antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 9, 2015 2 comments

Цэцэрлэгийн тарах цаг 17.00-18.00

нийтлэсэн Admin

tsetserlegӨнгөрсөн хоёрдугаар сард нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын ажил эхлэх, тарах цагт өөрчлөлт оруулсан. Ингэхдээ улсын цэцэрлэгүүд 07.30-08.30 цагийн хооронд хүүхдээ авч, 17.00-18.00 цагийн хооронд тардаг байхаар заасан.

Энэ хичээлийн жилд дээрх цагийн хуваарийг мөрдөнө гэдгийг Нийслэлийн боловсролын газрын Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн З.Болормаа хэллээ.

Улсын цэцэрлэгүүд дээрх цагийн хуваарийг мөрдөх ёстой бөгөөд дотоод журмаар цагийн хуваарийг өөрчилж болохгүй юм байна.

Хэрэв багш 18.00 цагаас хойш илүү цагаар ажиллавал хуулинд заасны дагуу төлбөрийг эцэг эх хариуцах бөгөөд цагийн үнэлгээг тухайн цэцэрлэг шийдэх юм байна.

Нийслэлийн боловсролын газарт цэцэрлэгийн тарах цагийг ажлын цагтай давхцаж байгаа тул 18.30 хүртэл сунгахыг хүссэн хүсэлтүүд ирдэг байна. Энэ талаар З.Болормаа хэлэхдээ,

-Өглөөний 07.30 цагаас хойш тасралтгүй 10 цаг ажилласан хүнийг 18.30 цаг хүртэл ажилла гэх эрх бидэнд байхгүй. Яагаад гэхээр тэр хүнд чинь гэр бүл, үр хүүхэд гэж бий. Адилхан хүн шүү гэдэг талаас нь харах хэрэгтэй байна. Иргэн хүсэлтээ тавих нь хувь хүний асуудал. Гэхдээ багш нар ч гэсэн иргэн, тэдний цаана амьдрал бий гэдгийг бодох хэрэгтэй. Өнгөрсөн жил эцэг эх нь ирж аваагүйгээс болж 22.00 цаг хүртэл цэцэрлэг дээр хүүхэд харсан багш байсан. Тухайн багш холбогдох утсаа авахгүй байснаас болоод гэртээ авч хонуулсан тохиолдол хүртэл гарч байлаа. Тэгэхээр хаа хаанаа анхаарах хэрэгтэй байна гэсэн юм.

Мөн тэрээр бүтэн арван цагийн турш ажиллаж байгаа багш нарыг хүндлээд эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгийн тарах цагт нь амжиж авч байхыг хүслээ.

Хэрэв цэцэрлэгийн авах, тарах цагтай холбоотой асуудал гарвал эхлээд цэцэрлэгийн эрхлэгчтэй уулзан асуудлаа тавих ёстой бөгөөд шийдэгдэхгүй бол дүүргийн боловсролын хэлтэс улмаар Нийслэлийн боловсролын газарт хандах юм байна.

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • zoichin (September 09, 2015 10:36:47 am )

    ugluu 10 hurtel avbal yadiin bol nad shig huviin ajiltai humuust 9 tsag arai ert bnaa

    • Иргэн (September 09, 2015 10:56:24 am )

      Хэт их унтвал уруудахын шинж. Өглөө эрт босоод өгч чадахгүй бол яая гэхэвдээ

antalya rent a car