antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 10, 2015 2 comments

“Ви Си” ХХК-ийн хашаанд хууль бусаар нөөцөлсөн их хэмжээний самар илрүүллээ

нийтлэсэн Admin

huulibussamarНийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын даргын баталсан урьдчилан сэргийлэх удирдамжтай шалгалтаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ви Си” ХХК-ийн хашаанд “Тэнүүн зоргол” хоршоо “Ойн тухай” хууль зөрчин иргэдээс хууль бусаар бэлтгэсэн 50-60 орчим тонн хуш модны самар худалдан авч нөөцөлж байсныг шалгалтаар илрүүллээ. Тус асуудлыг Улсын мөрдөн байцаах газартай хамтарч үргэлжлүүлэн шалгаж байна.

Хуш модны самрыг тухайн оны 10 дугаар сарын 15-наас дараа оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хооронд түүж бэлтгэх нь тохиромжтой байдаг.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ:
Болц гүйцээгүй түүхий хуш модны самрыг түүж хэрэглэх нь:
1. Бохир ариун цэврийн шаардлага хангаагүй, технологи зөрчиж түүхийгээр түүснээр хүнээс хүнд халдварлах гэдэсний болон шар өвчин гарах, тархах магадлалтай.
2. Намрын хуурайшилтай үед анхаарал болгоомжгүйгээс ой, хээрийн түймэр гаргах.
3. Зохих зөвшөөрөлгүйгээр, хүчээр модыг нь түнших буюу муна хэлбэртэй зүйлээр цохих нь модыг гэмтээх сэргэн ургах чадварыг муудахад хүргэдэг байна.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (September 10, 2015 3:36:19 pm )

    Bodvol hitadiin kompani baih daa. Hitadiin kompaniud dandaaa l huuli zurchij baih yum. Yamar arga hemjee avdag bol. Jarmandaa joohon yum hiigeed l tegeed l duugyi bolchihdog bololtoi doo.Hezee iim baidal arilah bol,

  • Zochin (September 10, 2015 7:36:03 pm )

    Ene. Ih. Hemjeenii. Samar. Yaj. 60;70. Tn. Baidag ym. Be !? Shalgaj. Baigaa. ,.?! Bichij. Baigaa. Ali Ali in. Ymar. Ch. bagtsaa. Baihgui. .! Harvaas. Dor. Hayj. 200-300 tn baigaa. Biz dee?! Eshul. Zoriud. Darj. Heleed baigaa. Ym yy ?! Tegvel. Neg in shalgaj. Nuguu ni. Hudal bichij yanaa?!

antalya rent a car