УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэж дууслаа. Дөнгөж сая Хөдөлмөрийн сайдад нэр дэвшигч Г.Баярсайханыг томилох эсэх асуудлыг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Хамгийн балмад хүн бол С.Эрдэнэ. Чи тэр тамгыг дараагийн сайдыг ирэх хүртэл манах ёстой хүн. Чи тэр хүмүүстэй ядаж нэг хоног ч гэсэн ажиллах ёстой. Хэн нь хэн болохыг ч мэдэхгүй. Ингэж Монгол төрийн сайдыг чи ингэж хийхгүй. Г.Баярсайхан гишүүн та зоригтой хүн. Энэ хууль бус асуудлыг өөрчилж өгч чадах уу” гэж асуусан юм.
Харин түүний асуултад нэр дэвшигч Г.Баярсайхан “Одоогийн байдлаар би бодитой тодорхой мэдээллийг гар дээр аваагүй байна. Олон нам засгийн эрхийг авч байгаа. Төрийн албан хаагч тогтвортой ажиллах ёстой. Хэрвээ хууль зөрчсөн юм байх юм бол би түүнийг засна” гэж хариуллаа.
Ингээд гишүүд санал хураахад хуралд оролцсон гишүүдийн олонхи нь Хөдөлмөрийн сайдаар Г.Баярсайханыг томилох нь зүйтэй гэж үзлээ.
Г.Ган
Холбоотой мэдээ
-
Тогмид (September 09, 2015 8:34:54 am )
Хөөрхий дөө. Үүнээс өөр хүн даанч олдоогүй юм байх даа. Сайн л ажиллаарай амжилт хүсье
-
sogo (September 09, 2015 8:51:24 am )
Ye yanaa ene shulhii yumnaas uur amitan oldooguin bhda. Unendee chadvargui durak shde. AN yamar denduu bolovson huchingui yum be. Eniig harahaar erh shulsee goojuulsan teneg huuhed sanaand orood bdgiin hahahaaaa
-
Гал (September 10, 2015 11:01:44 am )
залуу хүн,хүний хийдгийг хийж чадах байх. зоригтой алхмууд хийгээрэй амжилт
3 Comments