antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 7, 2015 9 comments

“Түшиг” их дэлгүүрийн “амьд” реклам

нийтлэсэн Admin

69.jpgtushig“Түшиг” их дэлгүүрийн эзэн Сүхээгийн хүү Г.Баттүшиг ээжийнхээ бизнесийг өргөжүүлэн “Улаанбаатар” их дэлгүүрийг барьсны зэрэгцээ хувийн амьдралаа төвхнүүлж, Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг Мөнгөнцэцэгийг эхнэр болгон авч Түшиг, Болд гэдэг хоёр хүүтэй болсон. “Улаанбаатар” их дэлгүүр нь Найрсаг Улаанбаатар дэлгүүр рекламаараа олны танил болоод байгаа. Саяхан “Найрсаг “Улаанбаатар” их дэлгүүрийн эзэд зан сайтай айл шиг нэг хөөрхөн реклам хийжээ. “Найрсаг “Улаанбаатар” их дэлгүүрийн урд зам засаж байна, зам засварынхандаа ажлын амжилт хүсье” гэсэн энгийн реклам инээд муутай хүнийг жуумалзуулж байна. Энэ нь “долигоноод” байгаа юм шиг боловч бас л амьдралтай реклам аж. Учир нь төв замаа засах гээд хаачихаар автобус, таксинууд тойрч давхиад, явган хүн бүдэрч уначих гээд алхаж чадахгүйн улмаас зам дагуу байрладаг “Улаанбаатар” их дэлгүүрийн үйлчлүүлэгчийн тоо цөөрч, ямартаа л аргаа барахдаа “Зам засварынхандаа амжилт хүсье. Найрсаг “Улаанбаатар” дэлгүүрээр заавал ороорой” гэх шахан рекламдаж суухав.
Өмнө нь “Улаанбаатар” их дэлгүүр “Төрийн түшээдээ, Монголдоо шоппинг хийцгээе” гэсэн реклам цацаад, эрхэм УИХ-ын гишүүдийг уурлуулж, уур омогтой зарим нь утсаар загнасан гэсэн. Гэхдээ энэ рекламд ч бас үнэний хувь бий. Гонконг, Сингапурт очоод онгоцноос буухаар өмнөөс бараа түрдэг тэрэгний цаанаас толгой нь цухуйхгүй их ачаа бараа овоолчихсон хүмүүс явдаг. Ерээд оны ганзагын наймаачид шиг яваа тэр хүмүүсийг тогтож харахаар УИХ-ын гишүүнээс эхлээд төрийн албан хаагчид, хурга төлгөн дарга л тэгж их ачаа зөөж явдаг. Тэгэхэд дэргэд нь бизнесмэнүүд ганцхан гар цүнхтэй онгоцонд ордог. Төрийн албан хаагчид, дарга сайд нар авлига авсан мөнгөө олны нүднээс нууж, Сингапур, Гонконгт очиж брэндийн бараанд үрэн, эхнэр хүүхдээ эрхлүүлдэг бололтой. Эдийн засаг хүнд байхад төрийн алба хашдаг эрхэм дарга нар, эвэртэн туурайтнууд нэгэнт төсвөөс идсэн мөнгөө эцсийн мөчид эх орондоо үлдээж, эндээс ганц хоёр эд бараа аван идсэн мөнгөө эргэлтэнд оруулмаар юм! Эцэст нь “Улаанбаатар” их дэлгүүрийн уриалсанчлан “Төрийн түшээдээ Монголдоо шоппинг хийцгээе”.

 tovchoo.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • hooh (September 07, 2015 12:06:26 pm )

    Yamar muuhai nudend huiten avgai ve. Battushigiin ehner yumu. Budaltaa joohon oorchildgiimu kk

  • japan (September 07, 2015 5:41:03 pm )

    YAMAR SONIN TSARAITAIN BE. HERUULCH HRL AMTAI SHINJIIN. KONDUKTORUUDIIG DEER UED HAMGIIN IH HEL AMTAI GDG BAIJ BILEE. TEREN SHIG

  • Anonymous (September 07, 2015 5:42:53 pm )

    Dajgui l busgui bn. Buh talaaraa ov tegsh hun haana ch bhgui. Buu ataarh. Uursduu tarzaan shig tsaraitai bga da.

  • Anonymous (September 07, 2015 5:43:26 pm )

    Tarzaan nimber 2. 1 deh ni hen be taagaarai

  • ert (September 08, 2015 9:33:58 am )

    dajgui busgui gechihjee,uilchluulegchee,eldbeer haraaj security teigee niilj zodson hereg garj bsn shdee,manaihaan goy saihan bayan geheer hol aldaad ter hiisen muuhai uildluudiig n nudee aniad chihee taglaad ongoroh ymdaa,chaavaas

  • zochin (September 08, 2015 10:48:07 am )

    ih aashtai uhaalag bish gesen shuu tsarai muutai bnaa yamar muuhai hud ve

  • zochin (September 08, 2015 10:51:15 am )

    jiriin ohidoor reklamdaa arai bishee tushig ni teneg bna

  • zochin (September 08, 2015 1:37:22 pm )

    estoi muuhai hyyhen

  • eeee (September 09, 2015 10:41:57 am )

    medrel muutai amia horlon gj gar maraa zusdeg ch geluu ee burhan gaj devsgerdee gj.. kino bdg gsn

antalya rent a car