antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 19, 2015 11 comments

Дэд сайд А.Баттөр нутгийнхаа хурандааг дэмжихдээ С.Цэрэнчимэдийн байрыг будлиантуулчихжээ

нийтлэсэн Admin

80249Зураг: Сайдын тушаалын хавсралтыг өөрчилж хоёр өрөө байрыг нэг өрөө болгожээ гэв

-Б.БАТБАЯР ХУРАНДААД ХОЁР ӨРӨӨ БАЙР ОЛГОХ ШИЙДВЭР ГАРГАХДАА С.ЦЭРЭНЧИМЭДИЙН БАЙРЫГ НЭГ ӨРӨӨ БОЛГОЧИЖ-

Дэлхийн аварга, гавьяат тамирчин С.Цэрэнчимэдэд Батлан хамгаалах яамнаас өгсөн байр солигдсон гэх дуулиан дэгдээд өнгөрлөө. Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутагт цэргийн алба хаагчдын 63 айлын орон сууц өнгөрсөн наймдугаар сарын 7-нд ашиглалтад орсон. Тус байрнаас С.Цэрэнчимэдэд нэг өрөө орон сууц өгсөн ч түлхүүрийг нь сольсноос “Аваргадаа өгсөн байрыг сольжээ” гэх дуулиан дэгдсэн. Энэ тухай манай сонин өмнө нь дэлгэрэнгүй мэдээлсэн билээ. Батлан хамгаалах яамны Барилга захиалагчийн ажлын албаны хяналтын инженер Д.Содномдорж манай сонинд ярилцлага өгөхдөө “Батлан хамгаалах яамны ажилтнуудын орон сууц өнгөрсөн наймдугаар сард ашиглалтад орсон. Тус орон сууцны тавдугаар давхарт 29 тоотын 28.3 метр.кв байрыг С.Цэрэнчимэдэд өгөх талаарх Батлан хамгаалахын сайдын тушаал гарсан. Сайдын зөвлөл дээр хуралдаад энэ байрыг С.Цэрэнчимэдэд өгөх шийдвэр гарч, сайд тушаал гаргасан. Бусдад шилжүүлэх, зарах ямар ч боломж байхгүй” гэсэн билээ.

Гэтэл өнгөрсөн жил Батлан хамгаалах яамнаас “Алдар” спорт хорооны тамирчин, Дэлхийн аварга, гавьяат тамирчин С.Цэрэнчимэдэд хоёр өрөө байр бэлэглэж байгаагаа зарласан. Бэлгийн морины шүдийг үздэггүй ч хоёр өрөө байр яагаад нэг өрөө болчихов гэдэг асуудал гарч ирж байна. Эх сурвалжуудын ярьж байгаагаар түлхүүр солигдсон дуулиан дэгдэхээс бүр өмнө аваргын байрыг сольж, дотроо “зохицуулалт” хийчихсэн бололтой.

САЙД ТУШААЛ ГАРГАДАГ Ч ХУВААРИЛАЛТ ХИЙДЭГГҮЙ

Батлан хамгаалах яамны Барилга захиалагчийн ажпын албаныхан “Сайд л тушаал гаргадаг. Сайдын тушаалыг хэн ч зөрчих эрхгүй. Сайдын тушаалд С.Цэрэнчимэдэд тавдугаар давхрын 29 тоотын 28.3 метр.кв талбайтай орон сууц олго гэж тодорхой бичсэн” гэдэг мэдээллийг өгсөн. Гэтэл Батлан хамгаалахын сайд байр хуваарилах тухай ерөнхий тушаал гаргадаг юм байна. Харин хавсралтыг нь барилга хуваарилах ажлын комисс боловсруулж сайддаа танилцуулж батлуулдаг аж.

Батлан хамгаалахын сайд асан Д.Бат-Эрдэнэ 2014 оны арваннэгдүгээр сард цэргийн алба хаагчдын 63 айлын орон сууц хуваарилах тухай тушаал гаргажээ. Энэ үед барилга хуваарилах ажлын комиссын даргаар Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга н.Мөнх-Очир ажиллаж байсан байна. Сайдын уг тушаалын хавсралтад Алдар спорт хорооны тамирчин С.Цэрэнчимэдэд хоёрдугаар давхрын 13 тоотын 33.9 метр.кв хоёр өрөө орон сууц олгох тухай тодорхой бичсэн баримт байна. Энэ тушаал гарсны дараа өнөөх байр хуваарилах комиссын даргын ажлыг Батлан хамгаалах яамны дэд сайд А.Баттөр хүлээн авчээ. Ингэхдээ сайдын тушаалын хавсралтыг өөрчилж, С.Цэрэнчимэдэд 29 тоотын 28.3 метр.кв талбайтай байр олгохоор болжээ.

Зураг: С.Цэрэнчимэдэд хоёр өрөө байр олгох шийдвэр гэв

АЛБАНЫ ГУРВАН БАЙР АВСАН ГЭХ ХУРАНДАА Б.БАТБАЯР ЖАГСААЛТАД БАГТСАНЫ УЧИР

С.Цэрэнчимэдэд бэлэглэсэн хоёр өрөө байрыг нэг өрөө болгох шийдвэрийг дэд сайд А.Баттөр гаргасан баримтыг дээр өгүүллээ. Тэгвэл хурандаа Б.Батбаяр ямар учраас С.Цэрэнчимэдийн байр солигдсон гэх дуулианд нэр холбогдов гэдэг асуудал гарч ирнэ. Батлан хамгаалах яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын тасгийн дарга, хурандаа Б.Батбаяр 63 айлын орон сууцнаас байр хүссэн өргөдөл гаргажээ. Яамандаа тасралтгүй арав гаруй жил ажилласан хурандаа цолтой эрхэмд байр өгөхөд юу нь буруу гэж. Гэтэл уг эрхмийг өмнө нь албаны хэд, хэдэн байр авсан гэх хэл ам яаманд гарчээ. Түүнтэй ижил цолтой албан тушаалтан яаманд гомдол гаргасан баримт байна. Түүнд “Хурандаа Б.Батбаяр нь Налайхын Гордокт Зэвсэгт хүчний 337 дугаар ангиас байр авсан. 15 дугаар хороолол дахь 48 айлын орон сууцнаас дахин байр авсан. Бөмбөгөрийн хажууд баригдсан байрнаас мөн л байр авч байсан” гэжээ. Эдгээр байрнууд нь бүгд албан тушаалынх аж. “Нэг хурандаа албан тушаалын гурван байр авчихсан байхад” гэдэг хэл ам гарч Б.Батбаяр хурандаад байр олгохгүй байх шийдвэрийг орон сууц хуваарилах комиссын анхны дарга гаргаж байжээ. Гэтэл дэд сайд А.Баттөр комиссын дарга болсныхоо дараа сайдын тушаалын хавсралтыг өөрчилж, Б.Батбаярт 39 тоотын 40 метр.кв хоёр өрөө байр олгох шийдвэр гаргажээ. Ингэхээр байр авахаар жагсаалтад орсон хүмүүсийн нэг нь хасагдаж таарна. Баянзүрх дүүргийн Засаг даргынтамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ч.Цогтод өгөх байсан байрыг хасаад оронд нь Б.Батбаярыг оруулсан байна. Ингэж будлиантуулахдаа дэлхийн аварга С.Цэрэнчимэдийн байрын талбайг хасч нэг өрөө болгожээ.

Б.Батбаяр хурандаа цэд сайдтай нэг нутгийнх. Нэг нутаг, нэг үеийнх болохоор дотно байдаг талаар яамныхан ярьдаг юм билээ. Тиймээс нутгийнхаа хурандааг дэмжихдээ дэлхийд Монголын нэрийг цуурайтуулсан хорь гаруйхан настай аваргын бэлгийг өөрчилж, хоёр өрөө байрыг нэг өрөө болгожээ.

Б.Батбаяр: ТИЙМ БУЛАЙ ЮМ ХИЙХГҮЙ

Бид тэнцвэртэй мэдээлэл хүргэхийн тулд Батлан хамгаалах яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын тасгийн дарга, хурандаа Б.Батбаяраас тодруулга авлаа. Тэрбээр “Би олон жил ажилласан гэдэг утгаараа хүсэлт гаргаад байранд орсон. Тэр охины байрыг авчихсан юм байхгүй. Тийм булай юм хийхгүй. Шалгадаг газар нь шалгаад тодорхой болгоно биз. Тушаал шийдвэр гаргадаг хүн нь ч би биш. Сайдын тушаалд надад хоёр өрөө байр олгох тухай тодорхой биччихсэн байгаа” гэлээ.

С.ЦЭРЭНЧИМЭДЭД ХОЁР ӨРӨӨ БАЙР ӨГӨХ ҮҮ

С.Цэрэнчимэд яамнаасаа өгснийг нь л авч. Гэвч яаманд энэ тухай мэр сэр яриа гарч, ээж нь гомдолтой яваагаа мэргэжилтэнд хэлчихсэн нь бүүр цаад учрыг ухаж олоход тус болжээ. Өөрөөр хэлбэл, С.Цэрэнчимэдийн байр солигдсон нь буруу түлхүүр өгсөндөө биш, яамны мэргэжилтэн Д.Содномдорж, аваргын ээж хоёрын маргаанд биш сайдын тушаалын хавсралтыг дур мэдэн өөрчилсөнд байж. Сайдынхаа тушаалын хавсралтыг дур мэдэн өөрчилж, нутгийн хурандаадаа байр өгсөн гэх асуудлаар дэд сайдыг дотоод хяналтынхан нь шалгаж байгаагэх сурвалж мэдээлсэн. Хэрвээ Батлан хамгаалахын сайдын тушаалын хавсралтыг өөрчилсөн ньтодорхой болбол Ж.Цолмон сайд дахин тушаал гаргаж С.Цэрэнчимэдэд амласнаараа хоёр өрөө байр олгох боломжтойгэх сурвалж хэлсэн.

С.Цэрэнчимэд одоогоор байрандаа ороогүй байгаа. Тэрбээр манай сонинд “Байрны түлхүүр солигдсон асуудал үүссэн” гэдэг тайлбарыг өгсөн юм.

Ц.ӨРНӨХ

www.DNN.MN 

logo


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • Anonymous (September 19, 2015 2:31:12 pm )

    Энэ байр ямар хүмүүст очдог талаар шалгалт хийгээд үзээрэй. Томхон эсвэл арын хаалга хэрэглэж л авдаг энэ хавсралтыг нь нэг бүрчлэн дэлгээч. 2 3 байртай хүмүүс хүртэл авах юм

  • Anonymous (September 19, 2015 7:30:39 pm )

    zavaan, huivaldaanch, bertegchin, buduuleg, shunaltan, hogiin, hugiin, novshiin amitdaaar ene turiin alba duursen

  • Үхэр (September 19, 2015 7:53:00 pm )

    Малуудаар яам тамгын газар дүүрчээ,

  • Зочин (September 19, 2015 8:30:16 pm )

    БХЯ маань ийм болчихсон юм уу?? Генерал Я.Чойжамц, Н.Энхбаялаг, хурандаа Сайханбаяр, Номт, Батбаяр, П.Жаргалан, Батсүх, нийслэлийн цэргийн штабын дарга Ж.Болдбаатар гэх мэтийн нөхдүүд байртай, амьдрал ахуй нь төвхнөчихсөн хүмүүс шүү дээ. Байр бариулаад эгэл жирийн офицер ахлагч нарт өгөхөө больчихсон юм байна л даа. Хэтэрхий даварсан, хөл толгойгоо мэдэхээ байсан болж дээ хөөрхий. Дээрх нэр дурьдсан нөхдүүд ичдэггүй юм байх даа, Тэр Баттөр гэдэг батлан хамгаалах асуудлаар юу ч мэдэхгүй дипломатч амьтан найз нөхөд, нутаг нугынхандаа байр бэлэглэж суудаг юм байна. Ховдын цэргийн штабын дарга А.Эрдэнэчулуун гэгч нутагтаа армийн нэрээр байр сууц аваад тохижсон нөхөрт хамгийн том байрыг өгч байгаа нь үүний илрэл. Ингэх гэж л албан тушаалд дурладаг дуракууд юм байна энэ АН-ынхан. Арми ч улс төржиж гүйцсэн байна.

  • зочин (September 20, 2015 10:02:03 am )

    Н.Энхбаялаг гененрал чинь байргүй хадмийн хаяаанд яваа хүн щдээ генерал болтолоо армид алба хаачихаад ийм жижиг байр авах гэж

  • Anonymous (September 20, 2015 6:59:51 pm )

    avilga avaad li bairiig ni tomsgoj bga yum.uur yasan gej tegj tom tolgoi gargah yum be?nileen yum ugch avaltsaa biz?shalgadag gazar ni shalgah heregtei.zugeer neg helj yriad bolih bish.hashraagaad uguh heregtei.

  • Anonymous (September 21, 2015 5:47:16 am )

    АВИЛГАЛ АВСАН Л БАЙЖ ТААРАА. ТЭРНЭЭС БИШ ХЭН НУТАГ Ч БАЙ НАЙЗ Ч БАЙ ОДОО ҮЕД ХЭН ЗҮГЭЭР БАЙР ӨГӨХ ЮМ

  • Зочин (September 21, 2015 7:50:53 am )

    Тэр байрыг нь битгий ав.Орох оронтойгоос хойш.Тэр хэл амтай юмаар яах гэсэн юм.чиний амжилтын замд саад болно.

  • zochin (September 21, 2015 8:48:56 am )

    ZA ZA ATAMIRCHIN GEED L SUUD BOLHIIN ZALUU HUN TIIM OLON BAIRAAR YADIIN HARIN OLON JIL TYRD ZUTGESEN HURANDAA HUND UGUHUD YAHAVDEE TAMAIRCHID GEJ NEEREE ZADARSAN GARUUD BNA SHUU 1 TEMTSEEND OROOD L BUUN MUNGU AZTAICH GEHIIMUU

  • зочин (September 21, 2015 9:36:49 am )

    Бузар шуналтай юмнуудад арга хэмжээ аваач, орон гэргүй ахлагч, офицерууд цөндөө байхад 3 байр аваад байх даа яадаг юм бэ, энэ АН-ын үед бүх зүйл утга учраа алдаж байна даа

  • зочин (September 21, 2015 7:53:00 pm )

    Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нар нь бүгд байргүй гэнэ үү. Тэнэг хүн хуурч байгаа аятай юм аа. Ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдэх нэрийн дор дарга нар нь өөрсдөө л цусалчих юм.

antalya rent a car