Олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ний алт, мөнгө, Оюутны зуны универсиад наадмын алт, Ази тивийн АШТ-ний мөнгөн медальт МУГТ Соронзонболдын БАТЦЭЦЭГ “Лас-Вегас-2015” ДАШТ-нээс 63кг-ын жинд мөнгөн медалийн эзэн болж улмаар АВАРГЫН ТӨЛӨӨ барилдаж дэлхийн хошой аварга боллоо.
Ийнхүү тэрбээр чөлөөт барилдааны түүхэнд ДАШТ-нд гурвантаа аваргын төлөө барилдаж буй Монголын 2 дахь бөх, эмэгтэйчүүдээс анхных нь болж байна.
Одоогоос 40 жилийн тэртээ 1975 онд ЗХУ-ын Минск хотноо болсон ДАШТ-нд МУГТ, Хөдөлмөрийн баатар, нэрт бөх Хорлоогийн БАЯНМӨНХ аварга ДАШТ-нд 3 дахиа финалдаж, “АВАРГЫН АЛДАР”-т хүрч байв. Мөн энэ тэмцээнээс МУГТ, Хөдөлмөрийн баатар Зэвэгийн ОЙДОВ Дэлхийн хошой аварга болж байсан түүхтэй…
40 жилийн дараа ДЭЛХИЙН ХОШОЙ АВАРГА төрөн гарсан нь гайхамшигтай түүх болж байна.
Монгол Улсын гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг алтан медалийн төлөө Японы тамирчин залуучуудын дэлхийн хошой аварга 20 настай Рисоко Кавайг илүүрхэн ялсан юм. Япон тамирчны хувьд анхны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бол манай тамирчин гуравдахь дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Алтан медалийг олимпийн эрхтэйгээ эх нутагтаа авч ирлээ. Бас нэг бэлгэшээх зүйл нь С.Батцэцэг 2010 оны 9 дүгээр сар 10-нд дэлхийн аварга болж байсан бол таван жилийн дараа буюу 9 сарын 10 нд “жич эндхийн он сар өдрөөр” дахин аваргын төлөө гарч ирээд байна. 2010 оны түүх давтагдаж таван жилийн ойдоо дахин дэлхийн аварга болох болтугай.
Холбоотой мэдээ
-
зочин (September 11, 2015 11:28:40 am )
баяр хүргэе, сайн байна, улам их амжилтыг ерөөе.
-
Булган Хангал (September 11, 2015 12:20:43 pm )
Одоо олимпийн аварга болох л хэрэгтэй байна.
-
zochin (September 11, 2015 12:46:02 pm )
Bayr hurgiii mandahnaran ta hoyr bol jinhene baatruud
-
Зочин (September 11, 2015 12:57:11 pm )
Баяр хүргэе улам амжилт хүсье
-
Anonymous (September 11, 2015 1:18:02 pm )
Bayar hvrgie mundag tamirchin shvv
-
Anonymous (September 11, 2015 1:22:42 pm )
Mongoliin emegteivhuud l mundag yumda. Gundegmaa urantsetseg ntr geel yasnii tamirchid. Erchuud ni joohon sulbagar bhiin
-
Anonymous (September 11, 2015 1:30:23 pm )
Ухаан бяр хоёрыг хослуулна аа гэдэг гайхамшиг,Олимпийн хүрэл медальт, дэлхийн аваргын хошой алтан медальт С.Батцэцэгтээ 2016 оны олимп, Бразилийн тэнгэрт Монгол улсынхаа алтан соёмбот тугаа мандуулж, төрийн дуулаллаа эгшиглүүлэн Монгол түмнээ баярлуулах, хүсэл тэмүүлэлдээ хүрэх замыг нь нээж сэтгэл санаа, урам зоригийг нь бадраах Хөдөлмөрийн баатар цолыг нь хүртээе. Монголчуудаа дэмжицгээе.
-
зочин (September 11, 2015 2:51:41 pm )
Bayar hurgie.Tcaashdiin amjiltand ni ulam ih amjilt gargahiig husen erooe.
8 Comments