antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 22, 2015 2 comments

Согтуугаар жолоо барьсан 59 жолоочийг журамлалаа

нийтлэсэн Admin

soguu jolooch2015 оны 9 дүгээр сарын 21-ний  өдөр  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр  нийт 408 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  347 дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс ХАБАЖЭГХэрэг 15 бүртгэгдэж, 16 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-0, явган зорчигч- 11, зорчигч-5. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч 2 . Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 4 үүнээс сургуулийн насны 3, сургуулийн өмнөх насны 1 хүүхэд. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн байна.

Тухайлбал: БЗД-ийн нутаг Доржийн гудамж, Эрдэнэтолгойн МТ ШТС-н хойд замд Х.Сонота маркийн авто машины жолооч Б нь Т.Клугер маркийн П жолоочтой авто машинтай  мөргөлдөж зорчигч 08 настай эрэгтэй Т нарын 2 хүүхэд гэмтжээ.

Мөн Сүхбаатар аймгийн Уул баян сумын  нутаг Их цагаан гэдэг газар Т.Pesso  маркийн Б жолоочтой авто машин онхолдож зорчигч 63 настай эмэгтэй О нас барсан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Zochin (September 22, 2015 12:46:52 pm )

    Согтуу жолоочийг торгож яадаг юм. Шууд шоронд хорих хэрэгтэй. Тэгээд шоронгоос гарахаар нь нутаг зааж ажил хийлгэвэл таарна. Ууж идэж мэддэггүй малнуудыг юуг нь өрөвддөг юм.

  • 8488 Range Rover (September 22, 2015 2:00:04 pm )

    Yag zow hellee

antalya rent a car