antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 23, 2015 8 comments

“MCS”-ийнхэн Туул голын хажууд “00” барьж байна

нийтлэсэн Admin

1442993734_01-zuragТа Туул голын бохирдол жилээс жилд ихэсч, усны нөөц нь багасаж, экологийн доройтолд орж буй талаар олонтой сонсож буй байх. Гэтэл энэ асуудал Монголын томоохон бизнесмэнүүдэд огтхон “падлийгүй” бололтой.

Жишээлбэл манайдаа томоохонд тооцогдох “MCS” группийн охин компани болох “Риверсайд гольф” ХХК Тэрэлжийн ойролцоох “Улаан хад” гэх газар /Туул голын хажууханд/ 33 га газар авч “Байгалын гольф” хэмээх томоохон байгууламж барьж эхэлжээ.

Тэд одоогоор байгууламжийн суурийг ухаж эхэлсэний зэрэгцээ Туул голоос ердөө 30-хан метрийн зайд бие засах газар /00/ барьж эхлээд буй юм. Энэ нь усны нөөц багасаж, байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдаж буй энэ цаг үед томоохон “асуудал” билээ.

Учир нь баригдаж буй 00 нь цэвэр, бохирын усаа соруулах системгүй аж. Ингэснээр бохирын ус хөрсөнд шууд шингэх аюултай бөгөөд байгаль орчинд олон сөрөг үр дагавар учруулж болохоор байна.

Тус компани энэхүү байгууламжыг барьсанаар Монгол улсад дагаж мөрдөгддөг Усны тухай хууль болон бусад хуулийн зүйл, заалтыг илт зөрчиж буй хэрэг юм. Тухайлбал, “Гол мөрнөөс 150 метрийн зайд барилга байгууламж барихыг хориглоно” гэсэн хуулийн заалт байдаг.

Ямартай ч одоогоор “МСS”-ийнхэн тус газрын зөвшөөрлийг хэрхэн авсан нь тодорхойгүй байна. Уул нь бид чинь гол мөрний усанд хувцасаа угаахыг хүртэл цээрлэдэг ард түмэнсэн.

Энэхүү “даварсан” үйлдэлд холбогдох газрууд нь яаралтай арга хэмжээ авна гэж найдаж байна. Ингэхгүй бол Туул гол минь 00-ын угаадастай усаар урсаад л байх болох нь дээ.



Э.Алтанзаяа

Эх сурвалж: Mongolcomment.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Зочин (September 23, 2015 6:38:49 pm )

    МCS гэдэг групп гээд байх юм? Энэ чинь монголынх юм уу? хятадынх юм уу? Санаа нь бол хятадаас дор санаатны хийж байгаа ажил байх шиг…

  • Zochin (September 23, 2015 9:32:23 pm )

    Ene ajliig n hunaj shalgaj dugnelthiij zogsooj chadah tiim chadaltai baiguulga Gazar bna u Mongold hun ardaa!!!

  • ma (September 24, 2015 2:04:03 am )

    nerteigeer ni dund ni barichihgui dee muusain novshinuud

  • хариулт (September 24, 2015 8:09:45 am )

    тэгээд Тэрэлжийн хуучин амралтнаас авахуулаад гол усны ойролцоо байрладаг , жил болгон нэмэгдээд байгаа хар мянган бусад амралтын газрууд жорлон хэрэглэдэггүй болж бна уу ????? амрагчиддаа памперс зүүлгэчихдэг юм уу ??? битгий тэнэгт !!! бүгд л адилхан ойр орчныхоо гол усыг , хөрсийг бохирдуулж байгаа ш дээ

  • Зочинз (September 24, 2015 9:31:57 am )

    хэн нь ч байсан гол руу гаа бохироо арай хийхгүй байлгүй дээ. био 00 барьдаг бхаа,

  • монгoл (September 24, 2015 10:28:55 am )

    Эд нар чинь зэрлэг каптализм гэдэгийг байгуулж цэцэглуулж байгаа компани чинь аргагуй мунго олж байвал яаж ч болно гэж ойлгодог улсууд

  • Battulga (September 24, 2015 2:16:53 pm )

    зөв юм хэлжээ. дэмжиж байна.

  • Anonymous (September 26, 2015 1:46:31 pm )

    Mungutei ni davardag yumuu muusain novishnuud arai heterch bainaa Nuguu baigali hamgaalagchid nogoon hugjliinhun yu harj yu hiij bainaa Boliulaachee businuulaad uguuch naad muusain novishuudig

antalya rent a car