Оюутнуудыг нийтийн тээврээр цахим карт ашиглан зорчуулах журамд өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байгаа. Өмнөх журмаар бол оюутны нийтийн тээврээр зорчих цахим картыг нийслэлийн Тээврийн газраар дамжуулан их, дээд сургуулиудад хүргүүлдэг байжээ. Үүнээс үүдэн ашиг сонирхлын зөрчилтэй асуудал үүсдэг байсан хэмээн албаныхан үзсэн юм. Тиймээс оюутны картыг нийслэлийн Тээврийн газраар биш, нийслэлийн боловсролын газраар дамжуулан олгох талаар яригдаж байгаа аж. Мөн өмнө нь нэг оюутны нийтийн тээврийн хөнгөлөлтөд 20 мянган төгрөг төсөвлөдөг байсан. Үүнийг нэмэгдүүлж 22 мянга болгох талаар болон тухайн оюутны гэр, сургууль хооронд нэг км-ээс бага зайтай бол карт олгохгүй байх. Мөн оюутнууд сар бүрийн нэгэнд картаа цэнэглүүлдэг байх талаар яригдаж байгаа аж. Одоогоор дээрх өөрчлөлтүүд батлагдаагүй байгаа бөгөөд эцсийн байдлаар ойрын хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж.
Т.Болор
Холбоотой мэдээ
-
oyutan (September 11, 2015 11:46:17 am )
urd n zahialad mongo ogtson hvhdvd yhin
hol oir geltgv bvgd 8000 garan togrog tolod zahialtsn bgashd -
ajknhd (September 12, 2015 11:09:27 am )
iim yum gej yum baisiin uur tiishee ywah ajil zunduu l garna shuudee.
2 Comments