antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 27, 2011 Comments are off

Баярын өдрүүдээр хүйтэн байна

нийтлэсэн Admin

Шинэ он гарахад хэдхэн хоног үлдлээ. Харин энэ өдрүүдэд цаг агаарын төлөв байдал ямар байх талаар Ус, цаг уур орчны шинжилгээний газрын Секторын дарга Ж.Цогтоос тодрууллаа.

-Ойрын өдрүүдэд цаг агаарын төлөв байдал нийт нутгийн хэмжээнд ямар байдалтай байна вэ?

-Өнөөдөр /өчигдөр/-ийн байдлаар цаг агаар харьцангуй тогтуун байна. Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй цас орохгүй гэсэн мэдээлэлтэй байгаа. Харин өнөө маргаашдаа салхи баруун хойноос секундэд 5-10 метр, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Түүнчлэн Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 16-21 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна.

-Цаг агаарын тогтуун байдал цаашид удаан үргэлжлэх үү?

-Өнөөдрөөс энэ сарын 31-ний өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг харахад ойрын өдрүүдэд хүйтний эрч бага зэрэг сулрах төлөвтэй байна. Гэхдээ энэ сарын 27-нд зүүн зүгийн нутгаар, 30-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно гэсэн урьдчилсан төлөв байдал гаргасан. Харин бусад хугацаанд цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр хүрч явган шуурга шуурна. Мөн Увс нуур, Дархадын хотгорын нутгаар шөнөдөө 30-35, өдөртөө 21-26, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 27-32, өдөртөө 16-21, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 14-19, өдөртөө 4-9, бусад нутгаар шөнөдөө 20-25, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.

-Харин баярын өдрүүдэд нийслэлд цаг агаар ямар байх төлөвтэй байна?

-Харьцангуй тогтуун байна гэсэн урьдчилсан төлөв байдал гарсан. Гэхдээ Сибирээс манай орныг чиглэн ирж буй хүйтний эрч үргэлжилж байна. Тиймээс баярын өдрүүдэд цаг агаар тогтуун байна гэж тайвширч болохгүй. Нийслэлийн хэмжээнд шөнөдөө 28-30 хэм, Яармаг, Сонгины орчмоор 34-36 хэм, өдөртөө 19-21 хэм хүйтэн байна. Үүнээс ер нь доош буурахгүй байгаа. Тиймээс иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ шөнө орой гарахгүй байх хэрэгтэй. Мөн цаг агаар өдөртөө ялимгүй дулаарч байгаагаас замын халтиргаа гулгаа их нэмэгдэж байгааг анхааруулах хэрэгтэй.

-Он гараад хүйтрэх үү?

-Хүйтний прогноз cap сардаа өөр гардаг юм. Хүйтний улирлын төлвөөр ирэх онд хэвийн хэмжээний орчим байна гэсэн урьдчилсан мэдээ гараад байна.

Д.Бат

Эх сурвалж: www.mminfo.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car