Өршөөлийн хуулийн хоригийг чуулган хүлээн авлаа. Ингэснээр ерөнхийлөгчийн хоёр чиглэлээр тавьсан хориг хүчин төгөлдөр хэвээр үлдэв. Үүнд,
- Хоригоор өршөөлийн хуулиас хасагдаж буй Эрүүгийн хуулийн заалтууд:
/Эдгээр нь Өршөөлийн хуулийн 9.1.3-д тусгагдсан заалтууд болно/
- Эрүүгийн хуулийн 148.4: Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах
- Эрүүгийн хуулийн 150.3: Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх
- Эрүүгийн хуулийн 156-р зүйл: Банкны хууль тогтоомж зөрчих
- Эрүүгийн хуулийн 263- р зүйл: Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах
- Эрүүгийн хуулийн 161-р зүйл: Мөнгө угаах, төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх
- Эрүүгийн хуулийн 268,269-р зүйл: Хээл хахууль өгөх
- Эрүүгийн хуулийн 271-р зүйл: Хууль бусаар хөрөнгөжих
- Эрүүгийн хуулийн 271-р зүйл: Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах
- Хоригоор эдлээгүй үлдсэн ялаас хоёр жил хасагдах заалтууд:
/Эдгээр нь Өршөөлийн хуулийн 9.1.3-д тусгагдсан заалтууд болно/
- Эрүүгийн хуулийн 183.3: Танхайрах
- Эрүүгийн хуулийн 147.2: Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх
- Эрүүгийн хуулийн 96.1,2: Бусдын бие махбодид гэмтэл санаатай учруулах
Тодотгож хэлбэл, ерөнхийлөгчийн хориг Өршөөлийн хуулийн 9.1.3 заалтад өөрчлөлт оруулж байна гэсэн үг. Хуульзүйн байнгын хорооноос Өршөөлийн хууль батлагдсанаар 4 мянган хоригдол эрх чөлөөтэй болно гэдгийг олон нийтэд өмнө нь мэдээлж байсан. Монгол улс 8 мянга гаруй хоригдолтой. Тиймээс ч хориг тавигдаагүй бол нийт хоригдолын тавин хувь нь суллагдах байсан гэх таамаг үүсээд байгаа. ГэхдээӨршөөлийн хууль ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэх хугацаандаа нэлээд өөрчлөлт орсон гэдгийг энд тодотгох нь зүйтэй.
ШШЕГ-аас саяхан өгсөн мэдээллээр бол, Өршөөлийн хууль хэрэгжсэнээр 1700 хоригдогч эрх чөлөөтэй болох юм. Мөн өршөөлийн хуулийн дагуу 970 орчим хоригдогчийн ялын хугацаа хоёр жилээр багасна. Энэ тооцооллоор 4200 хоригдогчид өршөөлийн хууль үйлчлэхээргүй байсан.
Харин ерөнхийлөгчийн хориг хүчин төгөлдөр хэрэгжсэнээр өршөөлийн хуулиар суллагдахаар байсан нийт 1700 хоригдогчоос хоёр жил хасагдаж, 161 хоригдогч өршөөлд хамрагдах эрхээ хасуулж байна.Ингэснээр хоёр жилээр ял хасуулж буй нийт ялтны тоо харьцангуй өсөж, 1700+970=2670 болох тооцоолол гарч буй юм.
Эцэст нь нэг зүйлийг онцолж хэлэхэд, ШШЕГ-ын харьяа эмэгтэйчүүдийн 407 дугаар хорих ангийн суллагдах эмэгтэй ялтны тоо хоригийн улмаас эрс багассан талаар эх сурвалжууд мэдээлж буй.
Учир нь, өршөөлийн хууль батлагдсанаар нийт 400 орчим хоригдлын 50 хувь нь суллагдахаар байсан. Гэвч хоригт Эрүүгийн хуулийн 148.4 бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах, Эрүүгийн хуулийн 150.3 бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх заалтууд орсноор энэ төрлийн хэргээр ял эдэлж буй эмэгтэй ялтнууд өршөөгдөх боломжгүй болсон. Эмэгтэйчүүдийн хорих ангид хоригдож буй эмэгтэй ялтнуудын дийлэнх хувь нь дээрх зүйл заалтаар ял авсан байдаг аж.
Ийнхүү өргөн баригдсан цагаасаа хойш хүлээлт үүсгэсний эцэст хоёр удаагийн ээлжит бус чуулган дамнан байж, Өршөөлийн хууль эцсийн байдлаар батлагдлаа. Төр ард иргэддээ ээл буянаа үзүүлж, ачлах энэрэх тохиол байхад төмөр нүүрээ үзүүлэх мөч бас ирдэг жамтай.
Өршөөгд бас эс өршөөгд гэдэг л энэ юм.
Ж.Мядагбадам
Холбоотой мэдээ
-
Anonymous (September 16, 2015 11:20:36 am )
hohiroloo baragduulsniigni urshuuh ni zuvl baimaar yum.
-
Офицер (September 16, 2015 2:19:33 pm )
Залилах дээрэмдэх хоёр дүндээ дүн
-
Anonymous (September 17, 2015 8:22:38 am )
Өршөөл үзүүлэх хуулийг хэлэлцэн батлахдаа анхнаасаа хуулийг зөв судлаж судалгаа сайн хийж өршөөл үзүүлэх хуулийг хэлэлцэн батлах хэрэгтэй байсан юмаа. Яагаад ингэж ард түмний сэтгэлээр амьдралаар тоглоод шоу хийгээд байгаад байнаа. Монгол улсын засаг төр ард зовлонгоор тоглож ханаагүй байна уу
3 Comments