antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 17, 2015 2 comments

Т.Цогт, Г.Маралмаа нарыг шүүх хурал хойшлов

нийтлэсэн Admin

tsogtnovshДөрөвхөн настай охиноо хэрцгийгээр зодож, хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдаад буй Т.Цогт, Г.Маралмаа нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 14.00 цагаас товлогдсон ч хойшиллоо. Учир нь шүүгдэгч Г.Маралмаагийн өмгөөлөгч М.Хувцагаан орон нутагт шүүх хуралд оролцож байгаа гэх шалтгаанаар ирээгүй байна. Иймд хохирогчийн талаас шүүх бүрэлдэхүүнд хурлыг хойшлуулах талаар бичгээр хүсэлт гаргажээ. Ингэснээр шүүх хурал есдүгээр сарын 24-ний 10:00 цаг болтол хойшиллоо.

 Т.Цогт болон Г.Маралмаа нарыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 91.2.11, 91.2.15, 100.1-д заасан зүйл ангиар буруутгаж байгаа юм. Тодруулбал, Г.Маралмааг хүний амийг санаатайгаар, биеэ хамгаалах чадваргүй байгааг нь мэдсээр байж, хөнөөсөн гэж буруутгаж байгаа юм. Харин Т.Цогтыг гэмт хэрэг гарч болзошгүй байгааг мэдсээр байж, зохих байгууллагад хандаж, мэдээлээгүй, энэ хэргийн улмаас хүний амь хохирсон зүйл ангиар ял төлөвлөжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • 8488 Range Rover (September 17, 2015 3:48:58 pm )

    Heden jil hooshloh be

  • zochin (September 17, 2015 4:55:17 pm )

    Арай дэндүү байна дараагийн хурал бас хойшлогдохуу?.ингэсээр байгаад наад маралмаа чинь төрөх болчихлоо. Санаатай хуралыг хойшлуулж байна!.өмгөөлөгч болон сэжигтэн нар!!!!!.

antalya rent a car