antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 21, 2015 1 comment

Төрийн банк картаар үйлчлэгч байгууллагуудын өдөрлөг зохион байгууллаа

нийтлэсэн Admin

144280486355ff747fe1404Төрийн банк нь харилцагчдынхаа санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, мэдээлэл түгээх, харилцагчидтай эргэх холбоотой ажиллах зорилгоор 2015 оныг дуустал хугацаанд “Харилцагч таныг сонсъё” аяныг зарлаж, энэхүү аяны хүрээнд олон төрлийн ажлуудыг Монгол орныхоо өнцөг булан бүрт байршсан 540 салбар нэгжээрээ дамжуулан амжилттай зохион байгуулсаар байна.

Энэ аяны хүрээнд өөрийн банкны картыг төлбөрт хүлээн авагч байгууллагуудын дунд “Харилцагчийн өдөрлөг”-ийг 9-р сарын 18-ны өдөр “Чингис” зочид буудалд зохион байгууллаа.

Энэхүү өдөрлөгт 2000 гаруй картаар үйлчлэгч байгууллагын төлөөлөл уригдан ирж, Төрийн банкны удирдлагууд, салбар, тооцооны төвийн захирлуудтай санал бодлоо солилцсоноос гадна, дэлхийн бэлэн бус тєлбєр тооцооны дэвшилтэт хэлбэр болсон EMV чиптэй Юнионпэй карт болон Монголын зах зээлд шинээр нэвтрүүлж буй JCB брэнд картыг танилцууллаа. Мөн харилцагчиддаа картын луйвар болон бусад эрсдэлээс хамгаалах зорилгоор картын луйврын гүйлгээнээс хэрхэн сэргийлэх талаар сонирхолтой мэдээллийг хүргэсэн юм.

Төрийн банкнаас удаан хугацаанд хамтран ажиллаж буй байгууллагуудаа урамшуулан шагнаж, тэдгээрийн бизнесийн цар хүрээг өргөжүүлэхээр цаашид ч дэмжин, хамтран ажиллахаа энэ арга хэмжээний үеэр онцлон хэлж байлаа.

Дашрамд, Төрийн банк нь өөрийн харилцагч 2000 гаруй картаар үйлчлүүлэгч байгууллагаараа дамжуулан Төрийн банкны 1.3 сая карт эзэмшигч болон бусад арилжааны банкны нийт 3.2 саятөлбөрийн картыг хүлээн авч, шуурхай, найдвартай үйлчилгээ үзүүлэхээс гадна, олон улсын төлбөрийн Visa, CUP, JCB картуудыг тус тус төлбөрт хүлээн авч байна.

144280486155ff747da6745

144280486255ff747ec0691

144280486455ff7480e43fa

144280486755ff74833b643

144280486855ff748444b00


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Зочин (September 22, 2015 8:04:45 am )

    Танай банкны 11-р хороолол дахь салбар дараалалын талоноор үйлчилдэг мөртлөө ажилтан нар танидаг хүндээ шууд сайн байна уу гээд дараалалгүй оруулах юм.тэгж болдог юм уу.ингэх юм бол дараалалын талон хэрэггүй шүү дээ.харуул нь талоныг нь аваад өөр хүнд өгч байгааг нүдээрээ харсан.

antalya rent a car