antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 14, 2015 7 comments

Хуурамч дипломтой даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

нийтлэсэн Admin

6tub67ggoh08j2rl4d4ha726c5Иргэний нисэхийн ерөнхий газрын Сэргээн засал, сувиллын цогцолборын захирлаар ажиллаж байсан Г.Батцэцэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Учир нь тэрбээр албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийнхөө хамаарал бүхий этгээд болон садан төрлийн холбоотой хүмүүсийг шууд удирдлагадаа авч ажиллуулж байсан бөгөөд тэдэнд цалинг нь давхардуулж олгодог байсан нь АТГ-ын шалгалтаар илэрсэн байна. Түүнчлэн жилийн эцэст өөртөө болон өөрийнхөө хамаарал бүхий хүмүүст шагнал урамшуулал олгодог байжээ.

Үүгээр ч зогсохгүй Сэргээн засал, сувиллын цогцолборын захирлын ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүйгээс гадна хуурамч диплом ашиглан төрийн албанд шургасан нь тогтоогдсон байна. Тодруулбал, Г.Батцэцэг нь 1997 онд УБИС-ийг Урлал техникийн багш мэргэжлээр суралцаж төгссөн гэх диплом нь хуурамч байжээ. Тиймээс түүнийг Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар Авлигатай тэмцэх газраас Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ц.Эрдэнэбилэгт албан бичиг хүргүүлсэн байна.

Авлигатай тэмцэх газрын шаардлагын хариуд Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ц.Эрдэнэбилэг Б/165 дугаар тушаалаар Г.Батцэцэгийг үүрэгт ажлаас нь ийн чөлөөлжээ.
Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Зочин (September 14, 2015 1:27:36 pm )

    Энэ мэт зүйл Ховд аймагт зөндөө байна.Авилгатай тэмцэх газар ирж шалгах хэрэгтэй.Манай аймагт эрдэм дээд сургууль гэж байхад хуурамч дипломтой өчнөөн арван хүн сурч төгсөөд бүгд л ажилгүй байна.Энэ сургуулийг удирдаж байсан хүмүүс нь төрийн албанд юу ч болоогүй юм шиг ажлаа хийгээд л алхаж байна үүнийг юу гэж ойлгох уу?

  • Зочин (September 14, 2015 1:29:31 pm )

    Газар дээр нь та нар шалгахгүй байгаа болохоос ийм хуурамч дипломтой хүмүүс төрд өчөөн байна шүү дээ.Мэргэжлийн бус оёдолчин хүн дипломгүй дарга хийгээд л явжийн энэ мэт зүйлийг төр засаг олж харахгүй л байна.Авилгатай тэмцэх газар авилга хээл хахууль ард түмнээсээ аваад хуурамч дипломтой хүмүүсийг ажлууд л байж байна шүү дээ

  • Зочин (September 14, 2015 2:18:38 pm )

    хуурамч дипломгүй хүмүүс төр засагт өчнөөн олноороо ажиллаж байгаа шүү дээ.Яг ил гаргаж шалгахгүй байгаа болохоос

  • иргэн (September 14, 2015 2:28:19 pm )

    Наад жишээ чинь Дундговьаймгийн Баянжаргалан суманд оршсоор бна. Тус сумын ЗДарга Туяа гэгч хүүхэн Удирдлагын академид хуурамч дипломоор /Санхүүгийн дээд боловсролтой нас барсан найзынхаа дипломын нэрийг өөрчилж/ орж төгссөн . Уул нь бол УА-д дээд буюу бакалаврын боловсролтой хүн элсдэг журамтай. Дараа нь өөрийн нөхөр болох Болдбаатар гэгч 8-р анги төгссөн нөхрөө мөн тэр аргаараа оруулж төгсгөсөн байна. Энэ байдлыг анхаарч засч залруулмаар ааааа АТг

  • Anonymous (September 14, 2015 3:20:03 pm )

    UBEGiin gadaad pasiin Narangerel huuramch diplomtoi shalgaarai

  • Zochin (September 14, 2015 3:43:41 pm )

    Баян-Өлгий аймагт хуурамч дипломтой хүмүүс зөндөө байна байна. Нийгмийн даатгалын хэлтэсийн дарна н.Шайахмет бас бус хүмүүс.

  • до (September 14, 2015 7:03:02 pm )

    ажилаа хийж чадахгүй байж хоосон дипломтой байснаас ,ажилаа хийж чадаж байвал дипломгүй ч яадаг юм бэ ер нь

antalya rent a car