antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 15, 2015 15 comments

Гаалийн О.Ганбат хоёр дахь Х.Баатар болох уу?

нийтлэсэн Admin

219eb36b4e100aa0d675b984cfdbb8d2Эрх баригч намын дарга З.Энхболдыг Америк явсан хойгуур Ерөнхий сайд Ч.Сайханбилэг түүнийг Гаалийн даргаар дахин тавьсан.

Гэтэл засагт хамтарч байгаа МАХ намын “үнэт зүйл” болсон Н.Энхбаярын “хатгаас” нэг ёсондоо захиалгаар тавигдсан гэдэг нь өдрөөс өдөрт тодорхой болж байна. Сонгогдох эрхээ 2017 оны 7 сар хүртэл хасуулж, Солонгост бүгж байгаад, Өршөөлийн хууль батлагдангуут эх орондоо зочилсон Н.Энхбаяр хөдөө аймгуудаар явж, сонгуулийн албан бус сурталчилгаагаа хийж яваа гэнэ.

Энэ далимдаа ажил албатай болгож, намтар түүхийг нь өөрийнхөө гараар бичсэн хүмүүсээ төрийн албанд ээлж дараалан байршуулж байгаагийн нэгээхэн нь О.Ганбатыг дахин томилуулсан явдал аж. Тэгээд ч зогсохгүй “Манай нам ирэх сонгуулиар дор хаяж 15 суудалтай болно. Гучин тэрбум төгрөг босгох шаардлагатай байгаа учраас суусан албан тушаалаасаа шороо биш мөнгө босго” гэхтэй утга дүйх үүрэг даалгаврыг Н.Энхбаяр албатуудадаа өгсөн сурагтай. Өөрөөр хэлбэл гаальд дахин очсон О.Ганбатад ч давхар “үүрэг оногдсон” болж таарч байна. Төрийн алба төрлийн алба болж байсан бол ингэж мөнгөн бороо оруулдаг хэрэгсэл болж мэдэх нь. 1000 гаальчдын амьдралаар тоглосон гэж салбарынхандаа адлуулдаг болсон О.Ганбат харин хоёр дахь Х.Баатар болчих вий дээ гэх хардлага хэдийнэ жигүүрлээд эхэлчихэж.

Цуврал бий…

Эх сурвалж: www.shuum.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • Дотор нь байгаа хүн (September 15, 2015 4:27:07 pm )

    Цэнгэлээ ийм юм хийх хэрэггүй ээ. Гаалийнхан чамайг мэднэ ш дээ.

  • зочин (September 16, 2015 10:59:29 am )

    АН-ын үед улс орон минь бүүр унахнээ яана аа

  • Anonymous (September 16, 2015 11:37:01 am )

    harinch O.Ganbat darga chine gaaliig medehgui hun gehed ih ym hiisen shuu..zamiin uudiin bugnuudiig olon jil bolson suudlaas ni hen hoholj chadsiin ene hun l biz dee heree tsengel shig mungnii amitan bsan bol tednuusees munguu huraagaal suuj bh bsan blgui

  • Anonymous (September 16, 2015 11:40:09 am )

    end tend uv zalgamjilsan ym shig nasaaraa baij baidag ulsuudaa hudulguj chadahgui bj ydarsan gants neg baitsaagchidaaraa l oroldoj bdag tiim l hun dee tsengel bol

  • zochin (September 16, 2015 1:03:18 pm )

    bolichihoj boldoggui yumuu iishee l zutgeed l bh yum ene neg hun

  • Zochin (September 16, 2015 8:20:37 pm )

    Dahin ideh bolomjgvi bolson Tsengel gej hvn ami tavih geed balarch bna daa. Chadahgvi baij ajlaa zvgeer ugchihgvi ajliig ni avsan hvniig yanz bvreer heleh yum. Tsag hugatsaa haruulnaa. Ganbat shudarga hvn.

  • зочин (September 16, 2015 8:43:19 pm )

    Улааны хийсэн хэрэг рецедив болохнээ…, кккккккккккккккккк

  • Anonymous (September 17, 2015 1:09:00 am )

    Tsengel honshooroo tataa harin ganbat ajiilaa sain meddeg hun shuu shudarga urashaa

  • zochin (September 17, 2015 1:12:51 am )

    Tsengel honshooroo tataa harin ganbat ajiilaa sain meddeg hun shuu shudarga urashaa

  • 1 (September 17, 2015 2:47:01 pm )

    Энхбаярыг сингапурын эцэг шиг эргэж ухаарч ирээд улс орноо өөрчлөх болов уу гэж горьдож байсан баянсэлэнгэ мэтийн өөрийн тойрон хүрээлэгч долдойгч нарт төрийн өндөр албан тушаал өгөөд эхлэхээр үнэн дур гутчихлаа.баянсэлэнгэ УИХ-ын гишүүн, бас барилгын сайдыг хийж чадлаа юу

  • gegee naiz ni (September 18, 2015 8:51:38 am )

    Gaaliin ajiliig saijryylj ih um hiisen hun sh dee. Iim humuusiig erguulen tabij yls orondoo hereg boloh ni zub duu. Naizdaa amjilt husie .

  • Зочин (September 21, 2015 2:03:52 pm )

    гааль бол европын хуучин их хотуудын дор үүрлэсэн хархны сүрэгтэй ижил болсон газар. Зууны дөрөвт хугацаанд хүний сэтгэл шудрага ёс төрийн хуулийг булингартуулж дээрэмчдийн бүхэл бүтэн давхрага буй болгож хээл хахуулийн хорыг улс орон даяар цацсан буруутай хэдэн айхавтар хэдэн албаны нэг бол гааль. Яг Ганбат гэгчийг бол мэдэхгүй юм.

  • Зочин (September 22, 2015 3:17:28 pm )

    Ганбат даргаа таны сонорт !!! Гашуунсухайт боомтын ГУАБ Мөнхбат гэгч этгээд ийм хэцүү цаг үед уул уурхайн компаниудаас мөнгө нэхэх, хүндрэл учруулах, дарамтлах зэргээр байнга асуудал үүсгээд байх юм энэ нь таны тушаалаар уу аль эсвэл хэн нэгны … арга хэмжээ авахгүй бол цаашид Ерөнхий сайд болон Сангийн сайд хүртэл мэдэгдэх болно.

  • зочин (October 07, 2015 9:19:56 am )

    Цэнгэл харин сонгуулийн мөнгөө босгох гэж 40 саяын босготойгоор овоо юм хуссан заримыг нь томил чадалгүй буцааж өгсөн гэсэн шүү Ганбат бол шударга зөв сэтгэлтэй эр байна лээ

  • 1 (October 12, 2015 10:16:07 am )

    энхбаяр шударга болж эх орныхоо төлөө сэтгэл зүтгэлээ өгвөл нар баруун хойноосоо мандах байлгүй

antalya rent a car