antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 14, 2015 2 comments

Спортоос мэндэлсэн сайхан хосууд./Видео/

нийтлэсэн Admin

hosОлны танил урлаг спортын одод гэр бүл болох нь элбэг. Тэгвэл спортоос төрсөн шинэхэн хосууд олон нийтийн таашаалд ихэд нийцээд буй.  Тэрээр чөлөөт бөхийн дэлхийн аварга С.Цэрэнчимэд, жүдо бөхийн ОУХМ Л.Отгонбаатар нар өнгөрсөн тавдугаар сараас үерхэж эхэлсэн. Энэ тухай жүдоч залуу фэйсбүүк хуудсандаа “Хязгааргүй их хайртай юм байгаан. Санаж байна шүү” хэмээн жиргээд, хамтдаа авахуулсан зургаа тавьсан билээ. Хосууд спортын салбарт мандаж яваа бөгөөд хамтдаа маш олон амжилтыг гаргана гэдэгт эргэлзэхгүй хүмүүс ховор бизээ. ОУХМ Л.Отгонбаатар Казахстаны Астана хотод болсон  2015 оны насанд хүрэгчдийн дэлхийн аваргын тэмцээнд нэлээдгүй амжилттай оролцсон билээ. Харин С.Цэрэнчимэд 19-хөн насандаа дэлхийн аварга болж байсан тэрээр Чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 60кг-д 2014, 2015 он дараалан хоёр дахь удаагаа дэлхийн аваргын финалд шалгарсан. Улмаар чөлөөт бөхийн 2015 оны ДАШТ-ий мөнгөн медалийн эзэн болж амжилттай барилдсан ч төрийнхөө далбааг мандуулж чадсангүй хэмээн уйлсан юм. Ямартай ч залуу хосууддаа аз жаргал хүсэж спортын салбарыг хамтдаа тэргүүлэхийн ерөөлийг дэвшүүлье ээ. 

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Гал (September 14, 2015 1:24:11 pm )

    хөөрхөн юм бэ. зүгээрээ миний дүү олимпод харуулууд өг

  • Гал (September 14, 2015 1:51:41 pm )

    одооноос олимпийн жиндээ орж эрх авах хэрэгтэй шүү

antalya rent a car