“Алдар” спорт хорооны тамирчин, чөлөөт бөхийн дэлхийн аварга, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд нарын тамирчдад Батлан хамгаалах яамнаас өнгөрсөн наймдугаар сард хоёр өрөө орон сууц бэлэглэсэн билээ. Шинэ байрныхаа түлхүүрийг гардаж авсных нь маргааш БХЯ-ны харъяа Жанжин штабын эрх бүхий хоёр албан тушаалтан С.Цэрэнчимэд болон түүний ээж рүү утас цохин түлхүүрээ буцааж өгөхийг нь шаардсан байна. Бэлгэнд авсан орон сууцыг нь булааж авсан гэх мэдээлэл өчигдөр олон нийтийн сүлжээгээр цацагдсан билээ.
Байраа бусдад булаалгасантай холбоотойгоор С.Цэрэнчимэд сэтгэл санааны хямралд орж, АНУ-ын Лас-Вегас хотод болсон Чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд санасан хэмжээндээ амжилт үзүүлж чадалгүй мөнгөн медаль хүртсэн гэх.
-Утсаар заналхийлж байгаад охинд минь бэлэглэсэн байрны түлхүүрийг авсан-
Тиймээс бид Дэлхийн аварга, Гавьяат тамирчин С.Цэрэнчимэдийн ээж Д.Лхагвадуламтай утсаар холбогдож дараах зүйлийг тодрууллаа.
-Сайн байна уу. Танай охинд бэлэглэсэн хоёр өрөө орон сууцыг БХЯ-ныхан булааж авсан гэх мэдээлэл байна. Энэ талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Яг юу болсон юм бэ?
-Манай охиныг ДАШТ-д явахын өмнө буюу “Говь ресорт”-д бэлтгэлээ хийж байхад “Алдар” спорт хороо болон БХЯ-наас дуудаж хоёр өрөө орон сууцны түлхүүр гардуулж өгсөн. Бид ч бөөн баяр болж, өдөр судар харж байгаад байрандаа нүүж орохоор ярьж байв. Охин маань тухайн үед бэлтгэлээсээ чөлөө авчихаад БХЯ дээр ирж байрныхаа түлхүүрийг авсан юм. Тэгээд түлхүүрээ надад өгчихөөд бэлтгэл рүүгээ явсан. Гэтэл маргааш нь охин минь над руу залгаад “890904..дугаарын утаснаас нэг хүн залгах байх. Тэр хүнд байрны түлхүүр өгчихөөрэй” гэж хэлсэн. Бид ч тухайн үед гайхаад өнгөрсөн. Гэтэл тэр хүн нь над руу зогсоо зайгүй утасдаж байрны түлхүүр авчирч өгөхийг шаардаж эхэлсэн. Төр засгаас өгсөн байрыг хэн дуртайд нь өгчихөж болохгүй байх гэж бодоод байж байтал охин минь дахин залгаад “Та тэр түлхүүрийг нь аваачаад өгчих өө, энэ тухай ярихаас дургүй хүрч байна” гээд их л дуу муутай, хоолой нь зангирсан байдалтай залгасан. Тэгэхээр нь миний санаа зовоод түлхүүрийг нь тэр хүмүүст өгөхгүй бол охинд минь ямар нэгэн муу зүйл болчих ч юм билүү гэж бодоод түлхүүрийг нь хүргэж өгөхөөр болсон. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр охиныг минь АНУ-аас уйлж ярьсан хэмээн ташаа мэдээлэл цацаад байна.
-Ямар хүмүүс байсан юм бэ?
-Над руу “890904..” гэсэн дугаараас эрэгтэй, эмэгтэй хүн ээлжлээд залгаад байсан. Байрны түлхүүрийг ямар учраас авах гэж буйгаа хэлэхгүй, их л заналхийлсэн өнгө аятай. Надаас түлхүүр авахаар яриад байсан залуу намайг Офицеруудын ордны өмнө 08:00 цагт ирэхийг үүрэгдсэн. Эгч нь газар сайн мэдэхгүй болохоор хүнээс асуусаар очтол нэг залуу тосч аваад Штабынх нь байрны гурван давхар руу дагуулаад гарсан. Тэгээд байрны түлхүүрээ өгтөл өнөөх залуу чинь нэг хүн руу утас цохин “Нөгөө эгчийг чинь аваад ирлээ” гэтэл нүднийхээ доор мэнгэтэй нэг хүүхэд санд мэнд орж ирээд охины маань байрны түлхүүрийг булаах нь холгүй аваад гарсан.
-Хэн гэдэг хүн байсан бэ?
-Эхэлж надтай уулзсан залуу нь Жанжин штабын Барилгын албаны Содномдорж гэдэг хүн юм билээ. Бондгор шар залуу байсан. Өрөө нь гуравдугаар давхарт байдаг. Харин түлхүүр авсан эмэгтэйг Энхцэцэг гэдэг юм билээ.
-Охинд тань хаана байр өгсөн бэ, та нар очиж үзсэн үү?
-Улаанхуаранд баригдсан орон сууц байсан. Охинд минь түлхүүр гардуулж өгсний дараа бид очиж цэвэрлэгээ хийж, хадаг уясан. Их л сайхан байр байсан.
-“Алдар” спорт хорооны дарга, Монгол Улсын дархан аварга Г.Өсөхбаяр өчигдөр энэ талаар тайлбар хийсэн байсан. Тэрбээр “С.Цэрэнчимэдэд өгсөн орон сууцнаас нь ус алдсан юм байна. Түүнийг нь засах зорилгоор ар гэрийнхэнтэй нь холбогдож түлхүүрийг нь авсан гэсэн” гэх тайлбарыг өгсөн байна. Магадгүй тэр байранд ямар нэгэн доголдол гарснаас түлхүүрийг нь авсан юм биш байгаа?
-Үнэхээр тийм бол түүнийгээ хэлж, тайлбарлаж болно шүү дээ. Нэг ч бай, хоёр ч бай төр засгаас өгч байгаа байр юм чинь бид залбираад л авна шүү дээ.
-Та бүхэн одоо хаана амьдарч байгаа вэ?
-Охинд минь өнгөрсөн жил “Алтай констракшин” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэ Баянмонгол хороололд хоёр өрөө байр бэлэглэсэн. Бид тэр байрандаа амьдарч байгаа.
-С.Цэрэнчимэдэд өгсөн хоёр өрөө байранд айл нүүж оржээ –
Үүний дараа бид “Алдар” спорт хорооны тамирчин, чөлөөт бөхийн Дэлхийн аварга, гавьяат тамирчин С.Цэрэнчимэдэд өгсөн гэх байрнаас үнэхээр ус алдсан эсэхийг нь тодруулахаар өчигдөр 20:00 цагийн үед тус байранд очсон юм.
Энэхүү байр нь Баянзүрх дүүргийн VIII хороо буюу Улаанхуаранд байрлалтай 63 айлын орон сууц юм байна. Орцонд нь орж, энэ тэндээс ус алдсан эсэхийг харсан ч ямар нэгэн зүйл ажиглагдсангүй. Гэтэл хамгийн хачирхалтай нь С.Цэрэнчимэдэд бэлэглэсэн гэх өнөөх байрны хаалгыг нь тогшиход хэдийнэ айл нүүж орсон байв.
С.Цэрэнчимэдийн ээж бидэнд тус байрны гуравдугаар давхарт $$ /нууцлав/ тоот, цонх нь зүүн тийшээ харсан хэмээн зааж өгсөн юм. Айл нүүж орсон болохоор магадгүй тоотыг нь андуурсан байж болох гээд түүнээс дахин лавлахад яах аргагүй энэ байрыг зааж байлаа.
Тиймээс бид хаалгыг нь тогшиж, өнөөх айлын эздэд ирсэн зорилгоо хэлж хэдэн хором ярилцав. Тэд өөрсдийгөө БХЯ-нд ажилладаг хэмээн танилцуулсан юм.
-Энэ байрыг Дэлхийн аварга, Гавьяат тамирчин С.Цэрэнчимэдэд БХЯ-наас бэлэглэсэн гэх мэдээлэл бий. Гэтэл танайх нүүж орсон байгаа юм байна?
-Манайх энэ байрандаа нүүж ороод нэг сар орчим болох гэж байна. Өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр нүүж ирсэн. Энэ байрыг яамнаас манай гэр бүлд өгсөн. Албан тушаалын байр гэж ойлгож болно. Энд ажиллах хугацаандаа амьдрах юм.
-С.Цэрэнчимэдийн ээж нь энэ байрны түлхүүрийг яамны хүмүүс авсан гэж байна лээ. Та бүхэн түлхүүрээ хэзээ авсан бэ?
-Дэлхийн аварга С.Цэрэнчимэд нарын тамирчдад орон сууцны түлхүүр гардуулж өгөхөд бид хамт байсан. Нэлээн хэдэн тамирчинд байр өгсөн шүү дээ. Бидний хувьд түлхүүрээ тэдэнтэй хамт гардаж аваагүй, хэд хоногийн дараа авсан. Тухайн үед зарим нэг юм дутуу байснаас хоцорч авсан гэж ойлгож болно. Энэ чинь 63 айлын орон сууц шүү дээ. Тиймээс та бүхэн андуураад байх шиг байна. Энэ байрыг манай гэр бүлд л өгсөн. Өнөөдөр интернэтэд гарсан мэдээллийг зах зухаас нь харсан. Энэ чинь албан байгууллагын орон сууц учраас зарж, борлуулах ямар ч боломж байхгүй шүү дээ.
-Энэ байрыг танай гэр бүлд өгсөн гэх батламж ч юм уу, ямар нэгэн нотлох баримт бий юу?
-Батлан хамгаалах яамны Барилга захиалагчийн албанаас тодруулах хэрэгтэй байх. Бид гэрчилгээгээ аваагүй байгаа гэв.
-Энэ байрнаас ус алдсан зүйл бий юу?
-Байхгүй ээ. Халаалт ирэхэд бүх айлыг гэртээ хүнтэй байгаарай гэсэн зар наасан байсан.
-Байрны түлхүүр солигдсон уу-
“Өдрийн сонин”-ны өнөөдрийн дугаарт Батлан хамгаалах яамны Барилга захиалагчийн ажлын албаны хяналтын инженер Д.Содномдорж С.Цэрэнчимэдэд өгсөн гэх байрны талаар ярилцлага өгсөн байна. Тэрбээр “С.Цэрэнчимэдэд өгсөн байрыг булааж авсан гэх ташаа мэдээлэл цацагдаж байна. Батлан хамгаалах яамны ажилтнуудын орон сууцны 5 дугаар давхрын 29 тоотын 28.3 метр.кв байрыг С.Цэрэнчимэдэд өгөх талаар Батлан хамгаалахын сайдын тушаал гарсан. Бусдад шилжүүлэх зарах ямар ч боломж байхгүй. Барилгын гүйцэтгэгч талыг хариуцсан Энхцэцэг байрны эздэд түлхүүрийг нь өгөхдөө С.Цэрэнчимэдийн байрныхыг сольчихсон юм байна. Тэгээд түлхүүр нь солигдсон айл байрандаа орж чадахгүй байсан учраас С.Цэрэнчимэд рүү ярьж энэ тухайгаа хэлэхэд өөрөө ирэх боломжгүй, ээжээс авчих гэсэн юм. Түлхүүр солигдсон байрны талбайн хэмжээ С.Цэрэнчимэдийнхтэй яг адилхан 28.3 метр.кв хэмжээтэй нэг өрөө орон сууц” хэмээн ярьжээ.
Харин өчигдөр бидний очсон, С.Цэрэнчимэдийн ээжийн зааж өгсөн байр нь тус байрны гуравдугаар давхарт хоёр өрөө орон сууц байсан юм.
Ц.Эрдэнэцэцэг Eagle.mn
Холбоотой мэдээ
-
ONIGOO ONIGOO (September 15, 2015 1:39:56 pm )
MONGOLCHUUD DANDAA ONIGOO SHAAHIIMAA TE kkk
-
zochin (September 15, 2015 2:33:49 pm )
Ineedtei yumaa, yum ugch bgaa yum bol ugsun shig hel amgui ugchihuuch.
-
Anonymous (September 15, 2015 4:50:10 pm )
ӨГӨӨЧ БАЙРИЙГ НЬ ИЧМЭЭР ЮМ
-
ЗОЧИН (September 15, 2015 5:56:39 pm )
Өө муу гурай гаруудаа чадахгүй юм бол үхсэндээ байр майр гэж далдгандагын
-
Anonymous (September 15, 2015 7:25:20 pm )
Ichij uhmeruud
-
Зочин (September 15, 2015 8:07:08 pm )
БХЯ гэж хөл толгойгоо мэдэхээ байтлаа хариуцлага нь суларсан, ажлаа мэддэггүй ар өврийн хаалганы хүмүүсээр дүүрсэн болохоор иймэрхүү заваан юм байнга гарч байгаа юм. БХЯ-ны ТНБД Болдбаатар гэдэг нөхрийн хариуцлагагүй, яамныхаа аппаратын ажилтнуудыг толгой дээрээ гаргачихсан амьтны арчаагүйнх.
-
хххххххх (September 16, 2015 8:17:38 pm )
Болдбаатар чи ажлаа хийгээч ээ Нэг бол зайлаач ээ Албан тушаалд үхтлээ дурладаг амьтан
-
-
Зочин (September 15, 2015 8:07:08 pm )
БХЯ гэж хөл толгойгоо мэдэхээ байтлаа хариуцлага нь суларсан, ажлаа мэддэггүй ар өврийн хаалганы хүмүүсээр дүүрсэн болохоор иймэрхүү заваан юм байнга гарч байгаа юм. БХЯ-ны ТНБД Болдбаатар гэдэг нөхрийн хариуцлагагүй, яамныхаа аппаратын ажилтнуудыг толгой дээрээ гаргачихсан амьтны арчаагүйнх.
-
Гал (September 16, 2015 3:03:46 pm )
Алтай констракшины хамт олонд баярлалаа.БХЯ-ныхан хариуцлагатай, ёс зүйтэй байгаачээ завхрал нүүрлэхээс өмнө хөл толгойгоо олж ав.
-
Asu (September 16, 2015 9:16:23 pm )
estoi ichij uhmeer yumaa yanaa bolioch bairiig ni ogooch ydaj baihad yun 28.3 mk be araichdee.
-
TULGA (September 17, 2015 4:17:34 am )
osohbayariin awgain hamaatan orson baina lee.
-
ОЛИМПИЙН АВАРГА БОЛОХЫГ ЕРӨӨЕ (September 17, 2015 8:37:09 am )
түлхүүр байрны эзнээ мэдэхгүй батлан хамгаалах яам нь яаж биднийгээ хэнээс хамгаалах юм болоо.ха ха ха онигоо шиг юм ч биш л байна даа.бүүр аймаар аймаар юм бодогдчихлоо.хамгаалж чаддаггүй юм аа гэхэд будилуулахгүй байж болдоггүй юм байх даа.ЦЭРЭНЧИМЭД МААНь ОЛИМПИЙН АЛТАН МЕДАЛь АВАХ БОЛТУГАЙ.ХАР ХЭЛ АМ ЭНЭ ТЭР БАРЦАД Нь ЭНЭ ҮҮГЭЭР ДУУСАГ.
12 Comments