antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 24, 2015 1 comment

Дархан-Уул аймгийн анхан шатны шүүх хууль бус тогтоолыг түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ

нийтлэсэн Admin

Дархан-Уул аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хууль бусаар хуралдаж аймгийнхаа хоёр удирдлагыг чөлөөлж, оронд нь хийсэн томилгоог Дархан-Уул аймгийн анхан шатны шүүхээс түдгэлзүүлэх шийдвэрийг гаргажээ. Нэхэн санавал өнгөрөгч сарын 31-нд Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн бүрэн эрхийнхээ хүрээнд ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлыг зарлажээ. Уг нь бол Дархан-Уул аймгийн ИТХ 11 тэргүүлэгчтэй юм байна. Гэвч тэргүүлэгчдийн ирц бүрдээгүй, нэг цаг 30 минут хүлээгээд ирэхгүй болохоор нь ИТХ-ын дарга нь хурлаа хойшлуулах шийдвэр гаргасан аж. Харин ИТХ-ын тэргүүлэгч АН, МАН, МАХН-ын харьяалалтай П.Эрдэнэбат, Р.Эрдэнэбаяр, Б.Бат-Эрдэнэ нар үгсэн хуйвалдаж, “ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн хурлыг орхин гарсан тул” гэдэг тайлбартайгаар тэргүүлэгч П.Эрдэнэбатыг хурал даргалагчаар сонгох тогтоол, хурал хуралдуулах шийдвэрийг зөвшөөрөх, хуралдааны тов зарлах тухай, Аймгийн засаг дарга болон ИТХ-ын даргыг огцруулах тухай, нөхөн сонгууль явуулах тухай гэсэн тогтоолыг гаргаж, ээлжит бус хурлаа энэ сарын 15-нд хуралдуулсугай” гэсэн шийдвэр гаргажээ. Улмаар энэ сарын 15-нд хуралдаж аймгийн удирдлагуудаа огцруулах шийдвэрийг гаргаж, орны хүмүүсийг нь томилсон бөгөөд хууль бус хурал учир тамга тэмдэгээ өгөхгүй гэхэд ИТХ-ын даргын үүдийг эвдэж тамгыг авч уг тогтоолоо баталгаажуулсан хэрэг гарсан билээ.

Дээрх хэргийн анхан шатны шүүх хурлын шийдвэрээр аймгийн ИТХ-ын 45, 46, 47, 48, 49 дүгээр тогтоолыг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна. Шүүхийн шатанд хэлэлцэгдэж байгаа асуудлыг хууль бусаар үргэлжлүүлэн явуулж Засаг дарга, ИТХ-ын даргыг огцруулсан асуудал нь өөрөө хууль бус гэдгийг нотолж байгаа юм.

Б.Улаантуг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • dorj (September 25, 2015 7:47:46 pm )

    ajlaa hiideg yum bn

antalya rent a car