antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 11, 2015 5 comments

Баримтаа бүрдүүлэх цаг хугацааг АТГ-т олгож, баримтаа устгах боломжийг Л.Гансүх нарт олгосон ШҮҮХ ХУРЛУУД үргэлжилсээр…

нийтлэсэн Admin

Монголд цаг нартай зүйл гэж байа уу. Ингэж асуумаар. Үргэлж л хойшлууллаа, дараа болно гэсээр байгаад нэгэнт дасал болчихож. Нийгмээ дагаад ч тэр юм уу шүүх хурал гэж ёстой дуншиж байна.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарын “Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд хувьдаа мөнгө завшсан хэргээр баригдаад бараг л жилийг тойрох гэж байна гэхэд хилсдэхгүй. Гэтэл үнэндээ энд авч идсэн гэх баримт нь ч тодорхой бус,

идээгүй гэдэг нь тодорхой бус. Ацан шалаанд орсон шүүхийнхэн цагаа баримтлахаа болиод ч удлаа.Уг нь шүүхийнхэн цагаа баримтлаа нэг тийш нь болгочихвол…

Үнэхээр идсэн гэвэл АТГ-ынхан баримт нотолгоогоо үндэслэлтэйгээр олон нийтэд ил болгоод шийдүүлэх эрх нь нээлттэй л байгаа. Мөн Л.Гансүх нарын хувьд идээгүй гэсэн баримтаа ил болгоод гэрчүүдээ бүрэн цуглуулаад нэг хуралдаад хоёр тийшээ болчихож болдоггүй л юм байх даа гэж харууссан, халагласан хүмүүс захаасаа аваад тааралдана. Зарим нэг нь энэ зүгээр л УЛСТӨРИЙН ШОУ гэж харах нэгэн ч байна.

За энэ ч яахав хамгийн гол нь цаг хугацаа алдаж хүлээх, хүлээлгэхийн зовлонг эдэлсээр. Нэг нь буруугүй гэдгээ батлуулах гэж хүлээх, нөгөө нь буруутай гэдэг барит олох гэж хүлээлтийг ашиглан урагшаа хойшоо шогшох. Ёстой л алдсан хүн арван тамтай, авсан хүн нэг тамтай гэгчээр Монголын нийгэм бүхэлдээ донсолгоотой. Өчигдөр болох байсан Л.Гансүх нарын шүүх хурал хэдэн ч удаа хойшилж энэ сарын 15-ны 10:00 цагт болж байгаа юм. Одоо хойшилсоор бүр тоогоо алдаад байх шиг. Ямартаа ч дахин хэдэн өдөр баримтаа бүрдүүлэх цаг хугацааг АТГ-т олгож, баримтаа устгах боломжийг Л.Гансүх нарт олгох шиг боллоо. Цагаа баримтлаад сурчихвал энэ мэт дуншиж олон хүнд дараа болохгүй л баймаар.

 

 

Эх сурвалж www.bolod.mn

ЧОЙ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Baatar (September 11, 2015 10:58:02 am )

    Монголын төр завхарсан шүү дээ. Одоо бүр олон улсын хэмжээнд өрөвдмөөрийн жагсаалт, өршөөлийн хуулийн нэр нүүр гээд оргил өөд авирсаар л байна, даанч дампуурсан төрийн байгууллага гэж байдаггүй тулдаа л тэсэж байна даа.

  • иргэн (September 11, 2015 9:21:43 pm )

    шүүх нэг иймэрхүү атг бас иймэрхүү яандаа яандаа

  • dusal (September 12, 2015 8:11:11 am )

    luivarchin luivarchingaa barij merj bn uildveruudiig huvichilah neriin dor heden myngan jiriin ajilchin gudmand garch ail ger samarch sarinsan tuuhiig ehluulsen darga z.enhboid gonchigdorj mo.batbayr geh metiin yargachinguud zalgaad spirteer ui olon tumeng horduulj suiruulsen jenko bathuu shanga ganbild nar ch udahgui nuglee uureh uil tohioh yostoidoo.

  • Од (September 12, 2015 9:07:50 pm )

    Та юмны учрыг сайн ойлгохгүй бна, яллах баримт нотолгоо байлаа ч ялаас мултрах гэсэн хүч нь дийлдэхгүй байна шүү, ийм болохоор юун цаг хугацаа, хууль журам байхав дээ

  • Зочин (September 14, 2015 8:29:13 am )

    AТГ газар иймэрхүү л ажлаа хийдэг шүү дээ.Энд орогнож байгаа толгой муутай новшнуудыг халах хэрэгтэй.Шүүхийн байгууллагынхан бас ялгаагүй.Хүний эрх зөрчигдөөд байхад хээл хахууль аваад идээд суугаад л байх юмаа.Төр засаг анхааралдаа авч болдоггүй юмуу.Сард 3-4 сая төгрөг зусалчихаад хүний хэргийг шүүж чаддаггүй нөхдүүдийг

antalya rent a car