antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 24, 2015 1 comment

Махны экспортоос 483.2 сая ам.долларын ашиг олно

нийтлэсэн Admin

mahlanguuМанай улсын хувьд экспортын махны нөөц 128.5 мянган тонн байгаа аж. Үүнээс үхрийн мах 14.5 мянган тонн, хонины мах 45.8 мянган тонн, адууны мах 28.5 мянган тонн, ямааны мах 39.7 мянган тонныг нөөцөлжээ. Экспортын мах бэлтгэх бүс нутгийн хувьд хангайн бүс нутгаас 49.6 мянган тонн, баруун бүсээс 30.3 мянган тонн, төвийн бүсээс 29.6 мянган тонн, зүүн бүсээс 19 мянган тонн махыг бэлтгэх боломжтой юм.

Энэхүү экспортлох боломжтой 128.5 мянган тонн махнаас 73 мянган тонныг үйлдвэрийн аргаар боловсруулна. Харин үлдсэн 55 мянган тонн мах буюу 800.0 мянган бог, 115.0 мянган бод малыг хөлөөр нь экспортлох шаардлага гарч байна.

Экспортоос 483.2 сая ам.долларын ашиг олох боломжтой

Манай улс энэ жил 128.5 мянган тонн мах экспортлох боломжтой. Тэгвэл үүнээс 483.2 сая ам.доллар олох боломж бүрдэх юм. Тодруулбал, гадаад зах зээл рүү нэг килограмм адууны мах- 2,5 ам.доллар, үхрийн мах-4,5ам.доллар, хонины мах-4,0 ам.доллар, ямааны мах-3,0 ам.доллараар тооцож экспортолж байгаа аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • зочин (September 24, 2015 10:07:36 am )

    Буянт малаа доллар гж харах сайд эмэгтэй. 1л биш юмаа

antalya rent a car