“Шаахайн мөр гаргахгүй” энэ тэр ч бүр яамай болсон дог оо. Аль ч улс оронд байдаг жишгээр манайд ч мөн хятад хороолол буй. Манай хотын Зуун айл хэмээх хятад хороолол хүрээгээ тэлж, салбараа өргөжүүлсээр нийслэлийн маань өнцөг булан бүрт хятадууд бөөн бөөнөөрөө аж төрөн амьдардаг болжээ. Энэ нь даяаршиж буй Монгол төрх юм байлгүй гэж үзье.
Оймсоо хүртэл урд хөршөөс зөөдөг манайхны хувьд хятадын хил хаавал бараг л бүх зүйл зогсоно гэсэн үг. Эрээн хотын хятад наймаачдын түншүүд “Нарантуул” хэмээх томоохон худалдааны төвийн бүхий л худалдаачид. Энэ захын үүд хаалгаар өдөртөө л хэдэн арван мянган хүн орж, гарахдаа “Made in Сhina” гэсэн хаяг шошготой гутал хувцас, тогоо шанага, алим жимс, ялаа жоомны хор гээд ер юу эсийг авсан байх вэ? Бум бужигнасан энэ газар урд айлтай “хүйн” холбоотой томоохон төв байсаар ирсэн. Цаашид ч байсаар байх. Дараалан тоочвол “Хятад зоогийн газар” гэсэн хаягтай үй олон газрууд жан цууны үнэрээр хотынхны маань хамрыг сэтлэх шахан хаяа дэрлэцгээнэ. Тэдний хоолны чанар эрүүл ахуйд хэн бугай нь хэрхэн яаж анхаардаг нь тун бүрхэг. Хааяахан “тийм нэртэй тэр хятад зоогийн газрыг тийм заваан бохир орчинд тэгж тэгж хоол хийсэн учраас хаалаа” гэж зурагт радиогоор ярих боловч удаж төдөлгүй өнөөх “болдоггүй” хоолны газар нь бахь байдгаараа ажиллаж л байдаг. Тэд ямар мах, ногоогоор яаж хоол хийж бидэнд үйлчилдэг нь тун бүрхэг. За, энэ мэт ч одоо бидэнд бараг асуудал биш болж дээ. Асуудал үүсгэж яримгүй бол болохгүй өч төчнөөн үйл явдал өдөр ирэх тусам олширч байна. Манай барилгын компаниуд хятадуудаар ажил хийлгэх тун дуртай гэсэн. Сайн тал байдаг л биз. Гэвч танхай хятад барилгачид төрийн цагдааг маань хүртэл зодчихсон удаатай. Мөн л үүнийг багахан асуудал гэж үзээд дэлгэрүүлэн ярихаа зогсооё.
Бид хятадуудаар юу хийлгэж болох, ямар ажил хийлгэж болохгүй вэ гэдгийг тун дорвитойхон тооцоолж, үндэснийхээ хэмжээнд хэлэлцэхгүй бол оройтоод байна. Хятад ажилчид манайд барилга барьж, ногоо тарьж, хоол хийж, хувцас оёж болно гэж үзье. Баялаг бий болгох, баялгийг бүтээж болох салбарт хятад ажилчдын хүчийг ашиглаж болох юм. Харин хятад хүн манай нутагт, манай малчдыг орлон, манай монгол малыг маллан, малчин болж болох уу? Эзгүйрэн үлдсэн хөдөө нутагт маань хятад малчид бий болж байна гэв үү. Манай малчид мал хуй нь өсөж үржээд хүн хүчээр дутаж, хөлсний малчнаар хятад хүнийг сонгож байвал бас болдог л хэрэг. Монгол малчин биеийн хүч шаардах ажлыг хятад ажилчнаар хийлгээд өөрөө арай илүү түвшний ажилд шамдан нэг ёсондоо оюун ухаан шаардсан зүйлд хүчээ зарцуулвал боломжийн л юмсанж.
Гэхдээ энэ тийм өөдрөгөөр бодоод байх зүйл биш бололтой дог оо. Хятад малчдын тоо өдрөөс өдөрт өсөж, тэд бүр мянгат малчин ч болж байгаа гэнэ. Дотор хүний дотор санаа юу юугүй бидний гол түшиг тулгуур болсон мал аж ахуйн салбарлуу шунган орж буйн жишээ энэ бус уу. Тун удахгүй Монгол улсын сайн малчин Ли овогт хэмээн цоллох шинжтэй. Хятад хүн монгол мал маллавал юу болохыг таамаглаад үзье. Эзэн хүнийхээ дуу хоолойн өнгө хийгээд бараг л ярьж хэлж байгааг нь ойлгох шахдаг монгол малыг хашгирч гуугачин, шулганасан хятадууд хариулж маллаад эхэлж байгаа нь “аймаар”. Монгол хүний малч ухаан гэж бараг л бие даасан шинжлэх ухаан. Мал маллах арга ухаанд хэдэн үеэрээ суралцан, сурсан мэдсэнээ үр хойчдоо хэдэн үе дамжуулан өвлүүлдэг монгол заншил хөдөө нутагт, малчин ардад арай ч унтралгүй байсаар байгаа. Цаг цагийн хахир хатуу, халуун бүлээнд хүн малтайгаа дасан зохицсон монгол малчны ахуйд хятад шаахай, богино хүрэмтэй урд зүгийнхэн орж ирэх арай л санаанд буумгүй зүйл аж. Тэр тусмаа үндэснийхээ гол баялаг болсон мал аж ахуйг ийн төсөөлж эргэцүүлэхэд бэрх юм. Монгол мал түүх болон үлдэх цаг хаяанд ирсэн юм биш биз.
Хятадуудад алдалгүй хоцорсон зүйл бидэнд байна уу. Баталгаагүй хүнсээр нь эрүүл мэндээ алдаж, чанаргүй бараанд нь хэдэн бор төгрөгөө өгч, охид бүсгүйчүүдээ хүртэл хэсэг бусгаар нь бэр оруулчихсан. Тоочвол барагдахгүй зүйлээ бид урд хилээр гаргаж байгаа даа. Хятад газрын мөнгөжсөн нэгэн нь бидний газар нутагт эзэн сууж, эрдэнэс баялаг газар шороог маань хэтэвч нь зузаарч тархи нь хоосорсон эрх мэдэлтнүүдэд боодол боодол юань атгуулаад амархан шиг худалдаад авдаг болж. Эцэст нь мал ахуйгаа хятад иргэдэд худалдаж барах үлдсэн нь энэ байж. Бадарчин явсан газар балагтай гэдэг дээ. Хятадууд монголын хаана л очно тэндээ эзэн сууж, монголчууд өөрсдөө өөрийн газар нутагт хятад иргэний зөвшөөрлөөр алхдаг болсон. Одоо бид малын махаа хятад малчнаас худалдан авах боллоо. Ийм зүйл байж болох уу. Одоо яах вэ? Хятадуудад малаа худалдаж буй малчид энд алдаа гаргав уу? Ямар зорилгоор юу хийхээр монгол нутагт тэмүүлэн ирж байгаа нь тодорхой бус харийнханд юу юугүй хошуу дэвсэн хамаг байдгаа зарах гэж зүтгэдэг манайхан чухам юу л хийж байна даа. Өнөөх ердөө л Улаанбаатар хотын зуун айл орчимд нутагшсан хятадуудын талаар ярьдаг байсан цаг аль эрт үеэ өнгөрөөж, Дорноговь, Өмнөговь, Увс, Сүхбаатар аймаг гээд ер монголын өнцөг булан бүрт өмнөд нутгийнхан тархсан. Ийнхүү хаа сайгүй тархахдаа хятад хүн малчин болтлоо «хувирчээ». Монгол мал, Монгол малчин хоёрыг түүх болгон үлдээхгүй юмсан. Хятад малчдад халаагаа өгч байгаа нутгийн малчдаа төр хэрхэн яаж бодлогоор дэмжиж, урамшуулж, урам зоригтой, итгэлтэйгээр хөдөө талаа, мал сүргээ хамгаалан үлдэхэд нь нүдээ нээн туслах ёстой цаг нь болжээ.
Г.Урантуяа
Эх сурвалж: “Монцамэ”
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 27, 2011 12:54:30 pm )
yana daa neeree hvn bolgon dor doroo sain eregtsvvlj bodoh heregtei bna daa
-
Anonymous (December 27, 2011 1:51:12 pm )
unen shuu.mongolchyyd aa
-
Anonymous (December 27, 2011 2:28:10 pm )
dor burnee ahnaarii. naad uls turiinhun chin yuch hiihgui.
-
Anonymous (December 27, 2011 3:21:40 pm )
Ene bol tor zasgiin hiih estoi ajil shuu dee er ni tor hamgiin turuund irgen ireeduiruugee chiglesen bodlogo l yavuulah estoi bolohoos bish gazar nutgaa zaraad ooriinhoo halaasiig l duurgedeggui b
h tor tor shig ajillaj chadahgui n.na manan-g l gargahgui shui zaluusaa odoo l zogsoohgui bol bid chini gishgeh gazargui bolloo shuu dee MANAN-g l gargahgui shuu zaluusaa mongolchuudaa -
Anonymous (December 27, 2011 3:55:32 pm )
YAH VE MONGOLCHUUDAA? ENE CH ARAI DENDEJ BSHDEE. BID CHINI GAZAR SHOROO EH NUTG CH UGUI BOLJ BGAA YUM BISH UU? YAH ESTOI VE HALH MONGOLCHUUD MINI.
-
Anonymous (December 27, 2011 4:02:58 pm )
ENE OGORUUD MODHON GERIIN EZEN SUUJ MONGOLCHUUD UUSCH DUUSAH YUM BAINALDAA HOOJ YBUULAACH TER NUTGIINHAN TENEGUUDEE MARGAASH ERCHUUGIINI ALJ EHNER HUUHDIIN CHINI HUCHINDEJ OBOLJOO BUUCII CHINI BULAAN SHUU
-
Anonymous (December 27, 2011 4:05:06 pm )
ENE MANANGAAS ERLIIZUUDEESSALJ DAHIN BUU SONHOJ HUJAAG HOOJ YBUULY
-
Anonymous (December 27, 2011 7:00:06 pm )
neeree yum yy
-
Anonymous (December 27, 2011 7:55:52 pm )
mal mal gej yrihaa bolioch ee pizda gej. 30 40 say bolson l gesen haana baina. mahnii unee har. hulduu zalhuu umhii malchid ulsaas dandaa tuslamj nehne. tatvar tuluhgui.
-
Anonymous (December 27, 2011 10:58:42 pm )
Chi tegvel malchin bolchihooch yard mahiig n amaa olhgvi odder yum bj malchdiig vzen ydaad bgan
-
Anonymous (December 28, 2011 10:32:54 am )
yu yriad bgmbe harin ter yu hiilgeh hiilgehgui be gd chn ih zuw sanaa bn a ene tal dr 76 honichin anhaaraad uguuse arai tiim ih hujaa malchin boloogui bho jhn boditoi urantuya egchee
-
Anonymous (December 28, 2011 11:54:21 am )
haa bna? jishee?
zurag hurug? -
Anonymous (December 28, 2011 12:45:57 pm )
ee tenegee chi ooroo unetei mah edej bn ene gerch batalgaa bish yum uu Mongol malchdiig maliin mahaa nemeed bn gej bodoo yu chi.
-
Anonymous (December 28, 2011 9:31:35 pm )
bkyuklsy tbtuytl ut;tu tyt үүнийг монголын эмэгнэл гэдэг юм
төрийн эрхэнд хятадын гар хөл бологчод олон байна нямдоржоос эхлээд
хятадын талд илт үүлчэлэж байна шүү ийм байхад хятадууд монголд эзэн суух болно -
Anonymous (January 10, 2012 9:24:14 am )
ee XAPAAL IDSEN HYTAD
15 Comments