сангийн зарлагын хоёр хувийг улсын төсвөөс санхүүжүүлдэг юм байна. Энэ нь хэдийгээр бага мэт харагдавч ядарсан улсад бас л ачаа болно. Үүнээс адна 1960-аад оныхон түрүүч нь тэтгэвэртээ суугаад эхэлбэл тэдэнд тараах мөнгөгүйн улмаас тэтгэврийн насыг сунгахаар зэхэж байна гэж олон нийт хардах нь үндэсгүй зүйл ч биш. Нөгөө талаар тэтгэврийн сангийн алдагдал байнга өсч байгаа бөгөөд энэ онд ДНБ-ий гурав, 10 жилийн дараа долоон хувьд хүрэх тооцоог мэргэжилтнүүд хийсэн юм билээ. Үүнийг олон улсын банк, санхүүгийн байгууллагууд ч урьдчилан харсан шиг байгаа юм. Тухайлбал, Дэлхийн банкнаас иргэдийнхээ тэтгэвэрт гарах насыг уртасгах, тэтгэвэр бодох хувийг нь багасгах, мөн нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг нэмэгдүүлэхийг зөвлөсөн байдаг. Зөвлөмжийг АН-ынхан уухайн тас хүлээн авч одоогоор 14 байгаа нийгмийн даатгалын шимтгэлийг 18-19 хувь болгохоор ярьж, төсөлдөө тусгачихсан яваа сурагтай. Энэ нь ажил олгогчдод багагүй хэмжээний дарамт болохоос гадна ажлын байрыг цөөлөх, ажиллагсдаа цомхотгоход ч хүргэж болзошгүй юм.

Ер нь өнөөгийн эрх баригч АН-ынхан өөрсдийн тодорхойгүй бодлого, үрэлгэн байдлаараа улс орны эдийн засаг, хүн ардын амьдралын чанар чансаа, чадварыг алдагдуулчихаад эцэст нь татвар нэмэх, зээл авах, өр тавихаас өөр дорвитой санал санаачилга гаргахгүй байгаа нь харамсалтай. Төгсгөлд нь хэлэхэд, Үндэсний статистикийн хороо хэмээх Монгол Улсын тоо тооллогын гол байгууллага эрх баригчдын бодлогод нийцүүлж мэдээлэл гаргадаг юм болов уу ч гэж бодогдоод байна. Учир нь, хэдхэн жилийн өмнө монгол хүний дундаж нас 65 байсан бол яасан ч хурдан 4-5-аар ахичихдаг юм бэ. Үүнд дөрөөлөөд АН-ынхан монгол хүнийг “мал” болтол ажиллуулах нь л дээ. Гэтэл нөгөө хийх ажил нь хаана байгаа юм бол. 65 нас хүртлээ ажиллах нь байтугай 45- тай идэр залууст ажил олдохгүй л байгаа шүү дээ.

Ажил нь олддог юм гэхэд төдий насалтлаа хар бор хөдөлмөр эрхлэх тэнхээтэй хүн хэд байх вэ. Ширээний ард суудаг цагаан гартнууд бол барах л байх. Ингээд бодохоор өөрсдөдөө зориулж хууль гаргах гээд байгаа ч юм шиг.

Д.Мөнхжаргал


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • go go (September 25, 2015 12:27:32 pm )

    С. Эрдэнийн хороололд байгаа бүх байшин сав дунд сургууль бол тэр чигээрээ нийгмийн даатгалд төлсөн иргэдийн мөнгө шүү дэ Энэ нөхрөөс хэдэн тэрбумаар хуссан хөрөнгөнөөс улс хурааж орлого болгон хөгшдийн тэтгэвэрийг нэмэх хэрэгтэй бас ял тооцох цаг болсон Насны тухайд 60 гэдэг бол ханасан нас шүү дэ Нэг пяд хийхэд л чад шүү дэ хөгшин байна гэдэг чинь

  • zochin (September 25, 2015 1:03:13 pm )

    ene nas yasan ih duuliantai yum be uls tor gedeg chini ard tumneesee mongiig ni huchiig ni shavhaad daraa ni naslaad irehleer uhehiin chini harah gesentei yalgaagui yallaj bh yuma

  • zochin (September 25, 2015 1:07:55 pm )

    shireenii ard suudaggvi hvmvvs ihenhdee 60-70 hvreed l ongorch baina. 60 bol mongolchuudin tetgewert garah hanasan nas shvv

  • zochin (September 25, 2015 1:10:45 pm )

    ene olon zaluusaa ajiltai bolgosoni daraa l iim ym yri

  • ЗОЧИН (September 25, 2015 1:28:32 pm )

    ИРГЭДДЭЭ ҮЙЛЧИЛДЭГГҮЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТАЛТАЙ, НЭГ НАСААРАА АВЧ ЧАДДАГГҮЙ НИЙГМИЙН ДААТГАЛТАЙ, Нийгэмшээгүй НХ-ийн сайдтай бид юунд найдах билээ дээ.

  • зочин (September 25, 2015 1:37:10 pm )

    тэтгэвэртээ гарч амжилгүй бие барсан хүмүүсийн өмнө нь төлсөн даатгалын мөнгийг нь улс ар гэрт нь өгөх нь шударга ёсонд нийцнэ дээ арай л дэндүү юмаа энэ төр засаг гээч нь

  • by (September 25, 2015 1:57:44 pm )

    Ard tumnees yaj mongo saah argaa olj yadaj bna.Ene olon irgediin toloologch nertei huvalznuuddaa zarcuulj baigaa uramshuullaa ehleed zogsoo

  • Zochin (September 25, 2015 2:31:18 pm )

    Nasniikhaa etsest bie khaagaa emchluulekh,ach zeegee kharakh,gadaad dotoodod ayalakh,amar taivan nud anikh ch AN-iinkhanii buyanaar burmusun ugui bolloo doo.

  • cxz (September 25, 2015 8:42:28 pm )

    Найрамдал зуслангийн хашаан дотор сүндэрлүүлсэн 60 айлын орон сууцны гэх 6 давхар шар барилга, хандгайтад босч буй хороолол зэрэг Эрдэнийн хүү ганболор бариулж буй гэх. Өөр хаана ч гэнэ вэ хороололууд босоод байгаа гэнэ. НД-ийн сан хоосорч буй нь үүнтэй лав холбоогүй биз ээ

  • zochin (September 25, 2015 9:36:37 pm )

    Nugel hudeeree garna gedeg dee

  • Зочин цэнд (September 26, 2015 7:49:57 am )

    Тэтгэвэр тогтоох нас одоогийн
    хуулиараа байг, одоо дагаж
    мердеж бгаа хуулинд еерчилелт
    оруулж болохгуй цаг ньболоогуй

  • Hulgana (September 26, 2015 11:06:17 am )

    Avah bolohooroo hugjiltoi ornuudyn jishgiig durdaad ogoh bolohooroo yaduugaa gaihdag. Erdene meted tsalin, tetgever hereggui l de. Hulgailsan hurungu n duusahgui.

  • zochin (September 26, 2015 4:57:40 pm )

    nasnii hemjeeg hen sanaachilsan bol medehgui baij haraar busdiig muulah hereggui baih. irgen minii huvid C.Erdene gishuund talarhaj yvdag er ni 1972 ,3 onoos umnu tursun buh humuus ene hunii sanaachilchilj batluulsan huuliin ur dund ajilsan jilee nuhuulj avsan olon niitiig hamarsan zuv ajil bolson .

  • zochin (September 26, 2015 5:04:27 pm )

    eruul mendii daatgal, niigmiin daatgaliin uilchilgeeg bi avdag bid uursduu huulia unshij oilgooguigees l avch chaddaggui bolohoos olon saihan hungululttei uilchilgee baidag ym baina lee.Irged uursduu huulia medej uilchluulehgui bol bidendeer irj uilchleh bolomjgui shuu dee

  • jak (September 27, 2015 6:17:40 am )

    bi 54 nastai ulsad 18 nasnaasaa ajilsan ungursun havar oron tooni tsomohtgloor halagdsan odoo ajil oldohgui ajilsan jil 30 garcnee tetveregd garah geheer nas hurehgui bna ene huulindaa yaraltai uurchlult oruulaachee erdnee

  • nawczaa (September 27, 2015 11:11:56 pm )

    1991 ond 20-r togtooloor huuhdeer tetgewert garsan ehczuudiin tetgewriig ergen harj uzmeer ymaa,ter uyd dundacz 5 jiliin tsalingiin todorhoiloltiig awaad HD deer oczihod 1990 ond mongonii hansz unasan geed 50% r ni bodoj olgoson,odoo 20000-26000t nemeed nemeed 252t haanaa cz hurehgui amidarcz bn,ehczuud bid ih hohirson ene talaar ergen bodoj haraacz ee erdenee dargaa

  • зочин (September 28, 2015 8:23:02 am )

    Цагаан захтай хулгайч нараа битгий давар за ард иргэдээс авдаг авилга чинь багадаад байна уу . Та нарыг шуух цаг ирж таарна та нар монголоос гараад явчхаар олохгуй гэж бодоод байна уу ,Дэлхийгээс зугтаахгуй л бол хулгайч нарыг олж л таарна

  • оюун (September 28, 2015 4:41:12 pm )

    албадлагаар цалин дээрээс татвар авахаа болих хэрэгтэйшдээ,тэтгэвэрт өгч байгаа мөнгөө банканд хадгалуулахад насны эцэст тамаа цайхгүй л байх ядаж үхлээ гэхэд үр хүүхдүүдэд маань үлдэнэ биздээ,60хүрсэн чавганцыг хэн ажиллуулах юм бэ,энэ олон залуучууд ажил байхгүй байхад,ажилаас яаж ийж байгаад л гаргахыг бодно мэдээжшүүдээ,ажилаас гарвал тэгээд жилээ хүлээгээд ,,, үх гэсэн бодлого юм байна хэнд ч ойлгомжтой,өөрсдөө болохоор удаан жил дарга сайдаа хийгээд явах тусам идэж завших нь сайхан байгаа өөрсддөө зориулсан хууль батлуулах гээд улаараад байна боль бид чбас та нартаа тэмцэх болноо

antalya rent a car