Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Өршөөлөөр суллагдах хүмүүсийг орон нутагт нь хүргэх болон зохион байгуулалтын бусад арга хэмжээний зардалд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахыг Сангийн сайд Б.Болорт зөвшөөрлөө.
Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсантай холбогдуулан суллагдсан хүмүүсийг орон нутант нь хүргэх болон өршөөл үзүүлэхтэй холбогдон гарах зардлыг шийдвэрлүүлэх шаардлагатай болжээ.
Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх явцад 676 хүнд хувцас олгох, суллагдсан 1537 хүнийг орон нутагт нь хүргэх, тухайн орон нутагтаа суллагдах 725 хүнийг орон нутгийн цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөх зохион байгуулалтын арга хэмжээ авах зэрэг зардалд 155.1 сая төгрөгийн зардал шаардагдах тооцоо гарчээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
зочин (September 22, 2015 12:25:45 pm )
хотоор тэнэж яваад л нахина биз
-
bantan (September 22, 2015 2:22:59 pm )
Өө бүр.дээрээс нь амралт сувилалд амраагаад биеийг нь тэнхрүүлээд гэрт нь хүргээд өгөхгүй юу.Ямар гавьяа байгуулсан биш.Арай дэндүү шийдвэр гаргахийн энэ төр засагшуу юм нь.
-
Anonymous (September 22, 2015 5:18:45 pm )
Hiisen heregiinhee hariystlagiig hyleeh l heregtei bizdee.syrsan zang syraar booj bolohgyi gdg.yaasan gej edniig orshoodog yum be.
3 Comments