Улстөрч тэр дундаа Ерөнхий сайд байсан хүн “бусдыг бус зөвхөн намайг буруутга” гэж хэлж байсан тохиолдол
Шүүх хурлын байдал ч тэдний тал руу эргэж мэдэхээр болчихсон. Учир нь нэхэмжлэгч, хохирогчгүйгээр л Л.Гансүх гэдэг хүнийг яллах гээд л шүүгээд буй мэт олон нийтэд харагдаж эхэллээ. Өмнө нь мэдүүлэг өгөгсөд мэдүүлгээсээ буцаж, юу гэж хэлж байсан гэдгээ ч санахгүй байдалд орж, хохирсон ч юмгүй гэдгээ хэлж байна. Юу болох нь энэ вэ гэж олон л хүмүүс өөрөөсөө асууж байх шиг. Хэдэн өдөр үргэлжилж буй шүүх хуралдаанаас өмнө Л.Гансүхийг ямар буруутай хүн болох талаарх мэдээлэл цацагдаж, Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа 461 дүгээр ангид ахлах зөвлөхөө эргэж очсон нь хууль бус гээд л олон сөрөг мэдээлэл цацагдаж билээ. Харин энэ удаа байдал эсрэгээрээ эргэж, “тэнгэр цэлмэв”.
Сайхан цаг бүрдэхэд Н.Алтанхуягийн оролцоо чухал болов уу. Тэр анх Л.Гансүхэд үүрэг өгч, ажил даалгасан. “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэг нь Шинэчлэлийн Засгийн газарт ногдож байлаа. Тийм ч учраас тэрбээр шүүгдэх хүн нь өөрийгөө гэж хэлсэн биз. Тэр хэлэхдээ “Л.Гансүх гэдэг хүнд ямар ч буруу байхгүй. Нүүрсний үнэ буурсныг үнэхээр буруутгаж байгаа бол намайг л буруутга. Би Шинэчлэлийн Засгийн газрыг толгойлж байсан хүний хувьд хариуцахад бэлэн байна. Хүнд хэрэгтэй юм хийснийхээ төлөө яахаараа ингэж бурууддаг юм бэ” хэмээн шүүх хуралдааны танхимаас ярьсан юм. Түүнийг ингэж хэлж байгаад л талархмаар байгаа юм.
Хэн нэг дарга үүрэг даалгавар өгсөн ажилтнаа өмгөөлөхөөс илүү, буруутгадаг. Түүнээс биш би буруутай юу, үгүй юу гэдэг асуултыг өөртөө тавьдаг дарга нар тийм ч олон биш. Цөөнх болоод буй дарга нарын нэг нь Гүйцэтгэх засаглалын тэргүүн байж. Ёстой л эр хүн шиг зан гэдэг энэ байх. Унахдаа унаж, сэхэхдээ хамт сэхдэг байх энэ зан монголчууд бидний ховор зан болсоор удаж байгаа. Ийм цаг үед л Н.Алтанхуягийн хэлсэн үгийг сонсоод “Намайг л буруутга” ГЭНЭ ҮҮ? гэж гайхаж хүлээж аваад байгаа юм.
М.Төр
Цензургүй.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 18, 2015 11:27:10 am )
ок
-
Тайван (September 18, 2015 5:22:26 pm )
Энэ хэрэг ойлгомжтой л байна ш дээ. Албан тушаалаа ашиглан өөрийн хамаатан садан туслахдаа давуу эрх олгож Улсын өмчийг хохироосон нь баримтаар нотлогдож байна. Тийм биш бол тендерээ зарлаад өөрийн болон туслахын ашиг сонирхолыг үл харгалзан өөр олон хувийн компанид боломж олгосон юм уу?
Шинжээч хийсэн хэдэн хүн өөрийн хийсэн ажилаа тайлбарлаж чадахгүй л онигоо боллоо энэ бол манай төр ар өврийн хаалгаар ажилд хүн авддагин гай болохоос Гэмт хэрэг хийсэн албан тушаалаа урвуулан ашиглаагүй гэсэн үг ер биш.
-
-
8488 Range Rover (September 18, 2015 11:52:40 am )
Altankhuyag ooroo araa daagaad yawdaa
-
тед (September 18, 2015 12:13:31 pm )
Алтанхуяаг нь тэгж амархан дугарах хун бишээ. Удахгуй олон тооны ,золиосны хумуус хохирох нь илт боллоо.
-
Yadam (September 18, 2015 12:42:02 pm )
Олон засгийн газрын нүүр үзлээ. Алтанхуяагийн з/газар шиг ажилласан засгийг үзээгүй. Хийсэн юмтай хүн шүүхийн хаалга татдаг цөвүүн цаг ирждээ. Энэ байдлаас үтэр түргэн салахгүй бол Монгол маань хөгжинө гэдэг гонжийн жоо.
-
ЗОЧИН (September 18, 2015 1:03:08 pm )
АЛТАНХУЯГ ОДОО ТЭГЭЭД ХЭРЭГ ЗАВШААД ӨНГӨРӨХ ЮМ БАЙНА Л ДАА. ҮНЭГ ШИГ ЗАЛЬТАЙ ЭТГЭЭД, ӨӨР ХҮН ЛҮҮ ХЭРГЭЭ ЧИХЧИХНЭ ДЭЭ
-
Anonymous (September 18, 2015 2:51:30 pm )
mujik gedeg li ene dee.nuhuruu ydarch yvahad bi umnuus chin uhie gesentei adil setgel zurh gargah iim hun mongold gantshan N,Altankhuyg li bna.zasgiin terguun bhdaa ch hiisen yumtai hen ch muu helj bgaagui shuu.namaasaa urvaj Altankhuygiig ogtsoruulsan dulzenguud buyu M.Zorigt Burmaa nar shangaa hurteed said bolood ih li bayrlaj bh shig bna.ireh songuulias ehleed uls turiin uhdeluud bolohoo oilgohgui li bayrlaj hedhen sariin nastai saidaar ner hundee unagaj namaasaa urvasan shivshigtei iim dulzenguudiig ard tumen uzen ydaj bga.iduulsen but yaj urgadagiig Altankhuyg haruulah tsag bolson.ireh songuuliin daraa ergeed erunhii said bolood dulzenguuded urvagchidad turiin nudraga ymar baidagiig uzuuleed uguurei.
-
ЗочинЗочин (September 18, 2015 7:15:38 pm )
Энэ хэрэгт өмгөөлөгчөөр оролцож байгаа Баасандорж гэгч нь өөрийгөө сайн рекламдаж чадаж байнаа.Ирэх жилээс сонгуульд үзэх байхаа даа.даргын сэтэр зүүлгэчихвэл алж өгөх нөхөр шиг харагдаж байгаа биздээ.Байгаа олохгүй л шүршээд байх юм чааваас:Харин нөгөө Цэрэнжээ гэнэ үү өвөө нь зөнөжээ бадми хум Хоёулаа л шүүх хуралд олон удаа орсон гэсэндээ анх удаа шүүх хуралд оролцож байгаа гэрч хохирогч бусад оролцогчдыг ёстой нэг загнах шиг,дарамтлах шиг,өөртөө таалагдсан хариулт авах шиг болж байнаа.Шүүгч нар нь эднийг ингэж давраах ёсгүй л байсан байхгүй юу.
-
ЗочинЗочин (September 18, 2015 7:18:44 pm )
Энэ ямар сонин сайт вэ.Нийтлэл илгээхээс юугий нь айгаад байгаам бол
9 Comments