antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 24, 2015 8 comments

Хүнс, хөдөө, аж ахуйн сайд Р.Бурмаад шаардлага хүргүүллээ

нийтлэсэн Admin

burmaaУИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Батсуурь, Б.Бат-Эрдэнэ нар махны экспортыг нэмэгдүүлэх, малчдын амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр бодитой ямар ажил хийж хэрэгжүүлж байгаагаа олон нийтэд мэдээлэхийг хүссэн таван зүйл бүхий асуулгыг Хүнс, хөдөө, аж ахуйн сайд Р.Бурмаад тавилаа.

Махны экспорт 2014 онд 1.8 мянган тонн болж буурсан нь 2010 оны экспортын хэмжээнээс 13.2 дахин бага үзүүлэлт юм. Тиймээс уг асуулгад хөлөөр нь мал гаргах, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүний экспортын тоо хэмжээг нэмэгдүүлэх талаар ямар арга хэмжээ авч байгаа, мах экспортлох давуу эрх бүхий монополь “Монгол мах” корпораци төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулах болсон шаардлага, үндэслэл, тооцоо судалгааг ирүүлэхийг онцлон дурджээ. Мөн малын гаралтай түүхий эдийн нөөц бэлтгэх, арьс шир, ноос ноолуурын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн шинэчлэл, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зориулан “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” болон Хөгжлийн банкнаас олгосон зээл, эргэн төлөлт, үр ашгийн талаарх мэдээллийг УИХ-ын нэгдсэн хуралдаанд сонсгохыг салбарын сайдаас хүссэн аж.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • haha (September 24, 2015 11:36:28 am )

    ajlaa meddeggui budiluu burmaa ogtsoroh heregtei. salbariig bur musun unaglaa tun yaraltai urgun bari. erhem hishuud ee

  • зочин (September 24, 2015 4:25:59 pm )

    Хонь ямааны махыг экспортлож болноо,харин үхэр адуу тэмээ болохгүй шүү,Орос Хятад улсууд үхэрийн тоогоороо манайхаас 10 гаруй дахин их шүү

  • malchin (September 24, 2015 7:51:24 pm )

    ingeh tsag n bolsoon

  • mongol (September 24, 2015 9:07:17 pm )

    hoorhii ene avgai ch dee yana daa yana mongol tor buren dampyyrchee

  • ganaa (September 25, 2015 8:53:16 pm )

    ene beltsiisen abgai wu medeh be dee.bas said baih durtai !!!!!bushuuhan zailaasai ene zasag barij bgaa tenegvvd

  • Zail (September 25, 2015 11:55:13 pm )

    Ene balai awgai hamaatan sadanda ulsiin hurungiig edluuldeg idej shamshigduuldag yum gesen shudarga tsarailchihaad muu nowsh

  • irgen (September 26, 2015 4:25:20 pm )

    mongol mah gej baiguulah hereggui sanagdaj bna, bugd burmaagiin ovort orno gesen ug,

  • zochin (September 26, 2015 4:25:41 pm )

    mongol mah gej baiguulah hereggui sanagdaj bna, bugd burmaagiin ovort orno gesen ug,

antalya rent a car