Өнгөрсөн сард батлагдсан Өршөөлийн тухай хуулийн дагуу долоодугаар сарын 2-ноос өмнө авто машин жолоодох эрхээ хасуулсан иргэдийн жолоодох эрхийг сэргээж эхэлсэн.
Тодруулбал, жолоодох эрхээ хасуулсан 82000 иргэн эрхээ сэргээлгэх боломжтой байгаа юм. Уг ажил энэ долоо хоногоос эхэлж байна. Өчигдөр гэхэд Лицензийн төвд 1000 гаруй жолооч хандаж жолоодох эрхээ сэргээлгэжээ. Өнгөрсөн долоо хоногт иргэдийн жолоодох эрхийг сэргээхийн тулд шалгалт авна гэж мэдээлж байсан ч албан ёсны мэдээллээр жолооч нараас ямар нэг шалгалт авахгүй бөгөөд зөвхөн биеийн байцаалтыг нь шаардаж байгаа юм.
Мөн энэхүү жолоодох эрх сэргээх ажилд ямар нэг хугацаа заагаагүй учраас иргэд заавал энэ долоо хоногт багтах гэж дараалал үүсгэх шаардлагагүй юм байна.
Холбоотой мэдээ
-
jolooch (September 09, 2015 9:49:13 am )
7.2noos hoishih n yah ve shudraga bus l sanagdaad bhiin
-
baagii (September 09, 2015 9:51:47 am )
sergeevel bugdiig n sergeemeer bna 2iin hoorond ylgaj bga ym shig sanagdaad bna shuu,
2 Comments