Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр УИХ-д шинээр томилогдох сайдуудаа өргөн барихаар зэхэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт “Шинэ сайдуудыг ойрын өдрүүдэд өргөн барьж чадахгүй. Харин аравдугаар сард эхлэх УИХ-ын намрын ээлжит чуулганы үеэр шинэ сайдуудын нэрсийг өргөн барих болно” гэж мэдэгдсэн.
Харин үүнийх нь хариуд маргааш нь Их хурлын дарга, АН-ын дарга З.Энхболдоос Ерөнхий сайдад хандаж “Хууль хэрэгжүүлэх тухай албан тоот” хүргүүлсэн. Уг албан тоотод ““Монгол Улсын Ерөнхий сайдын өргөн мэдүүлсний дагуу 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Улсын ИхХурлын ээлжит бус чуулганы хуралдаанаар Засгийн газрын зургаан сайдыг албан тушаалаас нь чөлөөлсөн. Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т, “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн, түүнчлэн нас нөгчсөн тохиолдолд түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно. Ийнхүү Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн орон гарсан тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно. Нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа нь тухайн Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна” гэж заасан байна. Хуулийн энэхүү заалтын дагуу 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр албан тушаалаас чөлөөлөгдсөн Засгийн газрын зургаан гишүүний оронд томилох сайд нарыг 2015 оны 09 дүгээр сарын 06-ны дотор Улсын Их Хурал нөхөн томилох ёстой. Иймд Монгол Улсын Ерөнхий сайд Та Засгийн газрын тухай хуулийн энэхүү заалтыг хэрэгжүүлж, шинээр томилогдох Засгийн газрын гишүүдийг Улсын Их Хуралд өргөн барихыг хүсье” гэсэн юм.
Тиймээс хуулийн дагуу шинэ сайдуудын нэрсийг 30 хоногийн дотор УИХ-д өргөн барих хэцүүхэн даалгавартай Ерөнхий сайд тулгарсан. Хуулийн хугацаа нь өнөөдөр дуусна. Яагаад гэвэл ирэх долоо хоногийн 1 дэх өдөр есдүгээр сарын 6-ны өдөр болно. Учир нь намаас оруулж ирсэн гурван гишүүнийг нь Ч.Сайханбилэг өргөн барихгүй гэж татгалзсан.
Тэгвэл дөнгөж сая эх сурвалжийн мэдээлж буйгаар Шударга ёс эвсэл өнөөдөр 10.30 цагт Ерөнхий сайдад бүлгээсээ тодруулсан сайдуудын нэрсийг өргөн барих юм байна. Тус бүлгээс Шадар сайдад З.Баянсэлэнгэ, Барилга хот байгуулалтын сайдад Л.Оюунбаатар, Байгаль орчинд Н.Батцэрэг нарыг нэр дэвшүүлэхээр болжээ.
Ингээд Ерөнхий сайд үүн дээр өөрийн намаас тодорсон гурван нэр дэвшигчээ нэмээд Их хурлын дэд дарга Р.Гончигдоржид өргөн барих бололтой.
Г.ГАН
Холбоотой мэдээ
-
Зочин (September 04, 2015 8:44:04 am )
ёо ёо Баянсэлэнгээс өөр хүн алга уу яанаа яана шадар сайд нь ч юу ч билээ дээ ямарч боловсролгүй , зүгээр л гудамжны тэмцэгч, нэг даргын улаан хамгаалагч шүү дээ яанаа
-
Зочин (September 04, 2015 8:44:51 am )
сайд хийчихээр өөр хүн даанч алга уу ингэж ч дампуурах гэж дээ
-
Зочин (September 04, 2015 8:58:26 am )
Хэхэхэ энэ засагт яг таарсан сайдууд байна доо. Тэртэй тэргүй одоо ажил хийх цаг хугацаа байхгүй.
-
Зочин (September 04, 2015 9:14:41 am )
Сайханбилэгт таарсан сайдууд байна. ЗГ анхнаасаа Р.Амаржаргал гишүүнийг ЕС-аар томилох ёстой мэдлэгтэй боловсролтой туршалгатай улс төрч байсан
-
Anonymous (September 04, 2015 7:14:36 pm )
Ter yostoi unen shvv
-
-
Zochin (September 04, 2015 9:15:10 am )
Ee lee gej bayanselengees eer hun ajguu daanch dee
-
Anonymous (September 04, 2015 9:16:03 am )
Bayancelenge bol xarts garaltai xvn uchir.c shadar csid.g xamgiin cn x.j ard tvmenii amidrald oir bx xvn grj bodoj bna.
-
Зочин (September 04, 2015 9:43:29 am )
Энэ 3 хүнд сайд болохоор амьтан алга гээч дандаа гудамжны тэмцэгч нар бна даа яана даа яана
-
zochin (September 04, 2015 10:04:54 am )
Ene arai dendee hen durtai tor baridag bolohnee ard tumen mini ingeed l haraad yariad l suugaad bhuu
-
Anonymous (September 04, 2015 10:20:12 am )
Эдэн дээр + эрүүгийхэн Монгол маань юу гээчийн юм болоод бнаа
-
Anonymous (September 04, 2015 10:37:37 am )
Сайдгүй ч байсан ажил явдгаараа л явна. Төрийн албан хаагчид хийдэг ажлаа л хийнэ. Сайп хэрэгтэй бол хэн ч байсан яахав дээ. Гарын үсэг зурчихдаг бол болоо.
-
иргэн (September 04, 2015 10:38:04 am )
ухаангүй ноёнд урагшгүй албат. мөн хөөрхий еэ. за эд ч ямар ардын засаг биш. хуйвалдагч хулгайчдын бүлэг юм хойно хэнийгээ хөөж, хэнийг сайд болгох нь эдний хэрэг. бас хууль ч гэх шиг
-
арай ч дээ (September 04, 2015 10:46:21 am )
энэ ЗГ хол явахгүй яанааа хэлчих муу муухай үг ч олдохгүй юм. АН-д үүрэг хариуцлага гэж юм огт байхгүй юмаа нэг бол муулаад зугтаана нэг бол саймшираад гэрээ зурна. Эдийн засгаа хүнд байдалд оруулж МУ-аа элгээр нь хэвтүүлнэ. Хуурна хулихдана хошигруулна 9 шид нь бүрэлдсэн хар лүйварчид юмаа
-
Optimistic (September 04, 2015 10:46:50 am )
Яагаад болохгүй гэж, гудамжны бус, боловсролтой гээд байгаа нь гадны цөөврүүдтэй нийлж, улс орноо худалдаж идээд дуусч байгаа юм биш үү. Харц гаралтай, гудамжны нөхөд чинь Oюу толгойн гэрээ буюу Дубайн гэрээ луйвар байсныг ил тод зарлалаа шдээ. Энэ тодорхой үр дүн.
-
банзай (September 04, 2015 11:47:32 am )
Сайханбилэгт таарсан шадар
-
зочин (September 04, 2015 11:55:37 am )
uhaangui hoenii urgshgui alvataa gj
-
ogii (September 04, 2015 12:14:17 pm )
яана аа Баянсэлэнгэ гэнэ үү ичмээр юм аа.Түүний ОРОНД Тэрбишдавгийг бол яах вэ.
-
nergui (September 04, 2015 12:36:16 pm )
Ingeed harahad zugeer l oorsdiin duulgavartai erh medelgui humuus ongo deer said darga ard ni hen ch bgaag medeh yum alga daa gej
-
Anonymous (September 04, 2015 12:58:49 pm )
баянсэлэнгэ энхбаяр 2 ихэр юм
-
ZOCHIN (September 04, 2015 1:07:39 pm )
Баянсэлэнгэ хөөрхий утсан хүүхэлдэй болох нь эндээ.
Энэ бол цэвэр жүжиг. -
энх (September 04, 2015 1:18:51 pm )
ШАДАР САЙДАД АРАЙ БОЛОВСРОЛТОЙ ХҮН ТАВИАЧЭЭ
-
BAYANSELENGE (September 04, 2015 1:57:51 pm )
uur hun algadaa enhbayar dargygaa said bolgohoor yaltan geed bolohgui bainaa…………..
-
иргэд (September 04, 2015 2:32:18 pm )
balaiselenge avgai yandaa utsan togloom
-
Anonymous (September 04, 2015 7:18:01 pm )
Заааа болидоо болио энэ улс төрийн нам бол яагаад ч явахгүй нам байна. Сайд нараа ч томилож чадахгүй байгаа юм чинь юуны чинь улсыг удирдаж явуулах ёстой түй цаашаа чёрт юм байна. Над шиг олон ч хүн санал өгсөн дөө гэр бүл хамаатан садан найз нар ажлын газрыхан гээд — одоо бүгд л толгой сэгсэрч байна. Ямар ч явах тэнхээгүй ирээдүй алга Ардчилсан Нам гэж Арчаагүй Нам юм даа та нар.
-
bantan (September 04, 2015 9:17:27 pm )
Угаасаа энэ засаг нь дэмжигдсэн ч олигтой юм хийж чадах ч гүй тийм хугацаа ч байхгүй.Зүгээр л засаг төр болж тоглоно.бүтэхгүй.
-
Ннн (September 05, 2015 2:44:32 pm )
Энхбаяр ах тоглоом хийгээд байгааг АН ойлгохгүй байгаам байлгүй
-
Anonymous (September 05, 2015 10:14:53 pm )
Bayanselenge ?? Omg Mongol dampuursan bna Gadagshaa yawaj amidrah in arail ireedvitei.
-
Ganaa (September 05, 2015 10:18:33 pm )
Bayanselenge odoo bolimoor yumaa sain duraaraa neree tataj awaachee!!! Chini omnooschin 3’000’000 mongolchuud durguitsaj bna shvdee!!!
28 Comments