2014 оны хавраас Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх нартай холбогдох Нүүрсний хэрэг” гэх зүйл шуугиан тарихболсон билээ. АТГ-аас ойр ойрхон хурал зарлаж, олон нийтэд энэ хэргийн улмаас “төрийн өмчит Багануур ХК буюу улс даруй 3.6 тэрбум төгрөгөөр хохирсон нь Аудитын байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон” хэмээн буруутгажэхлэснийг бүгд санаж байгаа байх. Бүтэн жил шуугиж, асар ихээр улс төржсөн энэ хэргийн мөрөөр мөшгиж, яг юу болсон, ямар төөрөгдөл, будлиулалт өрнөснийг тодруулахыг хичээснээ уншигч танд толилуулъя.
АТГ-ын хийсвэр буруутгалууд ба бодит үнэн
АТГ-аас Л.Гансүх нарыг буруутгасан заалт бүр дээр тулгуурлан бодит үнэнийг сийрүүлбэл илүү оновчтой байх бололтой.
Буруутгал 1
Л.Гансүх Засгийн газраас ямар ч шийдвэр гараагүй байхад албан тушаалаа ашиглан нүүрс жижиглэнгээр худалдах ажлыг зохион байгуулсан.
Бодит үнэн 1
2012 оны 8 дугаар сарын 20-нд Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдмагцаа үнийн өсөлттэй тэмцэхийн тулд Монголбанктай хамтран шатахуун, мах, гурил гэх зэрэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэгч, нийлүүлэгчидтэй зөвлөлдөн хүү багатай зээл олгосны үр дүнд үнэ тогтворжиж эхэлжээ. Гэтэл 10 дугаар сарын дундуур хэрэглээний нүүрсний жижиглэнгийн үнэ эрс өссөн байна.
Шалтгаан нь Улаанбаатарт нүүрс жижиглэнгээр борлуулдаг компани огт байхгүй. Харин бөөнөөр нийлүүлдэг 2 компани байжээ. Нэг нь Төрийн өмчит “Багануур илч” ХХК, нөгөө нь Алаг толгойн нүүрсийг нийлүүлдэг хувийн компани. Тэд нүүрсийг вагоноос буулган газар дээр нь том, жижиг, нунтаг чулуутай нь экскаватороор шууд хутгаад 60 гаруй мянган төгрөгөөр зардаг байсан. Үүнийг нь портертой иргэд аваад жалганд аваачин томыг нь лантуудан жижиглэж, шигшин гуравны нэг орчим нунтгийг нь хаяад үлдсэнийг иргэдэд 200 000-220 000 төгрөгөөр зарж байв. Мөн өдөрт 200 гаран машин Багануурын уурхай дээрээс тонныг нь 25 000 төгрөгөөр аваад нийслэлд авчран 200 000 мянган төгрөгөөр борлуулдаг
тогтсон сүлжээ ч үүссэн байж. Тиймээс Засгийн газраас нүүрсний үнийг барих, хямдруулах шийдвэр гаргаж, үүний дагуу “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Ерөнхий сайд энэ асуудлаар Эрчим хүчний сайд М.Сономпилд үүрэг өгсний дагуу 9 сарын 26-ны өдөр “Ажлын хэсэг томилох тухай” 13 тоот тушаал гарчээ. Энэ ажлын хэсэгт Эрчим хүчний яамны төлөөлөл, Багануурын уурхайн удирдлагууд болон Багануур Илч компанийн удирдлагууд багтсан байдаг.
Ажлын хэсэг 10 дугаар сарын 23-ны өдөр танилцуулга хийхдээ Багануур ХК-ийн ТУЗ-өөс ирүүлсэн 2011 оны 04 тоот тогтоол, 2012 оны 15 тоот тогтоолуудын дагуу нэг тонн шигшээгүй нүүрсийг 27 500 төгрөгөөр тооцож нийлүүлэх болсныг мэдэгдсэн
байна. Тэгэхээр Эрчим хүчний сайдын болон Багануур ХК-ний ТУЗ-ийн албан ёсны шийдвэрийн дагуу уг ажил явагдаж байжээ.
Энэ үед Багануурын уурхай нэг тонн шигшээгүй нүүрсийг:
- Цахилгаан станцуудад 20 500 төгрөгөөр
- Иргэн аж ахуйн нэгжүүдэд 25 000 төгрөгөөр
- MGLSB компанид 27 500 төгрөгөөр өгч байсан байна.
Тухайн үед Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нь ажлын хэсгийн дүгнэлт гаргахад оролцоогүй, харин хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад төр, хувийн хэвшлийн түншлэлд зохицуулагч, хянагчийн үүрэгтэйгээр оролцож байсан ажээ.
Буруутгал 2
Л.Гансүх нар Багануур ХК нэг тонн нүүрснийхээ үнийг 39 мянган төгрөгөөр тогтоосон байхад 27500 төгрөгөөр тооцож аваад жижиглэнгээр борлуулахдаа 80 мянган төгрөгөөр худалдаж, үнийн зөрүүгээс их хэмжээний мөнгө завшсан.
Бодит үнэн 2
АТГ энэ буруутгалдаа Үндэсний Аудитын газрын аудитор Ш.Ичинхорлоогийн дүгнэлтийг үндэс болгожээ. Тэрээр Багануур ХК-ийн ТУЗ-өөс 2013 оны наймдугаар сард гаргасан тогтоолын “шигшиж, ангилсан нүүрсийг” тонн тутмыг 39 мянган төгрөгөөр борлуулах шийдвэрт тулгуурлаж дүгнэлтээ гаргасан гэдэг. Өөрөөр хэлбэл MGLSBD компани Багануур ХК-ийн ТУЗ-ийн гаргасан шийдвэрээр бус илүү хямд үнэ буюу 27 500 төгрөгөөр нүүрс авч, үнийн зөрүүнээс нийт хоёр тэрбум гаруй төгрөгийг завшсан гэж үзжээ
. Ингэхдээ Багануур ХК-ийн ТУЗ-ийн 2013 оны наймдугаар сарын 8-ны өдрийн 02 тоот тогтоолд буй 39 мянган төгрөг гэх үнэ нь Багануур ХК-ний зүгээс “өөрсдөө шигшиж ангилаад, жижиглэнгээр худалдах тохиолдол хэрэглэх үнэ” гэж заасныг санаатайгаар орхигдуулсан байна.
MGLSBD компани нь Багануур ХК- ийн ТУЗ-ийн 2013 оны 11 сарын 1-ний шийдвэрийн дагуу шигшиж ангилаагүй нүүрсийг 27500 төгрөгөөр худалдан авч, өөрсдийн техник, хүн хүчээр Багануур болон Амгалан өртөөн дээр хоёр удаа шигшиж, ангилаад шуудайлан, таван дүүргийн гэр хорооллын гудамжуудад байгуулсан нийт 163 борлуулалтын цэгт хүргэж өгч борлуулж байжээ. Хоёр удаагийн шигшиж, ангилах ажиллагааны зардал, төмөр замын тээврийн зардал, ачих буулгах, шуудайлах, борлуулалтын цэгт машинаар хүргэх болон жилтнуудын цалин хөлс, нийгмийн даатгал, татвар зэргийг оруулан тооцсоноор нэг тонн шигшиж ангилан шуудайлж борлуулсан нүүрсний зардал 78 мянган төгрөгт хүрч, үүн дээр компани 2000 төгрөгийн ашгаа нэмсэн үнээр борлуулдаг байжээ.
Гэтэл дүгнэлт гаргасан аудитор болон аудитын компани нүүрсийг шигших, ангилах, шуудайлах, хүргэх, борлуулах явцын зардлыг огтхон ч тооцож үзэлгүй эхний болон эцсийн үнийн зөрүүгээр “завшсан, хохирол учруулсан” гэсэн дүгнэлт үйлдсэн нь санаатайгаар мушгин гуйвуулсан, ёс зүйгүй хэрэг болжээ. Багануур ХК-ийн ТУЗ-ийн шийдвэрийн дагуу нэг талаас тус компанийн гүйцэтгэх удирдлагууд бүгд гарын үсэг зурж, нөгөө талаас Нүүрс хөтөлбөрийн менежментийг хийж гүйцэтгэх MGLSB ХХК-ийн удирдлагууд гарын үсэг зурж, хүчин төгөлдөр болсон, нэг тонн шигшээгүй нүүрсийг 27500 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ 2 жил хэрэгжээд дуусч, дүгнээд гэрээ хийсэн хоёр тал гомдол гаргаагүй, хохирол нэхэмжлээгүй байхад Үндэсний аудитын байцаагч ирж, өөрт оногдоогүй эрхийг эдлэн “Та нар нүүрсээ 39 мянган төгрөгөөр борлуулах ёстой байсан” гэж цаасан дээрх хохирлыг анхлан бий болгосон. Улмаар уг гэрээний харилцаанд огт хамааралгүй Л.Гансүхийг үнийн зөрүүгээр 2 тэрбум гаруй төгрөг завшсан гэж муйхарлан буруутгасан байдаг.
Буруутгал 3
Л.Гансүх нар Багануур ХК-иас ачуулсан нүүрс, борлуулсан нүүрсний хоорондох хэмжээний зөрүүгээс мөнгө завшсан.
Бодит үнэн 3
Баганнуур ХК болон MGLSBD компаниудын хооронд байгуулсан Нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээний 3 дугаар зүйлийг 3.6 заалтыг харвал “Худалдан авагч нь вагоноос буусан нүүрсийг шигшиж, шуудайлсны дараах жингээр тооцоо хийнэ” гэж тодорхой заасан байх юм. Компани уурхайгаас нүүрс авсан даруй Багануурын уурхай дээр байрлуулсан өөрсдийн тоног төхөөрөмжөөр эхний шигшилтийг хийдэг ч чулууг ялгах боломжгүй аж. Тиймээс Улаанбаатарт ирсний дараа ахин шигшиж (Багануурын нүүрсний онцлог нь вагонд ачих, буулгах болон замын сэгсрээнд үйрч, нунтаг нэмж үүсдэг), чулууг ялгана. Нүүрсний вагон бүр дээр 14 хүнтэй шигших, савлах баг ажиллаж, нэг тоологч хянажээ. Энд шигших, чулуу ялгах, шуудайлж савлаад жинлэх, амсарыг нь оёж, тээврийн машинд ачих ажлууд хийгдэнэ. Вагоноор ирсэн нүүрс дуусмагц тоологч, бригадын дарга хоёр тухайн вагоноос хэдэн шуудай нүүрс гарсан. Хэдийг нь ямар дугаартай машинд ачсан талаарх бүртгэлийг хийж, гарын үсэг зурж баталгаажуулна. Уг тооцоог талбайн ахлагч, “Багануур илч” компанийн холбогдох албан тушаалтан нар зөвшөөрч гарын үсэг зурна. Учир нь нүүрсний хэмжээг тооцохдоо шуудайлж, жинлэсний дараах цэвэр жингээр тооцно гэж гэрээн дээр заасан.
Толгойт, Амгалан өртөөнүүд дээр хийгдсэн хоёрдахь шигшилтээс үлдсэн үйрмэг, нунтаг нүүрсийг “Багануур илч” компани хүлээж аваад Цахилгаан станц, уурын зуухнуудад тонныг нь 20500 төгрөгөөр өгдөг байжээ. Энэ үед ялгасан чулууны жин мэдээж хасагдана. Багануур илч бол Багануур ХК-ийн охин компани ажээ. Вагоны жингийн стандарт алдагдал гэж юм байдаг. Үүнийг тооцох тогтсон аргачлалтай. Тийм стандарт алдагдал болон шигшүүрээс ялгарсан чулуу, үйрмэгийн хэмжээг хасаад цэвэр шуудайлсан нүүрсний жингээр эцсийн тооцоог хийдэг байжээ. Гэтэл аудитор Ш.Ичинхорлоо гэрээнд тодорхой заасан хэмжих зарчим, стандарт алдагдал зэргийг тооцохгүйгээр эхний болон эцсийн жин хэмжээний хооронд гарсан зөрөөгөөр тэрбум гаруй төгрөгөөр Багануур ХК-ийг хохироосон гэх дүгнэлт хийсэн байна. Үүнд мөн л Л.Гансүх ямар ч холбогдолгүй бөгөөд компаниудын хооронд байгуулсан гэрээний асуудал.
Буруутгал 4
Л.Гансүх нар Багануур ХК-иас шатахууны зардал нэрээр их хэмжээний мөнгө луйвардсан.
Бодит үнэн 4
MGLSB компани “Багануур” хувьцаат компаниас экскаватор, бусад техникийн түлшийг үйл ажиллагаандаа хэрэглэн хоорондын тооцоогоор төлөөд явж байсан 399.3 сая төгрөгийг хохирол учруулсан мэтээр дүгнэсэн
. Гэтэл энэ төлбөр хийгдсэн нь санхүүгийн баримтаар нотлогдсон. Мөн л Л.Гансүхэд огт хамааралгүй асуудал.
Буруутгал 5
Л.Гансүхийн төрсөн охин MGLSB компанийг байгуулсан нь тогтоогдсон.
Бодит үнэн 5
Улсын бүртгэлийн газраас өгсөн лавлагаанаас харахад MGLSB компани 2009 онд М.Сүхбаатар хэмээх ганц эзэмшигчтэйгээр байгуулагджээ. Л.Гансүхийн охин Г.Цэрэнжагзан тус компанийг байгуулах үед болон хожим ч эзэмшигчээр нэмэгдэж ороогүй нь тогтоогдсон байна. Түүгээр ч барахгүй 2012-2014 онуудад Монголд байгаагүй ажээ.
Үнэнийг хэн хамгаалах вэ?
Нүүрсний хэрэг гэгчийн мөрөөр мөшгих тусам гэмт хэрэг биш болох нь тодорно. Буруутгал бүхний эсрэг дэлгэх үнэн олдож байна
. Эндээс надад айдас түгшүүр төрлөө. Монгол улсад үнэн гэж байна уу? Эндээс хэн нэг аудиторын алдаатай ч юм шиг, захиалгатай ч юм шиг хийсвэр “дүгнэлтээр” мөрдөн байцаагч хэнийг ч хилс хэрэгт унагаж болох нөхцөл тодорно. Бас нэг хачирхалтай зүйл байгаа нь “учруулсан хохирол” гэх тоо нь 3,6 тэрбумаас 13 тэрбумын хооронд хэлбэлзээд байгаа явдал. Монголын хяналт шалгалт хийх, мөрдөн шалгах байгууллагуудад мөнгөний тоо хэмжээтэй холбоотой мэдэгдлүүдээ байнга өөрчилдөг хачирхалтай, зуршил гэхээр зүйл тогтоод байгаа бололтой. Ё.Отгонбаярын эхнэрийн дансаар орсон гэх мөнгөний хэмжээ, Саусгоби сэндс компаний татвараас зайлсхийсэн гэх мөнгөний хэмжээ, Оюутолгой төслийн татварын өрийн хэмжээ байнга өөрчлөгдөж байсны нэгэн адил “нүүрсний хэрэгт” дурдагдсан тоонууд ч өөрчлөгдөж иржээ.
Хамгийн аймаар нь буруу дүгнэлт хийж бусдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулж байгаа аудитор Ш.Ичинхорлоо гэгч хожим нь Л.Гансүхийн өмгөөлөгч О.Баасандоржид бусдын шахалт, дарамтаар тийм зүйл хийсэн гэж хүүрнэсэн явдал. Хүний хувь тавилан, эрүүл мэнд, нэр хүндэд төрийн байгууллага, хууль хүчний байгууллагууд дэндүү харгис хүйтэн ханджээ. Эсвэл хэвлэлийнхний хардаж бичдэг шиг улс төрийн захиалгаар хөдлөөд байна уу гэдгийг ялгаж, салгах, тодруулах, хариуцлага тооцох цаг болжээ.
“Үндэстний тойм сэтгүүл”
Холбоотой мэдээ
-
Иргэн (September 14, 2015 5:38:27 pm )
Ерөнхий сайдын ахлах зөвлөх хэрэгжүүлэгч байгууллагуудад үүрэг өгдөггүй юм уу. Ийм ажилд шууд өөрөө оролцоогүй байлгүй дээ.
-
Anonymous (September 14, 2015 6:41:26 pm )
Хууль хяналтын байгууллагуудыэ бохир ажилтануудын хүн хохироох аргаар үйлдсэн гэмт хэргийг хэн хэзээ шийдвэрлэх вэ Хууль хяналтын бохир ажилтануудыг хэн хэзээ хазаарлаж тэдний үйлдэж буй бузар хэргүүдийг нь хэн хэзээ зогсоож чадах вэ Тэмүүжинг хэлмэгдүүлсэн Алтанхуяг ЕС-ыг хэлмэгдүүлж Засгийн газрыг нь огцруулахад оролцсон хууль хяналтын блхир ажилтануудыг яана вэ
-
dorj (September 14, 2015 9:15:27 pm )
uvaigui hunii ajil
-
Dmx (September 14, 2015 11:20:16 pm )
Shuugch, prokuror, ATG 3 neg tald bgaad bgaa ni ilt medegdeed baishdee uul ni shuuh bguullaga haraat bus bsan bol ene hergiin materialiig yamarch teneg shuugch shuuhgui dee
-
AAAAAAAAAAAAAAAAAAAAAAA (September 15, 2015 9:41:23 am )
muu llaallaarr
-
иргэн (September 15, 2015 9:45:56 am )
энэ ч Алтанхуягийн засгийг ум мааний болгох зорилгоор зохион байгуулсан улс төрчдийн бүлэглэлийн ажиллагаа л даа. Одоо ч аюултай болсон юм байна даа. Өрсөлдөгчөө намнах аргад мэргэшсэн МАН-ынхан, магадгүй АН-ын мафиуд л шууд оролцсон байх л даа. Түүнээс биш жирийн хүмүүс ийм аюултай ажиллагааг хийхгүй л дээ.
-
Anonymous (September 15, 2015 9:59:18 am )
ATG bol huuramchaar hils hereg tohoj uchnuun sar jileer horiod hamgiin hund yaliig tuluvluj tuluvluj hunii zurhiig uhuuleed niigemd hamag ner nuuriig n barsan hoinoo tsagaadah heregsehgui bolgoh esvel ajlaas n halah zereg shiitgeleer ungurdug. sudalgaanii ajil hiij bdog bol ATG.iin hiisen ajild sudalgaa hiih yumsan. Jishee n enhbayr erunhiilugch asan, tatvariin yrunhii gazriin gansuh, odoo nuurs hutulburiin gansuh geh met olnii tanil erhmuud jishee bolj bn
-
MGL (September 15, 2015 10:01:25 am )
За даа Гансүх ч нэг сүрийн хүн биш л дээ гэхдээ бусдийн золиос болж байгаа бол хэцүүл юм байна.Одооны улс төр, дарга болох гээд үхэлдээд байгаа залуучуудад сургамж болог. АН-н төлөө “жоотойж” ирээд хэрэлдээд байсан одоо тэр нам чинь хайчсан бэ? Өнөөгийн “хурган хуц”-уудад хэлхэд АН-н төлөө дугарсан хүн “амиа хорлохтой” адил болох нь байна шүү. Та нарын амийг нам чинь таслах байх, түүнээс болгоомжил нөгөө “Гочоо яалаа”гэдэг шиг.
-
x (September 15, 2015 10:51:57 am )
shorond ni hii.hulgaichuud ni vhtel ni daramtal.
-
dendej bnaa ATG (September 15, 2015 2:33:03 pm )
Algiin chinee uuttai nuursiig tuhain uyed hedeer zarj hen avch bsaniig bugd l deer dooguuraa shuugiad ehleh uyed Altanhuyagiin zasgiin gazar yaraltai arga hemjee avaagui bol irged asar iheer hhiroh bsaniig meddeg bmaar yum,,,,Gansuhiig bol helmegduulsen bna shdee
-
irgen (September 15, 2015 3:23:00 pm )
Zaa medexgui um daa. xen ni unen yariad, xaana ni xudal yariad baigaa um bol? odoo buur tolgoi ergej guitslee. uls zugeer l neg xuniig avaachaad shoron orond xiigeed baixgui l bolvuu daa…
-
Зочин (September 15, 2015 4:21:36 pm )
Яагаад заавл баз Гансүх, хүргэн Дэнзэн гэж, тэр 2-с өөр хүн монголд байдаггүй юм уу. Төрийн ажлыг төрлийн болгосон А сайдын зөв юм уу.
-
Насаа (September 15, 2015 5:42:44 pm )
Энэ чинь 1937 он уу, Яаж ингэж хүнийг хилс хэрэгт гүтгэж хувь заяагаар нь тоглож эрүүл мэнд сэтгэл санаа нэр хүндээр гутаан доромжилж чадаж бнаа, хүн гүтгэсэн И чинхорлоог шийтгэх хэрэгтэй,
-
Орхон (September 15, 2015 5:48:47 pm )
Гансүхийн шүүх хурлын ажиллагааг анхааралтай харж бна, төрийн менежерийн ажлыг чин сэтгэлээсээ хийж явсан эгэл нэг төрийн албан хаагч арай л хэлмэгдэжээ,Нөгөө журмын нөхөд. Намын гишүүд яагаад дуугарахгүй бнаа, ядарсан үед тусалдаг хүний мөс хаачив
-
Zochin (September 15, 2015 8:46:22 pm )
medeej zondoo idej uusan bgaa shuu dee. Tegeed yum l bol ard tumnii ner baridagaa bolibol taarna ys yuman deeree ard tumendee yu ogson yum be, guilgachid l nemegdlee shinechlel ner barisan maluudiin gaigaar. Idsenee ner torteihon butsaaj og
-
Zochi (September 16, 2015 12:35:09 am )
Ingej baij mongol ediin zasgiin huamraltai gej zohion baiguulalttai mongolug hen negniig ingeed jinhene idej bnasdee huamrah uim bhgui bugdiig idegch nar ni Harin odoo garch ireech
-
Zochin (September 16, 2015 1:00:00 am )
Ene uneheer herees heterch bna aa. Yaaj ingej boldog bna aa. Manai tur, zasag, huuliinhan hulgaich, luivarchdyn baidlaar ajillaj, hen negnee helmegduuldgee bolimoor yum! 37 on bish…
-
Зочин (September 16, 2015 9:45:01 am )
Гүжирдэх юм олдохгүй нүүрсний хэриг үүсгэж зайлуулах ажил явуулж байгаа даа
-
энхийн цагаан тагтаа биш л харагдлаа (September 16, 2015 11:33:56 am )
– давуу эрх олгосон л байна
– “зөвлөх” туслаад мөнгө өгөөд байдаг юм бол өөр бусдад бас туслахгүй яасийн. Өөрийнх нь танил мэдээллийг давуу байдлаар олж аваад, тэнд нь дандаа өөрийнх нь хүмүүс багтсан компани байж таараад, мөнгө дутахаар нь авчирч өгөөд, хүргэж өгөөд, өөрөөсөө ч мөнгө өгөөд, үүнийг л албан тушаалын давуу байдлаа ашиглах гэдэг биз дээ, хуулийн санкцаараа, би хуульч биш, гэхдээ тэгж л уншигдаж байна. Монгол улсын хуулиар тендер зарлах ёстой, тендерийн хуулийн сайн муу, цаг хугацааны их бага бол өөр асуудал. Ийм ашигтай бизнест орох компани байгаагүй гэвэл тэнэглэл. -
зочинзочинзочин (September 16, 2015 12:17:03 pm )
нам дагавал үхэл мөхөл ирнэ ман дагаж байгаад хоер залуу алалцаж нэг нь нөгөөгөө нөгөөхийг нь улс цааз нэртэй алаа биздээ одоо гадаадад гэртээ ирж чадахгүй хэдэн залуу бий маны мэдэхгүй зөндөө залуус үхэж үрэгдсэн залуус минь нохойд барьдаг мод бүү бол жоохон ухаантай байлдаа сайхан он жилүүд та нарыг хүлээж байгаа
20 Comments