antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 17, 2015 6 comments

Хумсаа нуусан муур шиг татварынхнаас хэдий болтол айх вэ

нийтлэсэн Admin

Муур багшийн үлгэрийг татварын байгууллагууд өв залгамжилжээ. “Төрөх, үхэх, татвар төлөх нь үнэн” хэмээдэг.

Тэгвэл сүүлийн үед татварын байцаагч нарын хэрхэн даварч байгаа баримтууд дэлгэгдэж, татвар төлөгчдийн дургүйцлийг хүргээд буй. Урамшуулал нэрээр улсын төсөвт төвлөрүүлсэн татварын мөнгөнөөс хэдэн тэрбумаар нь хулгайлж байгаа татварын байцаагч нарыг зүгээр хараад суусаар байх уу.

Зам тээврийн сайд М.Зоригт ажлаа авангуутаа “Төрөөс төрсөн тэрбумтан” хэмээн Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Занданбат гэгчийгээ нэрлэсэн. Энэ хүн нь Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа сүүлийн хоёрхон жилд л гэхэд 1 тэрбум 418 сая төгрөгийн урамшуулал авч байжээ.

Ардын нам Засгийн газарт хамтарч, Зам тээврийн сайдаар Н.Төмөрхүүг томилогдсоны дараа Б.Занданбат дээрх албан тушаалд очсон нэгэн аж. Энэ бол ердөө л нэг жишээ.

Татварын төлөвлөгөө нэрээр татварын байгууллагууд бие биенээ их хэмжээний мөнгөөр шагнадаг байсан нь мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтаар илэрсэн. Тодруулбал, Нийслэлийн татварын газар л гэхэд 771 сая төгрөг, Баянгол дүүргийн татварын хэлтэс 1.1 тэрбум төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтэс 1.4 тэрбум, Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс 1.3 тэрбум, Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс 2.6 тэрбум төгрөгийг өөрсдөдөө урамшуулал нэрээр олгосон нь тогтоогдсон.

Татварын байцаагч нарын дунд “Ядарч байна аа, цалин руугаа орохоос” гэдэг яриа байдаг юм билээ. Тэгэхээр цалингаараа амьдардаг. Цалингаасаа татвар төлдөг иргэд тэдний цалингаас гадуурх орлогыг бүрдүүлэх гэж ажилладаг гэсэн үг болж таарч байна уу, эрх мэдэлтнүүд ээ. Татварыхан хэрхэн идэж уудаг нь хэд хэдэн жишээгээр батлагдсан.

“Exclusive” хэмээх брэндийг үүсгэн байгуулсан Майцэцэг хэмээх бүсгүй энэ талаар сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээх хангалттай ярьж, татварын байцаагч нарыг хэлэх үггүй болгож байгаа.

Татварын Ерөнхий газрын хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүх, хүү болон нууц амрагтайгаа нийлж шамшигдуулсан 10 гаруй тэрбум төгрөгийн хэрэг ч үүнийг гэрчилнэ.

Татварын байгууллагуудаа анхааралдаа авахгүй бол төсвийн орлогыг бүрдүүлэгч биш, шамшигдуулагч болж хувираад байгаа юм биш үү, төрийн толгойд сандайлсан улстөрчид өө. Хумсаа нуусан муур шиг татварынхнаас хэдий болтол айж амьдрах вэ.

У.Жанцан

Цензургүй.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • сансар (September 17, 2015 5:01:39 pm )

    яг зөв. ААНэгжүүдийг дарамтлан аваилгал авч ,үнэгүй үйлчлүүлж дээрээс нь цалин бас шагнал энэ одоо шударга гэжүү?Татварын байцаагчдыг сайн шалгах хэрэгтэй

  • Anonymous (September 17, 2015 9:18:02 pm )

    сансар (9 сар 17, 2015 5:01:39 pm )

    яг зөв. ААНэгжүүдийг дарамтлан аваилгал авч ,үнэгүй үйлчлүүлж дээрээс нь цалин бас шагнал энэ одоо шударга гэжүү?Татварын байцаагчдыг сайн шалгах хэрэгтэй

    Хариулах

  • Anonymous (September 17, 2015 10:58:43 pm )

    Sn segsreed uguhuur yum yum garan da. Huuliin dor amidrah yostoi gj erunhiilugch hlsen bus uu

  • Anonymous (September 18, 2015 1:31:33 am )

    Tatvariin baitsaagch ih daramtaldag n hudlaa bish

  • монгoл (September 18, 2015 8:33:47 am )

    Авсан эзэнтэй юм чинь буцаагаад авчих гэдэг сайхан юм байдагдаа !!! Харин буцааж авна гэж айлгаж байгаад бас урамшуулал авчихвааааа !!! Энэ урамшуулал ер нь хаанаас гарсан юм бэ?!?! Яахаараа ажил хийгээд цалин холс авдаг дээрээс нь урамшуулал гэдэг юм авдаг авилгын нэг хэлбэрийг хэн гаргасан бэ?!? Элбэгдорж гаргасан ! Ажилаа хийж чадахгуй бол халчихна ! Хийвэл цалин авдаг ийм л систем байдаг байсан байх ч болнооо

  • зочин (September 18, 2015 8:38:32 am )

    Хуучин арай ч ийм замбараагүй байгаагүй юм шүү, АН гараад бүх зүйл утга учраа алдаж байна, ерөнхий сайд хотын дарга нар нь хүү, хүргэн, охнинтойгоо идэхээр бусад нь ч аргагүй биз дээ, ийм арчаагүй тэнэгүүдийг бид 12 онд сонгоод улс орноо баллуулаад хаячихлаа, 16 онд АН-ыг зайлуулж улс орноо өөд нь татья

antalya rent a car