antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 27, 2011 2 comments

Хятадууд монголын баялгийг таван жилийн дотор хуу хамахаар төлөвлөжээ

нийтлэсэн Admin

Ази дахь зэсийн хөрөнгө оруулалтад Рио Тинто компани өөрийн хөрөнгөө байршуулснаар энэхүү боломжийг ашиглан үлэмж хэмжээний хөрөнгө босгох боломжтой байна. Монголд зэс нь байна. Тэгвэл Хятадад эрэлт хэрэгцээний өсөлт цаг тутмаар хэмжигдэж байгаа нь энэхүү уул уурхайн мангас болсон компанид өргөн их боломжийг олгож байгаа юм.

Монголын Засгийн газар эдийн засгийн тэсрэлт болно хэмээн таамаглаж байгаа бөгөөд Оюутолгойн алт, зэсийн орд газраас нэг жилдээ 3-аас доошгүй тэрбум ам.долларын алт, мөнгө, зэс олдворлоно гэж найдаж байна. Энэ хооронд сүүлийн арван жилийн дотор Хятад улс Монгол улсын зэсийн хэрэгцээ болон үнэ ханшийг гол төлөв удирдан чиглүүлж иржээ. Тиймээс гагцхүү Хятад улс дангаараа Монголын зэсийн үнэ ханшийг тогтоогч нь мөн үү гэсэн асуудал урган гарч байгаа юм. Хятадын зах зээлд ойрхон, байгалийн баялгаар баян Монгол улсын хувьд эдийн засгийн хөгжлийг дэмжих томоохон боломж нь Хятадтай хөрш зэргэлдээ оршиж буй явдал билээ. Хятадын 12 дугаар таван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх үндэсний эдийн засаг болон нийгмийн хөгжлийн талаарх илтгэлд энэ бүхэн тодорхой тусгалаа олсон аж.

Жил тутам Хятад улс нэг хүнд оногдох зэсийн хэрэглээний хэмжээг 5.4 килограммаас цаашид 10 кг хүртэл нэмэгдэнэ гэж хөгжлийн төсөлдөө тусгаснаас харахад Хятадын ирээдүйн хөгжилд зэсийн үйлдвэрлэл томоохон үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй. 2012 оны хоёрдугаар хагасаас эхлэн Монгол дахь Оюутолгойн алт, зэсийн орд газрыг Монголын Засгийн газар болон Айвенхоу Майнз, Рио Тинтогийн хамтарсан компани олборлож эхлэх юм.

Өнгөрсөн наймдугаар сард АНУ-ын үнэт металлын судалгааны тайланд дурдсанаас харахад 2011 онд дэлхийн зэсийн хэрэгцээ эрчим хүч болон барилгын салбарт ашиглагдах хэмжээ 20 сая 300 мянган тоннд хүрэх төлөвтэй байна. Тэгвэл тайлант хугацаанд улаан металлыг хэрэглэх явдал нь 14.395 сая тонн байсан бол Хятадад зэсийн хэрэглээ 5.602 сая тоннд хүрсэн нь дэлхийн хэрэглээний 38.9 хувьтай тэнцүү байгаа юм. Дэлхийн зах зээл дээр зэс боловсруулах хэмжээ 1.85 хувиар өсч 14.63 сая тоннд хүрчээ. Тэгвэл БНХАУ-д улаан металлыг олборлох хэмжээ 528 мянган тонноор өсөн нэмэгдсэн байна. Өнгөрсөн жилийн зэс ашигласан дэлхийн нийт хэмжээ 19.12 сая тоннд хүрсэн байна. 2012-2013 онд зэс олборлолтын шинэ хүчин чадал бүхий уул уурхайн төхөөрөмжийг ажиллагаанд оруулсны үр дүнд улаан металлын илүүдэл дэлхийн зах зээл дээр ажиглагдаж мэдэхээр байна. Гэвч Олон улсын CRU байгууллагын түүхий эдийн асуудал хариуцсан менежер Питер Гильчикийн хэлснээр бол зэсийн илүүдэл нь түр зуурынх байх ажээ

 
Ө.Гонгор

 

Эх сурвалж:

www.wikimon.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (December 27, 2011 3:48:52 pm )

    Mongoloo hudaldsan humuusiin nersiig todotgoh heregtei

  • Anonymous (December 27, 2011 11:29:40 pm )

    tgd nadad ogchih bi bvgdiin buudchii, ter olon hvniig buudsanii daraa tanar harin nmg hamgaalan shvv

antalya rent a car