antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 18, 2015 10 comments

Шуудай нүүрсний хэрүүлийн цаана …

нийтлэсэн Admin
turmunkh…Монголын ардчилсан 25 жилийн түүхэнд хоёрхон удаа шүүх хурлыг хэвлэлээр шууд дамжууллаа. Энэ нь Н.Энхбаяр, А.Гансүх нарын хэрэг. Та бүхэн мэдэж байгаа. Жирийн иргэн 16 минут ярилцлага өгөхдөө 300-500 мянган төгрөг төлдөг, цаг хугацааг секундээр үнэлж эфирээ цацдаг АНУ-ын хөрөнгө оруулалттай Ийгл ТВ үнэхээр үнэн мөнийг тогтоохыг зорив уу, эсвэл хэн нэгэн авилгачдыг хаацайлж олон нийтийн санаа бодлыг үймүүлж ард олныг талцуулан хуваах зорилготой байна уу гэдгийг бүгдээрээ сайн бодох цаг болж…

Монгол Улсын иргэн, Иргэдийн Шударга Шүүх ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт

Энэ хэд хоногт Л.Гансүхийн шүүх хурал нээлттэй болж ард олон үзээд гайхан гасалж, шуугиж байна. Би ч бас боломжийн хэрээр харж сууна. Нүүр ном бараг л зөвхөн энэ сэдвээр шуугиж байх аж.

Нээрээ л дээрх иргэний хэлсэнчлэн Ардчиллын 25 жилд хоёрхон хүний шүүх хурлыг бид цэнхэр дэлгэцээр харсан ч байж мэднэ. Уг нь дэлхийн улс орон бүрд шүүх хурлын (голдуу иргэний хэргийг) шүүн таслах ажиллагааг үзүүлдэг нэвтрүүлгүүд байдаг. Жар орчим телевизтэй манайд тийм нэвтрүүлэг ганц ч байхгүй 25 жил болжээ. Уг нь тийм их хийхэд хэцүү, өртөг өндөртэй нэвтрүүлэг огтоосоо биш. Хэдэн камер тавиад аятайхан гэрэлтэй өрөөнд хийчихдэг бичлэг шүү дээ. Хийхийг хүсэхгүй байна уу хийх гэхээр бас хуулийн зохицуулалт байхгүй юм уу гэдэг асуудал гарна. Ер нь хуулийн боловсрол олгох нэвтрүүлэг ерөөсөө алга болсон.

Эрт цагт “Хуулийн цаг” гэж нэвтрүүлэг байсныг бүгд санаж байгаа байх.

Би олны адил хуулийн талаар мэдлэг муутай нэгэн болохоор шүүх ажиллагаа ямар болоод байгаа, хэн нь буруутай, хэн нь зөвтэйг шүүх гэж энэ нийтлэлийг бичсэнгүй. Харин нэгэн зүйлд эмзэглэснээ бүр бичихгүй, ярихгүй байж чадаагүйдээ үүнийг бичиж сууна.

Дээрх шүүх хурал  “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ албан тушаалаа урвуулан ашиглаж улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдуулан түүнийг шүүж байгаа шүүх хурал бөгөөд өчигдөр экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэрчээр оролцов.

Олон түмэн  “Гансүхийн шүүх хурал дээр Н.Алтанхуяг гэрчээр оролцохдоо “Үнэхээр хариуцлага тооцох гээд байгаа бол Засгийн газрын тэргүүн байсан надад хариуцлага тооц” гэж хэлэхийг нь сонсоод үнэхээр эр хүнийхээ хувьд, хүн чанар, улс төрчийнхөө хувьд, нөхөрлөл үйл хэрэгтээ үнэнчийг хараад бахархаж байна…гэх мэтээр ярьж бичиж байна. Тийм ч байх, бас үгүй ч байх.

Харин мөхөс миний бодлоор бол энэ бүхэн нэг л ичгүүртэй санагдаад байх юм аа.

Дөнгөж хэдхэн сарын өмнө Ерөнхий сайд асан Монгол улсын гүйцэтгэх засаглалын тэргүүн ингээд хэдэн шуудай нүүрсний зөрүү энэ тэр яриад зогсож байгаа нь ч, ийм хэрэг гэгчийг хэн нэгний захиалгаар үүсгээд яллах гэж улайрч бас нэгэнт хорьчихсон болохоор ял өгөх гэж улайраад байгаа нь ч нэг л утгагүй. Яллах гэж байгаа нь ч яллуулах гэж байгаа нь ч цаанаасаа нэг хүний түлхээсээр болоод байгааг мэдсээр байж жүжиг тоглох гэж махрах нь бүүр ч инээдтэй бөгөөд эмгэнэлтэй. Мэдээж  энэ олон Элчин сайдын яамд хараад хөх инээд нь хүрээд сууж байгаа даа гэхээс яс хавталзана.

Хэрвээ Монгол орны бүх иргэдийг хамарсан нүүрс түлдэг газар болгонд хүрсэн зангарагтай ажил байсан бол одоо яая гэхэв. Гэтэл зарсан шигшсэн гэх мэтээр яриад байгаа нүүрсний хэмжээ жинг харахаар огтоосоо тийм бус нь мэдэгдэнэ.

Ер нь одоо эр хүн болчихоод байгаа Ерөнхий сайдын дүр зургийг би л лав харахдаа нэг эсгий таавчиг бариад л яриад байсан хүн л харагдаад байдаг. Нэг л өчүүхэн ахуйн чанартай ажил хийсээр байгаад өнгөрсөн хүн. Юун Тавантолгой, юун Оюутолгой. Энэ хэдэн шуудай нүүрсний асуудал бол бас л нэг  пи ар маягийн л ажил гэж анхнаасаа харагдаж байсан шүү дээ. Монгол Улсын Ерөнхий сайд хүний хийх ажил мөн үү? Юун Мянганы зам… юун эрт цагийн удирдагч нарын бүтээн байгуулалт гурав дөрөвдүгээр хороолол… “Нүүрс” хөтөлбөр нэртэй болохоос хэдэн шуудай нүүрсний л яриа шүү дээ.

Л.Гансүх шилдэг нийтлэгчдийн клубынхэнтэй уулзаж энэ тухайгаа тайлбарлан ярих үед ч би ийм л юм бодож зогссон. Нийтлэлч Баабар:

-Гансүх ээ, наадах чинь харсаар байтал хэн нэгэн хүний явуулгаар үүсгэсэн хэрэг гэгч харагдаад байх юм аа. Хэн юм бэ, тэрийгээ л хэлчих. Чи мэдэж байгаа шүү дээ…чи хэн нэгний эхнэрийг оролдчихов уу яагаад чиний эсрэг ийм юм болоод байгаа юм бэ? хэрэг гэхэд хэцүү л юм  байна шүү дээ…хэмээн егөөдөж байсан ч тэрээр “Бүү мэд… Бид хэрэг хийгээгүй ард түмэнд хямд нүүрс л өгсөн шүү дээ” гээд нэг ч хариу хэлээгүй билээ.

Одоо ч шүүх хурлыг харж байхад хэний захиалгаар яагаад ийм юм үүссэнийг огт ярихгүй жижиг деталь ярьсаар яаж ийж байгаад хэн нэгнийг буруутгахаар улайраад л байх ажээ.

Саяхан МҮОНТелевизээр “иргэн” Лхамжав Үндсэн хуулийн тухай ярихдаа “Манай Үндсэн хуултд хуучин социалист хэлмэгдүүлэлтийн хэлбэр байдаг, энэ нь хурлаар шийдсэн бол гэх хэллэг юм. Цаад эзэн хэдэн хүнд шивнээд хурал хийлгэнэ, хурлын шийдвэр бол хууль, ингээд жинхэнэ эзэн харагдахгүй ч түүний санаа хэрэгжинэ. Ийм юм яваад байдаг…” гэж ярихыг сонслоо.

Ил болоод байгаа зүйлсийг бид хараад гайхаад учрыг олох гээд байгаа ч далд яваад байгаа өс хонзон далд явуулгыг харахаа байжээ.

Ер нь том нь том хэмжээгээр, бага нь бага хэмжээгээр нүүрсний л хэрүүл дээр дооргүй. Одоо бүр намаараа ч талцахаа байж дээ. Бас нэг хэрүүл дагуулаад байгаа Өршөөлийн хууль ч ялгаагүй танай намаас олон хүн шоронд ч манай намаас бас олон хүн  алсдаа шоронд орох болохоор гэж ярьсаар нийтэд нь хийчихсэн өршөөл болохоос ард түмнээ төр нь өршөөсөн өнгө ер харагдахгүй юм даа…

Төрийн минь сүлд өршөө гэдэг үг утгаа алдсаны л илрэлүүд ингэж харагдах болж дээ.

Төр төмбөгөр ёс ёмбогор байсан бол одоо цагт төрд очиж байж төмбийдөг болсон болохоор арга ч байж уу дээ!


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • ЯНДАГ (September 18, 2015 3:26:24 pm )

    Өчүүхэн мань өмгөөлөгчийг мэргэжил гэж боддоггүй явжээ.ХӨРӨНГӨТӨН ОРОНД ХАМГИЙН ӨНДӨР ЦАЛИНГ ӨМГӨӨЛӨГЧ, ШҮДНИЙ ЭМЧ ХОЁР АВДАГ ГЭЖ СОНСОЖ БАЙСАН, ТИЙМ БОЛОХООР СУУТ МАРКС, ЛЕНИН НАРЫН ЭЦГҮҮД ХӨВГҮҮДЭЭ ӨМГӨӨЛӨГЧ БОЛГОХ ГЭЖ СУРГУУЛЬД ЗАХИРГААДАЖ ОРУУЛСАН Ч ТЭД СОНИРХОЛООРОО СУРГУУЛИА ХАЯСАН БАЙДАГ. ЭНЭ БААСАНДОРЖ, ЦЭРЭНЖЭЭ ХОЁР ӨӨРИЙНХӨӨ ЗӨВД ИТГЭЛТЭЙ ХУУЛИА САЙН МЭДДЭГ,НЬЮАНСИЙГ НЬ МЭДЭРДЭГ ТӨРИЙН ЦАЛИН АВДАГ ШҮҮГЧ, ПРОКУРОР, АУДИТ МЭТИЙН ХҮМҮҮСЭЭС ХАВЬГҮЙ ЧАДВАР МЭДЛЭГТЭЙ ӨНДӨР ОРЛОГОТОЙ УЧРААС ТООЖ ТИЙМ АЖИЛ ХИЙДЭГГҮЙ ШИЛМЭЛ ҮҮЛДЭРИЙН АМЬТАД БАЙДАГ ЮМ БАЙНА. ТЭР ЭРГҮҮ ШҮҮГЧИЙГ МАДЛАЖ, ДААЛГАВАР АВСАН ПРОКУРОРЫГ ИЛЧИЛЖ, ДАРГААСАА ДААЛГАВАР АВЧ,АТГ-ЫН ЗАНАЛХИИЛЭЭС АЙСАН АУДИТОР, ШИНЖЭЭЧ НАРЫГ ҮНЭН БҮЛТГЭНЭЛҮҮЛЛЭЭ. ЭНЭ 4 ӨДРИЙН ШҮҮХ ХУРЛЫГ ҮЗЭХ НЬ 90-ЭЭД ОНД ХАЛТАР ЦАРАЙТ ГЭДЭГ КИНО ҮЗЭХЭД МОНГОЛЧУУД ГЭРТЭЭ БҮГДЭГ БАЙСАН ШИГ ЮМ БОЛЛОО. ҮНЭХЭЭР МОНГОЛЫ ШҮҮХ ЗАСАГЛАЛ ЁСТОЙ ХОЦРОГДСОН, НИЙГМИЙН ХАОС ҮЕД БОЛОВСРОЛЫН СИСТЕМ БҮРЭН ЗАДАРЧ ХАРАНХУЙ ҮЕ ГАРЧ ИРСЭН ТЭР ҮЕИЙН МАЛНУУД ШҮҮГЧ ГЭЭД ЭЦГИЙНХЭЭ АРЫН ААЛГААР ОРЖ ИРЧХЭЭД СУУЖ БАЙНА. ЭНЭ 3 МАЛ ЭЛБЭГДОРЖИЙН ХАРЪЯАЛАГДАЖ БАЙСАН ХАРАНХУЙ МАСС МОАХ-НЫ ХҮҮХДҮҮД ЦЭВЭР ЗАХИАЛГА БИЕЛҮҮЛЖ БАЙНА. ТЭР ПРОКУРОР ГЭЭД МЭДРЭМЖГҮЙ НӨХӨР АТГ-ААР ХЭРЭГ УГААГААД ХЭДЭН ХАЛТАР ТӨГ АВААД СУРЧИХСАН МАЛ УГААДАС ӨГСӨН НӨХДДӨӨ ЗҮТГЭЭД ҮХЭХ НЬ. ХЭРЭГ УГААДАГ АТГ-Н ИТГЭМЖЛЭГДСЭН ПРОКУРОР БАЙДАГ ГЭСЭН 2 -НЬ ИЛЭРЛЭЭ. ИЧСЭН ХҮН ХҮН АЛНА ГЭЖ ИЧИНХОРЛОО ЧАВКА, ЭНЭ ХЭД ОЙЛГОМЖТОЙШДЭЭЭЭ. ОДОО ТӨРИЙН АЛБАНД ДАНДАА ЧАДВАРГҮЙ МАЛНУУД ОЧООД ШУРГАЧИХААД КОМПАНИ ДАРАМТАЛЖ АМЬДАРДАГИЙГ БИ ӨӨРИЙН БИЕЭЭР АМСАЖ БАЙНА. ЯАМНЫ УСАН ТОЛГОЙТОЙ ТҮШМЭДҮҮД, АТГ-ЫХАН, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА ГЭХ РЕКЕТҮҮД ЯАЖ ДАРАМТАЛДАГИЙГ 5 ЖИЛ БИЕЭЭРЭЭ ТУУЛЛАА. ЁСТОЙ ХЭРЭГ АЛГА. ХАМГИЙН ЧАДАЛТАЙ МИНИЙ МЭРГЭЖЛИЙН ИНЖЕНЕРҮҮД БҮГД КОМПАНИ БАЙГУУЛЖ БАЯЛАГ БҮТЭЭЖ БАЙХАД ХАМГИЙН МУУ СУРЛАГАТАЙ БАЙСАН АДГИЙН АМЬТАД ТӨРД ОЧЧИХООД 460 МЯНГАН ТӨГРӨГНИЙ ЦАЛИН АВЧ, БАЙГУУЛЛАГА БИЗНЕС ЭРХЛЭГЧИЙГ ДАРАМТАЛЖ МӨНГӨ СААЖ СУУНА ТҮҮНТЭЙ ЯГ АДИЛ БАЙНА. САЙН ХУУЛЬЧ ӨМГӨӨЛӨГЧ , МУУ НЬ ПРОКУРОР, ЗАХИАЛГА БИЕЛҮҮЛЭГЧ НЬ ШҮҮГЧ БОЛДОГИЙМ БАЙНА. ХОЁР ХҮН МАШИНААРАА ЧИРЧ АЛСАН ШҮҮГЧ ШҮҮХИЙН ЗӨВЛӨЛИЙН ДАРГААР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ НЭГ НУТАГ БОЛСНООРОО БОЛЖ ЭНЭ ХЭДЭН ШҮҮГЧДЭЭ ДААЛГАВАР ӨГЧ ЭЗНИЙХЭЭ ӨР ТӨЛДӨГ ЮМ ГЭСЭН ГАРГАЛГАА ГАРЧ БАЙНА. НАМЫН ДАРГА АВАХ ГЭСЭН БЭЛТРЭГ ЭНД ХАМТАРСАН НЬ АУДИТЫН ГАХАЙ ЗАНГАДААР ИЧИНХОРЛОО ГЭЭД 3 ҮГ ХЭЛЭХДЭЭ МОНГОЛ УЛСЫН АУДИТОР, ТЭРГҮҮЛЭХ НЯБО ГЭЭД Л ӨӨРИЙГ ЯРИХ НЬ ПЕНСИНДЭЭ ГАРСАН УВС ХҮН ШИГ НЭР АЛДАРТ ДУРТАЙДАА ИЙМ ЗАХИАЛГА ХИЙЖ ЯВАА КОММУНИСТ ХҮМҮҮЖИЛТЭЙ ЯДАРСАН АМЬТАН БАЙна. ОЛОН ТҮМЭНД ИНГЭЖ ХАРАГДАЖ БАЙНА. МОНГОЛЫН ШҮҮХ ЗАСАГЛАЛ БҮРЭН ДАМПУУРЧ, ЯЛЗАРЧ ДООРООСОО ЗУЛЗАГАН ВЫЩИНСКИЙНҮҮД ГАРЧ ИРЖ БАЙГААМ БАЙНА. АНУ-ЫН ШҮҮХ ХУРАЛДААНУУДЫГ ХАРЖ БАЙХАД ШҮҮХ ХУРАЛ ДЭЭР ШИНЭ НОТЛОХ БАРИМТ ГАРГАЖ ИРЭН ЦААЗЫН ЯЛААС ХҮН АВАРЧ ШҮҮХ НЬ ШҮҮЖ БАЙДАГ БОЛ МОНГОЛЫН МУЛГУУ НУСАН ТАГЛАА ПРОКУРОР ШҮҮГЧ ХОЁР ХАВТАС ХЭРЭГТ АВАГДААГҮЙ НОТЛОХ БАРИМТ ПАДГҮЙ ГЭЖ АХМАД НАСНЫ ЦЭРЭНЖЭЭГЭЭС 100 ЖИЛЭЭР ХОЦОРСНОО ХАРУУЛЖ ЭНГИЙН ХУУЛЬ МЭДЭХГҮЙ БИДЭНД ХАРАГДАЖ БАЙНА, ХУУЛИА МЭДЭХГҮЙ ШҮҮГЧ ИЧИГ, ХЭРЭГ УГААДАГ ПРОКУРОР ИЧИГ, АЛДАР НЭРЭНД ДУРЛАЖ ХҮНИЙ ЗОЛИОСЛОГЧ АУДИТОР ИЧИГ, АЛАГЧИЛЖ ХИЙДЭГ ШИНЖЭЭЧ ИЧИГ, ЭНЭ БҮХЭН НАДАД БАЙВААС БИ ИЧИГ.

    • Тайван (September 18, 2015 5:14:47 pm )

      Энэ хэрэг ойлгомжтой л байна ш дээ. Албан тушаалаа ашиглан өөрийн хамаатан садан туслахдаа давуу эрх олгож Улсын өмчийг хохироосон нь баримтаар нотлогдож байна. Тийм биш бол тендерээ зарлаад өөрийн болон туслахын ашиг сонирхолыг үл харгалзан өөр олон хувийн компанид боломж олгосон юм уу?
      Шинжээч хийсэн хэдэн хүн өөрийн хийсэн ажилаа тайлбарлаж чадахгүй л онигоо боллоо энэ бол манай төр ар өврийн хаалгаар ажилд хүн авддагин гай болохоос Гэмт хэрэг хийсэн албан тушаалаа урвуулан ашиглаагүй гэсэн үг ер биш.

    • zochin (September 19, 2015 11:11:51 am )

      muhus nadad ch mongoliin huuli dampuursan yum sjig sanagdlaa

  • dorj (September 18, 2015 5:52:41 pm )

    buh yum amitai ginjin holbootoi gedegchlen oilgomjtoi haragdaj baina

  • dorj (September 18, 2015 5:53:19 pm )

    buh yum ogtorguigaas um mani

  • Zochin (September 18, 2015 5:59:41 pm )

    NEPOTIZM gedeg mongol ulsiin emgenel bolson baina. Ene Altanhuyag said yasan olon hamaatan sadantai dandaa ted naraa chireh yumaa

  • Түвшин (September 19, 2015 10:42:25 am )

    Төрмөнх гэж энэ нийтэлч юугаа мэдэж бялдуучлаад байгаа юм болоо.

    • boldoo (September 21, 2015 7:06:29 pm )

      ok

  • Ulaanbaatar hotiin sahiusan ULAAN JAMSRAN (September 19, 2015 7:18:38 pm )

    shuuh ajillagaag neelttei yvuulj baih ni zov ym baina shuu. hoishid buh shatnii shuuh hurliig survaljlaga hiih erhiig TV uuded ogoh heregtei ym baina. Darga nar dalduur hoorondoo shuuh tsagdaag huvaaj holsolj temtseldej baihad, jiriin humuusiin huvid yana daa. Ene meteer erh medelgui, mongogui uchraas hohirson humuus ikh baidag ym bna daa. Orshooliin huuliig batlaj heregjuuleh tal deer demjmeer ym baina. Shuuh, tsagdaa, ATG meted itgeh itgel sularlaa.. Shudraga shalguur yos zui alga, Hen negnii ireeduin erh medliin tuluuh tulaand Uls niigmeeree hohirsoor yvah uu. Ard tumniig oilgohgui bgaa gej bodoj bga baih. Amin huvia bodson turiin ondorloguud ene asuudliig sain bodoj tungaana bgaa. Haanii alba halaatai, eznii alba eeljtei gej ug bii shuu. Hojim nasnii etsest zovlongoo edelne shuu. Mongoliin tur buruu zuil hiisen Turiin ondorloguudiig udam sudraar ni medruulj, suiruulseer irsen. Dald bukh zuil ornoj bna…..

  • B.ts (September 19, 2015 10:28:14 pm )

    Bugd todorhoi l haragdaj bna shuu dee. Zahialgat hereg l bna shde.

antalya rent a car