Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хуулийг 09 сарын 01-нээс мөрдөж байгаа билээ. Хууль чангарч, зөрчсөн тохиолдлуудад авах торгуулийн арга хэмжээг тодорхой болгосон. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Ц.Дашдорж, Ч.Хүрэлбаатар, Л.Энх-Амгалан нар Төрийн ордны зүүн талын зам хөндлөх гарахдаа гарцгүй газраар гарч буй дүр зургийг гэрэл зурагчин Ц.Баярбаатар хальснаа буулгаж олон нийтийн сүлжээнд цацсан.
Хуулинд “явган зорчигч зам хөндлөн гарахдаа заавал цагаан гарц, ногоон гэрлээр гарах ёстой. Зөрчсөн тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 19.200 төгрөгөөр торгоно” гэж заасан байна. Тэгвэл эдгээр гишүүдээс буруугаа хүлээж торгуулиа төлсөн байна.
Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Өчигдөр бидний гишүүд замын хөдөлгөөний дүрэм зөрчиж гарцгүй газраар зам гарсныг нэгэн зурагчин нийтэлсэн байна лээ. Бид замын хөдөлгөөний дүрмээ биелүүлээгүй учраас торгуулиа өөрсдөө очиж төллөө. Дахиж гарцгүй газраар яасан ч зам гарахгүй, бас хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй шүү гэдгийг хэлмээр байна. Бурууд нүд хурц гэж гэрэл зурагчин Баярбаатартаа амжилт хүсье. Найзуудаа уучлалтыг минь хүлээн авна уу” хэмээн нийтэлж хууль зөрчиж буй зургийг торгууль төлсөн баримтын хамт нийтэлжээ.
Цаашдаа өөрсдийн баталсан хуулиа өөрсдөө зөрчөөд дараа нь уучлалт гуйдаг биш хуулийг хэрэгжүүлэхэд үлгэрлэгчид байхыг олон нийт хүсэж буй нь ойлгомжтой.
Г.Эрдэм
Холбоотой мэдээ
-
gogo (September 08, 2015 6:27:56 pm )
хуулиа хэрэгжүүлдэггүй гэдэг нь харагдаж быайна шдээ
-
Anonymous (September 08, 2015 7:01:08 pm )
Uuchlalt guij bga ganc gishuun bolj l bna sh dee.
-
Anonymous (September 08, 2015 10:30:19 pm )
Uuchlalt guisan yavdal ni uneheer shine soyol bolj bna. Hun bur huulia bieluulj baitsgaaya.
-
zochin (September 08, 2015 10:33:17 pm )
Huuli gej yu mashindaad baigaagaa
medehgui garuudldaa. -
zochin (September 08, 2015 10:40:51 pm )
martaad l garsan yum bailgui de oorsdoo huuli batalaad guuli bolgood baibal hen mordoh we de
-
zochin (September 08, 2015 10:42:11 pm )
yduuchuud ni ingeed ybsan bol ali heediin torgoson bailgui
-
zochin (September 09, 2015 4:50:47 am )
zuv uuchilalt guij baigaa n mash tom uhamsar hun aldaj bolno oilgoh n hamgiin chuhal
-
Зочин (September 09, 2015 8:48:31 am )
УИХ-ын 4 гишүүн ухамсартай шийдэл гаргасан байна. Та нөхөд л ингэж үлгэрлэж байж монголд хууль хэрэгжинэ. Сайн байна.
-
oyu (September 09, 2015 2:27:41 pm )
ugiin mundag hun shuu dee
-
tuvshee (September 09, 2015 5:56:34 pm )
sanaandgui aldahig aliig ter gehevdee aldaagaa oilgojuuchlalt husej bgaa ni talarhuushtai6 baga yumnaas tom zuil ehledeg. Enkh amgalan gishuun dajgui hun yumaa\
10 Comments