Ээлжит бус чуулганы товлолт хугацаанд Өршөөлийн хуульд ерөнхийлөгчийн тавьсан хэсэгчилсэн хоригийг хүлээж авах эсэхийг шийдэх учиртай. Өмнөх ээлжит бус чуулганаар хаалттай горимоор хэлэлцэж, авлигын эсрэг заалтуудыг өршөөхөөр батлагдсан уг хууль Олон улсын анхаарлын төвд байгаа гэхэд ч хилсдэхгүй.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хатуухан үгэн дор парламент энэ удаа баталсан хуулиа эргэн харж, ард түмний нүдэн дээр асуудлыг хэлэлцэхээр болсон. Мэдээж сонгууль дөхсөн энэ үед аль ч улс төрийн намууд шуудхан телевизийн
Харин “Шударга ёс” эвслийн тухайд Өршөөлийн хориг жинхэнэ эмзэг сэдэв нь болж байна. Нэр хүнд, сонгуулийн рейтингээ бодвол шууд хүлээгээд авчихмаар байдаг. Гэтэл цаана нь улстөрийн цаашдын хөгжлийг нь тодорхойлох ноён Н.Энхбаяр өршөөлийн хуулийг хүлээгээд сууж байна. Тэгэхээр хүссэн ч хүсээгүй, хуулийн хориг дээр нухацтай хандаж, улстөрийн өнөөгийн суурийг нь засаж өгсөн Н.Энхбаярын өршөөгдөх талаас нь дуугарахгүй бол ер горьгүй.
Хаа байсан Солонгост бясалгал хийсэн шиг суусан хүнийг засгийн танхимд суудалтай болохын тулд дуудан авчирчихаад одоо өршөөгдөх боломж дээр нь ажиллахгүй бол ёстой хүнээ барсан юм болох хойно. Н.Энхбаяр одоо өршөөгдвөл 2016 оны сонгуульд нэр дэвших боломжтой. Түүнээс өмнө төрийн албаны аль нэг даргын суудалд суухыг ч үгүйсгэх аргагүй. Хамгийн гол нь өршөөгдсөнөөр төрийн албанд эргэн ажиллах боломж нь нээгдэнэ.
Энэ ч учраас яг өршөөлийн хууль батлагдах цагаар агаар амьсгалахаар эх орондоо газардаад буй. Харамсалтай нь ерөнхийлөгч Н.Энхбаярын өршөөгдөх заалтад хориг тавьж орхив. Ерөнхийлөгчийн хоригийг нийт гишүүдийн гуравны нэг нь дэмжвэл хэвээр хүчин төгөлдөр болно. Одоогоор АН, МАН, бие даагчид нийлээд хангалттай энэ тоо гүйцэхээр байгаа ч “Шударга ёс” эвсэл шуудхан бодит байдалтай эвлэрэхийг хүссэнгүй.
Тиймээс гомдлын мөр, өчигдрийн Хуульзүйн байнгын хороон дээр ажлын тав хоног завсарлага авч байгаагаа мэдэгдсэн. Түүнчлэн төрд авлигын асвны улмаас 350 тэрбумын хохирол учруулсан 100 гаруй хүний нэрийг олон нийтэд ил тод мэдээлэх шаардлагатайг З.Баянсэлэнгэ сайд шаардаад амжив. Хэрвээ зарлах дээрээ тулвал эдгээр нэрсэд Н.Энхбаярын нэр багтах эсэх нь ч эмзэг сэдэв.
Ямартай ч тэд цаг хожиж, тодорхой лобби зохион байгуулах ажилдаа ингэж оров бололтой. Гэсэн хэдий ч засгийн газрын бүрэлдэхүүн бүрэн болсон энэ үед цаадуул нь Н.Энхбаяр тэргүүтний далд хэлэлцүүлгийн ширээнд ирж суух нь бас л тодорхойгүй. Хоригийн нэгж заалтуудаас ядаж өөрсдөд хамааралтайг сугалж үлдэх, өнгө зүсийг нь хувирган, эргүүлэн батлуулахыг зорьж байгаа нь тодорхой юм.
Ж.Мядагбадам
Холбоотой мэдээ
-
Nasanjargal (September 09, 2015 3:24:42 pm )
Shudrarga bus evsel bolood udaj baigaa evsliig itgej huleej avah hun ene ulsad hovor baihaa.
-
Цээнээ (September 09, 2015 4:12:46 pm )
Энэ Баянсэлэнгэ авгай үхлээ, үхлээ өөрөө цагдаад байхдаа тийм ч энхийн тагтаа байгаагүй л гэсэн ш дээ. яам толгойлоод юу гэж хуцахыг нь харья
-
зочин (September 09, 2015 4:31:23 pm )
Өршөөлийн хуулийг удаан хүлээж байгаа ард, иргэдээ бодооч, ганц Энхбаярын эрх ашигт нийцүүлэх гэж битгий улайраач, эхчүүд бид үр хүүхдүүдийнхээ төлөө энэ хуулийг хичнээн их хүлээж байна, ард түмнээсээ сонгогдсон бол эгэл иргэдээ бод
-
Anonymous (September 09, 2015 6:20:18 pm )
ardiin hvvhdiig alaglbal alaltcana.neg bvh avilagchidaa hori.vgvi bolbvgdiig urshuu.
-
иргэн (September 09, 2015 8:39:15 pm )
123
-
Anonymous (September 09, 2015 9:16:17 pm )
Шудрага бус нь хэтэрсэн эвсэл!
-
Зочин (September 10, 2015 9:39:34 am )
Авлигачдыг өршөөх гэсэн жүжгээр тэднийг талдаа татсан нь холын бодлого. 1. тэднээс мөнгө цувчуулах, 2. хүчтэй мөнгөтэй авлигачидыг татаж баг бүрдүүлэх. Одоо өршөөлийн хуулийг завхруулж хориг болон эцсийн хэлэлцүүлгийн үр дүнд аль болох олон хүний дургүйцлийг төрүүлэх хэрэгтэй. Үүний тулд батлагдсан хуулиар өршөөгдөх байсан заалтуудаас хасах, эсвэл шинэ заалтууд нэмэх. Нэмэж өршөөх заалтуудыг өршөөгдсөн заалтуудтай сайн барьцаалж харьцуулж тавьж чадвал өршөөлөөс хасагдах магадлал өснө. Хасах заалтуудыг авлигынхантай барьцах, мөн хууль тэгш үйлчлэх логиктой сайн уяж тавибал зарим авлигачдыг аварч болно гэх мэт. Эцсийн эцэст хэн өршөөгдөх эсэх нь сонин биш би өөртөө л заавал ашигтай үлдэх нь чухал.
-
zochin (September 10, 2015 2:28:44 pm )
ard irgedee bodmoor yum irgedee bodohgvi oorsdiinhoo suudliin tolooo l yum hiigeed bhiimdaaa eedee ene eronhiilogch suudalaa aldahaas aigaa yu ene olon eejvvd hvvhdvvdiig bodooch
-
orshooldooo irgedee (September 10, 2015 2:29:21 pm )
ard irgedee bodmoor yum irgedee bodohgvi oorsdiinhoo suudliin tolooo l yum hiigeed bhiimdaaa eedee ene eronhiilogch suudalaa aldahaas aigaa yu ene olon eejvvd hvvhdvvdiig bodooch
-
ardach (September 10, 2015 4:01:58 pm )
YAag ynen bondiin mongo idsen,ashigt maltmal[[n letseenzeer holjson.tom yyrhainyydiin bayalgiig hariinhantai hyibaldaj tsolmoj bgaa hylgaichdaas bysdiig orshoo,nen daryi sylla.Enhbayariig hamgiin tyryyn tsagaatga.SHorond oroh estoi nohdyyded hyyliig btgii shablyyl.Nam damjsan hyibaldagchdiig Mongoliin toroos nen daryi zailyyl.Ard tymen temtseld bostsgoo.
-
bat (September 11, 2015 8:05:06 am )
Bayanselenge gudamjnii yanhan avgai Aluurchin Avligaliin etseg Enhbayariinhaa bugsiig doloogood l yavj baihdaa taarsan hog novsh shuu dee. Iiim buzar em mongoliin turd shurgalah gej dee uruvdmuur uhmeer dald ormoor yumaa.
11 Comments