antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 7, 2015 3 comments

“УИД” ХК-ийг Санхүүгийн зохицуулах хороо шүүхэд өглөө

нийтлэсэн Admin
527-144143101933157f_74_x320“УИД” ХК-ийн жижиг хувьцаа эзэмшигчдийн өмнөөс Санхүүгийн зохицуулах хороо шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
“УИД” ХК хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг хохироож байгаа талаар жижиг хувьцаа эзэмшигчид удаа дараа гомдол гаргаж байсан. Тэдний гомдлын дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос энэ оны хоёр ба дөрөвдүгээр сард шалгалт явуулсаны дүнд шүүхэд нэхэмжлэл гаргажээ.  Ингэхдээ “УИД” ХК-ийн холбогдох этгээдүүд болох “Номин холдинг”, “Номин тав”, “Номин реалтор” компаниудын хооронд хийсэн гүйлгээ, гэрээ хэлцэл бүрийг санхүүгийн баримт, үндсэн гэрээнүүдэд тулгуурлан шалгалтыг явуулсан байна. Шалгалтаар “Номин холдинг” группын гишүүн компаниудын хооронд хийсэн гэрээ, хэлцлүүд, эдгээрийн үндсэн төлбөр тооцоо нь зарим талаар сонирхолын зөрчилтэй, жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьд ашиггүй дүр үзүүлсэн гэрээ хийсэн байх магадлалтай гэсэн дүгнэлт гарсан аж. Тухайлбал, 2008 оноос хойш хийсэн түрээсийн болон зээлийн нийт 13 гэрээг хүчин төгөлдөр гэрээ, хэлцэл мөн эсэх нь эргэлзээтэй байгаа гэнэ. Эдгээр гэрээг хүчин төгөлдөр үү гэдгийг тогтоолгохоор жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг өмнөөс Санхүүгийн зохицуулах хороо шүүхэд нэхэмжлэл гаргалаа.
Жижиг хувьцаа эзэмшигчид шүүхэд нэхэмжлэл гаргахад төлөх тэмдэгтийн хураамж өндөр гардаг. Иймд хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үүргийг СХЗ хүлээдэг учраас тус хороо тэдний өмнөөс нэхэмжлэл гаргажээ. Тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар төрийн байгууллагын гаргаж буй нэхэмжлэлд хураамж төлдөггүй.
“УИД” ХК 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 36,807,850 ширхэг энгийн хувьцаатай. Үүнээс томоохон хувьцаа эзэмшигч нь нийт хувьцааны 68.4 хувийг эзэмшдэг. Үлдсэн хувийг 45,415 жижиг хувьцаа эзэмшигчид эзэмшдэг. Тус хувьцаат компани нь 2001 онд 30 мөнгө, 2007 онд 3 төгрөгийн ногдол ашиг хуваарилаж байсан. Харин бусад жилүүдэд алдагдалтай ажилласан гэх шалтгаанаар ногдол ашиг хуваарилаагүй аж.
Б.Туул
Эх сурвалж : “Монцамэ” агентлаг 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (September 07, 2015 11:21:06 am )

    Nomin gej shunaliin dev bolson gazar bainaa

  • Erdene (September 07, 2015 11:48:29 am )

    Nomin tureeslegchidteigee yaj kharitsdag gej bodno oo…. Nomingiin tureeslegchdyn khoboo gej baimaar bna…. Ediin zasgiin khundreltei ued jijig business erkhlegchdiig khavchin shakhaj bna. Shudarga ursulduuniig zokhitsuulakh khoroo bas ankhaarmaar bna.
    Nomin bol shundalyn devnuudiin tsugluulga..
    Sankhuugiin zokhtsuulah khoroog demjij bna….

  • Anonymous (September 07, 2015 10:07:20 pm )

    Manai ger bvliinhen bvgd nomingiin ih delgvvriin huwicaa ezemshigch. Tegtel 1odor broker-iin puus orood asuutal ene chin nomingiin huwicaa bish oor companiih geed naadah chin vne hvrehgvi noogdol ashig hvrtehgvi geh ym inegeed l jijig huwicaa ezemshigchdee idej tatwarch ogdgvi ym blee

antalya rent a car