“Улс төрд ухаантнууд нь орохгүйгээс тэнэгүүдээр удирдуулж шийтгэлээ амсдаг” гэж дорнын нэгэн ухаантан хэлсэн байдаг юм. Өдгөө хүн бүр мэддэг болсон үг. Сүүлийн үеийн Монголын улс төрийг харахад энэ үг их үнэн юм байна.
Монголд ардчилсан хувьсгал хийгдэж, нийгэм огт өөр нийгмээр солигдох үед голлох үүрэг гүйцэтгэсэн хүмүүс өнөөдөр ядахад торойж харагдахгүй байх юм. Яахав, Элбэгээ, Гончигоо, Үүл, Алтанхуяг… гээд улс төрд одоо байна л даа. Эдэнтэй эн зэрэгцэх, араас нь залгаас болж алдаа оноог нь дэнсэлж өгөх лидерүүд хаачив. Монголын ардчиллын гол үзэл сурталчид болох Баабар, Цэнддоо, Нэргүй, Хатанбаатар… яагаад улс төрд орж ирэхгүй байна. П.Очирбат, Д.Бямбасүрэн… өнөө жингийн цуваанууд яагаад улс төрд сураггүй байна. Да.Ганболд, М.Энхсайхан… эд нар өнөөдөр дагалдах, гүйцэтгэх түвшинд явах ёстой хүмүүс мөн үү. Эд нар, эдний үеийнхэн бүгдээрээ идэвхтэй амьдрах нас нь дуусаж, эрүү өвдөг нь нийлчихээгүй шүү дээ. Дэлхийн практикийг хар л даа, дэлхийн улс төрийг яг л та нарын үеийнхэн одоо удирдан жолоодож байна шүү дээ. Ганц ардчиллынхан ч биш МАН-ын лидерүүд байх ёстой байр суурин дээрээ алга. Б.Даш-Ёндон бол сүүлд төрсөн ганц онолч. Хоёр нийгэм дамнан улс төрд байсан Г.Очирбат, Ш.Гунгаадорж, Ц.Гомбосүрэн, С.Төмөр-Очир, Н.Багабанди, С.Баяр эд нар яагаад Их хурлын гишүүн болохгүй байна. Улс орны хэмжээний бүтээн байгуулалт, аж ахуйн ажлыг гаргууд сайн хийх хөдөлмөрийн баатар Р.Раш гуай, Ж.Гүррагчаа баатар нарын нэр хүнд, ажлын хариуцлагатай чанарыг нь өнөөдөр ашигламаар байна. Хөдөлмөрийн баатар, гавьяат агрономич Ш.Мардаан гуай шиг Монголын газар тариаланг мэдэж буй хүн өнөөдөр байгаа юм уу. Энэ мэтчилэн салбар бүртээ ажилласан шиг ажиллаж чаддаг ланжгарууд энэ намд олон бий. Ийм л хүмүүсийн цэцэн мэргэн ухаан, ажил амьдралын асар их туршлага, хат суусан чанар Монголын улс төрд, улс орныг удирдан чиглүүлэхэд хэрэгтэй болчихоод байна. Эдгээр хүмүүс бүгдээрээ эх орондоо зүтгэх өртэй. Та бүхэн үхэн үхтэлээ энэ улс орны төлөө сэтгэл санаа, оюун бодлоо чилээх үүрэгтэй. Тэгэхгүй байгаагаас чинь болж өнөөдөр улс орныхоо байгаа царайг хар. Халагламаар байгаа биз дээ. Учир нь та нар Монголын төрийн бүх эрх ямбыг эдэлсэн, гавьяа шагналыг нь ч хүртсэн. Төрийн хүний өндөр дээд чанар ямар байхыг мэдэх, төлөвшсөн хүмүүс. Тийм болохоор та нар одоо өрөө төлөх цаг болжээ. Эх орондоо өрөө төлцгөө.
Та нар хар даа! Монголын төрд жолоодогчид байна уу? Монголын төрд жолооч нар нь л байгаа биз дээ. Хамгаалагч нь, сувилагч нь, цай зөөгч нь, ресторанд даагч нь, илтгэлийг нь шивэгч нь, цүнх баригч нь… үгүй ер ямрууд нь төрийн сайдын суудалд оччихсон байгаа юм бэ. Ийм удирдагчидтай байгаа нь эмгэнэл биш үү, нөхөд өө. Ийм хүмүүсийн эрх ашгийн эрэмбэ ямар байх бол. Наад захын жишээгээр бодоход Багабанди, Баяр, Баабар, Цэнддоо, Да.Ганболд… эд нар эх орныхоо эрх ашиг, ажил төрлөөс наана сайхан хүүхний хэрэг явдлыг урьдал болгох уу. Ядаж тэгэх нас нь өнгөрсөн биз дээ. Өдөр нь харсан сайхан хүүхнээ шөнө нь бодоод унтдаггүй нас чинь одоо энэ Сайхнаа, Баярцогт, Гантөмөр, Наранхүү, Баасанхүү, Болор, Тэмүүжин… нарынх байлгүй дээ. Эдний үеийн Их хурлын гишүүд, сайд дарга нарынх байлгүй дээ. Цаашилбал залуу хүмүүст мөнгө мөн ч хүчтэй нөлөөлнө дөө. Энэ бол амьдралд их ойр, үнэн эрсдэлүүд юм. Энэ мэт залуу улстөрчдөд тохиолдох олон эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэх арга бол олон улсад улстөрчдийн насны хязгаарыг зааж өгөх байдаг. Үүн дээр Дундад Азийн улс орнууд дорвитой алхмууд хийсэн. Одоо оросууд ийм санаачилгуудыг их гаргаж хэвлэл мэдээллээрээ ярих боллоо. Урд хөрш хийгээд япон, солонгосчууд угаасаа насны хязгаарт анхаардгийг та бид ядаж телевизийн мэдээнээс харж байгаа. Хятадын Ардын их хуралд 40 настай хүн харагдахгүй. Дундад Ази буюу станы орнууд дотор Узбекстан хамгийн анх парламентынхаа насны хязгаарыг 45 наснаас дээш болгосон нь хөрш орнуудад нь халдварлаад байгаа юм. Дундад Ази буюу уулынхны удам гарвалд тэгж яривал манай Алтай нурууныхан ч орно. Түүхээрээ бол Завханаас цааших хэдэн аймгийнханд уулынхны уламжлалын үлдэгдэл цусанд нь байх ёстой. Тухайлбал өнөөдөр станы орнуудад “Аксакалчууд” гэх хүмүүс бүгдийнх нь атаман, ноён нуруу нь болж байдаг. Аксакал нь манайхаар бол ус нутаг, сум баг дотроо нөлөө бүхий ахмад настан юм. Тэдний үг, үйлдэл бүхэн тэндээ хууль. Тэр байтугай Киргизстанд “Аксакалын шүүх” гэж бий. Нийгэмд хуулиар шийдэж, зохицуулж чадахгүй байгаа зүйлийг энэхүү “Аксакалын шүүх”-ээр эцэслэдэг байх жишээтэй. Өнөөдрийн хөгжсөн дэлхийд ийм уламжлал хадгалагдсаар байгаа нь мухар сохор ёс заншил гэхээсээ илүү ямар ч эдийн шуналгүй болсон, амьдрал таньсан, эх орноо, ард түмнээ боддог болсон, дээр нь зөнөж өтлөөгүй ахмад хүнийхээ үгийг нийгмийн сэтгэл зүй нь дагадаг, тэдэндээ итгэж найддаг талаас нь харах хэрэгтэй юм билээ. Өнөөдөр хүн урт насалдаг болсон. Жишээ нь Японд 100-гаас дээш настай иргэдийн тоо 60 мянга хол даваад байна. Хүн амьдралдаа 2-4 мэргэжил эзэмшиж түүгээрээ ажиллаж амьдрах болсон цаг үе ирлээ. Ийм болчихсон цаг үед 30, 40, 50 нас гэдэг залуу нас юм. Үүнийгээ дагаад дээрх насыг улс орныг удирдан жолоодоход эрсдэл дагуулах, жолдох нас гэж улс орнууд үзээд ийнхүү улс төрд насны хязгаар хуулиар тогтоож эхэлжээ. Дэлхий ч ийм болж байна, манай улстөрчдийн байгаа байдал ч парламентын насандаа хязгаар тогтоохыг шаардаж байна. Ингэхээр улс орныг удирдан чиглүүлэгчийн насыг манайх 50 наснаас дээш тогтоомоор байна. Өнөөдөр гэтэл манайхан яаж байна гэхээр 40 нас гараад “Би хөгширсөн хүн” гэж солиороод, гэртээ очоод хэвтчихдэг, дурсамжаа бичнэ ч гэх шиг, өөрсдийгөө эрт тэтгэвэрт гаргачихдаг. Үүн дээр залуус нь дөрөөлөөстэй. Угтаа бол одоо энэ доктор Л.Түдэв, “иргэн” Ламжав, судлаач Ганхуяг, хуульч Нарангэрэл, физикч Ганцог, академич Лхагважав, Нямзагд генерал Пүрэв, Сандаг-Очир… нарын /өөр цаана нь олон хүн бий/ салбар бүрийн оюуны бяртнууд бүгдээрээ юмны цаана ярьж суух биш шууд гарч ирж гар бие оролцмоор байгаа юм. Ялангуяа парламентад эдгээр хүмүүс амин чухал хэрэгтэй байна. Бүгдээрээ нэр дэвших хэрэгтэй.
Сүүлийн гучаад жилийн Монголын төрийн түүхийг харъя. Улс төрийн зүтгэлтэн Ж.Батмөнх гуай төрийн ажлаа орхиод гэртээ сууснаас хойш энэ төр эзэнгүй юм шиг явж ирлээ. Залуу хүмүүсийн зоримог, ухаалаг бодлого шийдвэр харагдсангүй. Сүүлийн 25 жилд улс төр, нийгэм эдийн засгийн хамгийн зоримог шийдвэрүүдийг хэн гаргаж вэ гэвэл дээр нэр дурдсан, өдгөө улс төрөөс хол байгаа нөхдийг нэрлэнэ. Жишээ нь ерэн оны хувьсгалтай дүйх хэмжээний том хувьсал өөрчлөлт юу байсан гэвэл 20 дугаар тогтоол буюу үнэ чөлөөлөх байсан. Үүнийг Дашийн Бямбасүрэнтэн хийсэн. Энэ бол ардчиллын дэд хувьсгал байсан. Удаад нь өмч хувьчлал орно. Үүнийг Да.Ганболд нар удирдан зохион байгуулсан. Энэ бол бас л дэд хувьсгал. М.Энхсайханы экспортын бүх татвар тэглэснийг ч оруулж болно. Энэ бол залуу улстөрчийн зоримог шийдвэр. Хамгийн сүүлийн эдийн засгийн том алхам бол С.Баярын Оюу толгойг хөдөлгөсөн явдал. Түүхэндээ анх удаа эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрсэн. Сүүлийн гучаад жилийн түүхэн дэх реформ бүгдийг хийсэн нөхөд одоо улс төрөөс ангид байгаа нь өөрөө эмгэнэл болчихоод байна. Өөрсдийгөө өвгөд хөгшид болгочихоод байгаад нь уур хүрмээр байна. Ухаантнууд нь улс төрөөс зай барьж ухаан муутайнууд нь төрөөр тоглох үйл явц гэж үүнийг хэлээд байгаа юм.
Өнөөдөр улс орон удирдаж буй нөхдүүд яаж байна гэхээр улс төрийг өс хонзонгоо тайлах, хор найруулах, хуйвалдах, урваж шарвах гэж ойлгон, нийгмийн үнэлэмжийн хамгийн муухай бүгдийг бие сэтгэлдээ шингээж, толгойгоороо хөл хийж, хөлөөрөө толгой хийн дургицгааж байгаа явдал юм. Өнөөдрийн парламентад Ц.Нямдорж, Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан… эд нар үнэ цэнтэй байна шүү дээ. Ц.Нямдоржийг намынх нь залуус далд элдвээр хэлээд хөөж байна. Гэтэл Ц.Нямдорж гэдэг хүн одоо л төр барих насандаа хүрч байна. Ц.Нямдорж, Р.Гончигдорж… эд нарын нас бол жинхэнэ төр барьж эхлэх нас. Яагаад гэвэл эдгээр эрхмүүд хоёр нийгэмд амьдарч, ажиллаж, улс орны үйл хэрэгт гар бие, оюун ухаанаараа оролцсон хүмүүс. Хятадын төрийн эрхэнд 70 настай Дэн Сяопинийг гарч ирэхэд “Энэ муу хөгшин” гэж дургүйцэх хүн олон гарсан гэдэг. Харин Мао өвөө юу гэсэн гэхээр “Энэ хүн л ийм цаг үед Хятадыг удирдаж чадна. Яагаад гэвэл тэр хятадын гурван нийгэмд амьдарсан, бүгдэд нь оролцсон хүн” гэжээ. Хүн төрөлхтний түүх ийм явж ирсэн атал өнөөдрийн 40, 30, бүр хорин хэдэн настнууд юун төр удирдах вэ. Болоогүй ээ, залуусаа. Өнөөдөр Монголын улс төрд амьдралаас яг үнэнийг хардаг, түүнийгээ хэлдэг, үнэнтэй бас эвлэрдэг хүн л хэрэгтэй. Тийм хүмүүс бол та бидний ахмадууд гэж гоочлох гээд байгаа улстөрчид юм. Тэдний шуналын хор хэдүйн арилсан, тэд үр хүүхдээ боддог, ядаж буян нүгэл, хойд урд насаа боддог насан дээрээ ирсэн хүмүүс. Тэдэнд үр хүүхдээ, удам судраа, аав ээж, өвөг дээдсийнхээ ариун сүнс оршин буй монгол газар нутгаа яаж бүрэн бүтнээр нь, сайн сайхан амьдрах нийгэмтэй нь үлдээх вэ гэсэн л амьдралын утга учир байгаагаас бус өнөөдрийн залуус шиг мөнгөө, хүүхнээ, эрх мэдлээ булаалцалдан дайсагналцахгүй шүү дээ.
Хүн 50 нас хүртлээ юу эсийг хийхэв. Тэнэг л биш бол эхлээд өөрийгөө олно. Ар гэрээ төвхнүүлнэ. Бие сэтгэлээрээ хат сууна. Үүний дараа энэ нийгэм, улс орон чинь юу болж байна гэж босгоноосоо давж харна, бодно, шанална. Ийм үедээ л улс төрд орно. Энэ бол хүний амьдралын зөв хэмнэл. Үүнийг нь л хуульчлаад өгчихье. Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн нас 60-аас дээш, УИХ-ын дарга, Ерөнхий сайдынх 55-аас дээш, УИХ-ын гишүүнийх 50 наснаас дээш байдаг хөгжсөн орны жишгийг дагая. Эдгээр нас бол олон улсад шалгагдсан нас. Харин 50 наснаас дооших монголчууд минь сайхан бизнесээ хий, судалгааны ажил дээрээ суу, эзэмшсэн мэргэжлээрээ өөрийгөө харуул, нийгэмдээ танигд. Үнэхээр улс төрд орох хүсэлдээ дийлдээд байвал залуучууд нийлж баг болоод улс орныг хөгжүүлэх бодлого, концепц боловсруулаад намынхандаа, улстөрчдөд, нийгэмд сурталчилж, өнөөдрийн удирдагчидтай мэтгэлц. Ингэж улс төрд гарч ирвэл зөв болно. Тэрнээс цүнх барих бол биш л дээ.
Холбоотой мэдээ
-
Гал (September 15, 2015 9:01:22 am )
энэ үнэн шүү залуу хүн эрч хүчтэй ч улс орны,дэлхийн хэмжээний асуудалд арай л жул байх шиг санагддаг. одоо л нэр хүнд олж байвал ирээдүйд эх орон, ард түмэн, төр улсын хувь заяа хэрхэх вэ гэдэг талаар үнэхээр бодохгүй байна. ядаж л 30-50-н жилийн цаадахыг харах хэрэгтэй.ард түмэн арай дэндүү ядуу дорой амьдарч байна.амьжиргааны түвшнээс доогуур иргэд болон өр зээлэндээ баригдсан ажилчин албан хаагчидын элэнц, хуланц өвөө эмээ нар ийм ирээдүйн төлөө эх орон газар шорооныхоо төлөө амиа өгөөгүй л байлтай даа.
-
Anonymous (September 15, 2015 10:29:49 am )
Тийм шүү, зөв хө
-
-
Anonymous (September 15, 2015 9:16:49 am )
Очирбат, Багабанди хоёрыг энэ жагсаалтаас хасъяа. Энэ 2-т хамгийн өндөр албан тушаал өгч байсан.
-
MGL (September 15, 2015 9:27:35 am )
Хуучцуул ч амиа бодхоос цаашгүй болоо шивдээ.Энэ хүмүүсийн гавъяаг ард олон мартаагүй, харин төр нь мартсан.
-
bilig (September 15, 2015 9:55:12 am )
16 oni songuuli mongolchuudin huvi zayag shiidne.tiimees irgen bur dor burnee yaj amidraad baigaagaa tungaan bodoh xeregtei.odoo hen n hen be gedgiig bidnii hamgiin teneg nch erhee bish tanidag bolson.
-
зочин (September 15, 2015 10:11:07 am )
АН төрд байгаад байгаа цагт төр улс цэгцрэхгүй юм байна аа, энэ намд монголын ард түмэн 2 дахь удаагаа итгэл өглөө, итгэлийг хөсөрдүүлж, өөдөөс хөө цацлаа, улс орныг унагааж хүнд байдалд орууллаа, ямар ч боловсролтой, сэтгэлтэй хүн алга энэ намд, одоо бүүр монгол төрийг ,ард түмэнтэй нь доромжилж, рекет, эрүүгийн нөхдийг төрийн сайдад санал болгож байна, энэ намаас маш хурдан салах хэрэгтэй
-
jervis (September 15, 2015 10:27:59 am )
Teneguudiin zurag tavichihsan yumuudaa!!!!!!
-
ZOCHIN (September 15, 2015 10:52:28 am )
za 1 zuv duugarlaa amidral 45 nasnaas hoisn tuluvshdug ail ch mun saihan bolj uuruusuu busdiig boddog boldog shunal.. hun duuriah ni bagasdag hiisen yumtai heleh ugtei. aihgui zuv bodol tegshirsen nas uchir turd unench ajildag ym Odoo zaluus bieneesee dutahgui geed
hurdan bayjih geed baina shuu. -
Зочин (September 15, 2015 10:55:13 am )
Тэнэгүүдийг хэн гаргаж байгаа билээ. Ард түмэн. Тэгэхээр ард түмэн бас тэнэг.
-
Anonymous (September 15, 2015 11:34:59 am )
Vher mongolchuud
-
Зочин (September 15, 2015 12:06:16 pm )
Цэцнийг гаргах гэхээр нам гээд нэр нь орж ирэхгүй байна шүү дээ.
-
Зочин (September 15, 2015 12:06:44 pm )
Боргилыг дэмжье.
-
Anonymous (September 15, 2015 1:28:23 pm )
Gungaadiorj, ganbold za tegeed busad n odoo baigaachuudaasaa er ih yalgarahgui
-
Касторовое масло зарна (September 15, 2015 2:11:55 pm )
Төрөлхийн болон унаад ургахгүй байгаа хөмсөг сормуус, үсийг ургуулж, үсний халцралтыг арилгах үйлчилгээтэй мөн шархыг хүртэл түргэн анаагадаг тос болох Касторовое масло-ын (Castor oil) гоо сайхны зориулалттай 50 мл тосыг зарж байна.
Харилцах утас:80804877,80884877
Үнэ:9000
3-аас дээш хүргэлттэй.
Одоо цөөхөн ширхэг үлдлээ.
Хэрэглэх заавар
Касторовое масло буюу castor oil кастор тосыг хурдан ургацтай “клещевина” хэмээх ургамлаас гаргаж авдаг.
Кастор тосыг гоо сайхан, эрүүл мэнд, биеийн арчилгаанд маш өргөн хэрэглэдэг бөгөөд, үүнд:
– Арьсанд тэжээл өгч, зөөлрүүлнэ. Хэт хуурайшиж, хагарч эвэршсэн хөлний ул гэх мэт асуудалтай арьсыг арчилна.
– Арьс цайруулах үйлчилгээтэйгээс гадна сэвх бүдгэрүүлнэ
– Тогтмол хэрэглэснээр нүүрний арьсан гадаргууг жигд тэгш болгож, үү, ургацаг арилгахад хэрэглэнэ.
– Арьсыг залуужуулж, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлж, гүн биш үрчлээг арилгаж, шархыг түргэн анагаана
– Уг тос нь үс, сормуус болон хөмсөгөнд онцгой үйлчлэл үзүүлж, үсний ургалтыг эрчимжүүлэн өтгөрүүлнэ
– Хуйханд чийгшил, тэжээл өгч, хуурайшилтаас сэргийлнэ
– Үсний халзралт, уналтын эсрэг үйлчилгээтэй
– Буурал үсний ургалтыг багасгана, тогтмол хэрэглэхэд зогсоох үйлчилгээтэй
Үсний эрүүл сайхан байх нь үс агуулж байгаа арьсны гадаргуу буюу хуйх эрүүл байхаас хамаардаг. Үсний уганд кастор тосыг тогтмол түрхэх нь маш их байгалийн эрдэс тэжээл өгч, үсийг эрүүл сайхан болгодог. Үс өтгөрч, гялалзаж, хагнаас ангижирч, уналт нь зогсож тэсвэртэй болдог. Үсний угыг бэхжүүлэхдээ кастор тосыг тарагтай хольж хэрэглэхэд үс илүү гялалзаж намирдаг. Тосыг үсний уг, хуйхандаа түрхэж, толгойны гялгар уутан малгай углах эсвэл алчуураар боогоод 3-4 цаг болгож угаана, хонуулсан ч болно. Долоо хоногт 1-2 удаа ийнхүү хэрэглэснээр сарын дараа та гайхалтай үр дүнг нь мэдрэх болно.
Кастор тос нь үс уналтыг багасгадаг, гэхдээ мэдээж ид шидийн юм шиг ганц хоногийн дотор өтгөрнө гэж үгүй учраас тогтмол хэрэглэвэл үр дүнгээ үзүүлдэг. Гол учир нь кастор тосонд агуулагддаг рицинолеин гэх хүчилд байна. Энэхүү хүчил нь үсний уг болон хуйхан дах бактер, элдэв үрэвслийг арилгах үйлчилгээ үзүүлж, улмаар үсний өвчлөлийг багасгаж үс бэхждэг юм.
Буурал үснээс ангижрахад тусгай маск хэрэглэдэг, энэ арга нь олон хүнд бодит үр дүн өгч, шагшигдаж байна. Уг масканд цайны халбага (ц.х) зөгийн бал, ц.х кастор тос, ц.х коньяк мөн 1ш өндөгний шар орно. Бүгдийг нь хольж, нийлтэл нь хутгаад, үснийхээ уг руу 5 минут орчим шингээж түрхэнэ. Толгойны гялгар уутан малгай углаад 2-3 цаг байлгасны дараа үсээ угаана. 7 хоногт 2 удаа уг маскийг хэрэглэнэ. 3-4 удаа хийгээд л үр дүн нь мэдрэгдэх болно.
Мөн энэхүү тос нь хөмсөг, сормуусыг бусад ямар ч төрлийн бүтээгдэхүүнээс илүү үр дүнтэйгээр ургуулдаг нь хэдийнээ батлагдаж, хэрэглэгчдийн дуртай бүтээгдэхүүн болж чадсан байна. Хөмсөгөндөө түрхэхдээ тосоо хөвөнд шингээж байгаад түрхэж хонуулна. Сормуусандаа түрхэхдээ сормуусны будагны багсыг сайтар цэвэрлэн тосондоо дүрж аваад, сормуусаа будаж байгаа мэтээр нүдэндээ тос оруулалгүйгээр түрхээд хонуулна. Зарим хүмүүт сормуусандаа түрхэхэд харшил өгч, нүдний коньюнктивит өвчлөл өгөх магадлалтайг анхаарах нь зүйтэй.
Кастор тос нь сэвх бүдгэрүүлэх үйлчилгээтэй байна. Тосоо бага зэргийн Е витаминтай хольж хөвөнд шингээгээд 1-2 минут сэвхтэй хэсэгтээ түрхээд 2-3 цаг байлгаад угаана. Өглөө оройдоо энэ үйлдлээ давтаад байвал хэдэн долоо хоногийн дараа үйлчлэл мэдэгдэж, сэвх нь бүдгэрнэ.
Хуурай арьсыг чийгшүүлэх тэжээлийн маск.
Өндөгний шарыг хөөсөртөл нь хутгаад, 1 ц.х кастор тос нэмж, жигдэрч нийлтэл нь сайтар хольж хутгана. Нүүрэндээ тавьж, 15 минут байлгасны дараа бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Уг маск нь хуурай арьсанд тэжээл өгч, гүн чийгшүүлж, арьсыг гөлгөр болгоно. Холимог арьсны хуурай хэсэгт мөн хэрэглэж болно.
ХАРИЛЦАХ УТАС:80804877,80884877 -
бат (September 15, 2015 2:38:17 pm )
яг үнэн шүү. Гэхдээ гадныхан эрх мэдэл албан тушаал хөрөнгө мөнгөнд дуртай залуучуудыг хөөргөдөөд 50-аас дээш насныхныг гоочлуулах вий. Учир нь хат суусан, хор нь гарсан, хашир улс төрчид монгол төрийн толгойд гарвал монголоор тоглох тэдний санаархал үгүй болох магадлалтай. Ихэнх хөгжингүй орнуудыг харахад улс төрч хүмүүсийн насан дээр их анхаардаг хөгжлийн болоод тогтвортой хүчтэй байгаагийн гол нууц нь ердөө л нас намба суусан хүмүүсээр улс орноо удирдуулах юм байна лээ
-
bantan (September 15, 2015 6:20:30 pm )
Одоо эдгээр хүмүүс идэж ууж ханачихаад улс төрд дахин гарах шаардлагагүй болоо биз.
-
irgen (September 15, 2015 7:11:15 pm )
tiimee bid arail bish bn
-
zaluu irgen (September 15, 2015 7:12:10 pm )
tiimee bid arail bish bn
-
bold (September 15, 2015 9:54:49 pm )
odoo ene xvzvvgvi batbayr xalzan ganbold xujaa enhsaihn xuitn tsarait urwagch hulgaich bayr nar uxaantanuu xutna bz bur suitgsn xar xereenuud
-
irgen (September 15, 2015 10:32:31 pm )
Mongolchuudaa namaar ni yalgabralakhguigeer Mongol hun gedeg talaas ni turd heregtei humuusiin jagsaaltiig gargan uzie .50 nasnaas deesh humuusiig
-
zulaa (September 16, 2015 8:14:57 am )
tiim shuu. tur barix durtai ni chuluut zagaaraa xiideg ajil bish shuu. xamgiin xezuu ni tomilgoo adgaa aldlaa. bieiin tamiriin bagsh zezerlegiin erxlegch xiij ch baix shig
-
Zochin (September 16, 2015 2:51:04 pm )
Улс төрд орох насны доод хязгаарыг үндсэн хуульд зааж өгөх нь зүйтэй.
Улс төрч болох хүнд төрийн алба, эрдэм шинжилгээний байгууллага, бусад мэргэжлийн салбарт 20 жилээс дээш ажилласан, ажлын амжилтаараа үе шаттайгаар ахиж дэвшсэн, мэргэшсэн төрийн албан хаагч, эрдэмтэдийг улс төрд оруулдаг шалгуур тавих нь зүйтэй. Хаана юу хийж, юу бүтээсэн нь бүү мэд нэг нөхөр мөнгөөр дарга болчоод төрийг самарч байна. -
samar (September 17, 2015 9:13:37 am )
namuud xariutslaga xyleej chaddag bolson tsagt l songuulid sanalaa uguxiig urialj bn. ene bdlaaraa bol xezee ch uudluxgui
23 Comments