Монголын улс төрийн гол тоглогчоор зургаан жилийн дараа Намбарын Энхбаяр дахин тодорлоо. Түүнийг шоронд хийгээд ч зургаан жил л тогтоон барих хүч бусдад нь оршиж байж. Одоо Засгийн газар, УИХ-ын хувь заяа зөвхөн Н.Энхбаярын гарт байна. “Маргааш” болох сонгууль ч мөн адил. Цаашилбал, Монгол улсад мөнгө орж ирэх эсэх, эдийн засгийн хямралыг гэтлэх эсэх, залуус итгэл үнэмшил, үзэл бодлоороо улс төрд алхах эсэх, ард түмэн ажилгүйдлээс ангижрах эсэх, авлига асан дүрэлзэх эсэх, иргэд төрд итгэх эсэх гээд нийгмийн хөгжлийн суурь асуудлууд түүнээс хамаарч байна. Үүнийг нотлох энгийн бөгөөд ойрын баримт бол Өршөөлийн хууль. Засагдах, засагдахгүй нь хамаагүй. Энэ хууль Монгол төрийн босгоор алхаад ороод ирсэн нь аймшиг юм.
Одоо, улс төрд хамгийн том хожил авч чадаж байгаа Н.Энхбаярыг албан тушаалын хэнээтнүүд, аялдан дагалдагчид, урвагчид, өш хонзонтнууд олон арваараа дэмжиж эхэллээ. АН, МАН, МАХН, МҮАН, ИЗНН, Иргэний хөдөлгөөнүүд, их хуралд суудалгүй намууд, бие даагчид гэхчилэн улс төрийн бүх өнцгөөс түүнд хүч нэмж байна. Тэднийг нэгтгэж байгаа хүчин зүйл ньӨШӨӨ АВАЛТ. Яагаад ийм зүйл болчихов?
Олон хүний олж харж байгаагаар, жаран нас шүргэж яваа Н.Энхбаярын толгойд өшөө авалтын “мангар том” мастер план бүрэлджээ. Ц.Элбэгдоржтон, С.Баяртангуудаас амьддаа амжиж өшөө авах зорилго л түүнд үлдэж. Түүнийг дагаж, дэмжиж буй хүмүүст өшөө авалтын ХУВИЙН ТЭМДЭГЛЭЛ бас байх аж. Ажилд орж чадаагүй, сонгуульд нэр дэвшээгүй, намдаа тоогдоогүй, олигтойхон тендер хусаагүй, авлигын хэргээр шоронгийн хаалга татчих гээд байгаа гэхчилэн хувийн шалтгаанаар нь Н.Энхбаярын багт багтаж байгаа улс төрчдийг хэдэн бүлэгт хувааж болмоор санагдана. Тэдний нийтлэг шинж нь өшөө авалтын сэтгэхүй. Даргаас, найзаас, намаас гэх мэт. Эсвэл Н.Энхбаярын хонзонг тайлалцаж, өөрөө ТОМРОХ ХҮСЭЛ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “төрүүлсэн” МАХН-ын дотоод улс төрөөс гадна хоёр том нам дээр яг үүнтэй төстэй үйл явц өрнөж байна. Н.Энхбаярын намыг “хийсэн” МАН-аас түүнд хандарч буй улс төрчид эхнээсээ ил болж эхэллээ. МАН-ын нарийн бичгийн дарга асан, тус намаас УИХ-д сонгогдож байсан Ж.Сүхбаатар гэдэг залуу хамгийн сүүлд “удирдагчтай” хамт байгаагаа олон нийтэд “зарлав”. Хойд Солонгос маягийн бишрэн шүтсэн “аялгатай” түүний пост сүүлийн хэд хоног нийгмийн сүлжээнд газар авлаа. Хүн өөрийн дотоод итгэл үнэмшил, үзэл бодлоороо улс төрийн аливаа үйл хэрэгт оролцож болох ч энэ цаг үеийн залуусын сонголтыг харахад тэс өөр мэдрэмж төрөөд байна. Энэ бол зүгээр л ганцхан жишээ. Бүлэг фракциараа Н.Энхбаяртай нэгдэх,ЭВСЭХ ХҮСЭЛТЭЙ ТОМ МАСС Ардын намд бий болсон нь сүүлийн үед илт ажиглагдах боллоо. Эрх баригч АН-ын хувьд Н.Энхбаяртай нийлж тоглоод нэгнийгээ нухчих хүсэл толгойтой бүгдэд нь байгаа гэдгийг өнгөрсөн гурван жилийн улс төрөөс бэлхнээ харлаа. Иргэний хөдөлгөөн, жижиг намууд болон бие даагчдаас ч Н.Энхбаярыг дэмжигчид ил гарч ирэв.
Хамгийн том өшөө авалтын хүсэл, шунал ард түмэнд байгаа гэдгийг Н.Энхбаяр сайн мэднэ. 25 жилийн турш нийгмийн бүх давхаргыг хэрэн сүлжсэн авлига болон улс төр, бизнесийн бүлэглэл дамжсан олигархуудын хуйвалдааны золиос нь ард түмэн. Өрөнд баригдаж, харьд барьцаалагдсан эдийн засагтай, улаан цаймдаа гарсан хулгай луйврын золиос болсон энэ улсын цорын ганц ХОХИРОГЧ НЬ АРД ТҮМЭН. Өнөөдрийн төрд шургалсан олон улстөрчид, олигархууд, авлигачид бол ард түмний хувьд өш хонзонтонгууд юм. Бүгдээс нь толгой дараалан өшөө авах хүсэл ард түмэнд бий. Уг нь энэ бузар системийг эмхлэн байгуулсан Н.Энхбаяртай хамгийн том хариуцлага тооцох ёстой атал түүнтэй хамтраад бусдыг нь шийтгэх “сэрэл” өдөөгдөж байна.
Ингээд харахаар, Монгол бүхэлдээ Н.Энхбаярын өшөө авалтын арми болж хувирчээ. Одоо Н.Энхбаяр ажлаа эхлэхэд өчүүхэн ч саадгүй болж. Үүнээс цааш, ӨШӨӨ АВАГЧИД Монголын төрийг удирдах нь. Нийгмийн хөгжил, иргэний мөрөөдөл, хүүхдийн ирээдүй, эдийн засгийн бодлого, үндэсний аюулгүй байдал, дэлхийн Монгол гэх үзэл санаа, үйлс зорилго энд огт падгүй. Цус, шорон ханхалсан өшөө авалтын хар шуурга Монголын улс төрд хүч түрэн орж ирж байна. Энэ өшөө авалт хэдэн жилийн дараа дахин нэг өшөө авалтын учир шалтгаан болно. Түүний дараа, тэрний дараа гээд хоёр гуравхан хүний хоорондын зөрчил тэмцлээс үүдсэн өшөө авалтын уртын урт цуваа биднийг хүлээж байна.
Өш хонзонтонд сайхан зүйл гэж үгүй. Муухай зүйл гэж үгүй. Энгийн зүйл ч гэж үгүй билээ. Өшөө авалт гэсэн ганцхан үнэт зүйл ӨШӨӨ АВАГЧ-д буй…
Эх түүхээ эргээд нэг харцгаая.
Энэ цагийн намын дарга нар, нам дамнасан олигархуудын зөрчил, тэмцэл нь Эрх мэдлийн төлөө өвөр хоорондоо алалдан тулалдаж, эцсийн бүлэгт ИХ МОНГОЛ улсыг задлан тусгаар тогтнолоо үгүй хийсэн бага хаадын өр эмтлэм түүхийг санагдуулж байна. Монголын бутралын үе хэмээн түүхэнд хараар тэмдэглэгдсэн бага хаадууд 14 дүгээр зууны сүүлээс эхлэн улс гүрнээ задлах үйл явцыг 300 жилд “амжуулсан” бол энэ цагийн дарга нар 20-30 жилийн дотор л Монголыг хэдэн хэсэг тасчиж хаячихаад “нөгөө” ертөнц рүү хээв нэг дайжин одох хүч чадал, хөрөнгө мөнгө, хорсол зэвүүцлээр бялхаж байна. Бага хаадын үе бол Монголын нийгэмд улс төр, эдийн засгийн хямрал хамгийн ихээр нүүрлэсэн цаг үе байсныг түүхчид тэмдэглэжээ. Тэд Их Монгол улсын нэгдсэн хүч, төвлөрсөн засаглал, эв нэгдлийг умартаж, зөвхөн өөрийн эрх мэдлийн төлөө хоорондоо дайтаж, боломж гармагц хятадуудтай нийлэн нэгнийгээ уулгалан довтолж байв. Тэдний зөрчлийг Мин улс овжноор ашиглаж 1380 онд Мин улсын их цэрэг дөрвөн замаар Монголд цөмрөн орж, Хар хорум хотыг үнсэн товрого болгоод олон тооны хүн ардыг олзлон буцаж байжээ.
Мин улс Монголын хаад ноёдыг хооронд нь хагаралдуулж, удтал дайтуулсны эцэст хүч нь сулрах үед эзэлж авдаг байв. Түүхэнд тэмдэглэснээр, Мин улс 1409 онд болсон Ойрд Монгол, Зүүн Монголын тулаанд Ойрдын талд дэмжлэг үзүүлсэн бол дөрөвхөн жилийн дараа Зүүн Монголд тусалж ойрдуудыг буулгаж авахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байжээ. Дайн тулааны үед энгийн ардууд, цэрэг дайчид хэдэн мянгаараа үрэгдсэн тоо баримтыг бид түүхийн хуудаснаас харж болно. Батмөнх даян хааны үед түр амсхийсэн Монголын төр түүний хөвгүүдэд хуваагдан дахин задарч эхэлсэн бөгөөд Монголын том жижиг ноёдын газар нутаг, отго жинсний төлөөх дайн 1691 он гэхэд Монгол улсыг Манжийн эрхшээлд бүрэн оруулсан гашуун түүх биднийх билээ. Тэд Манжийн хаанаас олгодог хоосон цол хэргэм, албан тушаалын төлөө дайтаж, эх нутаг ард иргэдээ алдаж байв. Эцэст нь тусгаар тогтнолоо устгажээ. Үүнээс хойшхи 220 жилийн дарлалд хэн зовсон бэ?
1921 оны Ардын хувьсгалаар тусгаар тогтнолоо дөнгөж сэргээсэн ХХ зууны Монголын ард түмэн хэлмэгдүүлэлтийн яргаллыг биеэр эдэлж барсан. Монгол түмний сор болсон эрдэмтэд, лам нар, нийгэм улс төрийн зүтгэлтнүүд, соён гэгээрүүлэгчдийг ХЭНИЙ ЗАХИАЛГААР ХЭН хороосон бэ. Улс төрчдийн дарж хэлж байгаа тоогоор 50.000 орчим хүн хэлмэгдүүлэлтээр алагдсан гэх боловч 100 мянга хол давсан гэж түүхчид нотолдог. Цус, нулимс, үзэн ядалт дагуулсан ӨШ ХОНЗОН-гийн энэ их галыг Монголын түүхэнд хэн өрдөж байсан бэ.
Ардчилсан сонгууль явуулж эхэлсний 25 жил, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг бид ойрын өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ. Гэхдээ ардчилсан хувьсгалын үзэл санаа, тэнд оролцсон олон зуун мянган иргэний хүсэл мөрөөдөл өнөөдрийн нийгэмд байна уу.
Дахиад өөрсдөөсөө асууцгаая. Бид яагаад ийм болчихов. Нэг л мэдэхэд ийм Монголыг бид түүхийн хүрдэн дээр дахиад бүтээчихэж. Чингис өвгийн, Сүх жанжны, Зориг агсны хүсэл талаар болж. Н.Энхбаяр хэнтэй тэмцээд байна, Н.Энхбаяртай хэн тэмцээд байна гэдгийг ч харах нүдгүй болжээ, бид. Н.Энхбаярт, Ц.Элбэгдоржид л асуудал байгаа юмуу. Эдний цаана хэн байна гэдгийг, ямар эрх ашиг нуугдаж байна гэдгийг яагаад бид ярихгүй байна.
УРД-аасаа гавтай, ХОЙНО-оосоо дөнгөтэй, ХОЛ-оос барьцаатай жижигхэн Монгол одоо хаачих вэ. Яг одоо зогсоод, цааш явахаа азнаад эргэж нэг харцгаая. Алхах болгондоо алдаж байснаас түр зогсоцгооё. Ярилцацгаая. Ард түмнээсээ асууцгаая. Тэгээд шинээр хийцгээе.
МОНГОЛЫН ТӨЛӨӨ Танд санал байна уу. Бидэнд байна.
“МОНГОЛЫН ТӨЛӨӨ” сошл нэвтрүүлгийн санаачлагч,
Сэтгүүлч Хархүүгийн МАНДАХБАЯР
Холбоотой мэдээ
-
Зочин (September 14, 2015 10:14:59 am )
Юу ч бүтээхгүй, одоо хурдан зайгаа тавьцгаа.
-
Зочин (October 10, 2015 3:08:56 pm )
Энэ ес хонзонтонгууд монголд юу ч бутээхгуй, монголыг суйрэлд л аваачинадаа!!!
-
-
Fuck saiduud (September 14, 2015 10:27:57 am )
Hoeullaa shorond suuj bh yostoi hvmvvs tehd ene Vher Mongold Yamar Vnen zowoor amidrah bishdee.
-
zochin (September 14, 2015 10:31:04 am )
hoyulaaa yag adilhan. odoo bol harin Enkhbayariinh ni ner hund iluu usuj bna daa hoorhii.
-
хариулт (September 14, 2015 11:00:11 am )
адилхан л хар хэрээнүүд 🙁
-
Зочин (September 14, 2015 11:28:44 am )
Ер нь МАНАНГУУД хэрэггүй.
-
Anonymous (September 14, 2015 7:26:20 pm )
МАХН-чууд ч бас адилхан хэрэггүй ээ,
-
-
setgel (September 14, 2015 11:33:23 am )
ELBEGDORJ GARCH IRSENEER MONGOL ULS URUND UNAJ UTUND BARIGDAJ BNA DOO
-
зочин (September 14, 2015 12:17:57 pm )
Одоо дандаа өөр хүмүүсийг
-
Anonymous (September 14, 2015 1:20:19 pm )
Naaduulaa dahiaad songotsgoo Vher mongolchudaa!
-
Зочин (September 14, 2015 1:29:59 pm )
Адилхан л хэрээнууд нэг талыг нь харлуулах гэсний хэрэггуй
-
зочин (September 14, 2015 3:01:55 pm )
Н.Энхбаяр нээрээ одоо зайлаад өгөөсэй, энэ улс орон хөгжин дэвжих ёстой юм шүү
-
Anonymous (September 14, 2015 4:21:37 pm )
yaridag hiideg 2
-
tsus (September 14, 2015 5:59:42 pm )
ENHBUAR TURD BAIGAAGUI 6 JILD ED NAR ULSIIG UAJ SUNUUJ BAIGAAG HARAACH DUGNEECH ELBEGDORJ TURD EELGUI ZYRHAITAI HUN DHUU DEE UUNIIG NEG SUDLAAD DARAA NI HELEECH………
-
zochin (September 14, 2015 6:47:13 pm )
ene ix gal elbegeegees uudeltei.byr elbegee nar niilj enxbayriig buulgaad daraa ed oyu tolgoin luibaraa xiisen odoo taban tolgoig luibardax gej baina. 25 jil iduulsen ard tumen ayanga bolood l baina daa
-
монгол (September 14, 2015 6:55:54 pm )
Н.Энхбаярт, Ц.Элбэгдоржид л асуудал байгаа юмуу. Эдний цаана хэн байна гэдгийг, ямар эрх ашиг нуугдаж байна гэдгийг яагаад бид ярихгүй байна.
УРД-аасаа гавтай, ХОЙНО-оосоо дөнгөтэй, ХОЛ-оос барьцаатай жижигхэн Монгол одоо хаачих вэ.
-
Ard tumen (September 14, 2015 7:41:43 pm )
Enkhbayar uls turuus 6-n jil hol baisan tegeed odoogiin manan eh oron ard tumniig amidruulij bgaag bid bugd l mederch harj zovj bna shu de. Bidnii tsuuhun Mongolchuud evtei baij gadnii nuluuluus hol baina shu de uhaartsgaay ard tumen mini
-
Батхүү (September 15, 2015 7:55:43 am )
2016 оны ИХ-ын сонгуульд АН – МАН-аас бусад нам хувь хүнийг сонгохгүй бол энэ намыхан идсэн уусанаараа холбогдоод олонхи болоод ажил явахгүй
-
Болор (September 15, 2015 8:27:48 am )
Энэ тэмцлийн эхлэлийг ерөнхийлөгч болох хүсэлдээ автсан Элбэгдоржоос эхэлсэн. Хорой шавьж ч гэсэн өөрийг нь оролдоход зүгээр байхгүй шүү дээ
-
Ард түмэн (September 15, 2015 1:51:06 pm )
Яг үнэн
-
Иргэн (September 16, 2015 2:58:16 pm )
Үнэн шүү. Бид гол эзнийг нь олж харах хэрэгтэй. Элбэгээ төрийн албан хаагчидыг авилгалч гэж нэрлээд, энэ нь ард түмэнд төрийн албан хаагчид авилгалч юм байна гэж ойлгуулсан. Дараа нь өөрөө төрийн албан хаагчдаар авилгал хөгжүүлж эхлээд энэ тухай яригдах үед нь урьд нь ч гэсэн төрийн албан хаагчид авилгалч байсан биз дээ гэх нөхцлийг бүрдүүлсэн “хамгийн хортой могой” шүү. Монголын ард түмэн түүнийг нүдэн дээрээ цаазаар аваачаасай гэж хүсэж байна.
-
-
baliar zawaan (September 15, 2015 10:42:52 am )
2 baisnaas 1 baisan deerelde
-
зочин (September 15, 2015 11:01:20 am )
Энэ ч үнэн шүү Зүгээр л Ельцин Горбачёв 2-ыг л саначих ЗХУ яасан бэ Иохгол улс яах нь дэндүү тодорхой Энэ хонзогногчдыг дахин гаргахгүйн төлөө эх орончид амь насаараа дэнгчин тавих ёстой боллоо
-
Ард түмэн (September 15, 2015 1:50:05 pm )
Энэ бол Элбэгдоржийн захиалагаар бичигдсэн зүйл байна. Энхбаяр биш Элбэгдорж өрсөлдөгчөө устгах бодлого явуулж байгааг тэнэг хүн ч гэсэн ойлгож байгаа. тиймээс өнөөдөр Монголын ард түмэн Энхбаярыг дэмжиж түүнийг улс төр эргэн ирээсэй гэж хүсэж дэмжиж байгаа. Энхбаярыг зайлуулж хэлмэгдүүлсэн сүүлийн 6 жилд Монгол улсыг дааж давшгүй өрөнд оруулж, байгалийн баялагыг гадныханд хахуулиар өгч эх орноосоо урвасан , ард түмнээ ядууруулж боолчилсон, хэлмэгдүүлсэн хар бараан сүүдэр Монгол түмнийг бүрхлээ. Энхбаяр ирвэл энэ бүхнийг арилгаж Монгодл улсаа аврах боломжтой гэж ард түмэн үзэж түүнийг дэмжиж байна. Монголын эсрэг бодолтонгууд ялаа эдлэж шангаа хүртэх цаг удахгүй
-
ZOCHIN (September 15, 2015 8:32:02 pm )
hal uzej haluun chuluu doloison hashirsan hun Mongoliin ard tumenii toloo yum hiih baih uneheer ard tumniig tushwel uldsen nasandaa buyn bolno gedgiig oilgoson enhbayriig uls tord gargawal eh ornoo zarsan humuus bugd shorond orno doo yamarch orshoolgui
-
bataa (September 16, 2015 4:06:51 pm )
yamar unen tuuh helne be Өш хонзонгоо зогсоо Монголын ирээдүй энэ 2 хүнээс шалтгаалах ёсгүй. Өөрийн эх орон газар шороон дээрээ улс төржилгүй тайван амьдарцгаая. Гадны бодлого хүчтэй явагдаж байна. Бидэнд их хөгжил хэрэггүй тайван баталгаатай амьдрал хэрэгтэй.
-
уншигч (September 17, 2015 9:54:16 am )
эрдэнэ зохиолч энхбаярыг их алсын шуналтай аймаар хүн гэж бичсэн гэсэн үнэн байна аймаар зуудаг түүнийгээ тавьдаггүй хүн бололтой нөгөөдүүл нь ч адилханхэвтэж барь хориод сүржигнэсэн өлсөж үхэхээ алдаж байж гарч ирсэн зайлуул
-
Зочин (September 19, 2015 11:24:07 am )
Монгол үндэстэн түүхэндээ дайсантайгаа байлдаж ялагдаж байгаагүй юм. Харин дотроосоо өтөж ялзарч задарсаар 3 сая хүнтэй Монгол улс гэж энэ дэлхийд оршин тогтносон.Одоо дахин энэ дотоодын тэмцэл нь дээд цэгтээ хүрлээ. Энэ хоёрыг хоёуланг нь төрөөс зайлуулж хийсэн ялд нь хариуцлага тооцох хэрэгтэй. Энэ хоёрыг буудаж алах ял багадан. Монгол улсын ард түмний амьдралд маш их хохирол авчирсандаа.Муу ч сайн ч Бал даргын үед амьдарлын баталгаа байлаа ширхэг хадаас хулгайлаж чадахгүй байлаа. Одоо хадаас биш улс орныг маань хулгайлаж байна. Ийм улсыг хамгаалаад өмөөрөөд байна гэдэг чинь хулгайн юмгаас нь оч хүртэсэн байна шүү дээ.
-
пуужээ (September 19, 2015 5:02:23 pm )
ЯГ одоогийн нийгмийн байдалд ЭНХБАЯРыг дэмжих нь зевее
-
Anonymous (September 20, 2015 8:34:32 am )
Enkhbayar osh avna. Elbegee hereggui.
Toviig sahisan uhaalag ediin zasagch huulich hun heregtei!!!!!!!!!!!!!!!
-
Anonymous (September 20, 2015 8:45:05 pm )
Enkhbayriin hajuud hii s’en butées énervée embégee hyzyy tutna
-
Undraa (September 21, 2015 7:25:34 pm )
Энэ хоерт Хvрэлсvхээр сайхан шанаа огvvлэх юмсан. Хоеулаа Монголд хэрэггvй хvmvvc. Opонд нь Батvvл нь хамаагvй дээр…
-
jinhen mongol (September 25, 2015 6:25:13 am )
100 jiliin tertee orj irsen hujaa huu Elbegdorj mongoliin sain saihanii tuluu zutgelee gej yu baihav.N.Enhbayr bol mongoloo gesen mongol hun.90 jil tavisan mongoliin hugjild nemer bolson uriig darsan Mongol huu.1990 onoos hoish avsan ur bol avilag,alban tushaal jagsaal tsuglaan dald ediin zasag Hujaagiin huuhduudiin Mongoliig horloh gesen bodlog baisan.Elbegdorj 100 jiliin uumnu orj ireed odoo mongol bolj Mongoliin sain saihanii tuluu yvaa gej uuriin bieer helj baina.muu hujaa.AN bol tusgai daalgavrtai erliz naraas burdsen mongoliig tarah gesen butlah tuilduulah gesen daid huchin baina.Ene namiig ustgah heregtei dahij sergehgui boltol archih heregtei.
-
jinhen mongol (September 25, 2015 6:28:54 am )
S.Erdene bol tsagaan haanii hamsaatan.ulaan orsoos zugtaasan tsagaach nutaggui hulgaich odoo ur huuhed n mongoliin ard tumnees ulaan orsiin osoon avch baigaa avilgach
-
ард иргэд (September 26, 2015 9:00:15 pm )
2 Э-г битгий тоо энэ хоцорогдсон цаана байгаа улс гамшиг
-
2017 (September 26, 2015 9:01:09 pm )
2 Э-г битгий тоо энэ хоцорогдсон цаана байгаа улс гамшиг
2017 -
unen (September 29, 2015 2:48:40 pm )
100 jiliin omno irsen hujaa gedgiig songuuliin ued yarigdaad Ebe uilaad bsan. Unuudur uuruu helchihlee shuu dee Irged sain uhaarah heregtei.Ene hujaagaar togluulj bgaagaa mash sain oilgoh heregtei bna.Ard tumniig yaj yduurch baigaag er toohguigeer barahgui doog tohuu hiigeed baigaad unen horsoj baina
-
зочин (October 03, 2015 10:09:21 pm )
Дараагийн сонгуульд өрсөлдөх хүмүүсээ ард түмэн минь нэрийг нь дэвшүүлж хэлэлцэж байвал яасан юм бэ Бие даан нэр дэвшүүлбэл тэд нар чинь гараад ирэх бишүү
-
Боль (October 06, 2015 9:46:11 am )
Энхбаяр Эба хоёрыг данс дугуйлах болсон их идэх нүгэл больцгоо новшнууд аа
-
bold (October 07, 2015 5:45:25 pm )
bygedeeree helelcvel buruugyi byleen usaar ugaaval hurgyi………minii ard tymniig saihan avaad yvah aaviin hyy garch urnee…harin odoogiin ene uls turd ymarch hyn bgyie…16-oni songuuliin daraa uls oron maani aytain bolnoo.
-
jinhen mongol (October 09, 2015 9:55:46 am )
Enhbayrt bol heleh ugtei hiisen ajiltai hun.Elbegdorjid bol hiisen buteesen zuilgui heleh uggui hii dongdogch.
41 Comments