Хотын дарга аавынхаа “буян” аар Гэр хорооллыг дахин төлөвлөх төсөлд шалгарч, Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг дэвсгэрт “Түмэн амгалан” цогцолбор хотхоныг барих эрх авсан “Грандлайн” компанийн захирал Б.Чулуудайтай холбоотой таагүй мэдээлэл байсхийгээд л хэвлэлийн хуудаснаа залардаг. Хамгийн сүүлд л гэхэд, тус компанийн удирдлагууд Турк улсын “216 Яапи” ХХКд их хэмжээний хохирол учруулсан болохыг олон улсын Арбитрын шүүх тогтоосон байдаг. Тэгвэл нэг ч барилга, орон сууц барьж байгаагүй “Грандлайн” компанийн хууль бус үйлдлийг Турк улсын “216 Яапи” компанийн удирдлагууд хууль, хяналтын байгууллагад шалгуулах хүсэлтэй байгаагаа өмгөөлөгчөөрөө дамжуулан уламжилжээ.
Тус компанийн өмгөөлөгч хэлэхдээ “Монгол, Туркийн “Грандлайн” ХХК нь хамтарсан компани болсоноос хойш хувьцаа эзэмшигч Б.Чулуудай нь 50 хувийн хувьцаа эзэмшигч Туркийн “216 Яапи” компанид мэдэгдэлгүй “Улаанбаатар” банкнаас есөн тэрбум төгрөгийн зээл авсан. Түүнчлэн нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас 11 тэрбум төгрөгийн дэд бүтцийн ажлыг авсан байдал нь төслийг цаашид хамтран ажиллаж гүйцэтгэхэд саад болсон.
Турк улсын “216 Яапи” компанийн удирдлагууд энэ бүх асуудлаар “Грандлайн” компанийн захирал Б.Чулуудайг АТГ-т шалгуулах хүсэлтэй байгаа” гэсэн юм. Хэргийг нэхэн сануулбал, Гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын хүрээнд Баянзүрх дүүрэгт сүндэрлэх “Түмэн амгалан” цогцолбор хорооллын шавыг 2013 оны аравдугаар сард тавьж, тухайн ондоо Турк улсын “216 Яапи” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан аж. Гэрээний дагуу Туркийн талаас барилгын ажил эхлэх хүртэлх хугацаанд нийт1.3 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийжээ.
Хамгийн гол нь, тус цогцолбор хотхоны барилгын ажлыг шинэ технологийн дагуу асар богино хугацаанд барих техник, тоног төхөөрөмж, хав хашмалыг өөрийн улсад зургийн дагуу захиалж, оруулж ирсэн байгаа юм. Ингэхдээ бүх зардлыг Туркийн тал дангаараа шийджээ. Гэтэл “Грандлайн” ХХК-ийн захирал Б.Чулуудай хамтран ажиллахын оронд эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, гэрээгээ зөрчсөнөөр хоёр тал олон улсын Арбитрын шүүхэд хандсан юм. Харин Арбитрын шүүх энэ оны гуравдугаар сарын 26-нд шийдвэрээ гаргасан бөгөөд Монгол Улсын “Грандлайн” ХХК болон Туркийн “216 Яапи” компанийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээг цуцалсан байна. Ингэхдээ Туркийн талд “Грандлайн” ХХК-иас 792 мянга 114 ам.доллар, 31 сая 956 мянга 166 төгрөг гаргуулахаар болжээ. Харамсалтай нь, олон улсын шүүхээс гаргасан дээрх шийдвэрийг “Грандлайн” ХХК-ийн захирал Б.Чулуудай өнөө хэр нь биелүүлээгүй төдийгүй өнгөрсөн хугацаанд “216 Яапи” компанид нэг ч ам.доллар өгөөгүй гэдгийг Туркийн талаас саяхан мэдэгдсэн билээ.
“ГРАНДЛАЙН” ХХК-ИЙН УДИРДЛАГУУД ДЭЭРХ МЭДЭЭЛЛИЙГ ҮГҮЙСГЭВ
Олон улсын Арбитрын шүүхээс хотын даргын хүү Б.Чулуудайн “Грандлайн” компанийг Монгол Улсын Компанийн тухай хуулийн 83.1, 83.6 болон Монгол-Туркийн хамтарсан“Грандлайн” компанийг байгуулах тухай гэрээний6.13, 10.1-п заасныг тус тус зөрчиж, Туркийн талд их хэмжээний хохирол учруулсан гэдгийг нь тогтоочихсон байтал тус компанийн удирдлагууд дээрх мэдээллийг эрс үгүйсгэсэн юм. “Грандлайн” компанийн гүйцэтгэх захирал Э.Мөнхжин хэлэхдээ “Туркийн барилга угсралтын шинэлэг технологийг эх орондоо нэвтрүүлэхээр хоёр жилийн өмнө “216 Яапи” ХХК-тай“Түмэн амгалан” төсөл дээр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээний хөрөнгийг зарцуулахдаа хоёр тал харилцан зөвшилцөнө, бараа бүтээгдэхүүн худалдаж авахаар бол ямар үнээр авахаа ярилцаж байж шийднэ гэж нэмэлт заалтыг оруулсан. Бид гэрээнийхээ дагуу Туркийн талд“Барилгын ажил эхэллээ, шаардлагатай санхүүжилтийг гаргана уу” гэх хүсэлт тавихад тэд 600 мянган ам.долларын зураг төслийн ажил, 700 мянган ам.долларын хэв хашмал нийлүүлсэн болохоор бэлэн мөнгө гаргахгүй гэх хариуг өгсөн. Үүнээс болж маргаан гарч, тэд олон улсын Арбитрын шүүхэд хандсан юм. Харин бидний хувьд Туркийн талыг нийт1.3 сая ам.долларын хөрөнгө оруулсан гэж гүрийсээр байсан учраас мөн Арбитрын шүүхэд гомдол гаргасан. Шүүхийн шийдвэрийг удахгүй албан ёсоор танилцуулна” гэх тайлбарыг өгсөн юм.
“ТҮМЭН АМГАЛАН” ЦОГЦОЛБОР ХУГАЦААНДАА АШИГЛАЛТАД ОРОХГҮЙ
Төлөвлөгөө ёсоор энэ онд ашиглалтад орох байсан “Түмэн амгалан” цогцолбор хорооллыг ирэх оны намар улсын комисст хүлээлгэж өгөхөөр болжээ. Нөгөөтэйгүүр барилгын салбарт ямар ч туршлагагүй компанид бүхэл бүтэн хороолол барих эрх өгсөнд олон хүн дургүйцлээ илэрхийлж буй. Бүтэн хоёр жилийн хугацаанд “Грандлайн” ХХК дөнгөж 40 айлын 3.6 га талбайг л чөлөөлжээ. Гэтэл гэрээ ёсоор Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг дэвсгэр буюу Амгалан орчмын 15.4 га талбайд оршин сууж буй 230 өрхийн 214-тэй нь гэрээ байгуулж, газар чөлөөлөх ёстой аж. Хэдийгээр тус компанийн зүгээс газар өмчлөгч иргэдийн 94 хувьтай нь тохиролцож чадсан гэж байгаа өнөөдрийн байдлаар 50 ч хүрэхгүй өрх газраа чөлөөлжээ. Харин “Грандлайн” компанийн удирдлагууд газраа чөлөөлсөн иргэдэд сар бүр нөхөн олговор өгч байгаа ч “Түмэн амгалан” цогцолбор хорооллын эхний ээлжийн орон сууц ашиглалтад орох хугацаа нь хойшилсонд оршин суугчид бухимдаж байна. Түүнчлэн тус компанийн захирал Б.Чулуудай хотын дарга аавынхаа “буян”-аар 15.4 га талбайн орон сууцны хорооллын дэд бүтцэд л гэхэд 11 тэрбум төгрөгийг төсөвлүүлж, 5.4-ийг нь гаргуулж авсан ч бүтээн байгуулалтын ажил нь эхлээгүй байгаа нь хачирхалтай.
Б.Бат
– See more at: http://www.unen.mn/content/53702.shtml?alias=politics#sthash.rsq71s7r.dpuf
Холбоотой мэдээ
-
зочин (September 04, 2015 9:44:14 am )
Аавынхаа нэрийн дор дураар дургиж, тойрон хүрээлэгчид нь ая тал засаж энэ залууг хэрэгт хийжээ. Барилгын ажил мэдэхгүй байж их ашиг олж ард олныг шулах шуналаа татаж, чулуун тавцангаа УБ хотод шахаад баяжаад сууж байгаа чинь болох юм биш үү? Шунал ихэдвэл шулам болно.
-
Д.Ганхуяг 99116570 (September 05, 2015 5:21:21 pm )
МАН-ынхан бол эхнэр хүүхэдтэйгээ нийлээд иддэг шигээ л юм бодоод байх шиг. Бат-Үүл бол бүтээн байгуулалтад хүүтэйгээ хамт оролцож байгаа гэдэгт би итгэж байна. Хэрэгтэй л юм хийж байвал Бат-Үүлийн хүүгийн бүтээн байгуулалтад оролцох эрх нь Үндсэн хуулиар нээлттэй. Бат-Үүлээс өмнөх хотын удирдлагууд өөрсдөө л баяжихыг бодсон. Газрын хаймаанаас эхлээд л тэрбумаар ярихаас биш, саяар ярихгүй. МАН-ынхан өөрсөдтэйгээ л зүйрлүүлээд байна. Хүү нь эцгийнхээ бүтээн байгуулалтад оролцож тус нэмэр болох л гээ биз. Юм хийсний дараа нь л дүгнэх хэрэгтэй. Одоо олигтой юм хийчихвий гээд л хийхээс нь өмнө хорлох гээд байж болохгүй. Одоогийн хотын удирдлага сайн ажиллаж байгааг захын чавганцаас эхлээд төрийн дээд удирдлага хүртэл бүгд мэдэж байгаа. Тэр яриад байгаа тэрбумаар тоологдох мөнгийг өмнөх удирдлагууд шууд л хусдаг байсан биздээ. Гэтэл энэ чинь зээл л байна ш дээ. Түркүүдийг европын хятад гэдэг. Хөрөнгө оруулсан нэр зүүгээд нөгөө талаасаа мөнгө туух гэж шүүхээр дандаа заргалддаг ш дээ. Юм нь чанаргүй, үйл ажиллагаа нь хуурмаг л байдаг ш дээ. Бат-Үүл түмнээ хуурах сэтгэл байхгүй хүн гэдгийг би 100 баталж байна. Бат-үүл цаашид хотын дарга байвал энэ Улаанбаатар овоо болно гэж боддог шүү.
-
Nurlaan (September 05, 2015 8:11:49 pm )
Mongo idej tender luivardahiig buteen baiguulalt gedeg umuu. Hogiin uut shahah, us ursgaj mongo ugaah, pndor uneer tsetseg tarihiig buteen baiguulalt gedeg umuu? Chich bas hamt uildeed baigaa um bish uu?!
-
sar (September 07, 2015 11:22:11 am )
chi hamtarch ni bn.adilhan turin mungonoos hulgailagch
-
-
-
ZALUU (September 04, 2015 9:47:36 am )
aaaa medhgui
-
zochin (September 04, 2015 10:27:09 am )
batuuliig ch shalgah heregtei niitiin teeverer togloj bn shuu dee! tsanaa uchirtai l bgaa!!!
-
зочин (September 04, 2015 10:56:24 am )
АН-д нээрээ ямар улсууд цугласан бэ, ерөнхий сайд нь охин, хүргэнтэйгээ, зөвлөхтэйгээ,, Хотын дарга нь хүүтэйгээ нийлж мөнгө иднэ, бас гадныханыг хулхидана, энэ намаас хурдан салахгүй бол энэ улс өөдлөхгүй нь ээ
-
Батхүү (September 04, 2015 11:00:20 am )
2016 оны ИХ-ын сонгуульд АН – МАН-аас бусад нам хувь хүнийг сонгохгүй бол энэ намыхан идсэн уусанаараа холбогдоод олонхи болоод ажил явахгүй
-
Дайсан (September 04, 2015 11:26:37 am )
АН-д “хүн” биш “хүн хог”-нууд цугларсан гэдэг нь өдөр ирэх бүр улам тодорхой болох юм. Элбэгээгээр л жишээл харахад “нэг ч хүний эрх зөрчих ёсгүй” гэж хашгарч байгаа атлаа шударга сайн ажлаа хийж байсан шүүгчийг АН-ынхаа гишүүдэд үйлчлээгүй, тэдний талд хэрэг шийдэж өгөөгүй гэдгээр ажлаас нь халчихаад хуулийн “а” үсэг ч үгүй хүмүүсээр шүүхийг дүүргэж байна даа хөөрхий
-
Тогмид (September 04, 2015 2:23:30 pm )
Тэмцэлд босож төрийг цэвэрлэхээс өөр зам алга даа
-
Zochin (September 04, 2015 3:29:07 pm )
Hotiin dargiin huu ajil hiij boldoggui yum uu.
-
zochin (September 04, 2015 3:41:39 pm )
hen ch ajil hiij bolno her shudraga zamaar yavj baina gedeg ni l chuhal dargiin huuhed ajil hiij bolohgui gesen huuli haana baina gol ni zuv shudraga baih yostoi
-
Ardchilal gedeg ugiig araiiiii AVILGAL... (September 04, 2015 6:27:00 pm )
Ene ardchilsan namd baidag, ardchilsan namiin GISHUUN geed baigaa humuus er ni ugniihee utgiig tes uuruur oilgoson yum bus uuuu?!?!?! AN =Avilgachidiin Nam bolchihood baina, ee chaavaas gej.
-
НҮХ (September 04, 2015 6:28:16 pm )
АРДЫН БААТАР ГУАЙ ҮНЭН ТӨРХ ЭНЭ ДЭЭ. ТЭР ТЭМДГИЙГ НЬ ХУРААЖ АВАХ ХЭРЭГТЭЙ
-
Баяр (September 04, 2015 7:07:10 pm )
Батүүлтэй нь хамт шоронд хийж хууль бусаар олсон хөрөнгийг нь хураах хэрэгтэй.
-
bantan (September 04, 2015 9:20:43 pm )
Бат үүл ч гэлтгүй дээдүүд бүгд хулгайч залилагч дээрэмчид шүү дээ.Тэгээд бие биенээ өршөөх хууль гаргана.
-
Зүгээр л Монгол хүн (September 06, 2015 8:39:29 am )
ААВ НЬ Ч УГААСАА ДҮҮРЧ ГЭХЭД ЭНЭ ХҮҮ НЬ АРД ОЛНООСОО ИЧИЖ, ЭМЭЭДЭГ БУЛЧИРХАЙТАЙ БАЙМААР ЮМ. ЗААВАЛ АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛТЭЙ ҮЙЛДЭЛД УЛАЙН ЦАЙМ ОРОЛЦОЖ БАЙСНААС ӨӨР ЭРХЛЭХ АЖИЛ МУНДАХГҮЙ БИЗ ДЭЭ.
АРДЧИЛАЛ НЭРЭЭР МОНГОЛ УЛАМЖЛАЛ, ЁСОО, ТӨРИЙН ДАРХЛААГАА УСТГАСАН, ГАЗАР НУТГАА ЗАРАГЧ НӨХДҮҮДИЙГ ШҮҮХ ЦАГ ИРСЭН БАЙНА. ЭД НАРЫН АЛЬ НАМЫНХ БАЙХ НЬ ХАМААГҮЙ. ҮНЭХЭЭР ДАВАРЦГААЖ БАЙНА.
-
түмэн (September 06, 2015 12:29:04 pm )
АН-аас төрсөн Улсын ганц баатрынх байж байгаа царай.Том том ярина цаанаа ийм л байгаа шүү дээ ард түмний хүүхдүүд орон сууцны зээл ч авч чадахгүй байгаа шүү.Үнэн төрх нь гарч байгаа энэ дээ сайн шалга энэ юу ч биш байхаа Итгэхэд бэрх.
-
Д.Ганхуяг 99116570 (September 06, 2015 1:54:25 pm )
Та нар сэтгэгдэл бичихдээ утсаа тавьчихаач. Ингэж чадахгүй туулай зүрхтэй байж чанга хашгирахыг нь яаанаа. Нэрээ нууж байгааг хуучны хүмүүс-Хамрын цаана орсон хойно хуц гэлээ гэдэг байсан юм.
-
Navchaa (September 06, 2015 9:01:28 pm )
Ard tumniig unen ugee heleheer tsagdaad avaachij uguud baribchilchdag bolohoor humuus aij imeelgui yahav dee, ta harin yasan surhii zorigtoi hun be…
-
Anonymous (September 07, 2015 11:03:57 am )
Naad Ganhuyag chin shuumjilj chadahgui l dee aigaad, harin bugsiig ni doloohdoo aguu yumaa, ner utsaa tavij baigaad l dolooh yum
-
-
-
ЗОЧИН (September 06, 2015 4:37:28 pm )
Ард түмнийг орон сууцжуулна гэж энэ олон барилгын компаниудаас шалгарсан байж яагаад ажил эхлэхгүй байнааа. Аав хүү хоёр хамтарсан жүжгээ болих хэрэгтэй.
-
үнэнийг хэлэгч (September 07, 2015 2:36:02 pm )
шар хүний төлөө хар хүн гэгчээр энэ нэг сүү долоосон гөлгөн долдой юу вээ
-
ard (September 07, 2015 3:11:16 pm )
oron bairiig mini nuraaj gazriig mini abchihaad bairaa hurdan bariulaach heden huuhdee daguulaad ail hesej bair holsloh nereer zutarch baina batuuliin gert ochihoos
-
бадарч (September 07, 2015 6:18:52 pm )
албан тушаалаа урвуулан ашиглана гэж энэдээ.АН ийм зорилгоор бий болсон.
25 Comments