antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 25, 2015 46 comments

Б.Цогтгэрэл: Төсвийн мөнгийг буруу зүйлд зарцуулсан гэдгээр Э.Бат-үүлийг шүүхэд өгнө

нийтлэсэн Admin

14431396675604905303828Сүүлийн өдрүүдэд НИТХ-ын төлөөлөгчид маш их хэмжээний урамшуулал авдаг талаарх мэдээлэл гарсан. Үүнтэй холбоо- той болон шилэн дансаар төсөв хөрөнгийнхөө задаргааг нийтэлсэн байгууллагуудаас маш олон зөрчил дутагдал илэрч байгаа талаарх баримтыг иргэн Б.Цогтгэрэл твиттер хуудсаараа дамжуулан олны анхааралд хүргээд байна. Үүнтэй холбогдуулан түүнтэй ярилцлаа. 

-НИТХ-ын төлөөлөгчидтэй холбоотой маш олон мэдээллийг та олны анхааралд оруулаад байна. Өөрийн олж харсан баримтаас манай уншигчдад танилцуулна уу?

-Шилэн дансны тухай хуулийн есдүгээр зүйлд иргэний хяналтын талаар бий. Тодруулбал, Монгол Улсын иргэн шилэн дансны мэдээллийн талаар хүссэн байгууллагадаа өргөдөл, гомдол гаргах эрхтэй. Түүнийг нь тухайн байгууллага гомдол гаргагчид саадгүй гаргаж өгнө гэж заасан. Миний хувьд Шилэн дансны хууль дээр хуулийн дагуу иргэнийхээ хяналтыг тавьж байна. Шилэн дансны мэдээллийг шалгах явцад маш олон зөрчил, дутагдал гарч байна. Нийслэл, дүүрэг, аймгуудын ИТХ-ын төлөөлөгчид бүгд мөнгө хуваарилж өгч байгаа. Миний харж байгаагаар Чингэлтэй, Багахангай дүүрэг л мөнгө төгрөг авсан, хуваасан гэдэг зүйлийг шилэн дансандаа бичээгүй байна. Бусад бүх дүүрэг өгсөн, авсан асуудал байна.

-Тухайлбал? 

-Дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид улиралд гурван сая 900 мянган төгрөгийн урамшуулал авч байна. Жишээ нь, Сүхбаатар дүүрэг гэхэд 135 сая төгрөгийг урамшуулал нэрийн дор төлөөлөгчдөдөө тараасан. Дүүргийн болон нийс- лэлийн төлөөлөгчид бидний хэлж заншсанаар бүгд “давхар дээл”-тэй. НИТХ 45 төлөөлөгчтэй. Тэд сүүлд улирлын урамшуулал гэж тус бүртээ 27 сая төгрөг авсан. Э.Бат-Үүл, Д.Баттулга нар ч авсан. Харин энэ мөнгийг нэг сард хуваавал дөрвөн сая 500 мянган төгрөг болж байна. Харин жилээр тооцвол 45 төлөөлөгчийн урамшуулал хоёр тэрбум 500 сая төгрөг болж байх жишээтэй. Гэтэл энэ мөнгөөр томоохон хэмжээний хоёр ч сургууль барих бололцоотой.

-Төлөөлөгчид энэ урамшууллаасаа гадна үндсэн цалин гэж авдаг биз дээ? 

-Тэгэлгүй яахав. ИТХ- ын дарга, Засаг дарга ч бай урамшууллаасаа гадна өдөр тутамд хийж байгаа ажлынхаа хөлс буюу тогтмол цалин авдаг. Бүр ингээд зогсохгүй АН-ын төлөөлөгчид бүгд нийслэлийн өмчит улсын үйлдвэрийн газарт буюу нийслэлийн харьяаны байгууллагын даргын албан тушаалтай. Үндсэндээ “давхар” дээлийн хажуугаар давхар хангамж, цалин авч байх жишээтэй. Улс эх орон эдийн засгийн хямралтай үед энэ хүмүүс урамшуулал нэрийн дор авч байгаа их мөнгөө болих хэрэгтэй.

-Ийм их хэмжээний давхар хангамжийг ганцхан АН-ын төлөөлөгчид аваагүй биз дээ? 

-АН, МАН, МАХН, ИЗНН- ынхан бүгд авч байгаа.

-Төлөөлөгчдийн урамшууллын асуудал сүүлийн үед олны анхааралд байна л даа. Гэтэл нэг төлөөлөгч “Тэртэй тэргүй журамдаа ийм цалин, хангамж, урамшуулалтай байна гээд заачихсан учраас бид авч л таарна” гэдэг агуулгатай зүйл ярьсан байна лээ. Нээрэн л журамд заасан юм чинь авахаас яах билээ гэж харагдаад байна л даа? 

-Урамшуулал авахгүй гэж хэлсэн хүн байвал сайн байна. Ийм хүн нийслэлээс өгч байгаа мөнгийг ил тод зарлаад буцаагаад дансанд нь түүнийгээ өгч болно. Харин нийслэл авахгүй байгаа хүнд хүчээр мөнгө өгөх эрх зүйн орчин байхгүй шүү дээ.

-Гэхдээ энэ урамшууллын системийг НИТХ-ын төлөөлөгчид өөрсдөө тойрч суугаад баталдаг биз дээ. Тэгэхээр энэ тогтолцоог өөрсдөө өөрчилье, урамшууллаасаа татгалзъя гэж иргэний зориг гаргаж чадах юм уу. Угтаа тогтолцоонд л өөрчлөлт оруулмаар юм биш үү? 

-Монгол Улсын төсвийг нийслэл гэлтгүй өөрсдийнх нь оруулж ирсэн саналаар УИХ батлаад өгчихдөг. Жишээ нь, нийслэлд 100 төгрөг баталлаа гэж бодоход үүнийхээ хэдийг нийслэлийн байгууллагад өгөх, хэдийг нь үйл ажиллагаа, төлөөлөгчийн урамшуулалд өгөх вэ гэдгийг НИТХ дотооддоо шийддэг. Тэгэхээр урамшууллын систем бий болгодог нь нийслэлийн болон дүүргийн ИТХ-ын өөрсдийнх нь дотоодын шийдвэрлэх асуудал мөн.

-Давхар ямба эдэлж байгаа байдлыг болиулахын тулд яах ёстой юм. Уг нь энэ ажиллагааг Э.Бат-Үүл дарга өөрөө эхлүүлэх ёстой юм биш үү? 

-НИТХ-ынхан урамшуул- лаа саа татгалзсан тогтоол, шийдвэр гаргах учиртай. Эдийн засаг хүнд энэ үед улс төрийн намууд болон төлөөлөгчдийг санхүүжүүлэх нь буруу гэдэг шийдвэр гаргаад төсөвтөө хэмнэлт хийе гэвэл НИТХ хоёр тэрбум төгрөгөө ухамсраараа танах боломжтой. Өөрсдийнхөө саналаар танаад төсөв хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа бусад салбартаа шилжүүлмээр байна шүү дээ. 2.4 тэрбум төгрөгийг ядаж л нийслэлийн томоохон асуудал болсон цэцэрлэг барихад зарцуулбал тавын таван цэцэрлэг барих хэмжээний мөнгө.

-Хэдэн тэрбумаар урамшуулал авдаг тогтолцоо хэзээнээс бий болчихсон юм бэ. Өмнөх жилүүдэд төлөөлөгчид ийм их хэмжээний мөнгө авдаг талаар сонсоогүй санагдах юм? 

-Энэ систем өмнө нь байсан л даа. Гэхдээ ийм өндөр хэмжээний урамшуулал авдаг жишиг байгаагүй юм. Харин энэ системийг АН-ынхан бий болгосон. 2012 оноос эхлээд жил бүр шат дараалан өсгөж байгаа.

-Энэ байдалд тэгээд хэн хяналт тавих ёстой юм бэ? 

-ИТХ өөрсдөө л хяналт тавих ёстой. ИТХ-ын төлөөлөгчид өөрсдөдөө хяналт тавих ёстой. Гэхдээ ашиг, сонирхлын зөрчлийн үүднээс эд өөрсдөө хяналт тавихгүй байгаагаас иргэд Шилэн дансны хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хяналтаа тавимаар байна. Жишээ нь, миний бие энэ асуудлыг гарган ирж, олон нийтийн сүлжээгээр цацаагүй байсан бол төлөөлөгчид хэдэн давхар ямбаа чимээгүй эдлээд л явах болно. Ерөнхийлөгч Шилэн дансны тухай хуулийг батлуулаагүй бол энэ асуудал хуйвалдааны байдалтай байх байсан. Харамсалтай нь бид энэ асуудлыг дөрвөн жилийн дараа мэдэж байна шүү дээ.

-Хэдий олны анхааралд орсон ч төлөөлөгчид дотроосоо санал гаргаад хэдэн давхар ямбаасаа татгалзана гэдэг эргэлзээтэй санагдаад байна л даа? 

-Ийм боломж бүрэн байгаа. Үүнийг гаргаж ирэх ч ёстой. Хэрвээ гаргаж ирэхгүй бол Э.Бат-Үүл дарга төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэдэг үндэслэлээр сайн дураараа ажлаа өгөх ёстой. Гэхдээ түүнд энэ чинээний эр зориг байхгүй, ийм шийдвэр гаргаж чадахгүй гэж бодож байна.

-Таны хувьд хуулийн хэрэгжилтийг хангуулах үүднээс энэ асуудлыг олны хүртээл болгож байна уу. Цаашдаа төлөөлөгчид энэ их эрх ямбаасаа татгалзахгүй, хотын дарга нь асуудлыг авч хэлэлцэхгүй бол ямар нэгэн алхам хийх үү? 

-Намрын чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэнэ. Энэ үеэр нийслэл, дүүрэг хуралдаж, төсвөө тодотгох ёстой. Энэ үеэр хэрвээ нийслэл, дүүргийнхэн өөрсдөдөө зориулаад урамшууллын мөнгө оруулаад ирвэл би хувьдаа “Төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан болон улсад их хэмжээний хохирол учруулж байна” гэдэг үндэслэлээр хотын дарга Э.Бат-Үүлийг АТГ-т шалгуулах хүсэлтээ өгнө. Ганцхан төлөөлөгчийн урамшууллын асуудал биш. Хэдхэн жишээ татахад ногоон уут байна. Улсад асар их хэмжээний хохирол учруулсан, рэйлбус гэж өндөр өртөгтэй автобус байна. Мөн автобусны цахим картаар асар их хэмжээний үргүй зардал гаргасан. Энэ бүгдийг нийлүүлж, материалаа бүрдүүлээд АТГ болон шүүх, цагдаагийн байгууллагад албан ёсоор хандана. Ингэхээс ч өөр арга алга. Шилэн дансны хуулиар иргэний хяналтаа тавих эрхийг бидэнд олгосон. Үүнийг идэвх санаачилгатай иргэд аваад явах ч үүрэгтэй.

-Төлөөлөгчдийн урамшууллаас гадна хотын даргыг шүүхээр шалгуулах өөр шалтгаан байх нь ээ? 

-Олон бий. Жишээлбэл, шилэн дансыг шалгаж байх явцад ТОСК- иас хэвлэл мэдээллийн маш олон байгууллагад онц их хэмжээний мөнгө тараасан байна. Мөн Баянзүрх дүүргийн ИТХ болон Засаг даргын тамгын газар 140 сая төгрөгөөр 50 жилийн ойн медаль хийлгэж байх жишээтэй. Бас “ИТХ-ыг хэн сайн мэдэх вэ” сэдэвт болзолт уралдаан зохион байгуулсан. Энэ нь ямар үр ашигтай, хэнд үр дүнтэй юм бүү мэд. Дээр нь “Чингис” бондоос санхүүжиж байгаа “Гудамж” төслийн долоон хүнийг Европын орноор 10 хоногт 90 сая төгрөгөөр зугаалуулсан байх жишээтэй. Энэ нь шилэн дансанд бүгд баримт болоод үлдсэн. Шилэн дансны өнгөн хэсгийг харахад л ийм олон хууль бус зүйл гарч байна. Энэ бол шилэн дансанд мэдээллээ оруулж байгаа компаниудаас гарч байгаа ноцтой алдаа дутагдал шүү дээ. Цаашлаад нийслэлийн данснаас иргэн С.Болормаа гэдэг хүн асар их хэмжээний бэлэн мөнгийг удаа дараа гаргуулж авсан. 7-9 сая төгрөгийг олон удаагийн давтамжтайгаар авсан байгаа юм. Гэтэл төрийн мөнгийг яагаад ийм их хэмжээгээр хувь хүн авдаг нь сонин биз дээ. Загварын агентлагийг нийслэл санхүүжүүлж байсан юм биш үү. Мөн “Хурд” ХХК-ийн ажилтанд 10 сая төгрөгийн дэмжлэг нийслэлээс үзүүлсэн байна.

-Энэ мэтээр та маш олон жишээ дурдах нь ээ дээ? 

-Маш олон баримт байна. Бас нэг ноцтой жишээ дурдахад, Э.Бат-Үүл дарга Москва, Сөүл хотод төлөөлөгчийн газраа байгуулчихсан байна. Монгол Улс эдгээр газарт Элчин сайдын яамтай юм, уг нь. Гэтэл ингэж төлөөлөгчийн газар байгуулаад санхүүжилтийг нь мөн л нийслэлээс гаргаж байна. Асар их хэмжээний мөнгө урсч байгаа биз. Үнэндээ үүний цаана “Монгол Улс нэг цонхны бодлоготой” гэж Гадаад хэргийн сайд нь яриад байхад хотын дарга нь давхар татаас өгдөг газар ажиллуулж байх жишээтэй. Мөн “Мобиком” корпорацид нийслэлээс долоон сая гаруй төгрөгийг утасны төлбөр гэж шилжүүлсэн байна. Яахаараа ийм өндөр төлбөр нийслэлийн Засаг дарга төлж байдаг юм. Эдгээр жишээ бол бүгд НИТХ болон Засаг даргын тамгын газраас гарч байгаа хөрөнгө. Үүгээр ч зогсохгүй асар олон томилолт, визийн зардал гэх мэтээр санаанд багтамгүй их хэмжээний мөнгийг зарцуулж байна. Зөвхөн хэвлэлийн хурал хийхэд л 22 сая төгрөг зарцуулж байна гээд бод доо. Бас “Улаан автобус” гэж нэвтрүүлэг хийдэг юм байна, түүндээ 30 саяыг өгсөн. Мөн Баянгол дүүргийн АН-д сар бүр 15 сая төгрөг өгчихсөн байх юм. Тэр ч бүү хэл, Хан-Уул дүүргийн ИТХ-аас нь иргэдэд 10 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсэн байна. Дандаа л хандив, гадаадын байгууллагаас гэж бичсэн. Үүнээс гадна хэвлэл мэдээллийн байгууллагад асар их хэмжээний мөнгийг зарцуулж байна. Жишээ нь, МҮОНРТ-д тал бүрээс асар их хэмжээний мөнгийг шилжүүлдэг. Нийслэлийн соёл, урлагийн газарт “Венийн үдэш” зохион байгуулсан гээд хоол, оройн зоог, хүлээн авалтын зардал зургаан сая, гадаадын уран бүтээлчдэд 13 сая, уран бүтээлчдэд 12 сая гэх мэтээр тансаг найр наадам зогсоо зайгүй л хийж байна.

-Энэ байдал зөвхөн нийслэлийн хэмжээнд л гарсан байх юм уу. Орон нутагт ямар байна вэ? 

-Орон нутагт бүр замаа алдсан. Ганцхан жишээ татахад, Өмнөговь аймаг ХБНГУ-д төлөөлөгчөөр суудаг Батсүх гэдэг хүнийхээ үйл ажиллагааны зардалд мөнгө шилжүүлээд сууж байх жишээтэй. Мөн сайдын айлчлалд зориулаад есөн сая төгрөгөөр аяга авч өгсөн байна. Э.Бат-Үүл дарга “Ардчиллын боловсрол” гэдэг төвд 12 саяыг өгсөн байна гэх мэт хууль бус асуудал хэдэн зуугаараа байна. Гэхдээ эдгээрийн цаана шилэн дансыг огт ажиллуулахгүй газрууд бий. Тиймээс эдгээр газрын төсөв таг хаалттай байна. Тиймээс шилэн дансаа хөтөлдөггүй бай- гууллагуудад хариуцлага тооцмоор байна. Хаалттай байгаа газруудын мэдээлэл ил болоход үүнээс ч аймаар зүйл олон гарах нь тодорхой.

М.ӨНӨРЖАРГАЛ
Эх сурвалж: 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

46 Comments

  • Anonymous (September 25, 2015 9:24:45 am )

    iim baihaar ulsiin dans ulaihgui yah yum be odoo tegeed irgedees niisleld amidarsnii tatvar avna geed bga shuu uursdiinh ni tansaglal bagadaad baigaa yum bh daa

  • бизнес эхрлэгч (September 25, 2015 9:36:37 am )

    новш гэж үнэхээр дургүй хүрч байна. татвар төлөх гээд ажилчдаа цомогтголд оруулахгүй гэж өдөр шөнөгүй ажиллаж тайван унтаж амарч ч чадахгүй явахад хулгайчууд ингэж хайр найргүй мөнгийг үрж байх гэж. харахад шал дэмий хэрэггүй зүйлд үрж байна. амьдрал мэдэхгүй хөдөлмөрлөж үзээгүй гахайнууд

  • tsoo (September 25, 2015 9:37:29 am )

    мангар хүүхэдийг хэн ч сонсохгүй

    • Иргэн (September 25, 2015 11:05:38 am )

      Батүүлийн баруун гар нь юм байна.Айж үхлээ юу чи.

    • sain yy (September 28, 2015 2:35:40 pm )

      hotiin irgediin hyralaar sonin yu bn yagaad sonsohgui geed byhimdaad bnaa kkk

  • Anonymous (September 25, 2015 9:47:01 am )

    Odoo Bat-uuliig yaj diileh yum be. Ard ni E baihad . . .

  • Anonymous (September 25, 2015 9:57:40 am )

    ENE MANGAR PATSAAN ALGA BOLOOGUY L BAS NEGNII NUGUUKHIIG DOLOOJI YAWAA YUM UU?

  • Anonymous (September 25, 2015 10:03:43 am )

    Darga nar gej tusuv sanhuugiin A baihgui humuus ingej tenegteed…Sangiin yam heden nygtlangaa darga nariin karmand hiisen bolohoor MONGOL uls tuildaj bna

  • Anonymous (September 25, 2015 10:15:43 am )

    zovoo daravgar haraa.demjij bna.uragshaa

  • ЗОЧИН (September 25, 2015 10:18:45 am )

    Нөгөө шорон найз байна шүү

  • Өмнөговь (September 25, 2015 10:33:38 am )

    Цогтгэрэлээ та залуу хүн гэхэд дажгүй шүү, амжилт хүсье. төрд гарсан луйварчдыг өшөө сайн бичээрэй.

    • 158 (September 25, 2015 2:26:40 pm )

      Даанч ард нь МАН ханхлаад байдаг залуу л даа.Тийм шудрага юмуу гэхээр бас л биш хонзогногч, аймхай гөлөг

  • Anonymous (September 25, 2015 10:33:56 am )

    Ene zawaan yum bj l bsiinmuu, shorond bgaa gej bodood bsan chin, bolowsrol medleggui heden MaN garuudiig hormoidool yawdag gar ih soliorhiinmaa, gadaad eswel chadalgui bol dotood doo surch jaahan gegeermeer yum shigee

  • ЗОЧИН (September 25, 2015 10:38:24 am )

    Зөв л юм хэлсэн байна шүү дээ Татвар төлөгчид өлсөглөн хонож байхад БАт-үүл бидний мөнгөөр ингэж шоудож таарахгүй шүү идээ АТГ шалгах хэрэгтэй шүү дээ арай хэтэрч байна.

  • зочин (September 25, 2015 10:42:38 am )

    ардын намынхан өмнө нь энэ их мөнгийг хэд нугалж авдаг байсан бол? бид амархан мартахиймаа

    • Gdawdaw (October 08, 2015 5:37:10 pm )

      Ардын намын үед чинь ийм сайхан төсөвтэй нийслэл байсангүйшүүдээ 800 дахин их төсвөөр туйлна гэдэг чинь энэшүүдээ хүүхдүүд минь мөнгө барьж үз айн

  • hky (September 25, 2015 10:53:04 am )

    энэ үйлдэл бүх аймгийн ИТХ, ЗДТГ-т адилхан байгаа. АТГ бүгдийг нь шалгах хэрэгтэй. Мөн аймгуудын Аудитын газар иргэдтэй хамтарч шалгамаар байна. Шилэн дансны хуулийн дагуу хяналтаа тавьж болно ш дээ. Дураараа эрх мэдлээ ашиглаж мөнгө зарцуулдаг учраас суудлын төлөө үхэн хатан зүтгэдэг ш дээ. Шалга шалга бас дахин шалга буруу зүйлд зарцуулсан мөнгийг нь буцааж төлүүл тэгвэл улсын эдийн засаг сэргэнэ.

  • Anonymous (September 25, 2015 10:56:45 am )

    манан махн гэх мэт олон намуудыг шүүхэд өгөх цаг болж дээ

  • Иргэн (September 25, 2015 11:02:31 am )

    Элбэгдорж нь Батүүлийг төсвийн мөнгө хөрөнгийг сайн идэж ард түмэнийг хоосон хонуул гэж Баатар цол олгосон юм биш үү.Цаддаггүй,чадваргүй хуучирсан үзлээсээ ховхорох дургүй хүмүүсийг Монголд төр гэж байдаг бол шалгах цаг нь болсон шүү Залуучуудаа???.Та нар Монгол орныг сайн сайхан болгоно гэж тэмцэж гарч ирсэн одоо байгаа байдал иймэрхүү дараагийн залуу боловсон хүчиндээ зайгаа тавьж өгөөд амар тайван эх орондоо амарсан нь дээр биш үү.Хэн ч байсан хорвоод хоосон ирээд хоосон буцдаг гэдгийг мэддэггүй бололтой.Үр хүүхэдүүдээ гай учруулах хэрэгтэй л юм байхдаа ичих нүүргүй дарганцаруудаа.Б.Цогтгэрэлийг дэмжиж байна.

  • Anonymous (September 25, 2015 11:10:34 am )

    Zorigtoi zaluu bna, Demjij bna !!!

  • Anonymous (September 25, 2015 11:17:00 am )

    Bat vvliig shorond hiigeechee.

  • zzz (September 25, 2015 11:21:29 am )

    BAtuuliinhen bayajij pindiij duuslaa shdee odoo idehee boliochee hudalaa ard tumniig senhruuleed l baisan hurdan zailaasai

  • zichin (September 25, 2015 11:22:05 am )

    batuul urund orood uur gats bhgugi blgui dee? zartsuulah yu ch bish hulgai hiij bgaa biz. Turkuud-g nam hulhdaad yavuulsan hun ner huuhed ni bolovch yas yum ni deer uuruu shuu!!!

  • batsaan (September 25, 2015 11:38:04 am )

    ene muu mangar batsaanii MAH urd ni uramshuulal gedeg yumiig gargasan baina shd, ene MAH uu? MAH gargaagui baisan bol AH yu gej ingej davrahav dee!!!

  • иргэн (September 25, 2015 11:55:14 am )

    Arai denduu yumaa boliochee naad AN-aa boliulaachee yu gj bodood bgan. Turd garahaaraa ahij oldohgui gj boddog yumuu bainga l iim zan gargaj bhin. tegeed unahaaraa heden teneg debiil garuudiig arhiduulj bgad buun jagsaal tsuglaan ywuulna. Uursduu yuch hj chadahgui shu. Ymarch bolowson huchin bhgui. Shine tugssun nuhduudiig darga bolgono gd l tolgoig ni erguulj bgad namd elsuulne teged yuch ugui bolohoor hayna. Ahij l songohgui boloo. Awsandaa orohoo beldej bai.

  • go go (September 25, 2015 12:38:10 pm )

    Миний найз 12 ажилчныхаа цалинг цагт нь тавих гэж хашаа байшин орон сууцаа ломбарданд тавьж явахад бидний өгсөн татварын мөнгөөр ингэж туйлж байгаа эдгээр хулгайч луйварчдыг одоо яах вэ Ерөөсөө төрийн албан хаагч тэдний цалин хангамж орон сууц гэхээр ажилчин бидний ой гутдаг заримдаа бүүр дэлбэлмээр санагддаг боллоо БАТҮҮЛ ч яахав тусдаа гэмт хэрэг сүлжээний асуудал тэр бол ойлгомжтой

  • зочин (September 25, 2015 2:02:39 pm )

    Цогоо дүү минь зөв тал дээр боловсрох хэрэгтэй дээ

  • top (September 25, 2015 2:05:36 pm )

    zuv huu demjij bna

  • иргэн (September 25, 2015 3:53:02 pm )

    энэ мэтийн юм хаа сайгүй байнаа. иргэдээ шилэн дансыг нь сайн хянаад булхайг илрүүлээрэй шударга иргэд олон шүү. цогтгэрэлийг дэмжиж байн

  • зочйн (September 25, 2015 5:28:08 pm )

    цогтгэрэлйг дэмжйж баина муулж байгаа тэмвүүтэй хулгайч нар

  • Зочин (September 25, 2015 5:51:34 pm )

    Бид татвар төлөх хэрэг байгаа юм уу? Албан тушаалтнуудыг тансаглуулах гэж татвар төлж байгаа хэрэг үү?

  • zochin (September 25, 2015 7:54:43 pm )

    Tenegee chi odoo yu we daldagnsan nohoin golog chamaig medehgvi hen bga

  • Tuya (September 25, 2015 9:05:20 pm )

    Bvgdiigni shalgaj shorond hataa,Gansvhiin 3,6 terbumaas hed dahin ih mungu garrna,Tsedenbal dargiig orsuudad tushaachihaad ,Mongol ulgiig tsulmuj tuilduulj ,eh nutgiig maani zarj duuslaa,ard tvmeen bosch edniig deeliigni numrvvle,yasan dendvv taiban bnaa shinzillee hiie,!!!!!!!!!!!!!!!!!bostsgooyoo!!!!!!!!!!!!!

  • Зочин (September 26, 2015 12:36:31 am )

    Ардчилалынхан 90 онд анх гарч ирэхдээ улс терийн товчооныхныг машин унадаг, ендер цалин хангамжтай гэх мэтээр ярьж байсан. Гэтэл одоо ардчилалын алтан хараацай нь еерее ямар болсныг хар даа.

  • мартамхай (September 26, 2015 1:09:35 am )

    Сонгууль болохоор мартваа хүүхдүүдээ үзэл бодлоо худалдав да

  • Зочинbat (September 26, 2015 9:33:29 am )

    batuul yaraltai ogtsoroh estoi uvurlugch hujaagaas uuchilal gej tenegtsen gadaad yaltang ergej shorond ochson hoer ni hangaltai grandlain ni ovoo mungu idlee odoo boloo yum bish uu

  • zochin (September 26, 2015 10:07:22 am )

    ooroo l shyyhdee och mangar darvaanaa

  • Anonymous (September 27, 2015 1:19:57 am )

    АН муу байна гээд Мангаруудыг сонголтой биш

  • Bat (September 27, 2015 8:00:21 am )

    Батүүлийг Чулуудай гэдэг хүүтэй нь цуг цагдан хорьж шалгах нь зөв байх! 1990 оноос өмнөх дарга нар одооных шиг ийм цалин хангамж, эрх эдэлдэг байсан юм болвуу?

  • zogii. (September 27, 2015 12:06:41 pm )

    er ni ene chi bish ulsiin tosviin mongiig ene deedchyyl hen yuund heden togrog zartsuulsan tuhai tailan balance garguuldag baih heregtei.ulsiin ard tymnii mongo shyydee.

  • Anonymous (September 27, 2015 5:55:32 pm )

    төрийн алба хаагчды цалинг сайн бодолцмоор юм үнэхээр хил дээр хил хамгаалж байгаа алс бөглүү газар ажиллаж байгаагаас бусдыг нь бүгдийг нь дорвитой хасаад өг улс орны эдийн засгийн байдлаас болж ингэх хэрэгтэй сэтгэлтэй нэг нь үлдэнэ биз дээ

  • Mongoliin ard tumen (September 27, 2015 7:57:30 pm )

    Zuv shuu demjij bn uuriig chini Batuul neeree icheesei mongold yu hiisen gj baatar boldog bnaa yamar ih mungu idej uudag yum be hanadaggui yum bhdaa

  • Зочин (September 30, 2015 7:40:00 am )

    Бат-үүлийг АТГ-р шалгуулах хэрэгтэй

  • Gdawdaw (October 08, 2015 5:38:55 pm )

    Та нар зүгээр Чугу ХХК-ны захирал Эрдэнийн Бат-Үүлийн Чулуудай гэж хүүг юу идэж эдэлж хэрэглэж юу унаж байгааг нь очоод үз за юу 5678 2345 гээд машинуудын дугаарыг л 2 төрийн албан хаагчын цалингаар худалдаж аваад зүүчихдэг lexus570 G500 porsche гээд хэдэн ч хөлтэй байгаад унаж барахааргүй их машин гараштаа цуглуулга болгоод хадгалцан нөхөр байгаашдээ

  • САРАНЦЭЦЭГ (October 09, 2015 5:28:32 am )

    ХҮМҮҮН ГЭЭЧИЙН МӨН ЧАНАР ХААЧЧИХ ВАА. БАТ-ҮҮЛ Ч ТЭР, ЭНЭ НЭГ ДАЛЖИГНАЖ ЯВДАГ ХАР ЗАЛУУ Ч ТЭР БҮГДЭЭРЭЭ ХОРЧИНГУУД БОЛЖЭЭ. АМНААС НЬ Ч, АЖЛААС НЬ Ч НЭГ Ч САЙХАН ЮМ ГАРАХАА БОЛЬЖ.
    ГАНЦХАН ОЛДСОН АМЬДРАЛЫГ ТАЛ ТАЛААС НЬ ҮРЭН ТАРАН ХИЙЖ, ҮЙЛ БҮХНИЙГ БАЙНГА ХАРЛУУЛЖ ЯВДАГ, БУСДАД ГАЙ УЧРУУЛАГЧ ЭДГЭЭР ШААРНУУД ДАЛД ОРЦГООДОГ БОЛООСОЙ.
    ЭВ НЭГДЭЛ ГЭЭЧ ЮМЫГ ЭРХЭМЛЭХЭЭ БҮҮР БАЙЛАА. ДАНДАА ХЭРҮҮЛ. ИХЭНХ НЬ БУУНЫ НОХОД. ӨӨРСДӨӨ БҮТЭЭСЭН ЮМ ЮУ Ч БАЙХГҮЙ.

  • Anonymous (October 09, 2015 11:25:02 pm )

    Eregtei l bolohoos yanhan hudlaa sda harahaas nudend huiten

antalya rent a car